ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Хотонт сум нь Монгол Улсын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн хурлын 39 дүгээр тушаалаар Цэцэрлэг мандал-уулын аймгийн Хотонт уулын хошуу нэртэйгээр анх байгуулагдсан. Монгол улсын бага хурлын 1931 оны 5-р тогтоолоор Архангай аймгийн Хотонт сум гэж нэрлэгдсэн. Хотонт, Хөөвөр, Бургалтай, Улаанчулуу, Орхон, Өндөрсант гэсэн 6 багтай. Нийт 4443 хүн амтай 1353 өрхтэй түүний 1028 нь малчин өрх байна. 


Далайн түвшнээс дээш 2560 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд хангайн нурууны ойт хээрийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 241740га. 

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 171650 толгой малтайгаас 13887 адуу, 11506 үхэр, 76807хонь, 69450 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 9.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5.6 хувь байна.1028 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 92 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр аймгийн төвийг Нийслэлтэй холбосон улсын чанартай 495 км урт авто замын нэг хэсэг дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 30 м3 багтаамжтай 3 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 3 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Төвлөрсөн ус хангамжийн системд 300 өрх, 25 аж ахуйн нэгж бусад айл өрх холбогдон усаа авч байна. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Цэцэрлэгийн харьяа нийт 3 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Хархорин хоттой хаяа нийлэн оршдог нийт хүн амын 26,7 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХотонт багийн нутагт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 693 хүүхэд суралцаж байна71 багш, ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай.

Цэцэрлэг


1-р цэцэрлэг Хотонт багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 110 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, Инженерийн төвлөрсөн хангамж биe даасан байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвХотонт багийн нутагт байршилтай10 ортой1 эмч, 4 сувилагч нийт 23 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгатай. Инженерийн бие даасан хангамжтай.

Соёлын төв


Соёлын төвХотонт багийн нутагт байршилтай240 хүний суудалтай5 ажиллагчидтай1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Шашин сүм хийд


Суманд “Дашгимпилэн” хийд сумын ард иргэдийн сайн сайханы төлөө буян ном хурдаг. Тухайн хийдэд нийт 4 лам, 1 сахиул ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 224 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 7 хувийг тусгай дунд, 60 хувийг бүрэн дунд, 13 хувийг бүрэн бус дунд, 10 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХотонт багийн нутагт байршилтай30 ажиллагчидтай1956 онд ашиглалтанд орсон, инженерийн төвлөрсөн хангамжтай. Зориулалтын бус, ашиглалтын хугацаа дууссан байранд үйл ажиллагаа явуулж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


“Шаргал намар сайхан айраг” нутгийн сор бүтээгдэхүүн нь аймаг, улсын хэмжээний үзэсгэлэн худалдаанд /цагаан идээний/ жил бүр оролцон 1, 2, 3 –р байрыг эзэлсэн амжилттай шилдэг бүтээгдэхүүн юм. 

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд тулгуурласан хангайн бүсийн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний чадавхийг нэмэгдүүлэн мэргэшүүлэх.Нийгмийн дэд бүтэц, албан хаагчдын ажиллах таатай нөхцөл боломж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхДэд бүтцийн хөгжилд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх ажилгүйдэл ядуурлыг бууруулахХүн амд хүргэх үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах, хүн амын суурьшилтыг тогтворжуулахМал аж ахуйн үйлдвэр угсааг сайжруулаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахГазар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээж үр өгөөжийг одоогийн түвшингээс 5 дахин нэмэгдүүлэхБайгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудад түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхХөрш зэргэлдээх сумдтай хамтран хөгжих боломж нөхцлийг тодорхойлож үйл ажиллагааг явуулах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.728427000
Эрүүл мэнд: 0.763771666
Эдийн засаг: 0.340144285
Бусад: 0.829300000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 1.000000000


Архангай аймгийн зүүн урд хэсэгт:Улаанбаатар хотоос 395 км, Аймгийн төвөөс 90 км зайд байрладаг.Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-өлзий, Хужирт болон Архангай аймгийн Төвшрүүлэх, Цэнхэр, Өгийнуур, Хашаат сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -20 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 5-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Сумын төсвийн нийт орлого нь 265,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 228,8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 36,05 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 265,3 сая төгрөг байна. Нийт зардлын 74,2 хувь нь цалин, 8,1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 17 хувийг урсгал шилжүүлэг, 0,7 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 25 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 300,7 сая, аймагт 98.8 сая, орон нутагт 104.5 сая нийт 504.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 21,6 га-д газар тариалан эрхэлдэг.Сумын хэмжээгээр жилд 21,6 `га талбайд төмс, хүнсний ногоо, тариалж 126 тонн төмс, 99 тонн хүнсний ногоо, хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1982 онд баригдсан 110/35/10 кв-ын дэд станцтай. 

Ариутгах татуурга


Сумын төвд одоогоор ашиглагдаж буй ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 56,6 хувь нь залуу болон дунд насныхан, 33,9 хувь нь хүүхэд, 9,5 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Иргэд амины сууцны байшин, гэрт амьдардаг байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 23 бүлэгт 693 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,9 хувь, суурь боловсролын хамран сургалт 95,9 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 36 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн 1-р цэцэрлэгт 110, зуны гэр цэцэрлэгт 50 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээ нь 74,0 хувьд хүрсэн.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байрХотонт багийн нутагт байршилтай100 хүүхдийн дотуур байр2011 онд баригдсан цутгамал төмөр бетонон, зориулалтын барилга

Эрүүл мэнд


Сумын эрүүл мэндийн төв нь 10 ортойгоор эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж байна. Мөн эргэлтийн 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж үйлчилдэг. Тус эмнэлэгт 1 их эмч, 4 сувилагч, 23 ажилтан ажиллаж байна.2012 онд нийт 43 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхэд, эхийн эндэгдэл гаргаагүй байна. 

Соёл спорт


Тус сумын Соёлын төв нь 1952 онд ашиглалтанд орсон, 240 суудалтай, урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл, урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв, 13 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 6 цэг, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Спорт заал


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заалХотонт багийн нутагт байршилтай1982 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 184 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Хотонт сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй - үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс – 126.7гаүйлдвэрлэлийн бүс – 3.3ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс – 21.2 гахөдөө аж ахуйн бүс – 63.0газуслангийн бүс -21.5га2012 оны байдлаар 524 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 42,8 га газар өмчилж, 125 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 8,75 га газар, 2 иргэн, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 7,2 га газар, 98 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2,7 мян.га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлММСС-ын Хот орчмын бэлчээрийн төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНҮБ-ын хүнс ХАА-н ОУСангийн төсөл  

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Ардын хувьсгалыг үндэслэгч анхны 7-гийн нэг Солийн Данзаны-хөшөөБайгуулагдсан он: 2003онХөшөө, дурсгалын намтар:1921оны Монголын хувьсгалч удирдагчдын нэг С.Данзан нь Сайн ноён хан аймгийн сүжигт бэйсийн хошуу Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын харъяат, багадаа хийдэд шавилан сууж байжээ. 1918 онд зүүн хүрээнд улс төрийн нууц бүлэг санаачлан байгуулж 1920 онд ЗХУ-д хувьсгалын хэргээр МАН-ын анхны долоогийн нэгээр сонгогдон явж байжээ. 1923-1924 онд Засгийн газрын жинхэнэ орлогч бүх цэргийн жанжинаар ажиллаж байгаад 1924 оны 8-р сард хилсээр цаазлуулжээ. 1992 онд түүний хилс хэргийг цагаатгасан юм.

Сумын онцлог


Байгалийн унаган төрхөө алдаагүй уул нуруу, ухаа толгод, хангай, говь хосолсон Хотонт, Өндөрсант, Баянзүрх, Хутагт зэрэг үзэсгэлэнт сайхан сарьдагууд , Хан бургалтай, Хөөвөр, Гичгэний дэлгэр тэнүүн хөндий, Хөх сүм, Цагаан сүм, Хужрын, Жарантайн, Баянгол зэрэг голууд мяралзан урсдгаас гадна Цагаан сүмийн халуун, Чулуун даваа, Байшингийн булаг, Мухар булаг зэрэг хүйтэн рашаантай болно. Хотонт сум “Шаргал намар сайхан айраг” сор бүтээгдэхүүнээрээ аймаг болон улсад тэргүүлдэг онцлогтой.