Сумын нутаг дэвсгэр нь ой мод, уулаар хүрээлэгдсэн мал аж ахуй болон аялал жуулчлал эрхлэхэд тохиромжтой. Физик газар зүйн хувьд Хангайн уулархаг мужид, Эгийн голын сав газарт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Нийт газар нутгийн хэмжээ 450296,9 га.
Мөрөн Хатгалын чиглэлийн босоо хатуу хучилттай зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог хавиргын даваа, томоохон даваатай.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай.
Сумын хэмжээнд голчлон амины орон сууц, гэр сууц байдаг бөгөөд 2007-2008 онд баригдсан 4 айлын нэг давхар сууц ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 15 бүлэгт 358 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 48 хувь, суурь боловсролын хамран сургалт 97 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 4 багш хамрагдсан.Төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 91 хүүхэд , гэр цэцэрлэгт 26 хүүхэд, явуулын багшийн сургалтаар 68 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 73 хувьд хүрсэн.
Алаг-Эрдэнэ сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Өнөөгийн байдлаар 44 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4,7 га газар өмчилж, 239 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 71,7га газар, 1 иргэн амралт, аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар, 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 6 га газар эзэмшиж байна.
Тус сум нь 2013 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж ажлын байр бий болгон ядуурлын түвшинг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх;Хуулийн шинэчлэлт бүрийг орон нутагт сурталчилан таниулж, хуулийн хэрэгжилтийг хангах; Иргэний нээлттэй танхимыг бий болгож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллах;Хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулж орон нутагтаа ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх.
Боловсрол: | 0.649981000 |
Эрүүл мэнд: | 0.629620000 |
Эдийн засаг: | 0.288490000 |
Бусад: | 0.519425000 |
Дэд бүтэц: | 0.069783333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайвтар сэрүүн зунтай, өвөлдөө хур тунадас их унадаг, цасан бүрхүүл ихтэй, хүйтэн.1 дүгээр сарын дундаж температур -35 С7 дугаар сарын дундаж температур +18,9 Сжилийн дундаж салхины хурд 1.7 м/сжилийн хур тундасны нийлбэр 221.5 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 1252,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1200,4 сая төгрөг, сумын өөрийн орлого 52,4 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1239,8 сая төгрөг байна. Нийт зардлын 67,6 хувь нь цалин, 7,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4,0 хувийг хөрөнгийн зардал, 20,9 хувийг нь бусад үйл ажиллагааны зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц.Сумын хэмжээнд нийт 6 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс худалдаа үйлчилгээний чиглэлээр 2, мал эмнэлгийн үйлчилгээ 2, малын гаралтай түүхий эд худалдах, мод, модон эдлэлийн 2 аж ахуй нэгж байдаг. Орон нутгийн болон төвлөрүүлэх орлогод 1534,2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Мал сүргийн бүтэцСумын хэмжээгээр 2012 оны эцэст нийт 125119 толгой мал тоологдсон байна. 543 малчин өрх, 600 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 70 хувийг эзэлж байна. Үүнээс: Адуу 4434 Үхэр 13106 Хонь 49998 Ямаа 57569
Сум нь төвийн эрчим хүчний системд 2008 онд холбогдсон, Улаан-уул, Цагааннуурын 110/35/квт-ын шугамаас эрчими хүчээ авдаг.
Сумын төвд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн ахлах сургуулиудын харъяа уурын зуухууд ажиллаж байна. Мөн Хүүхдийн цэцэрлэг, соёлын төв нь зуухан галлагаатай.
Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 1 эргэлтийн эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 89 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 264, осол гэмтэл 4, халдварт өвчлөлийн 20 тохиолдол гарсан байна.
1960 онд ашиглалтанд орсон 160 хүний суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Суманд хөдөлмөрийн насны 1838 иргэн байгаагаас ажил хөдөлмөр эрхэлж буй 1314 иргэн үүнээс төрийн албан хаагч 142, ажил идэвхтэй хайгч 474 иргэн бүртгэлтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 16,7 сая төгрөгийн зээлийг түр болон бүр ажлын байр бий болгох зорилгоор олгоод байна.
Орон нутгийн хөрөнгөөр 2012 онд ЗДТГ-ын барилга угсралт 450 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёл спортын цогцолбор 1,3 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгын ажлын суурь тавигдсан.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлАзийн хөгжлийн банкны Боловсролын багц тусламж төсөлЕвропын холбооны төсөлДэлхийн банкны төсөл
Цэнгэг уст Хөвсгөл нуурыг үзэхээр ирж буй гадаад, дотоодын аялан явагчдын зам дагуу байрладаг.Аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой үзэсгэлэнт сайхан байгальтай.Шохойн чулуу, цагаан гантиг, улаан боржигон, фосфоритын орд, хөнгөн цагааны нөөц ихтэй.