ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


1943 онд улс орон даяар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гурил, малын тэжээлийн асуудлыг дотооддоо шийдвэрлэх зорилгоор улс төрийн товчооны тогтоолоор байгуулагдсан ууган САА-н нэг нь Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байлаа. Сайн ноён хан аймгийн Зоригт засгийн хошууны нутагт оршдог.1959 онд ургацын төлөвлөгөөг 238,2 хувь биелүүлж, га-аас 21,2 цн ургац хураан авч АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан.Төвшрүүлэх сум анх 1939 онд бий болсон. Морин станцыг түшиглэн сумын тулгын чулуу тавигдаж, 1941 онд Улсын бага хурлын 81-р тогтоолоор байгуулагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Хөхсүм, Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт гэсэн 4 багийн 871 өрхөд 2927 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1900 м өргөгдсөн. Ойт хээрийн бүс нутагт багтдаг.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр нутагтай бөгөөд мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 118958 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 2012 оны эцсийн мал тооллогоор хонь 36537, үхэр 5708, адуу 4827, ямаа 29388 толгой нийт 76460 толгой мал тоологдсон байна. Сумын хэмжээгээр нийт 764.600 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 151.000 толгой мал тоологдсон нь нийт малын 0.2 хувь болж байна. 459 малчин өрх, 67 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 60.3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дэвсгэрт Архангай аймгийг Нийслэлтэй холбосон улсын чанартай хатуу хучилттай 11 км авто зам дайран өнгөрдөг бөгөөд Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худгаас сумын төвийн хүн амын ундны усны хэрэглээг хангаж байна. Баян Өндөр багт 60 м3 багтаамжтай усны хөв байрладаг.

Цэвэрлэх байгууламж


Сумын төвд цэвэрлэх байгууламж одоогоор байхгүй байна. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 63.8 хувь нь залуу болон дунд насныхан, 29.8 хувь нь хүүхэд, 6.4 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд иргэд амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. Төрийн албан хаагчдын 4 айлын нэг давхар сууцанд айл өрхүүд амьдарч байна. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургууль 1939 онд байгуулагдсан. 2008 оноос өнөөг хүртэл 12 жилийн бүрэн дунд сургуулийн статустай 21 бүлэг, 530 сурагч, албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр 18 иргэн суралцдаг бөгөөд 36 багш, 27 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Бага боловсролын хамран сургалт 98,7 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувь, мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 11 жилийн дунд сургуулийн дотуур байр4-р багийн нутагт байршилтай100 хүүхдийн дотуур байр1978 онд баригдсан зориулалтын барилгаБарилгын хийц чанарын хувьд шувуун нуруун дээвэртэй, гадна хана блок, дотор хана нь модон барилга Одоо 91 хүүхэд амьдарч, 1 багш , 4 жижүүр, 2 тогооч, 1 сахиул ажиллаж байгаа бөгөөд инженерийн төвлөрсөн хангамжтай.Цаашид дотуур байрыг их засварт оруулах, ногоон байгууламж барих, цэвэр бохир усны шугамд холбох шаардлагатай байгаа болно. 

Эрүүл мэнд


Төвшрүүлэх сумын хүн эмнэлэг 1933 онд Морин станцын Амбулатори нэртэй 1 эмч, 1 сувилагчтай байгуулагдсан. Эрүүл мэндийн төв нь 2 их эмч. 4 бага эмч, 6 сувилагч, 1 лаборант, 15 туслах ажилтантай сумын нийт хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлчилгээ үзүүлж байна. 

Соёл спорт


 Соёлын төв 1959 онд Эрхлэгч, үйлчлэгч гэсэн 2 хүний орон тоотой байгуулагдсан бөгөөд одоо 11 орон тоотой соёл урлагийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Спорт заал


Спорт заал4-р багийн нутагт байршилтайСоёлын төвийн дотор байрладаг бөгөөд их засвар хийж , урлаг спортын секц, дугуйлан хичээллүүлж, байнгын үйл ажиллагаа явуулж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 2 сүм үйл ажиллагаа явуулж байна. 2000 онд ашиглалтанд орсон. Иргэдэд буддын шашныг гүн ухааны тухай танин мэдэхүйн чиглэлээр сургалт, лекц зохион байгуулдаг. Цаашид бясалгалын төв болгон ажиллахаар төлөвлөж байна.1998 онд ашиглалтанд орж буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайн хийдүүдэд нийт 3 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 210 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 38 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 3,8 хувийг дээд, 4,7 хувийг тусгай дунд, 23,8 хувийг бүрэн дунд, 36,6 хувийг бүрэн бус дунд, 26,4 хувийг техникийн мэргэжилтэн, 4,7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


2012 онд 2,1 тэрбум төгрөгийн төсөвтэй Бүрэн дунд сургууль шинээр барих барилгын ажил эхлээд байна.Суманд Орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын санал авахад: Хүрэн хоолойруу хатуу хучилттай зам тавих / 10 км-т /35/10 кв дэд станц байгуулах Тэжээлийн үйлдвэр байгуулахХүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл Эрүүл мэндийн төвд авто машинАхуй үйлчилгээний төвБарилгын хавтангийн үйлдвэрГангийн үйлдвэр байгуулахСоёлын төвийн номын сангийн өргөтгөлЗДТГ-ын шинэ барилга барих  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн байрны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Суманд хэрэгжиж буй төсүүд


ММСС-ийн бэлчээрийн удирдлагын төсөл Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: "Их хүрээ" нийслэлийн туурьБайгуулагдсан он: 2007Хөшөө, дурсгалын намтар: Монгол улсын нийслэл 1639-1855 оны хооронд 28 удаа нутаг сэлгэн нүүдэллэсэн бөгөөд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвөөс ургаш 16 км-т орших Хөх сүм багийн сүмийн туурийн дэргэд 1700-1719 он хүртэл 19 жил суурьшжээ. 2007 онд сумын ИТХ-ын шийдвэрээр тусгай хамгаалалттай газар нутгаар тогтоож хамгаалалтанд авч тохижуулсан.

Сумын хөгжлийн зорилт


Төрийн удирдлагыг Нутгийн удирдлагатай хослуулан орон нутгийн нөөц боломж иргэдийн оролцоонд тулгуурлан тогтвортой хөгжлийг хангаж, эдийн засаг, санхүүгийн бие даасан орчныг бүрдүүлж, Улсын тэргүүний сум болох зорилго дэвшүүлэн дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд: Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдОрон нутгийн тогтвортой хөгжлийг хангах Хүний хөгжлийг хангах, иргэдээ эрүүл боловсролтой, ажилтай орлоготой, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангахГазар тариалан, МАА, уул уурхай, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхБайгалийн тэнцвэрт байдлыг хадгалах

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.702947000
Эрүүл мэнд: 0.685558333
Эдийн засаг: 0.288648571
Бусад: 0.825795000
Дэд бүтэц: 0.309516666
Байгаль орчин: 0.997610000


Архангай аймгийн өмнөд хэсэгт :• Улаанбаатар хотоос 464 км зайд,• Аймгийн төвөөс 45 км зайтай байрладаг. Архангай аймгийн Цэнхэр, Хотонт Батцэнгэл, Өгийнуур сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -25о С• 7 дугаар сарын дундаж температур +20оС• жилийн дундаж салхины хурд 4-6 м/с• жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв2012 онд сумын төсвийн татварын нийт орлого нь 85,6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 161,9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 0,9 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 282,5 сая төгрөг байна. Нийт зардлын 63,7 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 33 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 2012 онд улсад 14,1 сая, аймагт 115,1 сая, суманд 85,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Сумын эдийн засгийн гол салбар нь газар тариалан, МАА бөгөөд нийт 16 мянган га эргэлтийн талбайтай. Үүнээс 4 мянган га-д үр тариа, төмс хүнсний ногоо тариалдаг.

Газар тариалан


Сумын хэмжээнд жилд дунджаар нийт 2723 га-д тариалалт хийж, 8,6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 87,6 хувьд нь улаан буудай, 3,8 хувьд бусад таримал ургамал тариалж байна.Сумын хэмжээнд 2012 онд 2640 га талбайд үр тариа, 18.0 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 60 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 2480 тонн үр тариа, 180 тонн төмс, 22 тонн хүнсний ногоо, 135 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон бөгөөд ЦДАШ-тай төсвийн 7 байгууллага, 29 ААНБ, 336 айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна. 

Ариутгах татуурга


Сумын төвд 1 байдаг бөгөөд 144 м3 багтаамжтай усан сантай

Дулаан хангамж


Сумын төвийн хэмжээнд ЗДТГ, Сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсөвт албан байгууллагууд нь тус тусдаа нам даралтын уурын зуухаар халаалтын хэрэглээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 11 жилийн дунд сургууль4-р багийн нутагт байршилтай400 хүүхдийн хичээлийн байр, одоогоор 526 сурагч хүмүүжиж байна. Одоогийн байдлаар 21 бүлэг хичээллэж байна61 багш ажиллагчидтай1985 онд баригдсан зориулалтын барилгаБарилгын хийц чанарын хувьд шувуун дээвэртэй, хүрмэн блокон барилга Цахилгааны төвлөрсөн хангамжтай2007 онд их засварт орсон  Цаашид сургуулийн орчинд ногоон байгууламж бий болгох, цэвэр бохир усны шугамд холбох, Хүүхэд хөгжлийн төв шинээр байгуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна 

Цэцэрлэг


Төвшрүүлэх сумын Хүүхдийн цэцэрлэг 1959 онд анх 25 хүүхэд, 5 багш, 5 ажилтантай байгуулагдсан бөгөөд одоо 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авч, 20 багш, ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 86 хувьтай байна. Хүүхдийн цэцэрлэг3-р багийн нутагт байршилтай75 хүүхдийн цэцэрлэг1978 онд баригдсан зориулалтын барилга Одоогийн байдлаар 4 бүлэгт 100 хүүхдэд 20 багш ажилчид СӨБ -ыг олгох ажлыг үе шаттай зохион байгуулж байна.Цахилгааны төвлөрсөн хангамжтай, нам даралтын халаалтын зуухтай ба цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоогүйУгсармал хийц бүхий блокон барилгатай шувуун нуруун дээвэртэй, 2008 онд их засварт орсон. Цаашид барилгын хийцэд өөрчлөлт орсон бөгөөд их засвар, өргөтгөл хийж анги бүлгийн тоог нэмэх , хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө багуудад 4 гэр цэцэрлэг ажиллуулах, цэвэр бохир усны шугамд холбох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төв3-р багийн нутагт байршилтай10 ортой2007 онд баригдсан зориулалтын барилга2 их эмч, 4 бага эмч, 6 сувилагч, 1 лаборант, 15 туслах ажилтантай2 давхар тоосгон шувуун нуруун дээвэртэй блокон ханатай барилга бөгөөд цахилгааны төвлөрсөн хангамжтай, нам даралтын халаалтын зуухтай. Цэвэр бохир усны системд холбогдсон боловч стандартын дагуу хийгдээгүй учир ажилдаггүй Иймд цэвэр бохир усны системийг засварлан ашиглалтанд оруулах, амбулаторын барилгад их засвар хийх шаардлагатай байна.   

Соёлын төв


Соёлын төв3-р багийн нутагт байршилтай300 хүний суудалтай1958 онд баригдсан чулуун, зориулалтын барилга11 албан хаагчидтайБарилгын хийцийн хувьд чулуун барилга, 6075м3 нам даралтын халаалттай, 2008 онд их засвар хийгдсэнЦахилгааны төвлөрсөн хангамжтайЦаашид Номын сангийн уншлагын танхим бага иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдаг тул Номын санд өргөтгөл хийх, Орон нутаг судлах танхим шинээр барих шаардлагатай байна.

Ахуй үйлчилгээний төв


Сумын төвд одоогоор үйл ажиллагаа явуулдаг ахуйн үйлчилгээний төв байхгүй бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэд ААНБ-ын үйл ажиллагааг бодлогоор дэмжин ажиллаж байна. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 152 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын газар зохион байгуулалгын ерөнхий төлөвлөгөөг жил бүр ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 212 гаүйлдвэрлэлийн бүс 413 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1.2 гатөвийн бүс 169,3 га2012 оны байдлаар 246 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 29.2 га газар өмчилж, 82 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5.7 га газар, иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 1.2 га газар, 25 иргэн 13 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 11868 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Засаг даргын тамгын газрын барилга3-р багийн нутагт байршилтай15 албан хаагчидтайЗДТГ-ын барилга зохирулалтын бус барилга. Их засвар хийгдээгүй, албан хаагчдын өрөөний хангамж дутмаг, цэвэр бохир усны системд холбогдоогүй, зориулалтын бус барилга. Цахилгааны төвлөрсөн хангамжтай, халаалтын нам даралтын зуухтай, цэвэр бохир усны системд холбогдоогүй.1968 онд баригдсан тоосгон ханатай шувуун нуруун дээвэртэй хийцтэй модон дээвэр ханатай барилга бөгөөд хананд цууралт өгч, хаяавч нурж, хана шалнаас мөөгөнцөрдөж, дээврээс дусаал гоожсоны улмаас тааз нурж, цахилгаан монтаж гэмтэн, галын аюулгүй ажиллагааг хангахгүй, цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул ЗДТГ-ын барилга шинээр барих шаардлагатай байгаа. 

Сумын сор бүтээгдэхүүн


Үр тариа1959 онд ургацын төлөвлөгөөг 238,2 хувь биелүүлж, га-аас 21,2 цн ургац хураан авч АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан билээ.Сумын хэмжээнд жилд дунджаар нийт 2723 га-д тариалалт хийж, 8,6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 87,6 хувьд нь улаан буудай, 3,8 хувьд бусад таримал ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ хангаж, Газар тариалангийн салбараа түшиглэн өдөрт 5 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурлын үйлдвэр ашиглантанд оруулж, ойролцоо сумдынхаа хэрэгцээг хангах зорилт тавин ажиллаж байна.

Сумын хөшөө дурсгал


Бор бургастын рашааныг сүүлчийн Зая бандид Жамбацэрэн байнга уудаг байснаас уламжлан үлдсэн "Гэгээнтэн рашаан" нэртэй болсон. Цаашид Бор бургастын рашааныг тохижуулан аялал жуулчлал, рашаан сувилалын чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Сумын онцлог


Архангай аймгийн Төвшрүүлэх сум нь "Газар тариалан"-ийн бүс нутаг юм.• Сумын эдийн засгийн гол салбар газар тариаланг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд 16 мянган га эргэлтийн талбайтай ба техник хэрэгсэл, хүний нөөц сайтай.• Газар тариаланг түшиглэн өдөрт 5 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэртэй• Мал аж ахуйн салбарт малын тоо толгой жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой• Төмрийн хүдэрийн 40 гаруй жилийн нөөцтэй ба Уул уурхайн Бэрэн Майнинг ХК-тай хамтран ажилладаг.• Байгалийн үзэсгэлэнт сайхан газар "Бор бургастын рашаан"-аа түшиглэн Аялал жуулчлал, рашаан сувилалыг хөгжүүлэх боломжтой.• Дэлхийн Зөн болон Олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг• Мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах зорилгоор хашаалсан талбайтай тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжтой• Улсын нөөцийн салбартай• Хүний нөөц сайтай• Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа амжилтаараа улс аймагтаа тэргүүлдэг.