Далайн түвшнээс дээш 1150-3110 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд хангайн нурууны мужид, геоморфологийн хувьд Орхон-Тамирын голын бэлчээрийн мужид багтдаг.Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 322304 га.
Сумын хэмжээнд 174835 толгой малтайгаас 16 тэмээ, 16537 адуу, 24387 үхэр, 74746 хонь, 59149 ямаа байна.Нийт сүрэгт адуу 9.46, үхэр 13.95, хонь 42.75, ямаа 33.83 хувийг тус тус эзэлдэг.Сумын хэмжээгээр нийт 174835 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 83 толгой мал тоологдсон нь нийт малын 0.05 хувь болж байна. 1096 малчин өрх, 124 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр Архангай аймгийг нийслэлтэй холбосон улсын чанартай 39 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, урд Тамирын гол, Цэцэрлэгийн гол, Цэнхэрийн голоос сумын нийт иргэдийн 80 хувь нь усны хэрэгцээгээ авч байна. Сумын төвөөс 100м зайтай Цэцэрлэг, урд Тамирын гол урсаж байдаг. Буйлан багт гүний худаг 7, Цэцэрлэг багт гүний худаг 5, Алтан-Овоо багт гүний худаг 3, Тамир багт гүний худаг 3, нийт 18 гүний худгаас хүн ам, малын усны хэрэгцээг хангаж байна.
Сумын төвийн 1 төвлөрсөн уурын зуух нь ахлах сургууль, эрүүл мэндийн төвийг дулаанаар хангадаг. Мөн ЗДТГазар, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг нам даралтын уурын зуух ажиллуулж байна.
Суманд 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 25 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 31 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 967, осол гэмтэл 24, халдварт өвчлөлийн 11тохиолдол гарсан байна.
1967 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвийн чулуун барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг Тус сум Ахуйн үйлчилгээний цэгийн барилгатай, 42 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 60 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 66 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 6 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд, 58 хувийг бүрэн дунд, 19 хувийг бүрэн бус дунд, 8 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Суманд Орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын санал авахад • Сумын Соёлын төвийн барилга• Хүүхдийн цэцэрлэгийн барилга • Ахлах сургуулийн дотуур байр• ЗДТГазрын барилга• Уурын зуух• Ахлах сургуулийн барилга зэрэг барилгуудыг шинээр барих болон их засвар хийлгэх санал гарсан. Одоо ашиглаж буй хуучин барилгууд нь мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад сумын Соёлын төвийн барилга, Уурын зуух, ЗДТГазрын барилга шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Ахлах сургуулийн барилга, Ахлах сургуулийн дотуур байрны барилга нь өргөтгөл хийх шаардлагатай гарсан.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн зөн ОУБ-ын төслүүд Самаританс пурсын төслүүд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлОлон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ зэрэг болно.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэхАжлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.550889000 |
Эрүүл мэнд: | 0.669468333 |
Эдийн засаг: | 0.383132857 |
Бусад: | 0.630730000 |
Дэд бүтэц: | 0.416666666 |
Байгаль орчин: | 0.992825000 |
Чийглэг, сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -18-25 С7 дугаар сарын дундаж температур +20- +25 Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-300 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 59,5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 292,2 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0.12 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал 376,0 сая төгрөг байна. Нийт зардлын 54,0 хувь нь цалин, 6,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 40,0 хувийг урсгал шилжүүлэг эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж байгууллага, 29 дэлгүүр, жуулчны бааз 4ш, ахуйн үйлчилгээний 3 цэг, Талх нарийн боовны 2 ш, оёдлын цех, эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэл 2 ш, гэрийн модны үйлдвэрлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл, авто засвар 3ш, барилгын материалын үйлдвэрлэл, бусад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаанаас улсад 10,4, аймагт 85 сая орон нутагт 59,4 сая нийт 154,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилд гадаад дотоодын 2250-4500 жуулчин хүлээн авч үйлчилдэг аялал жуулчлал 4 бааз үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээнд нийт 5,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5,5 хувьд нь төмс, хүнсний ногоо тариалж байна.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Алтан-Овоо, Цэцэрлэг, Цэнхэр багийн төвийг 2012 оны улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төвийн эрчим хүчинд холбож, байнгын цахилгааны эх үүсвэртэй болгосон. Тус багийн төвүүдэд сүүний, мод модон эдлэлийн, ноос, сүлжмэлийн үйлдвэр эрхлэх бүрэн боломжтой. Сумын төвд 1989 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Эрчим хүчний хувьд ямар ч үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Ялангуяа хөдөөний багуудад тухайн багийн түүхий эдийг түшиглэсэн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой.
Сумын төвд одоогоор ашиглагдаж буй ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй
Сумын хэмжээнд хувийн орон сууцны барилга 75 байна. Бусад нь гэр сууцанд амьдардаг.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 29 бүлэгт 773 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 48 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 48 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгт 94, гэр цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 42,8 хувь байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 229 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 13,02 гахөдөө аж ахуйн бүс 256,6 га2012 оны байдлаар 942 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 64,6 га газар өмчилж, 5 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 9 га газар, 8 иргэн газар тариалангийн зориулалтаар 380 га, үйлчилгээний зориулалтаар 52 иргэн, аж ахуйн нэгж 10,3 га, төрийн үйлчилгээний зориулалтаар 11 байгууллага 7,3 га газар эзэмшиж байна.
Төрийн тахилгат Суварга хайрхан уул нь далайн түвшнээс 3117 м өргөгдсөн. Монгол улсын Усны гол хагалбар газар юм. Хошигтын гол, Хөрвөөлөгийн гол, Өлийн гол, Өлзий-тээлийн гол, Тээлийн гол, Цэцэрлэгийн гол, Цэнхэрийн гол, Урд тамирын гол, Хойд тамирын голууд нь Суварга хайрхан уулаас эх авч Цэнхэр сумын нутгаар дайран өнгөрдөг. Аялал жуулчлал хөгжих, байгалийн үзэсгэлэнт газруудтай, Халуун ус, Гялаан, Бор талын халуун рашаантай. Халуун ус дагаж аялал жуулчлал хөгжиж байгаа. Аялал жуулчлалын Дуут, Шивээт Манхан, Жигүүр, Зургаан эгшиг, ЖДЛ ХХК-ны жуулчны баазууд ажилладаг. Зам харилцаа дэд бүтэц сайтай. Улаанбаатар, Цэцэрлэг хотыг холбосон төв зам дагуу байрладаг. Сумын төвийн Цэцэрлэг, Цэнхэр, Алтан-Овоо багууд төвийн эрчим хүчинд холбогдсон. Нийт 24387 толгой үхэр сүргийн 93 хувь нь сарлаг байдаг. Сүү цагаан идээний үйлдвэрлэл, сарлагын хөөвөр, бяслагны үйлдвэр хөгжих бүрэн боломжтой. Модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Монгол гутал, эсгий үйлдвэрлэл хөгжсөн. Сумын нийт газар нутгийн 79,000 га газар нь ойн бүсэд хамаардаг. 1999 оноос Монгол газар ХХК Орхон багийн Өлзий-тээлд алтны уурхай оруулж олборлолт явуулж эхэлсэн. Монгол газар ХХК нь АлтанДорнод-Монгол ХХК, АлтайГоулд ХХК-иудад лицензээ зарсанаар тус сумын Орхон багийн Бодонт, Өлийн гол, Шийрт, Харгуйт, Яст, Гүүт, Өлзийтээл зэрэг газруудад алт олборлох үйл ажиллагаа 2000 оноос 2008 он хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулсан юм. Дээрх газруудад одоогийн байдлаар олборлолт явуулах алтны нөөц дууссан тул нөхөн сэргээлт идэвхитэй явуулах шаардлагатай байгаа юм. Дээрх газруудад алтны олборлолт явуулсанаар Бодонт, Өлийн гол, Гүүт, Дунд нүүр, Харгуйт, Шийрт, Яст, Өлзийтээлийн голууд ширгэж, Орхон гол, Өгийнуурын ундарга багасах нөхцөл болж байна. Газар тариалангийн услалтын системтэй, ногоон тэжээл, төмс хүнсний ногоо тариалах, үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой. Элс, хайрга, тоосгоны улаан шороо элбэгтэй, барилгын материалын үйлдвэрлэл болон тоосгоны үйлдвэрлэл эрхлэх нөөц боломжтой.