ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Цэцэрлэг сум нь 1926 онд байгуулагдсан боловч нүүдлийн байдалтай байсаар 1933 оноос эхлэн Их хужиртын голд хувийн худалдаачин хятад Динкан гэгчийн жижиг байшинд суурилан сумын төвөө тогтоосон байна. Цэцэрлэг сум нь хуучин Мэргэн гүний Зая бандидын шавь нутгуудын ард иргэдээс бүрдэл болон шинэ зохион байгуулалтанд орсноос хойш 1956 он хүртэл хувийн аж ахуй эрхэлсэн малчин ардуудын засаг захиргааны зохион байгуулалтаар 9 – 11 багуудтай байсан. Одоогоор Цэцэрлэг сум нь Чулуут, Туулант, Хонгорж, Хужирт, Их булаг гэсэн 5 багийн нийт 1043 өрхөд 3830 хүн амьдардаг.


Далайн түвшнээс 1320 метрт өргөгдсөн өндөр уулын бүсэд багтдаг. Эх газрын сэрүүн уур амьсгалтай. Сумын нутаг дэвсгэр нь ой мод, тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. 


Нийт газар нутгийн хэмжээ 256730 га

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 225159 толгой малтайгаас 10886 адуу, 10374 үхэр, 128549 хонь, 75350 ямаа байна.763 малчин өрх, 113 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 84 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын төвтэйгээ багууд шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг ажилладаг. Сумын төвийн бүх айл өрх, албан байгууллага, Аж ахуйн нэгжүүд дээрх гүний худгуудаас ундны усны хэрэглээгээ хангаж байна.

Хүн ам өрхийн тоо


Хүн амын 24,1 хувь нь сумын төвд амьдардаг, 56,3 хувь нь залуу болон дунд насныхан, 35,9 хувь нь хүүхэд, 7,8 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Тус суманд Засаг даргын Тамгын газарт данстай 2 орон сууцны барилга байдаг. Эдгээр орон сууцыг шинээр гаднаас томилогдон ирсэн албан тушаалтан болон хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нарыг байлгах зориулалтаар ашиглаж байна. Сумын иргэд амины орон сууцны байшин, гэр сууцанд амьдардаг байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 25 бүлэгт 628 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 53 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.8 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багш 94.7 хувьтай байна.  Шинээр сургуульд 75 –н ортой хүүхдийн дотуур байр, үүнийг дагалдаад дотуур байрны хүүхдийн гал тогооны барилга шинээр баригдаж энэ онд ашиглалтанд орно. Мөн хуучин хүүхдийн дотуур байранд засвар, хичээлийн хуучин байранд их засварын ажлууд хийгдэж байна. Цэцэрлэгт 2 бүлэг, 30 хүүхэд хүлээн авдаг байв. Дүнзэн зориулалтын бус барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байрИх булаг багийн нутагт байршилтай80 ортой, 120 хүүхэд амьдарч байна1990 онд баригдсан зориулалтын барилга

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 1 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 85 хүүхэд төрсөн. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 389, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан. 

Соёл спорт


1934 онд сумын Улаан булан нэртэйгээр байгуулагдаж хөдөлмөрчид, иргэдэд соёл гэгээрлийн ажлыг явуулж эхэлсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Сумын нэгдсэн спорт цогцолбор, ахуйн үйлчилгээний төв байхгүй, 18 хүнсний дэлгүүр, 2 нийтийн хоолны газар үйл ажиллагаа явуулж байна.

Шашин сүм хийд


Суманд Занабазар богдын үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн, сүүлд сэргээсэн Дүвхэн хийд байдаг бөгөөд уг хийдэд нэг лам байдаг.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 23 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 78,2 хувийг эмэгтэйчүүд, дийлэнх хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 24-35 насныхан эзэлж байна. 

Барилга


Сүүлийн жилүүдэд барилга байгууламж бүхий газрууд нэмэгдэх болсон. 2006-2012 оны хооронд тус суманд сургуулийн шинэ барилга, спорт заал, хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга улсын төсвөөр баригдаж ашиглалтанд орсон. 2013 онд орон нутгийн барилга угсралтын ажил болон их засвар ажилд зориулж 198.2 сая төгрөгийг төсөвлөж, хийгдэх ажлын жагсаалтыг гаргаад байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индекжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлСум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Чингисийн гэрэлт хөшөөЦэцэрлэг сумын Хонгорж багийн Бор толгойд байрлах Чингисийн гэрэлт хөшөө нь Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон. Монголын нууц товчоо зохиолд Сайр хээрийн талд Чингис хаан наймантай тулалдахаар их цэргээ байршуулан хоноглохдоо цэрэг болгоноор 5 түүдэг асаалган сүрийг үзүүлэн тулалдаж ялалт байгуулсан тухай дурьдсан байдаг. Түүхэнд орсон газар нутгийг тэмдэгжүүлэн Монгол Улсын Засгийн Газраас гэрэлт хөшөө босгох шийдвэр гаргаснаар улсын төсвийн хөрөнгөөр баригдсан билээ.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхТөвлөрсөн халаалтын системтэй болохТалын толгой залуусын хотхон буй болгох Нийтийн ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй болох

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.637618000
Эрүүл мэнд: 0.724788333
Эдийн засаг: 0.292395714
Бусад: 0.661945000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.833335000


Архангай аймгийн хойд хэсэгт:• Улаанбаатар хотоос 532 км.• Архангай аймгийн төвөөс 212 км зайд байрладаг. Өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Рашаант, Булган аймгийн Баян-Агт сумдтай хил залган оршдог.


Хуурай сэрүүвтэр уур амьсгалтай, ой хээрийн бүсэд хамрагдана.• Дундаж хүйтэн 18-23 градус• Дундаж дулаан нь 16-21 градус • Жилийн дундаж салхины хурд 4-5 м/с, их салхи 18-20 м/с• Жилийн хур тундасны нийлбэр 260-320 мм хүрдэг.


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1765.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1181.3 сая төгрөг, орон нутгийн төсвийн татварын орлого 40.4 сая төг, санхүүгийн дэмжлэг 229.5 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1765.3 сая төгрөг байна. Нийт зардлын 57.9 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 17.8 хувийг урсгал шилжүүлэг, 17.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцТус суманд нийт 24 албан байгууллага, ААН үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс: төрийн байгууллага 5 төрийн бус байгууллага 1 бусад 18Суманд улсад бүртгэлтэй 18 аж ахуй нэгж байдаг. Үүнээс 12 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Сар бүр татвар төлж, тайлангаа гаргаж хэвшсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татвараар жилд дунджаар 3-4 сая төгрөгийн орлого оруулдаг.18 аж ахуй нэгжээс ХАА-н чиглэлээр 7, үйлчилгээний чиглэлээр 8, аж үйлдвэрийн чиглэлээр 3 ААН үйл ажиллагаагаа явуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 2.3 га—д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувь төмс, хүнсний ногоо тариалж байна. Жилд 5 тн төмс, 1 тн хүнсний ногоо хураан авдаг. 

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд 1997 онд холбогдсон. 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ахлах сургуулийн барилга болон дотуур байрыг халаадаг. Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Соёлын төв нь тус тусдаа нам даралтын уурын зуухаар халаалтын хэрэглээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Цэцэрлэг сумын иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар :2005 оноос 2012- ныг дуустал хугацаанд нь тус сумаас жилд дунджаар 108 иргэн шилжиж, 38 иргэн ирж суурьшсан байна. Шилжилтийн зөрүү 512 иргэн байгаа нь шилжин явагсад их байна. Ялангуйяа 2010 – 2012 онуудад шилжиж явагсад их нэмэгдсэн. Энэ нь нэг талаар багуудын өрхийн бүртгэл буруу хийгдсэн, нөгөөтэйгүүр оюутан сурагчид төгсөөд ажил олдохгүй шалтгаанаар төв газар ажиллах сонирхолоос үүдэлтэй гэж дүгнэлт хийгдэж байна. 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульИх булаг багийн нутагт байршилтайТус бүр нь 320 хүүхдийн чадалтай хичээлийн 2 байр, өдрөөр 628, албан бус боловсролд 53 хүүхэд суралцаж байна.74 багш, ажиллагчидтайСпорт заал 1Сургуулийн дотуур байр 1, 80 ортой, 120 хүүхэд амьдарч байна.Биеийн тамирын талбай 1550 м2Номын сан 1, 20 хүүхдийн суудалтай1990 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн I байр, 2008 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн II байртай.

Цэцэрлэг


2010 оны 10 дугаар сарын 01-нд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай зориулалтын блокон барилга ашиглалтанд орж, 120 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна20 багш, ажиллагчидтай Цэвэр бохир усны системтэйНам даралтын уурын зуух, худагтай

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвИх булаг багийн төвд байрлалтай 11 ортойих эмч 3, эх баригч 1, дүн бүртгэгч 1, бага эмч 6, сувилагч 5, нийт 29 ажиллагчидтай1995 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй барилга

Соёлын төв


Соёлын төвСумын төвийн төв хэсэгт байршилтай60 хүний суудалтай6 ажиллагчидтайАнх 1934 онд сумын Улаан булан нэртэй байгуулагдаж хөдөлмөрчдийн дунд соёл гэгээрлийн ажлыг хийж эхэлсэн.Барилга нь тоосго болон чулуугаар баригдсан. Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 158 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Тус сум нь Хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан сум юм. 2013 оны эхний байдлаар 157 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 73.5 га газрыг өмчилж байна. Мөн амины орон сууц болон гэр орон сууцны хашааны газар 21.5 га, тариалангийн газар 7.0 га- г эзэмшиж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс – 2 гаүйлдвэрлэлийн бүс – 3.5 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс – 1.62 гахөдөө аж ахуйн бүс – 23992.88 газуслангийн бүс -21000 га

Засаг даргын тамгын газар


Засаг даргын тамгын газрын барилгаИх булаг багийн төв хэсэгт байршилтай32 ажиллагчидтай1999 онд 13х30 метрийн хэмжээтэй 12 өрөөтэйгээр баригдсан. Анх ашиглалтанд орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. Шинээр Тамгын газрын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Дөрөө нуурын хар бөөртийн хужир нь улс даяар алдартай хүний 5 цул эрхтэний хатыг тохируулдаг сайн талтайгаас гадна мал сүргийн тарга хүч ашиг шимийг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг.

Сумын хөшөө дурсгал


Хөлөг хүлэг хөшөө2006 онд төрөлх сум байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Рэнхүү багштай 1978 оны 8-р ангийн төгсөгчид санаачлан Монгол Улсын ардын зураач Ойдов гуайгаар зураг төслийг хийлгүүлэн барьж байгуулсан. Цэцэрлэг сумын уугуул Монгол Улсын Сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар М.Ганзориг, Монгол Улсын анхны адуучин, хөдөлмөрийн баатар Л.Бямбадорж нарын алдар гавъяаг илэрхийлсэн “Хөлөг минь” Хүлэг минь” гэж тэнгэрт тэмүүлсэн агт морийг авангард загвараар гарган илэрхийлсэн хөшөө юм.

Сумын онцлог


Сэтгэл мэдрэл, дотор үе мөчний өвчнийг анагаах чадалтай “Мухар хужирт”, “Хануй,” Цагаан толгой” зэрэг нэрд гарсан рашаануудад ирж амрагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.Барилгын материал үйлдвэрлэх боломжтой шохойн чулуу, хүрмэн чулуу, тоосго хийх шаврын нөөцтэй.Дөрөө нуурын хар бөөрт хужирТус сумын Чулуут багт орших “Олон голын бэлчир” зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүх дурсгал, соёлын өв ихтэй нутаг юм.