Хангайн нурууны салбар уулс, Тарвагатайн нурууны өвөрт далайн түвшнээс 3000 м өргөгдсөн.Газар хөдлөлтийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулын бүсэд хамаардаг байгалийн эрс тэс уур амьсгалтай, мал аж ахуй голлон эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 438462 га.
Мал сүргийн бүтэц Хангай сум нь 2012 он жилийн эцсийн байдлаар нийт 83373 толгой малтай бөгөөд адуу 6110 толгой буюу 7,33 хувь, үхэр 28039 толгой буюу 33,63 хувь, хонь 27780 толгой буюу 33,32 хувь, ямаа 21444 толгой буюу 25,72 хувь байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 31 толгой мал тоологдсон нь нийт малын 0.04 хувь байна. 548 малчин өрх, 176 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 77.4 хувийг эзэлж байна.
Сумын төв нь төв суурин газраас алслагдсан. Сумын төвөөс Халзанбүргэдэй хүртэл 100 км орчим шороон замаар, багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худаг, 50м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, гүний худгаас усыг шууд насосоор татан түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй, айл өрх аж ахуйн нэгжүүд сумын төвийн хойд талын Тэрхийн голоос ундны усаар хангагдаж байна.
Сумын төвд Эрүүл мэндийн төв, Сургуулийн өмнөх боловсрол олгох төв, Засаг Даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа нийт 4 нам даралтын зуух ажиллаж байна.
Хангай сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-мал аж ахуй давамгайлсан суурин юм.• орон сууц, олон нийтийн бүс – 31.19га• үйлдвэрлэлийн бүс – 0.5 га• ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс – 10.6 га• хөдөө аж ахуйн бүс – 56979.2 га2012 оны байдлаар сумын хэмжээнд нийт 297 иргэн газраа өмчлөөд байна. Сумын хэмжээнд нийт 366 өвөлжөө, хаваржаа байдгаас өнөөдрийн байдлаар 137 өвөлжөө хаваржаа эзэмших эрхийг баталгаажуулаад байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлСум хөгжүүлэх санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМалчдын мөнгөн орлого нэмэгдүүлэхБагийн хөгжлийн санӨсвөрийн хээлтэгч, хээлтүүлэгч мал бойжуулах
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулахНийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.655130000 |
Эрүүл мэнд: | 0.649820000 |
Эдийн засаг: | 0.258232857 |
Бусад: | 0.879620000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Чийглэг сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +15Сжилийн дундаж салхины хурд 4-9м/сжилийн хур тунадасны нийлбэр272мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 1573,5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1209,8 сая төгрөг, сумын өөрийн орлого 34,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1209,8 сая төгрөг байна. Нийт зардлын 69 хувь нь цалин, 7,7хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 23,3хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 14 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 2,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээгээр жилд 0.2 га талбайд төмс, 0.2 га талбайд хүнсний ногоо, 4 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 200 кг төмс, 180 кг хүнсний ногоо, 15 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 2005онд баригдсан 10квт-ын дэд станцтай.
Сумын төвд ашиглагдаж буй ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж байхгүй байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд бүгд амины орон сууц, гэр сууц юм.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 15 бүлэгт 397 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрт 18 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 96 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна.Цэцэрлэгт 55 хүүхэд, нүүдлийн гэр цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80.9 хувьтай байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 36 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1990 онд ашиглалтанд орсон 200 хүний суудалтай соёлын төвтэй. Нийт 5 ажилтантай.Тус сум нь аж ахуйн нэгж 8, хоршоо 6, 18 дэлгүүр, нийтийн хоолны газар 2, дугуй засвар, үсчин гоо сайхан, гутал засвар, оёдол, нийтийн халуун ус зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг.
Суманд бүртгэлтэй ажилгүй 52 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 53.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 7.6 хувийг дээд, 9.6 хувийг тусгай дунд, 35 хувийг бүрэн дунд, 11.3 хувийг бүрэн бус дунд, 36.5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Өндөр уулын бүсэд байршдаг, үхэр сүрэг голлосон мал аж ахуйтай, байгалийн цэвэр экологитой, усан хангамж гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ихтэй, халуун рашаантай, ой мод, жимс жимсгэнэ, төрөл бүрийн ховор эмийн ургамал, ан амьтан элбэгтэй.