ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Өгийнуур сум нь 1952 онд байгуулагдсан, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Лүн сумдаас 8 баг, 751 өрх ардын аж ахуйтан 2311 хүн нэгдэж 62000 орчим малтай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1952 оны 66-р зарлигаар байгуулагдсан. Одоо тус сум нь Орхон, Өгий, Дойт, Тоглох, Зэгстэй гэсэн 5 багийн нийт 894 өрхөд 3005 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас сүүлээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог хүн амын нягтралаар бага 56.1хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1300-1665 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6-9 балл.Сумын нутаг дэвсгэр нь дов, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 168648 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 202772 толгой малтайгаас, тэмээ 299, 11436 адуу, 10870 үхэр, 109398 хонь, 70769 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10.4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5.1 хувь болж байна. 636 малчин өрх, 83 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 80.4 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Мянганы замын босоо тэнхлэгийн улсын чанартай 9.5 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 1 худгаас усаа авч байна. Хөдөөгийн 4 багт бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор 15 инженерийн хийцтэй гүний худаг ажиллаж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууцтай 1985-1990 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцанд цөөн айл амьдарч байна. Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 572 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 93.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.

Цэцэрлэг


1992 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй барилгатай. 3 бүлэгт 80 хүүхэд, 15 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Барилгын шал хөндий шахалт муу, хананаас нэвчилт өгч байгаа зэргээс шалтгаалан цаашид их засварт орох шаардлагатай байгаа.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЗэгстэй багийн нутагт байрладаг 10 ортой2 эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, нийт 29 ажиллагчидтай1953 онд байгуулагдсан 10 ортой эмнэлэг, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

Соёлын төв


Соёлын төвЗэгстэй багийн нутагт байрладаг.250 хүний суудалтай5 ажиллагчидтай1965 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй 40 ажилгүй иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 39 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 12 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд, 60 хувийг бүрэн дунд, 18 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЗэгстэй багийн нутагт байршилтай 19 ажиллагчидтай.1975 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй барилга.

Сумын сор бүтээгдэхүүн


Загас загасан бүтээгдэхүүн

Сумын онцлог


Аялал жуулчлалын бүс нутаг, зах зээлд ойр, зам харилцаа холбоо, эрчим хүч, дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.Хүн амын суурьшил тогтворжсон .Малын үйлдэр угсаа сайжирсан.Монгол орны тал хээрийн бүсэд оршдог. Ойн сан бүхий газаргүй.Хужраас өөр байгалийн баялаггүй,

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.552612000
Эрүүл мэнд: 0.804378333
Эдийн засаг: 0.275694285
Бусад: 0.628820000
Дэд бүтэц: 0.287883333
Байгаль орчин: 1.000000000


Архангай аймгийн зүүн өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 368 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.Архангай аймгийн Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Булган аймгийн Могод, Гурванбулаг зэрэг сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -24 С7 дугаар сарын дундаж температур +24.3 Сжилийн дундаж салхины хурд 6-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 16.95 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 9.34 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1244.8 сая төгрөг байна. Нийт зардлын 61.5 хувь нь цалин, 5.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 32.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага 437.78 сая төгрөгийн борлуулалтын орлогын үйл ажиллагаа явуулж, улсад 8.59 сая, аймагт 3.98 сая, орон нутагт 0.66 сая нийт 9.65 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 5 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 20 тн ургац хураан авч өөрсдийн хүнсний хэрэгцээгээ хангаж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1988 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд Эрүүл мэндийн төв, ЗДТГазар, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 5 уурын зуух, үүнээс 4 нам даралтын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Сумын хүн амын 61.1 хувь нь залуу болон дунд насныхан, 34.4 хувь нь хүүхэд, 4.5 хувь нь ахмадууд байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 572 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 93.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.

Эрүүл мэнд


2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 ортой Эрүүл мэндийн төвийг барьж эхэлсэн бөгөөд хүйтний улиралд барилгын ажлыг зогсоосны улмаас 2013 оны 2-р улиралд ашиглалтанд оруулна.Хувийн эмийн сан 1, төрийн өмчийн оролцоотой 1 эмийн сан тус тус үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд нийт 64 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөл 6526, үүнээс халдварт бус өвчлөл 1421, осол гэмтэл 32, халдварт өвчлөл гараагүй байна.

Соёл спорт


Соёлын төв 1965 онд ашиглалтанд орсон 250 суудалтай чулуун барилга. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зал 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсон. Уг заалыг ашигладаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 15 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, өрхийн үйлдвэрийн хүрээнд гутал засварын 1, оёдлын 1цэг ажилладаг. 1980 онд ашиглалтанд орсон нийтийн халуун усны барилга байгаа боловч барилгын чанар муудаж стандартын шаардлага хангахгүй болсны улмаас ажиллахгүй болсон.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 134 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Өгийнуур сум нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн төлөвлөгөөг 2010 онд Мерси Кор ОУБ-ын дэмжлэгтэйгээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 гагаар нэмэгдсэн. 2012 оны байдлаар 250 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 34.36 га газар өмчилж, 77 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5.39 га газар, 10 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 11 га газар, 20 иргэн газар тариалангийн зориулалтаар 1940 га газар, төмс хүнсний ногооны зориулалтаар 14 иргэн 17 га, 2 аж ахуй нэгж байгууллага 8 га газрыг эзэмшиж байна. 

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдДЗОУБ-ын төсөл Сумын хөгжлийн сангийн хөнгөлөлттэй зээл

Сумын хөгжлийн зорилт


Мал аж ахуйн үйлдвэрлэл дагнан эрхэлж байгаа тус сум цаашдаа энэхүү үйлдвэрлэлээ эрчимжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ материаллаг нөхцөлийг нь цогц байдлаар бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, байгалийн аялал жуулчлалыг өргөжүүлэх, орон нутгийн боломж, түүхий эдийн хангамждаа түшиглэн жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгон ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Загас, хужир зэрэг бүтээгдэхүүнийг байгальд хоргүй аргаар олборлон сумын сор бүтээгдэхүүн бий болгох.Өндөр ашиг шимтэй цөм сүргийн үржлийн төвийг бий болгох.Нийтийн ахуй үйлчилгээ, хоршоо хөгжүүлэх чиглэлийг дэмжин ажиллах.