ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Цахир сум нь анх 1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань өлзийт далайн хошуу (хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу) 35 сумтайгаар үүсэн байгуулагдахад Бүргэдэй, Ужиг, Нуур, Цахир гэсэн 4 сум болж үүссэн бөгөөд 1931 оны засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр дээрх 4 сумыг нэгтгэн, сум байгуулах хурал хийсэн газрын нэрээр “Цахир” хэмээн нэрлэсэн түүхтэй. Цахир сум 1967 онд тухайн үеийн төр, нийгмийн алдаатай бодлого шийдвэрийн уршигаар татан буугдаж байсан хэдий ч нутгийн ард иргэдийн хүсэл зориг, ардчилсан засгийн ач буянаар 1993 онд сумаа сэргээн байгуулж, орчин үеийн хөгжлийн жишигт нийцсэн засаг захиргааны нэгж болон өргөжин хөгжиж байна.Тус сум засаг захиргааны анхан шатны нэгж 3 багтай бөгөөд тэдгээрт нийт 681 өрхийн 2298 хүн ам оршин амьдарч байна. Аймгийнхаа хэмжээнд хамгийн бага хүн амтай сум хэдий ч газар нутгийн хэмжээ, хүн амын амьдралын түвшин сайн, ядуурал багатайгаараа аймагтаа тэргүүлэх сумдын нэг юм.


Далайн түвшнээс дээш 2000-2200 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн уулархаг мужийн салбар уулс, Тарвагатай нурууны өвөр хэсэгт хамаарна. Газар хөдлөлийн эрчим 9 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, нуга хөндий, уулын тагийн ус ургамал тэгш ойт хээрийн бүс тул мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 339800 га.

Мал сүрэг


Мал аж ахуй Сумын хэмжээнд 83491 толгой малтайгаас 3998 адуу, 17398 үхэр, 39807 хонь, 22288 ямаа байна.

Зам тээвэр


Сумын нутаг дэвсгэр дээгүүр баруун чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам 25.8 км газраар дайран өнгөрдөг бөгөөд багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг гаргасан боловч 2 нь хөлдөж ажиллагаагүй болсон. Хүн амын ундны бэлчээрийн усан хангамжийн хэрэгцээг гол горхи, булагийн усны эх үүсвэрээр хангаж байна. Усан сан, ус цэвэршүүлэх байгууламж барих, инженерийн хийцтэй цэвэр ус, бохирын системтэй болох шаардлага, тавигдаж байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 34 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын төвийн өрх, хүн амын дийлэнх хувь нь амины орон сууцанд амьдардаг бөгөөд инженерийн бүрэн шийдэлтэй орон сууц барих бодлого зорилтыг дэвшүүлж байгаа

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 16 бүлэгт 438 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 6 багш хамрагдсан байна.Сургуулийн дотуур байр 1981 онд ашиглалтад орсон 50 хүүхдийн хүчин чадалтай дүнзэн барилга юм. Уг барилга эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан тул цаашид иж бүрэн засварлах, шинээр барих шаардлагатай болсон.Хүүхдийн цэцэрлэгт 120, гэр цэцэрлэгт75 хүүхэд, явуулын цэцэрлэгт 20 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 98,0 хувьд хүрсэн.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн дотуур байрСумын төвд байршилтай75 хүүхдийн дотуур байр1981 онд баригдсан модон зориулалтын барилга

Эрүүл мэнд


10 ортой эмнэлэг, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 30 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 512, осол гэмтэл 9, халдварт өвчлөлийн 30 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Соёлын төв нь 2009 онд ашиглалтанд орсон 180 суудалтай шинэ барилгатай, аймгийн загвар соёлын төв болох зорилготой.

Спорт заал


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт заалСумын төвд байршилтайСпорт заалны тусдаа барилга байхгүй 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд шарын шашны 1 хийд үйл ажиллагаа явуулж байна. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 43 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 44,1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9,3 хувийг дээд, 2,3 хувийг тусгай дунд, 20,9 хувийг бүрэн дунд, 53,6 хувийг бүрэн бус дунд, 13,9 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2013 онд 250.0 сая төгрөгийн өртөгтэй ЕБСургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлүүлсэн.  2013-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар суманд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал авахад :Биеийн тамир, урлагийн танхимтай 320 хүүхдийн хичээлийн байрХүүхдийн цэцэрлэгийн урлагийн танхимтай барилгын өргөтгөлХүн эмнэлгийн барилгын өргөтгөлЗДТГ-ын барилгаСоёлын төвийн барилга Ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгуудыг шинээр барих болон их засвар хийлгэх зэрэг саналууд гарсан.Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ мөнх цэвдэгтэй тул томоохон барилга, байгуулам-жуудын эдэлгээ ашиглалтанд сөрөг нөлөөлж чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа гаргасан төдийгүй зарим барилгуудын ашиглалтыг бүрэн зогсоох тухай акт тогтоогоод байна.Энэ нь цаашид баригдах байгууламжуудыг инженер геологийн нарийвчилсан судалгаа, дүгнэлтэнд тулгуурласан, шинэ дэвшилтэт технологиор мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг шаардаж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАНУ-ын Азийн сан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтарсан “Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог дэмжих” төсөлСум хөгжүүлэх сан

Сумын хөшөө дурсгал


Сумын нутаг дэвсгэрт хүрэл болон төмөр зэвсгийн үеийн дурсгалууд болох буган хөшөө, дөрвөлжин булш, хадны сүг зураг элбэг тохиолдохын зэрэгцээ Монгол нутагт оршин тогтнож байсан Эртний улсуудын хөшөө дурсгал, хүн чулуун хөшөө, булш хиргэсүүр элбэгтэй.Эртний Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө (МЭ- VI-VII зуун)19 дүгээр зууны эхэн, дунд үед амьдарч байсан олноо Өвгөн Гэсэр багш хэмээн алдаршсан Халхын 21 дүвчингийн нэг-тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц гэгээнтэн, түүний номын шавь аграмба, цорж лам Санжжав нарын занданшуулсан бунхан манай нутагт бий.

Сумын онцлог


Оюуны өндөр чадамжтай хүмүүсийн өлгий нутаг. Хүн амын IQ-н түвшингээр улсын хэмжээнд тэргүүлдэг болохыг судлаачид нотолсон. Энэ нь манай сумын хөгжлийн гол хөдөлгөх хүч юм.Онгон дагшин байгаль, ус ургамал тэгш үзэсгэлэн төгс хангай нутаг. Дэлхийн болон Монгол улсын “улаан ном”-д орсон нэн ховор амьтан ургамалаар баялаг нутаг юм. Энэ нь байгалийн болон агнуурын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тохиромжтой.Монгол улсын хэвтээ тэнхлэгийн гол зам сумын төвийг дайран өнгөрдөг тул шинээр төвлөрөл үүсэх болон томоохон зах зээлд түргэн хугацаанд холбогдох дэд бүтцийн таатай нөхцөл бүрдэж байна.Уламжлалт мал аж ахуйд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн малын удам угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай.Тэрхийн голын хүүхнүүдийн боловсруулдаг сарлагийн цагаан идээгээрээ алдартай. Манай нутгийнхан найрсаг зочломтгой, ажилсаг ард түмэн юм. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.720688000
Эрүүл мэнд: 0.706621666
Эдийн засаг: 0.286710000
Бусад: 0.773250000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.666665000


Цахир сум нь Архангай аймгийн баруун захад буюу Хангайн ноён нурууны салбар уулс Тарвагатайн өвөр хэсэг-үзэсгэлэнт Хойд Тэрхийн үржил шимт хөндийн дагуу баруунаас зүүн тийш 160 гаруй км сунаж тогтсон 339,8 мянган га нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Тус сум нь өөрийн аймгийн Тариат, Хангай сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон, Тосонцэнгэл, Их-Уул сумдтай хиллэдэг.Улаанбаатар хотоос 722 км, Аймгийн төвөөс 245 км зайд байрладаг.


Хуурай, сэрүүн эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -18С7 дугаар сарын дундаж температур +15Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-350 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1180,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1075,1сая төгрөг, сумын өөрийн орлого 105,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1180,9 сая төгрөг байна. Нийт зардлын 68,3 хувь нь цалин, 11,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 13,4 хувийг урсгал шилжүүлэг, 7,3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 0,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2,3 сая, аймагт 66,9 сая, орон нутагт 26,9 сая нийт 96,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд мал аж ахуйн салбараас жилд 2300,0-2400,0 сая төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийн болон төвлөрсөн зах зээлд нийлүүлдэг бөгөөд энэ нь сумын эдийн засгийн бүтцэд гол нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 25 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 20 хувьд нь төмс, хүнсний ногоо, 80 хувьд нь тэжээлийн ургамал тариалж байна.

Цахилгаан хангамж


2005 онд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Одоо ашиглагдаж буй 10/0.4 квт-ын ЦДАШугам, дэд станцууд нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж дийлэхгүй болсон. Иймд ЦДАШ 110/35/10 квт болгон хүчин чадлыг нэмэгдүүлэх, сумын төвийн дэд станцууд болон 0.4/220 квт-ын шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, албан байгууллагууд тус тусдаа бага оврын халаалтын зуухаар дулаан хангамжаа шийдвэрлэж байна. Цаашид нэгдсэн халаалтын системтэй болгох зорилт тавьж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын нийт хүн амын 63.5 хувь нь сумын төвд амьдардаг. Хэвтээ тэнхлэгийн төв зам дайран өнгөрдөг, бэлчээр нутаг дэвсгэр сайтай, мал аж ахуйд учрах эрсдэл бага зэрэг хүчин зүйлс нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульСумын төвд байршилтай240 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 438 хүүхэд суралцаж байна48 багш, ажиллагчидтай2002 онд ашиглалтанд орсон, хүрмэн блок хийцтэй барилга, мөнх цэвдгийн гэсэлтийн улмаас барилгын хана, даацын тулгууруудад хагарал цууралт үүсч нурах аюул нүүрлэсэн тул цаашид ашиглах болон засварлах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын акт тогтоогдсон.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгСумын төвд байршилтай100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагчидтай2007 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, чанар сайтай, зориулалтын шинэ барилга. Цаашид өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвСумын төвд байршилтай10 ортой2 эмч, 6 сувилагч нийт 26 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон тоосго, блокон хийцтэй, зориулалтын барилга. Цаашид өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай

Соёлын төв


Соёлын төвСумын төвд байршилтай180 хүний суудалтай8 ажиллагсадтай2009 онд баригдсан зориулалтын барилга

Ахуй үйлчилгээ


Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, зочид буудал 1, талх, нарийн боовны цех 1, модон эдлэлийн 4, блок, замын хавтангийн үйлдвэр 1, шахмал түлшний 1, дэлгүүр 13, нийтийн хоолны цэг 15, FM радио, интернет, нийтийн зарын үйлчилгээ болон компьютер мэдээллийн үйлчилгээний цэгүүд тус тус үйл ажиллагаа эрхэлж байна. Мөн үүрэн холбооны 3 операторын сүлжээнд холбогдсон, өндөр хурдны интернетийн үилчилгээ авах нөхцөл хангагдаад байна. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 139 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Цахир сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болох бэлтгэл ажил хийгдэж, зардал санхүүжилтийг шийдвэрлэсэн 2013 онд багтаан боловсруулан баталж мөрдөнө.Өнөөгийн байдлаар 243 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 668 га газар өмчилж, 57 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7 га газар, 55 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 216 га газар, 119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаСумын төвд байршилтай18 ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон блок, модон холимог хийцтэй, зориулалтын бус барилга.

Сумын сор бүтээгдэхүүн


Манай сум алдарт Тэрхийн голын ажилсаг хүүхнүүдийн уламжлалт аргаар боловсруулсан цагаа идээгээрээ улсдаа тэргүүлдэг сумдын нэг юм. Манай сумынхны боловсруулсан цагаан идээ амт чанар борлуулалтынхаа хэмжээгээр улсад дээгүүрт ордог бөгөөд төвлөрсөн зах зээлийн 30%-ийг бүрдүүлж байна.

Сумын хөгжлийн зорилт


Нутгийн иргэдийн оюуны болон материаллаг хүчин зүйлсийн бүхий л давуу тал, нөөц бололцоонд тулгуурласан, хүний хөгжлийг эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчныхоо онцлогт зохицсон, мэдлэг, мэдээллийн технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан өндөр өсөлттэй өөрийгөө тэтгэдэг оновчтой бүтэц бүхий эдийн засагтай, хүн амын ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн бүс нутаг, аймгийн хэмжээний загвар сум болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. “мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх Орон нутгийн нөөцөд түшиглэсэн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж, хүн амын хөгжлийг хангах Байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх дурсгалын цогцолборууд болон нэн ховор, ховор амьтан, ургамлын нөөцөд түшиглэн эко аялал жуулчлалын шинэ чиглэлийг хөгжүүлэх Хэвтээ тэнхлэгийн төв замын дагуу үйлчилгээний дэд бүтцийн шилдэг загваруудыг боловсруулж хөгжүүлэх