ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Чулуут сум нь Манж чин улсын 1692 онд халхын умард замын дундад зүүн этгээдийн, адгийн хошуу, тэр үеийн шива ширээт хутагтын шавь хуваагдсан. Сайн ноён хан аймгийн цэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Чулуут сумын нутаг нь 230–иад жилийн түүхтэй хангайн нурууны ар өврийг дамнасан халхын нөлөө бүхий том хошуудын нэг байсан.1923 онд батлагдсан Монгол Улсын Ардын Засгийн түр түрмийн дагуу тухайн оныхоо 12-р сард байгуулагдсан бөгөөд 1924 оны орчим 2 сум нийлж, одоогийн Чулуут сум нэртэйгээр Тооромт гэдэг газар төвлөрч, 1934 онд сум дахин нүүж Жаргалантын аманд байрших болсон.Одоо Өлзийт гол, Зуун мод, Халуун ус, Баянхайрхан, Хүрэм гэсэн 5 багтай, нийт 3747 хүн амтай, 131176 толгой малтай.Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 6-д, газар нутгийн хэмжээгээр 13-д ордог хүн амын нягтралаар 10-д ордог юм.


Далайн түвшнээс дээш 1700-3380 м өргөгдсөн. Хангайн нурууны дунд үед орших, өндөр уулын мөнх цэвдэгт уулсын дунд байршсан эрс тэс сэрүүн уур амьсгалтай нутаг юм. Газар хөдлөлийн эрчим 8 балл.Сум нийт 392,7 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 15,7 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 14,6 хувийг ой мод бүхий газар эзэлдэг.


Нийт газар нутгийн хэмжээ 392752 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 131176 толгой малтайгаас 10635 адуу, 33722 үхэр, 55050 хонь, 31769 ямаа байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Архангай, Завхан, Ховд, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг холбосон орон нутгийн чанартай 180 км орчим авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 1м/сек хүчин чадалтай, 2 насос, гүний худгаас усыг шууд насосоор татан хоолойгоор түгээж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх гүний 2 худгаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ахлах сургууль, Бага сургууль, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг тус бүр өөр өөрсдийн нам даралтын уурын зуухаар галлаж дулаанаа түгээдэг. Байгууллагуудын уурын зуухны хүчин чадал нь 2500м2 халаадаг. Жемани 7,5 хүчин чадалтай тус бүр 2 жемани ажиллуулдаг.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт 3747 хүн амын 44.8 хувь нь сумын төвд амьдардаг. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульЗуун мод багийн нутагт байршилтай1975 онд баригдсан 320 хүүхдийн хүчин чадалтай Ерөнхий боловсролын сургууль нь бетонан суурьтай 48-ын блокон ханатай, дээврийн хучилт нь модон, мөн модон шалтай

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгЗуун мод багийн нутагт байршилтайТөрийн өмчийн Улсын тэргүүний хүүхдийн цэцэрлэг, 1 үндсэн сургалтанд 125, гэр явуулын цэцэрлэг 100 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 49 хувьд хүрсэнХүүхдийн цэцэрлэгт 2011-2012 оны хичээлийн жилд 225 хүүхэд хамрагдаж, 5 багш, 20 ажилчид ажиллаж байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЗуун мод багийн нутагт байршилтай10 ортой2005 онд баригдсан зориулалтын барилгаЭрүүл мэндийн төвийн барилгын гадна тал нь тоосго, дотор нь тоосго кракасан тааз, төмөр дээвэртэй. Цэвэр бохир усны холболт хийгдсэн.

Соёлын төв


Соёлын төвЗуун мод багийн нутагт байршилтай320 хүний суудалтай1960 онд ашиглалтанд орсон. Тус байгууллагад номын сан, орон нутаг судлах танхим, хөгжим бүжгийн дугуйлан хичээллэх зэрэг соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.Шургааган барилга шувуун нуруутай, бетонан суурьтай

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 169 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Чулуут сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоогоор байхгүй 2009 онд кадастрын зураглалыг Геокад ХХК хийж гүйцэтгэсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Орон сууц, олон нийтийн бүс 16,73гаИргэн аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа барилга байгууламжийн доорхи газар 9,81гаАмралт, рашаан сувилалын газар 6,3гаНийтийн эдэлбэр газар 6,89гаГэр хорооолол газар 70,28гаӨнөөгийн байдлаар 466 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 66,14 га газар өмчилж, 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмшин ашиглаж байгаа ба 248 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 17,3 га газар, 7 иргэн тариалангийн зориулалтаар 158га, 5 иргэн аялал жуулчлалын зориулалтаар 6,3 га газар эзэмшиж байна.Ахлах сургууль, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, ЗДТГ, ХААН банк, Төрийн банкууд үйл ажиллагаа явуулж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЗуун мод багийн нутагт байршилтай36 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга 

Сумын сор бүтээгдэхүүн


Хэвийн ааруул, хорхой ааруул, мэхээртэй тос, хурууд, зөөхий, өрөм, тос, сүү зэрэг цагаан идээгээрээ алдартай. Сумын иргэд аарцаараа хорхой ааруул болон хэвийн ааруулыг хийж Улаанбаатар хот, аймгийнхаа зах зээлд худалдан борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Сүү, цагаан идээг үйлдвэрлэж улсын брэнд бүтээгдэхүүн болгох, цаашлан гадаад/экспортод/ гаргах нөхцлийг бүрдүүлэх  Сумын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байрыг 2,3 дахин нэмэгдүүлж, сумын эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх Дэд бүтэц, Донгойгоос Чулуут сумын төвийг авто замаар холбох цаашлаад баруун бүсийн төв замыг сумын нутагаар дайран өнгөрүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.638862000
Эрүүл мэнд: 0.695311666
Эдийн засаг: 0.276385714
Бусад: 0.948885000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.666665000


Архангай аймгийн Чулуут сум нь:Улаанбаатар хотоос 606 км, Аймгийн төвөөс 127 км зайд байрладаг.Баруун талаараа Баянхонгор аймгийн Жаргалант сум, баруун хойд талаараа Архангай аймгийн Хангай сум, зүүн талаараа Өндөр-Улаан сум, зүүн өмнөд талаараа Ихтамир сумдтай тус тус хиллэдэг.


Өндөр уулсын бүсэд оршдог учир цаг уурын эрс тэс шинжийг агуулсан сэрүүн уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -30- -43 С7 дугаар сарын дундаж температур +22- +34 Сжилийн дундаж салхины хурд -2,2 м/сжилийн хур тунадасны нийлбэр 270-400 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 37.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 171.9 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.16 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1422.4 сая төгрөг байна. Нийт зардлын 64% цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт төсвийн 7 байгууллага, 22 аж ахуйн нэгж, 21 хүнс, барааны дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж улсад 5.7сая, аймагт 80.6 сая, орон нутагт 117.1 сая, нийт 203.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд “Ар тусгалт” ЗББ нөхөрлөлийн цагаан идээний үйлдвэрлэл “Ар мөнгөн зоос” ХХК-ны эсгий, хүнсний үйлдвэрлэл Зуунмод багийн иргэн Б.Чимэддоржийн “Баянзүрх” дэлгүүр, блозны үйлдвэрлэл “Сүмбэрийн гялман” “Нуурийн овоо” Мал эмнэлгүүд, зэрэг аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 5 га газрыг төмс, хүнсний ногоо, тариалалтын зориулалтаар олгоод байгаа боловч одоогоор уриншуулж хагалан тариалалтанд бэлдээд байна. 

Цахилгаан хангамж


Сумын төв нь эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2001 онд баригдсан 10/04 квт-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд одоогийн байдлаар ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 32,8 хувь нь залуу болон дунд насныхан, 35,5 хувь нь хүүхэд, 31,7 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын иргэд Жаргалант Арслан цохио, Сумч, Ногоон дов, Соёмбот зэрэг хорооллуудад амины хашаа орон сууц, гэрт амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 622 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 34 багш хамрагдсан байна.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байрЗуун мод багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр1975 онд баригдсан зориулалтын барилгаЕрөнхий боловсролын сургууль нь бетонан суурьтай, 48-ын блокон ханатай, модон дээврийн хучилт, модон шалтай

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, Мөнхийн дусал 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 100 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 502, осол гэмтэл 16, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Чулуут сумын Соёлын төвд соёл олон нийтийн ажлууд явагдахын зэрэгцээ төсвийн байгууллагууд, ТББ-ууд хамтран урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулдаг. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байхгүй. Спорт заал зун, хавар, намрын улиралд ажиллах ба өвөл нь халаалтын асуудлаас болж ажиллахгүй байх тохиолдол гардаг. Чулуут сум нь аж ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 21 хүнс барааны дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун ус 1 үйл ажиллагаа явуулж байна.

Шашин сүм хийд


Дэчинравжаалин хийд 1992 онд сумын сүсэгтэн олны хөрөнгөөр байгуулагдсан. Одоо хийдийн барилга бусад хөрөнгө 3 сая орчим.Сумын хэмжээнд буддын 1 сүм байдаг. Энэ хийдэд 3 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 55 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2013 онд 840.0 сая төгрөгийн өртөгтэй 150 ортой хүүхдийн цэцэрлэг Улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлүүлсэн. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төсөлМалчдын мөнгөн орлогыг дэмжих сангийн төсөл Баг хөгжүүлэх сангийн төсөлОрон нутгийн хөгжлийн сан

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Бөхчүүд өргөж бэлтгэл хангадаг чулууБайгуулагдсан он: Ардын хувьсгалаас өмнөХөшөө, дурсгалын намтар: Бөхчүүд даншигийн наадамд барилдахдаа бэлтгэл хийн өргөж байсан бөгөөд одоо Хайрхан багийн төв орчимд байдаг.Шиваа ширээт гэгээний Дэчинравжаалин хийдийн туурь:Шиваа ширээт гэгээний Дэчинравжаалин хийдийн туурь1809 оны орчимд байгуулагдсан. Дуйнхарын хувилгаан Шива Ширээт гэгээн нь Ар халхын 13 тамгатай хутагтын нэг нь байжээ.Халх Монголын нутагт тодорсны Анхдугаарт Ноён Номун эзэн:Чингис хааны 27-р үе Батмөнх даян хаан хэмээгч нэгэн байжээ.Түүний 11 хөвгүүний 10 дугаарх Гэрсэнз Жалайр хун тайж. Түүний 7 хөвгүүний 3 дугаарх Үйзэн ноён. Түүний 6 хөвүүний гурав дах нь Хөндлөн цоохор,түүний 13 хөвүүний хоёр дах нь Шиваа ширээт гэгээний Халх оронд тодорсон анхны дүр Номун эзэн мөн. Тэрээр Халх Ноёны ёсыг барьсан баатарлаг, мэргэн ухаан төгөлдөр, хаанлугаа хүндлэлтэй хүн байжээ.Тэрээр гандан намжил, Дашчоймпил хэмээх томоохон хийдүүдийг босгосон бөгөөд буяны үйл ихийг бүтээснээр Халх даяар сүр хүч нь ихэд түгжээ

Сумын онцлог


Чулуут сум нь Хангайн нурууны салбар уулсын дунд оршиж өвөлдөө цочир хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халж байдаг эрс тэс уур амьсгалтай. Хамгийн өндөр уул болох Цогтсүмбэр нь далайн төвшнөөс дээш 3848 метрийн өндөрт өргөгдсөн өвөл зунгүй цасаар хучигдсан байдаг. Зун намрын улиралд рашаанчид ирж амардаг Халуун усны рашаан, Улаан эрэгийн хүйтэн рашаантай.  Хялалзах, Гялман, Цохиот зэрэг өндөр уулстай, Чулуут, Зуунмод, Хүрэм, Өлзийт гол зэрэг түргэн урсгалт голуудтай. Сарлагийн сүүгээр хийсэн ааруул, өрөм, мэхээртэй бор тос зэрэг цагаан идээгээрээ аймаг улсдаа алдартай.