ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Өндөр-Улаан сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Халхын Сайн ноён хан аймгийн Цэцэн Чин вангийн хошуунд харъяалагдаж байжээ.Азарга, Хануй, Донгой, Бэлхи, Баянгол гэсэн 5 багийн нийт 1596 өрхөд 5706 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас эхнээсээ 1-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 0,8 /хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1500-2800 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулархаг муж, геоморфологийн хувьд, Хангайн нурууны гол нуруу түүний салбар хэсэг тойрог уулсын мужид хамаарна. Газар хөдлөлтийн 8 баллын эрчимтэй бүсэд оршдог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 439401 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд 228997 толгой малтайгаас 18145 адуу, 36683 үхэр, 117344 хонь, 56825 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 6.0 хувь байна. 375 малчин өрх, 521 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 56.1 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дэвсгэрээр улсын чанартай мянганы замын 70 км дайрч өнгөрдөг. Донгой, Бэлхи багууд 35 км хатуу хучилттай замаар холбогдсон, бусад багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг, 20 м3 багтаамжтай 2 усан сан ажиллаж байна. Тус сумын албан газар, ард иргэдийг ундны усны хэрэгцээгээ дээрхи худгуудаас ханган ажиллаж байна.

Дулаан хангамж


Сумын ЗДТГ, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиуд нь тус бүрдээ нам даралтын уурын зуухаар дулааныхаа хэрэгцээг хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос 612 км, аймгийн төвөөс 122 км зайтай оршдог. Нийт хүн амын 21 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБаянгол багийн нутагт байршилтай720 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 735 хүүхэд суралцаж байна50 багш, 32 ажиллагчидтай1979 онд 320 хүүхдийн хичээлийн байр, 1989 онд 400 хүүхдийн хичээлийн байр тус тус ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, блокон хийцтэй барилга юм.

Цэцэрлэг


Төрийн өмчийн цэцэрлэгт 150, гэр цэцэрлэгт 94 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрчээ.Улсын тэргүүний хүүхдийн цэцэрлэгБаянгол багийн нутагт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 192 хүүхэд хүмүүжиж байна27 багш, ажиллагчидтай2011 онд ашиглалтанд орсон цутгамал барилга. Инженерийн бие даасан системд холбогдсон.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБаянгол багийн нутагт байршилтай10 ортой их эмч 2, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 16, туслах ажилтан 11 ажиллаж байна.2011 онд ашиглалтанд орсон цутгамал хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан системд холбогдсон. 

Соёлын төв


Соёлын төвБаянгол багийн нутагт байршилтай250 хүний суудалтай8 ажиллагчидтай2009 онд ашиглалтанд орсон блок хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан системд холбогдсон. Соёлын төв нь соёлын үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэж амжилт бүтээлээрээ 2009 онд аймгийн тэргүүний соёлын төвөөр, 2011 онд сумын шилдэг байгууллага болж амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 207 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Өндөр-Улаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй - үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс - 45 га үйлдвэрлэлийн бүс - 55 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс - 1.5 га хөдөө аж ахуйн бүс - 150 га зуслангийн бүс - 123.5 га2012 оны байдлаар 213 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19.2 га газар өмчилж, нийт 2062 өвөлжөө, хаваржаа байгаагаас 41–ийг гэрчилгээ олгож баталгаажуулсан байна. 5 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 11.5 га газар, 59 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 24.2 га газар эзэмшиж байна. Жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБаянгол багийн нутагт байршилтай35 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын халаалттай. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна. Шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.Хануй багийн конторын барилга нь блокон хийцтэй, 1985 онд баригдсан, одоо ашиглах боломжгүй болсон тул шинээр барих шаардлагатайДонгой, Азрага багийн соёлын төвийн барилга 2011 онд шинээр баригдсан, Бэлхи багийн төвийг шинээр барих шаардлагатай

Сумын сор бүтээгдэхүүн


Тус сум нь цагаан идээ үйлдвэрлэлээр улсад тэргүүн байранд ордог. Сүүн хурууд, тавгийн иж бүрдэл, ширгээмэл, цөрөм, шар тос зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 

Сумын хөшөө дурсгал


Хануйн голын сав дагуу 300 гаруй булш бунхан байдаг. Энэ нь манай тооллын 10-40 мянган жилийн тэртээх үед хамаарахыг эрдэмтэд тогтоожээ. Мөн Сэнжин бавуу, Чулуут, Хануйн голын сав дагуух хадны бичээс, сүг зураг олон байдаг нь энэ нутагт маш эртнээс хүн амьдарч байсны ул мөр билээ. 

Сумын онцлог


Өндөр-Улаан сум нь Хангайн бүсийн уулархаг нутагт оршдог бөгөөд өндөр уулын сэрүүн, сэрүүвтэр агаар зонхилсон нутаг. Энэхүү цаг уурт тохирсон өтгөн сүү, нарийн ширхэгт хөөвөртэй сарлаг үхрийн сүрэг давамгайлсан байдаг. Мөн хонь, ямаа, адуун сүрэг зохих хувийг эзэлнэ. Тус сум хүн ам, мал сүргийн тоогоор аймагтаа тэргүүн байранд ордог томоохон сум. Тайхар чулуу, Хоргын үзэсгэлэнт байгалийг үзэх аялал жуулчлалын зам дагуу оршдог нь өөрийн сумын Зуун салаа мод, Халзан бүрэгтэй, Чулуутын хавцал, Гол мод 2, Хүннүгийн үеийн хөшөө дурсгал зэрэг үзэсгэлэнт газруудад энэ талын бизнесийг хөгжүүлэх боломжтой болно.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.565787000
Эрүүл мэнд: 0.718538333
Эдийн засаг: 0.258397142
Бусад: 0.558280000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.833335000


Архангай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 612 км, Аймгийн төвөөс 122 км зайд байрладаг.Эрдэнэмандал, Ихтамир, Чулуут, Тариат, Жаргалант сумдтай хиллэдэг.


1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 800 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого нь 46.2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 224.5 сая төгрөг. Сумын өөрийн орлого 0.37 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 274.9 сая төгрөг байна. Нийт зардлын 67.9 хувь нь Цалин 7.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 0.2 хувийг урсгал шилжүүлэг. 24.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 20 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулан 210.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад 6.6 сая, аймагт 102.7 сая, орон нутагт 46.6 сая төгрөг нийт 155.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Сумын эдийн засгийн үндсэн чиглэл нь бэлчээрийн мал аж ахуй болно. Мал аж ахуйн орлого жилд дунджаар хонины ноос 110 гаруй тн, үхрийн хөөвөр 12 тн, ямааны ноолуур 10 гаруй тн, 7,4 сая литр сүү бэлтгэж цагаан идээ боловсруулдаг байна.Мөн адуу-1024, үхэр-3900, хонь-12000, ямаа-10000 нийтдээ гуч орчим мянган малыг зах зээлд нийлүүлдэг. Эндээс үзвэл хонины ноосноос 38,5 сая төг, ноолуур-650,0 сая төг, сүү-5180,0 сая төг, адуу-665,6 сая төг, үхэр-2535,0 сая төг, хонь-960,0 сая төг, ямаа-600,0 сая төгрөгийн орлого буй болгож байна. Сумын нийт орлогын 49,1%-ийг мал аж ахуйн орлого, 17,9%-ийг үйлдвэрлэл, 15,5%-г үйлчилгээ, 17,5%-ийг цалин, тэтгэвэр зэрэг мөнгөн орлого эзлэж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 5 га талбайд төмс, 12 га талбайд тэжээлийн ургамал тариалж 136 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд 1999 онд холбогдсон. 35 квт-ын дэд станцтай. Донгой баг 2010 онд, Чулуутын гүүр 2007 онд 10 кВт-ын дэд станцтай холбогдсон. 

Ариутгах татуурга


Сумын төвд одоогоор ашиглагдаж буй ариутгах татуурга байхгүй байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын дунд 0-18 насны 2344 хүн буюу 41,1% , 19-49 насны 2630 хүн буюу 46,1%, 50-с дээш насны 732 хүн буюу 12,8% -ийг эзлэж байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд нийт айл өрхүүд амины болон гэр сууцанд амьдардаг. Суманд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдах хэрэгцээ шаардлага өндөр байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 25 бүлэгт 735 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байрБаянгол багийн нутагт байршилтай80 хүүхдийн дотуур байр1990 онд баригдсан зориулалтын барилга

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, эмийн сан-1 үйл ажиллагаа явуулж, их эмч-2, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 16, туслах ажилтан 11 ажиллаж байна.2012 онд нийт 49 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 540, халдварт өвчлөлийн 9 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


Өндөр-Улаан сумын Соёлын төв нь анх 1931 онд “Өргөө” хэмээх том цагаан гэр баригдаж, “Сумын улаан гэр болой” гэсэн хаягтайгаар нээгдсэн нь малчин ардуудад урлаг соёлоор үйлчлэх анхны байгууллага болсон байна. Ингээд 1938 онд улаан гэрийг Улаан булан болгож зохион байгуулжээ.1947-1960 - аад оны үед Ч.Ойдовын “Далан худалч”, Ц.Намдагийн “Шинэ байшинд”, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь болон жүжгүүдийг тоглуулж байсан түүхтэй.35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.1990 оноос Клуб нь Соёлын төв нэртэйгээр орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, зах зээлийн харилцааны өнөө үед шилжин орсноор одоо эрхлэгч, хөгжмийн багш, номын санч, бүжгийн багш, галч, үйлчлэгч гэсэн 8 орон тооны ажилтантай сумын нийт 5700 гаруй хүн амд соёлын үйлчилгээг үзүүлж байна.  Соёлын төв нь дэргэдээ 17,0 мянган ном бүхий номын сан, сумын түүх соёлын музейтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Шашин сүм хийд


Тус суманд 1920-оод оны сүүл 1930-аад оны эхээр Тээл, Дэлгэр-Өндөр, Дашлүн, Баясгалант уулын амнаа “Дашлүн”, Чулуутын гүүрний орчим “Цогт”, Нирстийн аманд “Шаз”-ын зэрэг сүм хийдүүд ажиллаж байжээ. Мөн Бэлхи багийн нутаг Чулуут голын хойд дэнжид Ширээт гэгээний хүрээ төвлөрч байсан бөгөөд Ширээт гэгээний дүрийг таван удаа тодруулсны сүүлчийн дүр Агваангэлэгдамбийжанцаны шарилыг өнөөгийн Бэлхи багийн Өвөр Цохиотод оршуулсан бөгөөд нутгийн зон олон энэ газрыг “Гүдэн хайлдаг” хэмээн нэрлэж шүтэн дээдлэж иржээ. Өдгөө сумын хэмжээнд Пунцагчойнхорлин хийд ажиллаж байна. Энэхүү хийдийг 1991 онд П.Намбар, М.Диваанамсал тэргүүтэй арав гаруй лам нар сэргээн байгуулсан байна.Тус хийдэд гурван лам ажиллаж байна. Хийдийн барилга муудсан тул шинээр барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 43 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 48 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 19 хувийг бүрэн бус дунд, 3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Сумын Засаг даргын тамгын газрын барилга 1975 онд баригдаж, 2003 онд аж ахуйн аргаар засварлагдсан, соёлын төв 2009 онд, цэцэрлэг, хүн эмнэлгийн барилга 2011 онд ашиглалтанд орсон байна. Ахлах сургуулийн 320, 420 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр хэвийн ажиллаж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сум хөгжүүлэх санМалын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДэлхийн зөн ОУБ-ын төсөл

Сумын хөшөө дурсгал


Хануй багийн “Гол тод-2” Хүннүгийн үеийн олдворууд

Сумын хөгжлийн зорилт


Үзэсгэлэнт сайхан хангай нутагтаа байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалсан, эрүүл таваарлаг мал аж ахуй, байгальд ээлтэй жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлсэн, төр нийгмийн үйлчилгээгээр тэгш хангагдсан эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд бүхий загвар сум болох зорилго тавин дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Зорилтууд:Хүний хөгжлийг дэмжиж, иргэдийн нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэхЭрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхМал сүргийг эрүүлжүүлэх, эрсдэлээс хамгаалах Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн онцлог, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхБайгальд ээлтэй үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалыг хөгжүүлэх.