ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Шинэ Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм ёсоор 1923 онд Зая бандидагийн шавийг 16 сум, 33 багтай Эрдэнэбулган уулын хошуу болгон өөрчилсний дотор Дэмчиг дацангийн нутагт Эрдэнэ, Мандал, Хануй гурван сум байгуулагджээ.1925 онд эдгээр сумд нэгдэж, ард Цэндийн Цэвээний саналаар Эрдэнэмандал сум гэж нэрлэхээр тогтож, Эрдэнэ сумын дарга байсан С.Балганжавыг сумын анхны даргаар, Их Хужиртын Доригийн Намсрайг сумын Нарийн бичгийн даргаар сонгожээ. Сум нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн ажил үйлсээрээ улсдаа удаа дараа тэргүүлж байсан. Эрдэнэмандал сум нь Алаг-Уул, Идэр-Улаан, Эрдэнэ-Уул, Хан-Өндөр, Тээл, Өлзийт гэсэн засаг захиргааны анхан шатны 6 багийн 1628 өрхөд 5705 хүн ам оршин сууж байна.


Нутгийн баруун цэг нь Халиун морьтын овоо, хойд цэг Хануйн голын тохой, зүүн цэг Бөхөн шарын нуруу, урд цэг нь Их халзангийн овоо юм. Баруун цэгээс зүүн цэг хүртэл 76 км, урд цэгээс хойд цэг хүртэл 80 км бол хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 2446 м Хан-Өндөр уул, Хамгийн том гол нь Хануйн гол, энэ гол Хангайн нурууны хойд хэсэг Их шивэртийн нуруунаас эх авч Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан сумдын нутгаар дайрч Эрдэнэмандал сумын нутгаар 70 км үргэлжилдэг голын нийт урт 421 км. Хамгийн том нуур Айраг нуур 2,6 км урт, 1 км өргөн, 2 м гүн давстай нуур байдаг.


Нийт газар нутгийн хэмжээ 336330 га

Мал сүрэг


Тус сум нь хүн ам, газар нутаг эдийн засгийн бусад үзүүлэлтээр аймаг болон улсдаа тэргүүлж 2012 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 341418 толгой мал тоолуулж, Монгол Улсын хамгийн олон малтай буюу хамгийн олон хоньтой сум боллоо. Үүнээс: Тэмээ 41, адуу 19584, үхэр 23894, хонь 218773, ямаа 79126 байна. Мянгат малчдын тоо 51-д хүрлээ. Нийт сүргийн дотор хонь 64.08 хувь, ямаа 23.18 хувь, үхэр 7.0 хувь, адуу 5.72 хувь, тэмээ 0.02 хувь тус тус эзэлж байна.

Зам тээвэр


Улаанбаатар хотоос 500 км, аймгийн төвөөс 168 км зайд оршдог. Нийслэлтэй холбосон улсын чанартай авто зам байхгүй, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худгаас усыг шууд насосоор татан түгээж байна. Төвлөрсөн ус хангамжид 4 аж ахуйн нэгж холбогдож усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 71 хувь нь залуу болон дунд насныхан, 23 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд хүн амын дийлэнх хувь нь амины орон сууцанд амьдардаг бөгөөд инженерийн бүрэн шийдэлтэй орон сууц байхгүй, нийтийн 2 айлын 17 орон сууц, 2007-2009 онд 8 айлын дан давхар орон сууцууд тус тус ашиглалтад орсон. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. 

Боловсрол


Тус сумын сургууль 1930 оны 5-р сард анх үүсч байгуулагдсан. Одоогийн байдлаар тус сургууль 320, 420, 400 хүүхдийн суудалтай хичээлийн 3 байртай 102 багш ажилчидтай. 100, 80 хүүхдийн 2 дотуур байртай, төвлөрсөн халаалтад холбогдсон. 1052 сурагч 35 бүлэгт хичээллэж байна. Үүнээс дотуур байранд 214 сурагч амьдарч байна. Сумын бага боловсрол 95.7%, суурь боловсролын хамран сургалт 96%-тай байна. Багш нарын чанарын түвшин Монгол улсын гавьяат багш 1, АБТА 28% буюу 15 багш, Аргазүйч 68% буюу 36 багш болж мэргэжлийн багш нараар 100% хангагдаад байна. Хүүхдийн цэцэрлэг анх 1961 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар нийт 20 ажилтантай, 6 бүлэгтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь 2008 онд шинэ байр барин ашиглалтанд орсон. 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 5 бүлэгтэй. Цэцэрлэгийн хуучин барилгад 1 бүлэг үйл ажиллагаа явуулж байна. Бага насны хүүхдийг сургуульд бэлтгэх замаар тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангах зорилго тавин ажиллаж байна. СӨБ-ыг суманд үндсэн болон хувилбартаар эзэмшүүлж байгаа бөгөөд хамран сургалтын хувь 90%-тай байна.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 1-р дотуур байрӨлзийт багийн нутагт байршилтай100 ортой дотуур байр1979 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй зориулалтын барилга

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгӨлзийт багийн нутагт байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 218 хүүхэд хүмүүжиж байна26 багш, ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй зориулалтын барилга 

Эмнэлэг


Сум дундын эмнэлэгӨлзийт багийн нутагт байршилтай20 ортой5 их эмч, 10 тусгай мэргэжилтэн, 8 сувилагч, 19 туслах ажилтантай 1980 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй зориулалтын барилгаБие даасан халаалтын системтэй

Соёлын төв


Соёлын төвӨлзийт багийн нутагт байршилтай250 хүний суудалтай7 ажиллагчидтай2006 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй зориулалтын барилга

Ахуй үйлчилгээний төв


Суманд шинээр авто засвар, дугуй засвар, мужааны цех, талх, нарийн боовны цех, оёдлын цех, компьютерийн төрөл бүрийн үйлчилгээ, худалдаа үйлчилгээний цэг салбарууд шинээр нээгдэж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Иргэдийн хөрөнгө хөдөлмөрөө хоршиж хөдөлмөрлөх аж ахуйн үйл ажиллагаа үйлдвэрлэл эрхлэх идэвхи санаачлага сайжирч байна. Ахуй үйлчилгээний төв 2010 онд тус сумын иргэн Б.Очирбат санаачилан өөрийн хөрөнгө болон сум хөгжүүлэх сангаас зохих зээл авч 16х10м хэмжээтэй 2 давхар 320м2 ашигтай талбайтай барилгыг барьж 2011 онд ашиглалтанд оруулсан өдрөөс эхлэн үйл ажиллагааг явуулж байна. Тус АҮТөв 18 хүнийг ажлын байраар ханган Талх нарийн боовны цех, Оёдлын цех, Үсчин гоо сайхан, Супер маркет, Компьютерын цогц үйлчилгээ, Эмийн сан, Бичиг хэрэг, бэлэн хувцас, Гутал засварын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Ахуйн үйлчилгээний төвӨлзийт багийн нутагт байршилтай2011 онд баригдсан блокон хийцтэй барилга

Ажиллах хүч салбараар


Сумын хэмжээнд нийт 223 төрийн албан хаагчид, төр захиргаа, боловсрол соёл, эрүүл мэндийн салбарт ажиллаж төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж байна. 

Хот байгуулалт газрын харилцаа


Архангай аймгийн Эрдэнэмандал сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс – 2.2гаүйлдвэрлэлийн бүс – 2.0 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс – 4.3 гахөдөө аж ахуйн бүс -424 га2012 оны байдлаар сумын хэмжээнд нийт 1460 иргэн, ААНБайгууллага Газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн. 37 АНБайгууллага байдгаас 13-н төрийн, 24 хувийн хэвшлийн ААНБайгууллага, 912 Газар эзэмшдэгээс 662 өвөлжөө хаваржаа, 250 Иргэн, 511 иргэн газар өмчилсөн /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаӨлзийт багийн нутагт байршилтай29 Ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсонМодон краказан барилга

Сумын сор бүтээгдэхүүн


Уламжлалт аргаар бэлтгэсэн нэрмэлСүү, цагаан идээ

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Сумын төвийг нэгдсэн халаалтын системтэй болгохСумыг аймаг, улсын жишиг сум болгон хөгжүүлэхЭдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхХангай тал хосолсон Эрдэнэмандал нутгийнхаа байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, өв соёлоо эрхэмлэсэн, хүн ам нь эрүүл чийрэг, оюуны өндөр чадамжтай, иргэдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох таатай орчин бүрдсэн, дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ, ХАА эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн хувьд бие даасан Монгол Улсын "загвар" бүсийн төв сум болно.   

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.623749000
Эрүүл мэнд: 0.690575000
Эдийн засаг: 0.292047142
Бусад: 0.956845000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.833335000


Архангай аймгийн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 500 км, Аймгийн төвөөс 168 км зайд байрладаг.Эрдэнэмандал сум нь Батцэнгэл сумтай 45 км, Ихтамир сумтай 29 км, Өндөр-Улаан сумтай 38 км, Жаргалант сумтай 43 км, Цэцэрлэг сумтай 39 км, Хайрхан сумтай 67 км газраар тус тус хиллэн оршдог.


Хануй, Хүнүй зэрэг голын сав нутагт жилийн дундаж температур 0-2 градус хүртэл хүйтэн байдаг. Эрдэнэмандал сум нь хуурай сэрүүн мужид хамрагдана. Энэ мужид нутгийн далайн түвшнээс дээших 1500-1700 метрийн бүх нутаг хамаарна. Энд чийгшилийн хүрэлцээ дутагдалтай байдаг. 1 дүгээр сарын дундаж температур нь -18,2 градус 7 дугаар сарын температур +20 градус Агаарын үнэмлэхүй дулаан +35+43 градус дулаан, хамгийн хүйтэн нь -30-35 градус хүрдэг. 5 дугаар сарын сүүлийн арав хоногоос 9 дүгээр сарын 2 дугаар арав хоног хүртэлх хугацаанд хоногийн дундаж температур нь +10 градус байдаг.Жилийн дундаж салхины хурд 3 м\сЖилийн хур тунадасны хэмжээ 193.5 мм


Орон нутгийн төсөв Сумын нийт орлогын төлөвлөгөө 47.7 сая төгрөг орохоос 9-р сарын байдлаар 43.6 сая төгрөг төвлөрсөн. Улсын төсвийн орлого 192.988 сая төгрөг орохоос 9-р сарын байдлаар 139.689 сая төгрөг төвлөрсөн. Сумын үйл ажиллагааны орлого 120.0 мянган төгрөг орохоос 9-р сард 120.0 мянган төгрөг орсон.Орон нутгийн төсвийн нийт зардал нь 1896.9 сая төгрөг байна. Нийт зардлын 69.4 хувь нь цалин, 11.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 13.0 хувийг урсгал шилжүүлэг, 6.3 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцТус суманд Бүрэн дунд сургууль, Сум дундын эмнэлэг, Сум дундын Цагдаагийн тасаг, Сум дундын Ойн анги, Хүүхдийн цэцэрлэг, Соёл спортын төв зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудаас гадна Эмийн эргэлтийн сан, Шуудан холбоо, Цаг-Уурын станц, Эрчим хүчний салбар, Хаан, Хас, Хадгаламж банкны салбарууд, ШТСтанц, Төгс-Их наяд хадгаламж зээлийн хоршоо, Төгс ханд мал эмнэлгийн хоршоо, Шанд-Хараат, Эвзүй, Цэгц түүчээ хоршоо зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Мөн худалдаа үйлчилгээний 26, аж ахуй нэгж байгууллага 25, зочид буудал 3, зоогийн газар 4 зэрэг үйлчилгээний байгууллагууд иргэдэд үйлчилж байна. Сумын эдийн засгийн бүтцийн голыг мал аж ахуй бүрдүүлнэ.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 125.5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 15.5 га-д төмс, хүнсний ногоо, 100 га-д үр тариа, 10 га-д ногоон тэжээл бусад таримал тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1993 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нэг төвлөрсөн уурын зуух, албан байгууллагууд тус тусдаа бага оврын халаалтын зуухаар дулаан хангамжаа шийдвэрлэж байна. Нийт 5 уурын зуух ажиллаж байна. Цаашид нэгдсэн халаалтын системтэй болгох зорилт тавьж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 52 хувь нь сумын төвд амьдарч байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 11 жилийн сургуульӨлзийт багийн нутагт байршилтай720 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1112 хүүхэд суралцаж байна103 багш, ажиллагчидтай400 хүүхдийн хичээлийн байр нь 1984 онд баригдсан зориулалтын барилга320 хүүхдийн хичээлийн байр нь 1973 онд баригдсан зориулалтын барилгаСургуулийн ихэнх барилгууд ашиглалтанд ороод 25-40 жил болсон их засвар хийгдэх зайлшгүй шаардлагатай байна. 

Дотуур байр 2


Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн 2-р дотуур байрӨлзийт багийн нутагт байршилтай80 ортой дотуур байр1983 онд ашиглалтанд орсон, блокон хийцтэй зориулалтын барилга

Эрүүл мэнд


1933 оны 5 сарын 20-нд нэг гэртэйгээр анх байгуулагдсан. Одоо Сум дундын эмнэлэг нь 5 их эмч, 10 тусгай мэргэжилтэн, 8 сувилагч, 19 туслах ажилтантай, өөрийн болон Хайрхан, Цэцэрлэг, Жаргалант сумын 17000 гаруй хүн амд эрүүл мэндийн болон НЭМ-ийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хөнгөн шуурхай үзүүлж байна. Байгууллагын дотоод журам, хамтын хэлэлцээрийг шинэчлэн баталж, сувилахуйн баг, чанарын баг, удирдлагын баг, эмнэлгээс шалтгаалах халдвартай тэмцэх баг, ёс зүйн баг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багуудыг шинэчлэн байгуулан ажиллаж байна. Сум дундын эмнэлэг жилдээ 1100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 100-110 эх амаржиж, эмчийн үзлэг жилдээ 10 мянга гаруй хүнд үзлэг шинжилгээ хийж, хүн амын 60 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт 1-2 удаа хамруулдаг. Эхо, ЭКГ аппаратаар жилдээ 120-150 хүн үзэж оношлон, мэс заслын яаралтай тусламж, мэс заслыг 250-300 хүнд хийдэг, жилдээ 650 гаруй алс болон ойрын дуудлаганд үйлчилдэг. Мянганы хөгжлийн 5 дахь зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх , эх нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

Соёл спорт


Соёлын төв нь анх 1949 онд Өлзийт дэнж гэдэг газар *Улаан булан* нэртэйгээр байгуулагдаж байжээ. Улаан булан нь цаг хугацааны туршид кино, музей, номын сан гэх мэтээр үйл ажиллагаагаа нь өргөжсөөр 1979-2006 онд “ Залуучуудын төв” нэртэй ажиллах болжээ. 2012 онд "Тогтвортой Амьжиргаа-2" төслөөр шинэ номын сан барьж ашиглалтанд орууллаа. Одоогийн байдлаар 6 орон тоотой ажиллаж урлаг, соёлын үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Соёлын төв сумын төвийн иргэд хүүхэд залуучууд төдийгүй хөдөө багийн иргэдэд урлаг соёлын суурин болон явуулын үйлчилгээ үзүүлэхээс гадна тэдний саналыг авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн тойрог бүсийн соёлын төвүүдтэй туршлага солилцон, хамтран ажилладагаас гадна сумынхаа урлаг спортын авъяастан, уран сайханчдыг өөрийн болон аймаг улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулах, бэлтгэх тал дээр анхаарч ажилласаар ирсэн. Улмаар иргэд сурагчдын урлаг соёлын мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн хөтөлбөр, төсөлд хамрагдан дугуйлан секц ажиллуулж байна.

Номын сан


Сумын нийтийн номын сан2012 онд ашиглалтанд орсон28 хүний суудалтай15000 гаруй номтойТогтвортой амжиргаа II төслөөр баригдсан

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын 2 сүм байдаг.Тухайн хийдүүдэд нийт 2 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 187 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 69 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн Захиргааны барилгыг 2010 онд 629,0 сая төгрөгийн өртөгөөр барьсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Канадын модон краказан хийцтэй, орчин үеийн шинэ технологиор баригдсан.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төсөлЯпоны хүүхдийг ивээх сан төсөлДЗОУБ-н хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрФранцын Санта-Сюд ТББ-н Эх хүүхдийн яаралтай тусламжийг сайжруулах нь төсөл

Сумын хөшөө дурсгал


• Дөрвөлжин булш: Хан-Өндөр багийн Хадатын өвөрт орших Түрэгийн үеийн \тахилгын онгон\• Хүн чулуун хөшөө: Хан-Өндөр багт орших Түрэгийн үеийн хүн чулуу хөшөө нь агаар салхины дүрслэл нь бүдгэрсэн ээмэг зүүсэн эмэгтэй хүний дүрс.• Маанийн 6 үсэг: Хан-Өндөр багийн могойн аманд орших Ланз үсэгтэй хөшөө• Хүн чулуун хөшөө: Алаг-Уул багийн Их нуурын хойн орших Румын бичигтэй тахилын онгон түрэгийн үеийн хүн чулуун хөшөө нь эрэгтэй, эмэгтэй 2 хүний дүрстэй баруун гартаа аяга сав барин энгэртээ авсан дүрслэл нь эмэгтэй хүнийх, зүүн гартаа бүснээс зүүсэн хутга, сэлэмний ишнээс барьсан байдалтай байдаг мөн дээлийн энгэрийг буруу, зөрүү дүрсэлсэн дүрс байдаг. Хажууд нь Румын бичгээр бичсэн тахилын онгон бий.• Буган чулуу: Идэр-Улаан багт орших буган чулуун хөшөө нь нар сар сийлсэн дүүлж яваа бугын дүрслэлтэй байдаг. • Булш Хиргэсүүр: Идэр-Улаан багийн ишгэн дэхтийн чулуун байгууламж, булш, хиргэсүүр.• Хар Хул Хааны балгас: Монгол Оросын хамтарсан экспидиц шинжилгээ хийж Монголын түүхийн 3 үеийн нийслэл оршин байсан. Хамгийн том баруун хан 300 м, Зүүн хан 390 м, өмнөд болон хойд хан нь тус бүр 350 м, Хэрмийн дундаж өндөр 3м орчим, хэрэм нь 4 талдаа тус бүр чулуун хаалганы ул мөртэй, 4-н буландаа тоосгон цамхагтай, Хэрмийн төвд цуварсан 3 барилга байсан ба Хөх тоосгоор барьсан ул мөртэй. Монголын түүхэнд зүүн гарын улсын удирдагч Хар-Хул хаан гэж байсан бөгөөд тэрээр XVI-р зууны сүүлч XVII зууны ихээр амьдарч байсан гэдэг.

Сумын онцлог


Улсдаа малын тоогоороо тэргүүлдэг мал аж ахуй хөгжсөн.Хониныхоо тоогоор улсад байнга 1-р байрт ордог.Сумын эдийн засаг мал аж ахуй дээр суурилдаг.Төрөн гарсан эрдэмтэн судлаач, төр нийгмийн зүтгэлтэнүүдийн тоогоор улсдаа тэргүүлдэг.Эрчим хүчний системд холбогдсон тул жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой.Шилэн кабелийн сүлжээнд холбогдож интернетийн үйлчилгээ бүрэн нэвтэрсэн.Авто замын хувьд шороон замтай боловч замын хувьд харьцангуй сайн, даваа саад багатай.