Далайн түвшнээс дээш 2500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг. 321946 га нутаг дэвсгэртэй. Нутгийн дөрөвний нэгээс илүү талбайг ой эзэлдэг. Үүнд: Шинэс, хуш, гацуур, хус, улиас, бургас, хайлаас зэрэг мод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад, үхрийн нүд, тошлой, таван салаа, тарваган шийр, эмийн нэн ховор ургамал элбэг ургадаг. Уул нуруу хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр, бор гөрөөс, үнэг, хярс, тарвага, зурам зэрэг амьтад элбэг байдаг. Одоогоор нөөц тогтоогдож, ашиглагдаагүй ч алт, төмөр, утаат болон усан болор, жонш, занар, шар улаан зоос, шаазангийн цагаан шавар зэрэг илэрцтэй, баялаг сайхан нутаг юм. Газар хөдлөлийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, ой мод бүхий газар нутагтай.
Нийт газар нутгийн хэмжээ 321151.9 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 72413 толгой малтайгаас 7789 адуу, 17950 үхэр, 20771 хонь, 25903 ямаа байна. 480 малчин өрх, 80 малтай өрх байна.
Архангай аймгаас Баянхонгор аймгийг холбосон шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагаас 70 гаруй иргэн, 3 ААН албан газрууд ундны усаа авч байна.
Суманд 10 ортой 1 эмнэлэг, Эрхлэгч их эмч 1, бага эмч 5, 16 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 20 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 794, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1962 онд ашиглалтанд орсон 300 хүний суудалтай. Соёлын төвийн модон барилга ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Булган сумын төв нь мал аж ахуй, модны үйлдвэрлэлийн давамгайлсан суурин юм. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 гагаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Олон нийтийн бүс 72,74 гаүйлдвэрлэлийн бүс 0 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 2.30 гахөдөө аж ахуйн бүс 191033,1га2012 оны байдлаар 240 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 26.2 га газар өмчилж, 160 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 10.9 га газар, 3 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 6.0 га газар, 142 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 477,67 га газар эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБаг хөгжүүлэх санСум хөгжүүлэх санМалчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх сан зэрэг болно.
Манай сум нь нэн эртний түүхтэй. Ар хошигтын агуйд эртний хүмүүс амьдарч байсан гэж эрдэмтэд үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны сүг зураг, дөрвөлжин булш, буган хөшөө, хиргэсүүрүүд, түрэгийн үед холбогдох булш зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд бий.Ар хошигтийн агуйШинэ чулуун зэвсэг, хүрлийн үед холбогдох хадны сүг зураг зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд/Урд Тамирын эх, Тусгалт багуудын нутагт байдаг./Майдар чулуу/18-р зууны үед босгосон 2 м өндөр бурхан/Буган хөшөө/Сумын төвөөс урагш Тээлийн амны хөшөөгийн дэнжид 1.5 м өндөр чулуун буган хөшөө /Хорвоод хосгүй шатар/Архангай аймгийн уугуул иргэн С.Мөнхөө тана, шүрний жижиг хэлтэрхий дээр таван хошуу малын дүрсийг ган зүүний үзүүрээр сийлж, энгийн нүдээр харагдахгүй жижиг шатар урлан бүтээжээ./Тэх харайхын хавцал Булган сумын нутаг урд Тамирын эхэнд байдаг үзэсгэлэнт хавцал юм.
Боловсрол: | 0.654429000 |
Эрүүл мэнд: | 0.625233333 |
Эдийн засаг: | 0.315791428 |
Бусад: | 0.696815000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Сумын төсвийн нийт орлого нь 109.5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 3.169,300 төгрөг, сумын өөрийн орлого 47.9 сая төгрөгийн орлогоос бүрдсэн.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 985.7 сая төгрөг байна. Нийт зардлын 62.8 хувь нь цалин, 7.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 14.2 хувь нь урсгал шилжүүлэг, 10.6 хувь нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт орон нутаг улсын төсөвт 109.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 42 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 24 га-д төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал 18 га –д тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 17 га талбайд үр тариа, 20 га талбайд төмс, 4 га талбайд хүнсний ногоо, 18 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 186 тонн төмс, 191 тонн хүнсний ногоо7.2 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон.
Сумын төвийн 325 өрх хашаа байшин, гэрт амьдарч байна.
Сумын дунд сургуулийн 10 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. 21 багш, 19 ажиллагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 235 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 30 хувийг дээд, 40 хувийг тусгай дунд, 10 хувийг бүрэн дунд, 15 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Иргэн Х. Гомбо эзэнтэй “Их нөөц” ххк нь:”Сүүн хурууд”–аар улсад сор бүтээгдэхүүнээр шалгарсан“Тээл Архангай” ХХК нь “Сийлбэр гэр” болон “Модон эдлэлүүд”
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх.