ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Ихтамир сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу. Хөх нуур, Хан өндөр, Борт, Бугат, Тайхар , Эрдэнэтолгой гэсэн 6 багийн нийт 1475 өрхөд 5386 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Архангай аймгийн 19 сумаас эхнээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог хүн амын нягтрал 89,9хүн/га сум юм.


Далайн төвшнээс дээш 2500-3400 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай нурууны уулархаг мужид хамрагдана. Сумын нийт нутгийн 23.5 хувийг ойн сан бүхий газар эзэлнэ. Ойн санг шинэс, хуш, хус, улиас, бургас зэрэг модлог ургамал бүрдүүлэхээс гадна хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Ойн сан бүхий газарт гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар мөөг, хад, үхрийн нүд тошлой зэрэг жимс жимсгэнээс гадна тарваган шийр, таван салаа, юм дүүжин, ванжингарав, цээнэ, алтангагнуур зэрэг эмийн ургамалууд ургана. Ан амьтдаас буга, гахай, янгир, аргаль, бор гөрөөс, хүдэр, хэрэм, үнэг, хярс, тарвага, зурам гэх зэрэг хангайн бүсийн төлөөллийн ан амьтан элбэгтэй. Одоогоор тус сумын хэмжээнд нүүрс, алт, өнгөт металлын илэрц бүхий хайгуулын талбай байдгаас нүүрсний орд газрыг ашиглан сум аймгийн хэрэгцээнд ашиглаж байна. Сумын газар нутгийн 104000 га газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамрагдах ба ХНБЦГ-ын хамгаалалтын захиргаанд харъяалагдаж байна. Сумын нутаг дэвсгэр нь хангайн уулархаг, ойт хээрийн бүсэд хамаарна.


Нийт газар нутгийн хэмжээ 484658 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 229131 толгой малтайгаас 18391 адуу, 33265 үхэр, 106802 хонь, 70673 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 20116 толгой мал тоологдсон нь нийт малын 8,8 хувь байна. 948 малчин өрх, 155 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 74,7 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай хатуу хучилттай 58,5 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвийн урдуур Тамир гол урсаж цэвэр усны эх үүсвэр болох бөгөөд 8 гүний худагтай, хөдөөгийн 5 багт 34 худагтай.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 64 хувь нь залуу болон дунд насныхан, 31 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц голчлон байдаг. 1971-1981 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй .

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 701 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 19 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт 197, гэр цэцэрлэгт 129 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 79,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Хүүхдийн цэцэрлэг” Тайхир багийн төвд байршилтай125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 197 хүүхэд хүмүүжиж байна24 багш, ажиллагчидтай1959 онд ашиглалтанд орсон чулуун, тоосгон хийцтэй зориулалтын барилгатай. Бага оврын уурын зуухаар уг барилгын халаалтын асуудлыг шийдвэрлэж байна. Гадна өнгөлгөө хийгдсэн. 2013 онд анги танхимын хүрэлцээгүйгээс шинээр 100 хүүхдийн багтаамжтай шинэ барилга барина.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвТайхир багийн төвд байршилтай13 ортой3 эмч, 16 сувилагч нийт 30 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон блокон барилга нь инженерийн төвлөрсөн хангамжтай. 2013 онд их засвар хийгдэхээр тусгагдаад байна.

Соёлын төв


Соёлын төвТайхир багын төвд байршилтай250 хүний суудалтай6 ажиллагчидтай1977 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна. Соёлын төвийн барилгыг 2013 онд их засварт оруулахаар хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд тусгуулаад байна 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагуудад нийт 178 ажилтан албан хаагчид ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Ихтамир сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй, үйлчилгээ давамгайлсан, суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд хийхээр тусгасан байнаСумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 72,75 гаүйлдвэрлэлийн бүс 4,68 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 10 гахөдөө аж ахуйн бүс 162,31 га2012 оны байдлаар 271 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25,5 га газар өмчилж, 256 иргэн 18,7 га, 29 аж ахуйн нэгж байгууллага 19,9 га 517 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 36,2 га , 1 иргэн, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 10 га , 116 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 308,5 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдНогоон алт бэлчээр ашиглалтын хөтөлбөрДэлхийн зөн монгол ОУБ-ын төслүүд 

Сумын хөшөө дурсгал


Тайхар чулуу

Сумын онцлог


Хэвтээ тэнхлэгийн мянганы зам сумын төвөөр дайран өнгөрдөг.Төвийн эрчим хүчинд холбогдсон.Хүннү үеийн дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газрууд олон байдаг тул аялал жуулчлал хөгжих боломжтой. Архангайн 9 гайхамшгаас Тайхар чулуу, тамирын хөндий, Хөхнуур нь тус суманд байдаг.Сүүн хурууд буюу тамирын цагаан ааруулаар монголдоо нэртэй.Адуу, үхрээр аймагт тэргүүлдэг .Сүү цагаан идээний уламжлалт технологит суурилсан үйлдвэрлэл хөгжих боломжтой.Хангайн нуруу, Тунгалаг тамирын голын хөвөөнд байрладаг.Аймгийнхаа төвөөс 27 км хатуу хучилттай замаар холбогдсон.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.754709000
Эрүүл мэнд: 0.564600000
Эдийн засаг: 0.321688571
Бусад: 0.689170000
Дэд бүтэц: 0.433333333
Байгаль орчин: 0.833335000


Архангай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 510 км, Аймгийн төвөөс 27 км зайд байрладаг.Баянхонгор аймаг болон Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Батцэнгэл, Эрдэнэмандал, Өндөрулаан, Чулуут, Булган сумдтай хиллэдэг.


Хүйтэн сэрүүн уур амьсгалтай 1 дүгээр сарын дундаж температур -35 С7 дугаар сарын дундаж температур +32 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 263,6 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 223,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 40,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 264,6 сая төгрөг байна. Нийт зардлын 72,07 хувь нь цалин, 7,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 20,03 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 49 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 247 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1,2 сая, аймагт 14,4 сая, орон нутагт 9,1 сая нийт 24,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 60 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 36,6 хувьд нь төмс, хүнсний ногоо, 63,4 бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 12,5 га талбайд төмс, 9,5 га талбайд хүнсний ногоо, 38 га талбайд тэжээлийн ургамал тариалж 105 тонн төмс, 72 тонн хүнсний ногоо, 150 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1989 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Хөдөөгийн Борт багт 35/10 квт-ын шугамд холбогдсон байна.

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж байна.  

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Архангай аймагтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 23 хувь нь сумын төвд амьдардаг, Улааанбаатар хотруу шилжилт хөдөлгөөн их байдаг.

Нийгмийн үйлчилгээний барига


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульТайхир багийн төвд байршилтай700 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 701 хүүхэд суралцаж байна86 багш, ажиллагчидтай1970, 1985, 1985 онд ашиглалтанд орсон 3 хичээлийн байртай, инженерийн төвлөрсөн хангамжтай блокон хийцтэй барилга байна. 

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 127 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1221, осол гэмтэл 9, халдварт өвчлөлийн 34 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1977 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 24 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 18 цэг, үсчин гоо сайхны 3, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 2 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 2 сүм хийд байдгаас буддын 1 христийн 1 сүм байна. Эдгээр хийдэд нийт 2 лам, ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 36 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 66,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 22 хувийг дээд, 16 хувийг тусгай дунд, 33 хувийг бүрэн дунд, 26 хувийг бүрэн бус дунд, 3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаТайхир багийн төвд байршилтай33 ажиллагчидтай2007 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2012 онд өргөтгөлийн барилга баригдаж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Сүүн хурууд

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь Домогт “Тайхир чулуу”-аар алдаршсан нутгийнхаа байгаль орчинг хамгаалан, хүний ба бизнесийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэн, үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг жигд хөгжүүлсэн, нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх сум ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхөцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг дээшлүүлэх