Далайн түвшнээс дээш 1820-3106 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 347.7 мянган га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 59.8 хувийг ХАА-н эдэлбэр газар, 34.9 хувийг ой мод, 0.5 хувийг усны нөөц газар эзэлдэг. Нийт нутаг дэвсгэрийн 22.2 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлнэ. Тус сумын нутагт Зааны нуруу, Баясгалан, Уран мандал, Хандгайт, Хутаг-Өндөр, Тахилт, Гүрт зэрэг өндөр уулс, тарвагатайн нурууны ой тайгаар хучигдсан атираат нурууд, Тэрхийн хөндий, Уулангийн тал, Нарийний хөндий, Цармын хоолой, дээд, доод арал, Ихжаргалант зэрэг уудам хөндий хоолойнууд бий. Ой тайгад их төлөв хар мод, хуш, гацуур, хус, нарс, жодоо зэрэг шилмүүст мод зонхилдог. 10 шахам төрлийн жимс жимсгэнэ хүнсний ба эмийн ургамлууд ургана. Монгол оронд байдаг аньс, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг байдаг. Уул нуруу хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр, бор гөрөөс, үнэг хярс, тарвага, зурам, мануул, дорго, нохой зээх, үен, туулай, гахай зэрэг ан агнуурын ба ажиглах, судлахад сонирхолтой амьтдаас гадна нүүдлийн суурин шувууд элбэгтэй. Гол мөрөн нуурт нь тул, зэвэг, хадран гутаарь, цурхай, алгана зэрэг 10 гаруй төрлийн загас байдаг. Тус суманд галт уулын сөнөсөн 32 тогоо бүртгэгдсэний дотор Хоргын тогоо улс даяар алдартай юм. Байгалиас тогтсон мөсөн хонгил, гэр хад, шар нохойн там, залуусын агуй, Өвгөн цохио зэрэг үзэсгэлэнт Хорго орчмын байгалийн тогтоц, хотол олонд зартай Тэрхийн Цагааннуур, Хөдөө, Салт, Шивэрт, Ноот нуур, Суман, Чулуут голоос гадна Тэрх, Нарийн, Гичгэнэ, Тариат, Жаргалант зэрэг жижиг голууд сумын гадаргын усны үндсэн нөөцийг бүрдүүлдэг. Хадат, Ангархай, Ороох, зэрэг рашаан булаг олонтой.
Нийт газар нутгийн хэмжээ 347730 га.
Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд 174262 толгой малтайгаас 9513 адуу, 30364 үхэр, 85815 хонь, 47570 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 18510 толгой мал тоологдсон нь нийт малын 10.7 хувь байна. 886 малчин өрх, 213 мал бүхий өрх байгаа нь нийт өрхийн 75.3 хувь болж байна.
Архангай аймагтай баруун аймгуудыг нэгтгэх цэр болон холбосон сайжруулсан шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг, 1800 гаруй иргэн, 10 гаруй ААН албан газрууд ундны усаа авч байна.
Сумын төвд 375 өрх амьдарч байна. Эдгээр өрхийн 75 орчим хувь нь амины сууцанд, 25 орчим нь гэр сууцанд амьдардаг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй тул цаашид хувийн орон сууцыг төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох шаардлагатай.
Сумын сургуульд 862 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 40 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 102 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувь хүрсэн, 53 багш 30 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус сумын эмнэлэг нь Архангай аймгийн арын таван сумын эрүүл мэндийн үйлчилгээний төв болдог СДНЭ юм. Эмнэлэг 20 ортой, эрхлэгч эмч 1, мөн эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 2012 онд нийт 96 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 6082, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 1 тохиолдол гарсан байна.
Тариат сум нь соёл спортын үйл ажиллагаа явуулдаг соёлын төв, сургуулийн спорт заал 2, хүүхдийн тоглоомын талбай, баяр наадмын талбай зэрэг байгууламжуудтай.Соёлын төв нь 1952 онд ашиглалтанд орсон 180 хүний суудалтай, тус соёлын төв нь чулуун ханатай, хар шороон дээврийн хучилттай, 2007 онд 50 сая төгрөгийн санхүүжилтээр засвар хийгдэж халаалтын системийг өөрчилж ердийн галлагаатай байсныг бага оврын уурын зуухтай болгон өөрчилсөн. Тус соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Хүүхдийн тоглоомын талбай барьсан боловч стандарт шаардлага хангахгүй болсон. Тус суманд Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 14 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 308 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл: 20 хувийг дээд, 25 хувийг тусгай дунд, 35 хувийг бүрэн дунд, 10 хувийг бүрэн бус дунд, 10 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
2011 онд БДС-ийн Дотуур байр болон спорт заал шинээр барьсан. 2009 онд 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр барьсан.Энэ ондоо эмнэлэгийн 20 ортой СДЭ-ийн шав тавьсан, 2014 оны 10-р сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна. 150 хүүхдийн цэцэрлэг, шинээр соёлын төвийг барихаар 2014 онд төлөвлөсөн энэ ондоо газрын асуудал зураг төсөл зэргийг шийдсэн. Мөн ЗДТГ-ын барилга албан хаагчид ажилчдын өрөөний багтаамж, хүртээмж дутмаг байна.
Малын индексжүүлсэн даатгалЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБаг хөгжүүлэх санСум хөгжүүлэх санМалчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх сан
Хорго Тэрхийн цагаан нуурыг түшиглэн аялал жуучлал сайн хөгжсөн.Дэд бүтцийн хувьд бусад сумуудаас харьцангуй давуу талтай ХАА-н, түүхийн эдэд суурилсан үйлдвэрлэл хөгжих боломжтой Цагаан-Уулын шороог түшиглэн Блокны үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой Төрийн бус байгууллагууд олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Арын 5-н сумдаас хүн амын нягтрал, хөгжлөөрөө илүү учраас худалдааны бөөний цэг байгуулахХангай, Цахир, зэрэг сумдын сурагчид манай суманд 11-н жилийн боловсролыг авдаг, сургалтын чанар, хүртээмж сайн.
Боловсрол: | 0.683604000 |
Эрүүл мэнд: | 0.714783333 |
Эдийн засаг: | 0.309961428 |
Бусад: | 0.653185000 |
Дэд бүтэц: | 0.619033333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Тариат сум нь өндөр уулын бүсэд оршдог учир цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Энд удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг богино зун, өдөр нь нэлээд халж, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур, чийг ихэнхдээ дутмаг байх зэрэг эх газрын уур амьсгалын эрс тэс үндсэн шинж тодорхой илрэхээс гадна уул, нуруу, тал хөндий зэрэг газрын гадаргын хэлбэрээс шалтгаалан уур амьсгал газар бүр харилцан адилгүй байдаг. Зундаа 25-38 хэм хүртэл халж, өвөлдөө 32-41 хэм хүртэл хүйтэрдэг. Жилийн дундаж температур 6,7 сард 24 хэм дулаан, 1,2 сард -26 хэм хүйтэн байдаг. Жилд дунджаар 280-300 мм орчим хур тунадас ордог. Хамгийн их хур тунадас 1 ба 7 сард ордог. Гол төлөв баруун хойд зүгийн салхи зонхилдог. Салхины дундаж хурд 3-5 м/сек, хамгийн их салхитай сарууд 4,5 сар юм. Салхины хамгийн их хурд нь 17 м/сек хүрдэг. Сүүлийн жилүүдэд зундаа үе үе халуун болж бороо хур бага богино зун, урт хавар намар болох болсон нь байгаль экологийн өөрчлөлттэй шууд холбоотой юм.
Орон нутгийн төсөв.Сумын 2012 оны төсвийн татварын нийт орлого нь 46.7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 241.6 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 46.7 сая төгрөгийн орлогоос бүрдэнэ. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 291.7 сая төгрөг байна. Нийт зардлын цалин 58.1 хувь, НДШ 20.3 хувь нь урсгал шилжүүлэг, 22.6 хувийн бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт орон нутаг улсын төсөвт 8.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд 2012 онд нийт 5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5 га-д төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал 3 тн хурааж авсан.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон.
Сумын төв нэгдсэн дулаан хангамжгүй бөгөөд төсөвт байгууллагуудаас Ахлах сургууль, цэцэрлэг, СДНЭ, соёын төв, тамгын газар, цаг уур зэрэг байгууллагууд тус тусдаа нам даралтын тогоогоор халаалтын асуудлаа шийдвэрлэн түлшиндээ мод хэрэглэж байна.
1990 оноос өмнө Ахуйн үйлчилгээ ажиллаж байсан боловч хувьчлагдан татан буугдсан. Сумын төвд одоогоор нэгдсэн ахуй үйлчилгээний төв байхгүй байна. Ахуйн үйлчилгээний төв байгуулах талаар сум орон нутгийн түвшинд яригдаж байгаа.
Тариат сумын МАА, аялал жуучлал давамгайлсан сум. Сумын төв нь суурьшлийн бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 12.6 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал: Олон нийтийн бүс 1.0 га Үйлдвэрлэлийн бүс 1.27 га Ногоон байгууламж, амралт аялал жуулчлалын бүс 20 га Хөдөө аж ахуйн бүс 15.25 га 2012 оны байдлаар иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1.0 га газар, хаваржааны зориулалтаар 84700 м2 газар, иргэн, аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 12.3 га газар, иргэн, ААН байгуулга газар тариалангийн зориулалтаар 5.0 га газар эзэмшиж байна.
Тус сум нь эрт дээр үеэсээ эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг бөгөөд хүний хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж суурилан хөгжинө гэж гарцаа тодорхойлон “Хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Мал аж ахуй: Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй бол Тариат сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг хөдөлгөгч хүч юм. Тариат сум нь өнөөдөр 173 мянган толгой малтай бөгөөд сүүлийн 10-н жилд 50 хувиар өссөн дүн харагдаж байна. Аялал жуулчлал: Хорго Тэрхийн цагааннуурын үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжиж байгаа бөгөөд үүнийг дагаж бусад үйлчилгээний бизнесүүд хөгжиж байна. Үйлдвэрлэл: Тариат сум газар зүйн байрлал, дэд бүтэц хүн ам, зах зээлээрээ бусад сумдаас харьцангуй давуу талтай бөгөөд энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь боломж нь болж байна. ХАА болон МАА-н түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрүүд, байгалийн крамзитийн түүхий эдэд түшиглэн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой.