ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Өлзийт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу. Ямаат, Бодонт, Байшир, Хөшөөт гэсэн 4 багийн нийт 1058 өрхөд 3249 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас 14-д, газар нутгийн хэмжээгээр 17-д ордог.


Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн, тал хээрийн бүсэд оршдог.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 172034 га.

Мал сүрэг


Сумын хэмжээнд 190714 толгой малтайгаас 320 тэмээ, 12817 адуу, 10257 үхэр, 103251 хонь, 64069 ямаа байна. Нийт мал сүрэгт тэмээ 0,1 хувь, адуу 6,7 хувь, үхэр 5,4 хувь, хонь 54,2 хувь, ямаа 33,6 хувийг тус тус эзэлж байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 28 толгой мал тоологдсон нь нийт малын 0,01 хувь байна. 600 малчин өрх, 113 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 67,3 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр мянганы замын хэвтээ тэнхлэгийн 10 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төв нь цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худгаас ундны усны хэрэглээгээ хангаж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон айл өрх, аж ахуйн нэгж байхгүй.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 57,1 хувь нь залуу болон дунд насныхан, 36,8 хувь нь хүүхэд, 6,1 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд нийт айл өрхүүд амины болон гэр сууцанд амьдардаг. Суманд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдах хэрэгцээ шаардлага өндөр байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 622 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,7 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 96,9 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 5 багш хамрагдсан.

Дотуур байр


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байрХөшөөт багийн нутагт байршилтай75 хүүхдийн дотуур байр2009 онд баригдсан цутгамал төмөр бетонон, зориулалтын барилга

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 18 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 681, осол гэмтэл 51, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1969 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Цаашид шинээр барих шаардлагатай байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 26 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 2, оёдлын 3 цэг, авто засварын 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 2 сүм хийд байгаагаас буддын 1, христийн 1 сүм байна.Эдгээр хийдэд нийт 8 лам, 2 санваартан ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 242 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 0 хувийг тусгай дунд, 24 хувийг бүрэн дунд, 40 хувийг бүрэн бус дунд, 26 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Сумын орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын санал авахад Хүн эмнэлгийн үндсэн болон туслах барилга ЕБС-ийн хичээлийн байрны барилга Соёлын төвийн барилга  ЗДТГ-ын барилга зэргийг шинээр барих болон их засвар хийлгэх зэрэг саналууд гарсан.Одоо ашиглаж байгаа эдгээр барилгуудад мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.                                      

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлСум хөгжүүлэх сангийн төсөлДэлхийн зөн олон улсын байгууллагын төсөл Мерси-кор олон улсын байгууллагын төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЭрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэх Сантасюд төсөлАлслагдсан эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл 

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хөшөөтийн дэнжийн буган чулуун хөшөөБайгуулагдсан он: Хөшөөтийн дэнжийн буган чулуун хөшөө нь түргийн үед хамаарагддагХөшөө дурсгалын намтар: Энэхүү 3 ширхэг хөшөө нь сийлбэртэй, 2 м өндөр Хөшөө дурсгалын нэр: Бодонт багийн Хөх чулуутын хадны сүг зурагБайгуулагдсан он: Түргийн үед хамаарагддагХөшөө дурсгалын намтар: Тухайн үеийн иргэдийн аж амьдралыг дүрслэн харуулсан байдаг.Хөшөө, дурсгалын нэр: Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын гэрэлт хөшөө, 2,3 м өндөр Байгуулагдсан он: 2002 он Хөшөө дурсгалын намтар: Чимэд-Осор гуайн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан төрсөн нутгийнх нь соёлын төвийг түүний нэрэмжит болгож гэрэлт хөшөөг босгосон. Хөшөө,дурсгалын нэр: Улсын баатар С.Төмөрбаатарын гэрэлт хөшөө, 1,7 м өндөр Байгуулагдсан он: 2004 он Хөшөө дурсгалын намтар: С.Төмөрбаатар гуайн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан төрсөн нутгийнх нь сургуулийг нь түүний нэрэмжит болгож гэрэлт хөшөөг босгосон.Хөшөө дурсгалын нэр: Хүний гавьяат эмч Б.Чоёндоржийн гэрэлт хөшөө, 1,8 м өндөр, 0,4 м өргөнБайгуулагдсан он: 2013 он Хөшөө дурсгалын намтар: Б.Чоёндорж гуайн төрсөн нутгийнх нь эрүүл мэндийн төвийг түүний нэрэмжит болгож гэрэлт хөшөөг босгосон.Хөшөө дурсгалын нэр: Шүтээн толгойн Харлаг тугны хөшөө, 1,2 м өндөртэйБайгуулагдсан он: 1994 он Хөшөө дурсгалын намтар: Өөлдийн харлаг туг залах их ёслолыг 1994 оны 07-р сарын 05-ны өдөр үйлдэж Шүтээн толгой дээр гэрэлт хөшөө босгож хүндэтгэл үзүүлсэн.

Сумын онцлог


Өлзийт сум мянганы замын хэвтээ тэнхлэгийн замаас 30 км зайд оршдог бөгөөд дэд бүтэц сайн хөгжсөн тул үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжтой.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөөц боломжоо түшиглэсэн үйлдвэрлэл явуулах боломжтой.Жишээ нь айраг, хужир, гар урлал, суран эдлэл, эсгий эсгийн бүтээгдэхүүн, тоосго, хөнгөн блок, чацаргана гэх мэтОрхоны хөндий Хөвсгөлийг холбосон байгалийн үзэсгэлэнт газруудаар явах зам тус сумаар дайран өнгөрдөг тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.Сайн чанарын барилгын хайрга, шавар, элсний нөөцтэй.Шилэн кабелийн сүлжээнд холбогдож интернетийн үйлчилгээ бүрэн нэвтэрсэн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.606733000
Эрүүл мэнд: 0.678768333
Эдийн засаг: 0.291678571
Бусад: 0.604775000
Дэд бүтэц: 0.583333333
Байгаль орчин: 0.833335000


Архангай аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 360 км, Аймгийн төвөөс 134 км зайд байрладаг.Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Өгийнуур, Булган аймгийн Сайхан, Могод сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30,5С7 дугаар сарын дундаж температур 18,4Сжилийн дундаж салхины хурд 9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 318,4 мм


Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого 1265.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1219.4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 45.5 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1282.0 сая төгрөг байна. Нийт зардлын 58 хувь нь цалин, 11,2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30,8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 4.36 сая, аймагт 74.24 сая, орон нутагт 45.48 сая нийт 124.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 235 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 53,1 хувьд нь төмс, хүнсний ногоо, 46,9 хувьд бусад таримал тариалж байна.20 тонн төмс, 7 тонн хүнсний ногоо, 35 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд 1987 онд холбогдсон. 110/35/10квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Сургууль, дотуур байр, Засаг даргын тамгын газрын барилгууд тус бүртээ бага оврын нам даралтын уурын зуухаар дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульХөшөөт багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 622 хүүхэд суралцаж байна62 багш, ажиллагчидтай1990 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, блокон хийцтэй барилга

Цэцэрлэг


Төрийн өмчийн цэцэрлэгт 120, гэр цэцэрлэгт 77 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 79,5 хувьд хүрсэн.Хүүхдийн цэцэрлэг Хөшөөт багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 120 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвХөшөөт багийн нутагт байршилтай13 ортой4 эмч, 8 сувилагч, нийт 31 ажиллагчидтай1986 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга

Соёлын төв


Соёлын төвХөшөөт багийн нутагт байршилтай300 хүний суудалтай8 ажиллагчидтай1969 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 151 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Өлзийт сумын Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Олон нийтийн бүс- 4000 гаҮйлдвэрлэлийн бүс - 1000 гаНогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс -200гаХөдөө аж ахуйн бүс–100гаЗуслангийн зориулалттай 119га2012 оны байдлаар 324 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 16га газар өмчилж, 200 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 14 га газар, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 11 га газар, 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2010 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХөшөөт багийн нутагт байршилтай28 ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын бус барилга. Нам даралтын зуухаар халаадаг. Шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Цайдам нуурын мөсөн хужирын найрлагад цэвэр сод 72 хувь, хоолны давс 26 хувь, бусад микро элемент 2 хувь байгаа нь тогтоогдсон. Нутгийн болон хөрш зэргэлдээ сумын иргэд эрт үеээс эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн.

Сумын хөгжлийн зорилт


2012-2016 онд хэрэгжүүлэх сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг "Өрхийн хөгжил -өөдрөг амьдрал" уриан дор боловсруулж ИТХ-аар батлуулсан.Мөрийн хөтөлбөр:1. Эзнээ олсон нийгмийн хамгаалалттай хүмүүнлэг сум болох2. Айл өрх бүр ажилтай орлоготой, үйлдвэр хөгжсөн хөдөлмөрч сум болох 3. Хүнсний найдвартай хангамж эдэлсэн эрчимжсэн хөдөө аж ахуйн сум болох 4. Орчны тохижилт бүхий ногоон хөгжлийн сум болох 5.Төрийн бүх үйлчилгээ ил тод нээлттэй тунгалаг сум болох зорилтуудыг дэвшүүлээд байна.