Далайн түвшнээс дээш 1500-4099 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн уулархаг Их мужийн Монгол Алтайн нурууны мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, гүвээ толгод бүхий уулархаг тал, мал аж ахуй болон газар тариалан хослон эрхлэхэд тохиромжтой нутаг юм.
Нийт газар нутгийн хэмжээ 282058 га.
Сумын хэмжээнд 113888 толгой малтайгаас тэмээ 527, адуу 3520, үхэр 3817, хонь 35915, ямаа 70109 байна.
Сумын газар нутаг дээгүүр Баян-Өлгий аймгийн нийслэлтэй холбосон улсын чанартай 210 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа нийт 5 нам даралтын уурын зуух ажиллаж байна.
Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 1 статистикч эмч, нийт 26 эмч, ажиллагсадтай ажиллаж байна. 2012 онд 99 хүүхэд мэндэлсэн ба 0-1 насны эндэгдэл 1 гарсан, харин эхийн эндэгдэл гараагүй байна. 2012 онд 1450 өвчлөл бүртгэгдсэн бөгөөд үүний 125 нь халдварт бус, 22 нь халдварт, 2 нь осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл гэж бүртгэгдсэн байна.
Сумын байгууллагын суурь анх 1947 онд “Улаан гэр” нэртэй тавигдаж, 1992 онд одоогийн 2 давхар барилга баригдсан. Нийт 7 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.12 жилийн ерөнхий боловсроын сургуулийн зааланд спортын аливаа үйл ажиллагааг явуулдаг. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй.
Ховд сумын Улаан бураа баг нь газар тариалангийн бүст ордог, ард иргэд нь мал аж ахуйн, газар тариалан хослуулан байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулан зах зээлийн эргэлтэнд оруулан аж амьдралаа залгуулдаг. Сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн мастер төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажилласнаар 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 116 иргэнд 17.32 га газрыг үнэгүй өмчлүүлсэн, 772 иргэнд 1565.5 га газар тариалангийн болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 12 төрийн байгууллагад 10.5 га, аж ахуй нэгжид 80.22 га газрыг эзэмшүүлж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь мал аж ахуй, газар тариалан хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай нутаг билээ. Иймд тус суманд газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, цаашид зэргэлдээх сумдын хүнсний ногооны хэрэгцээг хангах боломжтой. Мөн тус суманд түүхийн дурсгалт газрууд ихтэй тул цаашид аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
Боловсрол: | 0.577890000 |
Эрүүл мэнд: | 0.601046666 |
Эдийн засаг: | 0.240117142 |
Бусад: | 0.531210000 |
Дэд бүтэц: | 0.312500000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30 С7 дугаар сарын дундаж температур +35 Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 100-120 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 97.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 987.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 97.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 280.7 сая төгрөг байна. Нийт зардлын 60.3 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30.2 хувийг урсгал шилжүүлэг, 2.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж ,1 талх нарийн боовны цех, машин засварын 2, Шатахуун түгээх станц 2 тус тус үйл ажиллагаа явуулдаг.
Сумын хэмжээнд нийт 905 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 458 га газраас 6355 тн төмс хүнсний ногоо, 5 га-гаас 65 тн байцаа, 110 га талбайгаас 1045 тн манжин, 110 га талбайгаас 1045 тн лууван, 3 га талбайгаас 13.5 тн сонгино, 20 га талбайгаас 115 тн өргөст хэмх, 3 га талбайгаас 21 тн улаан лооль, 182 га талбайгаас 3421 тн тарвас, 14 га талбайгаас 930 тн олон наст ургамал хураан авсан байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагаас усны хэрэгцээгээ хангаж байна.
Сумын хэмжээнд 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Иргэд амины болон гэрт амьдардаг байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургуульд 475 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94 хувь, суурь боловсролын хамран сургалт 96 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 21 багш хамрагдсан байна.1990 онд 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрыг ашиглалтанд оруулсан бөгөөд 2012 оны байдлаар нийт хүчин чадлыг 125 хувь ашиглаж байна. Хүчин чадлыг хэтрүүлэн ашиглаж байгаа тул өргөтгөх шаардлагатай.
Суманд бүртгэлтэй ажилгүй 58 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 35 хувийг дээд, 26 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 5 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Үндэсний хэл, ёс заншлаа өвлөн дээдэлж, нутгийн унаган төрхийг хадгалан жижиг дунд үйлдвэр, дэд бүтэц бизнесийн таатай орчин бүрдсэн оюунлаг иргэдтэй тэргүүлэх сум” болох зорилго тавьж, ажиллаж байна.