ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Хангайн нурууны өндөр сарьдаг уулс, түүний том том үхэр чулуу бүхий хавцалын дундуур харгиатан урсах түргэн гол горхи, сүрлэг өндөр уулс, ой мод, шугуй бүхий нутаг болох Эетэй гүний хошууг 1709 онд Сайн ноёны хошуунаас таслан байгуулсан түүхтэй.Засаг захиргааны нэгжийн хувьд Асайт, Хоолт, Эрдэнэ-Уул, Зуслан, Баянцагаан гэсэн 5 багийн 1198 өрхөд 4215 хүн амьдардаг.


Ойт хээр өндөр уулын бүсэд оршдог. Уулсын хамгийн өндөр нь Дулаанхан уулын оргил Цагаан Асгат 2548 м, хамгийн нам дор газар нь Чулуут, Улиастайн голын бэлчир, Зуслан, Цуврайн голын бэлчир газрууд 1400-1500 м байдаг. Сумын нийт нутгийн 40,5 хувийг ой мод эзэлдэг. Иргэд бэлчээрийн мал аж ахуйг гол болгон эрхлэхийн зэрэгцээ цагаан идээ боловсруулан, ойн баялаг, түүний дагалдах бүтээгдэхүүнийг зохистой ашиглах, эмээл, гэрийн мод, тавилга зэрэг өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг.


Нийт газар нутгийн хэмжээ 283278 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 169106 толгой малтайгаас 8407 адуу, 17425 үхэр, 89165 хонь, 54109 ямаа байна. 2012 оны жилийн эцсийн статистик дүнгээр 169,1 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 23.6 мянган толгой мал байгаа нь нийт малын 14,0 хувь байна. 873 малчин өрх, 125 мал бүхий өрх байгаа нь нийт өрхийн 83.3 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сумын газар нутаг аймаг, багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын хэмжээнд 32 худагтай бөгөөд Асайт багт 7 худгаас 65 өрх, Хоолт багт 6 худгаас 67 өрх, Эрдэнэ-Уул багт 2 худгаас 14 өрх, Зуслан багт 11 худгаас 73 өрх, Баянцагаан багт 6 худгаас 90 өрх тус тус ундаалж байна.Сүүлийн жилүүдэд гол горхины урсац татарч, зарим булаг шанд ширгэж байгаа ба 2012 оны байдлаар 25 гол, 35 булаг шанд, 1 цөөрөм, 2 рашаан байна. 

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 59,3 хувь нь залуу болон дунд насныхан, 33,7 хувь нь хүүхэд, 7 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц голлож байгаа ба инженерийн бүрэн хангамжтай сууц байхгүй. 

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 25 бүлэгт 698 хүүхэд суралцаж, Хоолт багийн бага сургуульд 66 сурагч суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 71 иргэн суралцаж, 9, 11-р ангийг 22 хүн төгссөн байна. Бага ангийн хамран сургалт 99,7 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 36 багш хамрагдсан байна.Цэцэрлэгийн үндсэн сургалтанд 5 бүлгээр 150, зуны нүүдлийн гэр цэцэрлэгт 120 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хүүхдийн цэцэрлэгБаянцагаан багийн нутагт байршилтай90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагчидтай1990 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга 

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвБаянцагаан багийн нутагт байршилтай13 ортой3 эмч, 5 сувилагч нийт 30 ажиллагчидтай1998 онд ашиглалтанд орсон хүрмэн блокон хийцтэй, зориулалтын барилга. 

Соёлын төв


Соёлын төвБаянцагаан багийн байршилтай250 хүний суудалтай6 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон дүнзэн хийцтэй, зориулалтын барилга

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 1 сүм байдгаас буддын шашны Гэндэнгончигдашпэлжээлэн хийд юм. Уг хийдэд 9 лам, бусад ажилтан 5, нийт 14 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


2012 оны байдлаар 527 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 63.23 га газар өмчилж, 84 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 3.88 га газар, 63 иргэн, аж ахуйн нэгж 8,7 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Тогтвортой амьжиргаа-2 төсөл 2012 онд дууссанХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сангийн төслүүдМалчин өрхийн орлого нэмэгдүүлэх төсөл

Сумын хөгжлийн зорилт


Үндэсний эрх ашгийг дээдлэн хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэн, баялагийг бүтээгч, эрх чөлөөт, дундаж орлоготой иргэд зонхилсон хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, сумын хэтийн хөгжлийг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх нь хөгжлийн гол зорилго байх болно. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.570810000
Эрүүл мэнд: 0.544858333
Эдийн засаг: 0.322061428
Бусад: 0.682005000
Дэд бүтэц: 0.333333333
Байгаль орчин: 0.666665000


Архангай аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 570 км, Аймгийн төвөөс 227 км зайд байрладаг.Жаргалант сум нь өөрийн аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өндөр Улаан, Тариат, Хөвсгөл аймгийн Галт сумдтай хиллэдэг. 


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20,7 Сжилийн дундаж салхины хурд 4-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Орон нутгийн төсвийн татварын нийт орлого нь 37.5 сая төгрөг, дэмжлэг 221,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 981,9 сая төгрөгөөс нийт төсвийн орлого бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1476,8 сая төгрөг байна. Нийт зардлын 65,8 хувь нь цалин, 6,7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 3,0 хувийг урсгал шилжүүлэг, 24,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд 2012 онд 13 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 24,7 сая, аймагт 78,7 сая, орон нутагт 37,5 сая нийт 140,9 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.Тус суманд төсвийн 8 байгууллага, мал эмнэлгийн 2, эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг 2, шатахуун түгээх станц 2, мод модон эдлэлийн 3, худалдаа үйлчилгээний 3, малын гаралтай түүхий эдийн хоршоо 3 гэсэн аж ахуйн нэгжүүд, 40 гаруй хувиараа үйл ажиллагаа эрхлэгч иргэд үйл ажиллагаа явуулж байна. 

Мал сүрэг


Сумын хэмжээгээр жилд 75 тн гар тэжээл, 6357 тонн хадлан бэлтгэснээс малчдын гар дээр 6122,2 тн хадлан, сумын нөөцөнд 234,8 тн өвс хашаалсан.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1997.12.27-нд ашиглалтанд орсон 110/65/10квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд төсөвт байгууллагын 5 нам даралтын, Ахлах сургуульд 27-гийн 2 ам бүхий уурын зуухнууд ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сумын нийт хүн амын 71,3 хувь нь хөдөө багуудад амьдардаг, төсвийн байгууллагуудад 181 хүн ажиллаж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульБаянцагаан багийн нутагт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 698 хүүхэд суралцаж байна73 багш, ажиллагчидтай2001 онд ашиглалтанд орсон, угсармал хийцтэй, зориулалтын, инженерийн бие даасан хангамжгүй барилга. 

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 27 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 4, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1675, осол гэмтэл 21, халдварт өвчлөлийн 53 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1975 онд ашиглалтанд орсон 250 суудалтай, урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ, хурал цуглаан зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.2007 онд ашиглалтанд орсон 150 суудалтай спорт заал нь блокон хийцтэй барилга.Тус суманд 26 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 2, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Спорт заал


Спорт заалБаянцагаан багийн нутагт байршилтай150 хүний суудалтайАхлах сургуульд харъяалагддаг2007 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй, зориулалтын барилга. 

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 104 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 40,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11,5 хувийг дээд, 7,7 хувийг тусгай дунд, 29,8 хувийг бүрэн дунд, 42,3 хувийг бүрэн бус дунд, 8,7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБаянцагаан багийн нутагт байршилтай34 ажиллагчидтай

Сумын сор бүтээгдэхүүн


Эмээлийн мод