ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Хашаат сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу нутаг. Жаргалант, Номгон, Цайдам, Цагаан хад, Баян гэсэн 5 багийн нийт 972 өрхөд 3313 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1200-1800 м дээш өргөгдсөн. Нийт нутгийн 87 хувийг бэлчээр, 3.1 хувийг хадлангийн талбай, 8.7 хувийг гол горхи, нуур тойром, булаг шанд, зам харгуй эзэлдэг. Орхон гол, Тарнын гол, Долоон, Гашуун, Зүлэгтэй, Хөөвөр зэрэг жижиг гол горхи, нуур тойром элбэгтэй. Газар нутгийн хувьд тал газрын уул толгод, хөндийн хоолой хосолсон тал хээрийн бүс нутаг юм.Ургамал амьтан: Тал хангай хосолсон энэ нутагт тал хээрийн үет буурцаг болон ааглаг, чанар сайтай нарийн ургамал ургахаас гадна бор болон ямаан харгана, дэрс, алаг өвс, хялгана, цахилдаг зэрэг ургамал ургадаг. Өндөр уул, нуруу ой модгүй учраас цасан болон шороон шуурга, салхины урсгал шууд тусдагаас эрсдэл ихтэй.Аргаль, буга, зурам, хонин гүрвэл, могой, зараа болон үнэг, хярс, туулай, мануул, дорго, чоно зэрэг ан амьтадтай. Жигүүртэн шувуудаас бүргэд, тас, сар, шонхор, хараацай, шар шувуу, хэрээ, шаазгай, болжмороос гадна нүүдлийн галуу, нугас, ангир турлиах, цахлай, зуун хурга, тогоруу зэрэг шувууд зусч намарждаг.Газрын доорх нөөц баялаг нь шатдаг занар, төмрийн хүдэр зэрэг баялагтай.


Нийт газар нутгийн хэмжээ 258524 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 904 толгой мал тоологдсон нь нийт малын 0.4 хувь болж байна. 622 малчин өрх, 210 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 86 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Газар нутгийн байршил нь зам харилцааны давуу тал юм. Ирээдүйд сумын төвийг эдгээр замтай холбосноор хөгжил дэвшилийн хурд нэмэгдэнэ. Сумын төвөөс Шургуулга хүртэл уруудуулан төв замтай холбох юм. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж 1, төвлөрсөн ус хангамжийн системд 144 өрх, 3 албан байгууллага ус түгээх байрнаас усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төв, ЗДТГ, Хүүхдийн цэцэрлэг, Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсвийн байгууллагуудын харъяа нийт 5 уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБаян багт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 564 хүүхэд суралцаж байна64 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон Дотуур байртай, инженерийн бие даасан хангамжтай, цутгамал бетон, шинэ барилгатай.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэг Баян багт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 75 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажиллагчидтай1990 онд ашиглалтанд орсон цутгамал бетон угсармал хийцтэй. Дээврийг шувуу оройтой болгосон ч хаалга цонхоор дулаан их алддаг цууралт өгсөн. Тааз хана стандартын шаардлага хангахгүй тул их засвар хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБаян багийн төвд байршилтай11 ортой3 эмч, 5 сувилагч, нийт 29 ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул хуучин эмнэлгийн амбулаторын барилгыг зориулалтаар ашиглан нэмж амбулаторын барилгын өргөтгөл хийх шаардлагатай байна.

Соёлын төв


Соёлын төвБаян багт байршилтай300 хүний суудалтай8 ажиллагчидтай1960 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга нь ус гоождог суулттай, хана хагарсан ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт 2010 онд гарсан. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 159 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Хашаат сум нь Хөдөө аж ахуй давамгайлсан сум юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 3 жилийн хугацаанд 6.57 гагаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 107.9 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 3.3 гахөдөө аж ахуйн бүс 39580 га Өнөөгийн байдлаар 239 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.8 га газар өмчилж, 406 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 48.75 га газар, 1 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 3 га газар, 5 иргэн газар тариалангийн зориулалтаар 22 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Засаг даргын тамгын газарБаян багт байршилтай18 ажиллагчидтай1964 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан.

Сумын сор бүтээгдэхүүн


Сийлбэрчин С.БатсайханСийлбэртэй бурханы ширээтэй гүнгэрваа 2006 он. Шилдэг бүтээгдэхүүн, гранпри шагналтай

Сумын хөшөө дурсгал


Шар чулуутын бунхант булш

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Чанаржиж эрчимжсэн мал аж ахуйтай, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, байгаль орчны тэнцвэрт байдал бүрдсэн, өндөр соёл боловсролтой, эрүүл чадварлаг иргэдтэй, нийгмийн цогц бодлогыг бүрэн шийдвэрлэсэн жишиг сум” болох зорилго тавин дараах тэргүүлэх чиглэл зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Малын үүлдэр угсааг сайжруулж, өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхДэд бүтэц, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бизнесийн таатай орчин бүрдүүлэхБайгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хамгаалахТөрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхИргэдийн идэвхи санаачилга, бүтээлч байдлыг өрнүүлж, нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.661286000
Эрүүл мэнд: 0.737261666
Эдийн засаг: 0.270704285
Бусад: 0.930575000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.833335000


Архангай аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 340 км, Аймгийн төвөөс 180 км зайд байрладаг.Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өлзийт, Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд сумдтай тус тус хиллэдэг.


Эх газрын эрс тэс уур амьсгалтай:1–р сарын дундаж температур- 200с градус хүйтэн7-р сарын дундаж температур +18-210  Жилд дунджаар 250-300 мм хур тунадас унадаг.Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с


Орон нутгийн төсөв Сумын төсвийн нийт орлого нь 270.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 237.9 сая төгрөг, сумын өөрийн орлого 32.2 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 243.03 сая төгрөг байна. Нийт зардлын 70.7 хувь нь цалин, 7.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21.5 хувийг урсгал шилжүүлэгийн зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 15 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар ААНОАТ, НӨАТ-т нийт 6.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн тус суманд “Ган шургуулга” ХХК, “Ган бэрх” ХХК нь худалдаа үйлчилгээний чиглэлээр, “Хашаат Баян” ХХК нь эмийн худалдаа, “Багд” нөхөрлөл мал эрүүлжүүлэх чиглэлээр мөн “Таван сан” хоршоо нь мал эрүүлжүүлэх чиглэлээр “Хашаат лүн” хоршоо нь худалдаа үйлчилгээ барилгын материал болох блок үйлдвэрлэлийн чиглэлээр эрчимтэй ажиллаж сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 66.6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 33.4 хувьд нь бусад таримал тариалж байна. Сумын хэмжээгээр жилд нийт 5 га талбайд төмс, 3 га талбайд хүнсний ногоо, 2 га талбайд бусад ургамал тариалж 2 тонн төмс, 0,9 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сумын төв нь 1984 онд төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Малчин өрхийн дийлэнх хувь нь эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэртэй. Цайдам баг нь төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Цаашид бусад багуудыг төвлөрсөн эрчим хүчинд холбоно. 

Ариутгах татуурга


Сумын төвд одоогоор ашиглагдаж буй ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 62 хувь нь залуу болон дунд насныхан, 32 хувь нь хүүхэд, 6 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Сумын төвийн айл өрхүүд амины орон сууц болон гэр сууцанд амьдарч байна. Цаашид хувийн орон сууцыг төвлөрсөн бохир, цэвэр усны сүлжээнд холбох шаардлагатай.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 564 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 34 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 10 багш хамрагдсан байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дотуур байртай. Хүүхдийн цэцэрлэгт 80, гэр цэцэрлэгт 60 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 72 хувьд хүрсэн.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн хөвгүүдийн дотуур байр Баян багийн нутагт байршилтай80 хүүхдийн дотуур байр1990 онд баригдсан зориулалтын барилгаБлокоор барьсан, нам даралтын зуухаар халдаг Инженерийн бие даасан хангамжтай

Эрүүл мэнд


Суманд 11 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж 3 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 89 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 655, осол гэмтэл 7, халдварт өвчлөлийн 5 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1960 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 7 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин 1, гутал засварын 3, оёдлын 6 иргэн тус тус өрхийн үйлдвэрлэл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


1937 онд Пунцагдаржаалин хийд устаж үгүй болсныг 2012 онд сэргээн босгон ногоон дарь эх бурханыг залан хийдийн үйл ажиллагаа явуулж байна. Уг хийдэд 1 тэргүүн лам, 3 мөрний лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 48 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 14.6 хувийг дээд, 38.7 хувийг бүрэн дунд, 25.0 хувийг бүрэн бус дунд, 19.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Сүүлийн 3 жилд эмнэлэг, дотуур байрны барилгыг барьж ашиглалтанд оруулсан байна. Өөрийн эх үүсвэртэй, нам даралтын тогоотой, гүний худаг, цооногтой байгууламжуудыг барьж гүйцэтгэсэн байна. Барилга байгууламж нь ашиглалтанд ороод удаагүй байгаа боловч тогоо цоорсон, бохирын уклон алдаатай угсрагдсанаас болж бөглөрөлт үүсэж үнэр гарах, дээврийн дулаалга зураг төсвийн дагуу хийгдээгүйгээс цантах зэрэг зөрчил дутагдлууд гарсан байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх санММОНСан

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хөшөө цайдам Байгуулагдсан он: 2008 онХөшөө, дурсгалын намтар: Түрэгийн хаант улсын цэргийн гарамгай жанжин Күль-Тегин, түүний ах их хаан Билгэ нарын дурсгалд зориулсан гэрэлт хөшөө, түүхийн нэн ховор олдвор бүхий музей нь Хашаат сумын Цайдам багт байрладаг. Энэхүү түүхэн цогцолбор нь ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн.Хөшөө Цайдам музейХархорин сумаас зүүн зүгт 46 км явж, энэ дурсгалт газар хүрэх бөгөөд 6-8-р зууны үед Орхоны хөндийг эзэгнэж байсан Түрэгийн түүхэн дурсгалт газар юм. Хөшөө Цайдам музейд Билгэ хааны онго, тахилга, хааны эрдэнийн чулуу зуусан шувуу дүрс бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгөн буга зэргийг байрлуулжээ.Билгэ хаан, өөрийн дүү жанжин Күль-Тегинд зориулж босгожээ. Хөшөөний бичээс эртний Руни бичиг бөгөөд анх Судар бичгийн хүрээлэнгийн Д. Нацагдорж хөшөөг хамгаалалтанд авах саналыг гаргаж, хамгаалалтанд авч байсан бол билгүүн эрдэмтэн Б. Ренчин бичгийг анх орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн. Хөшөөний ар талд Хятад ханз үсгээр тухай үед Түрэг улстай хөрш зэргэлдээ оршин тогтнож байсан Тан улсын хаан Күль-Тегин жанжин нас барсанд гашуудсан эмэгнэлийн захидал ирүүлсэн тул түүнийг хөшөөний ар талд Билгэ хаан сийлүүлсэн түүхтэй.Музейд байрлах хөшөө үзмэрүүд нь ихэвчлэн толгойгүй байдаг. Учир нь Түрэгийн дараа оршин тогтож байсан Уйгарчууд хөшөөний толгойг тас цавчиж, Түрэг улс мөхсөж, өөрсдийн эзэрхийлэл тогтсоныг зарлаж байжээ. Энэ үзмэрт зөвхөн Билгэ хааны толгой хэмээх саланги толгой байх ба бусад нь толгойгүй эх биен хөшөө байдаг. 

Сумын хөшөө дурсгал


Хайрханы баруун мөрөн дэхь сэнжит Хөшөөтийн хөшөө

Сумын онцлог


1. 1984 онд эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон тул жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой.2. Газар нутгийн байршил нь УБ хот болон Хархорин сумтай ойр бөгөөд төв засмал замаас 18-25 км зайтай. Энэ нь зам харилцааны давуу тал юм. Ирээдүйд сумын төвийг эдгээр замтай холбосноор хөгжил дэвшлийн хурд нэмэгдэнэ. 3. Хөшөө цайдмын түүхэн дурсгалт газрыг түшиглэн аялал жуулчлалын бааз байгуулагдсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх төвийн бүсийн жуулчлалын маршрутыг өргөжүүлж бусад онцлог дурсгалт газруудыг аялалын бүс болгох боломжтой.4. Сумын эдийн засгийн үндэс болсон бэлчээрийн мал аж ахуй жил бүр өсч байгаатай холбогдуулан өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломжтой.