ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Архангай аймгийн Батцэнгэл сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Түшээт гүнийн хошуу. Улаанчулуу, Хөнөг, Дэл, Баян-Уул, Цац, Дайр бор гэсэн 6 багийн нийт 1148 өрхөд 3660 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Архангай аймгийн 18 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 7-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 5.49хүн/га сум юм.


Далайн төвшнээс дээш 1387-2200 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон голын сав, бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4.5-6.5 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал, ойт хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 353653 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 274899 толгой малтайгаас 39 тэмээ, 21871адуу, 19711үхэр, 145587 хонь, 87691 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 5 хувь байна. 884 малчин болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 77 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Сум УБ хоттой 300 км хатуу хучилттай замаар, 100 км зам нь шороон замаар холбогддог. Аймгийн төвтэй шороон замаар холбогддог мөн Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай, байгууллага иргэд 2 худгаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1987 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар 14 сууцанд айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй цаашид барих шаардлагатай.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 655 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Тамир” цэцэрлэгт 100, зуны гэр цэцэрлэгт 61 хүүхэд явуулын сургалтанд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 61,0 хувь болсон байна.

Цэцэрлэг


“Тамир” цэцэрлэг Дайр бор багийн нутагт байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна5 багш, 11 туслах ажилтан нийт 16 ажиллагчидтай2010 онд ашиглалтанд орсон блок хийцтэй, зориулалтын барилга

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвДайр багийн нутагт байршилтай13 ортой12 эмч, 8 сувилагч 11 туслах ажилчин нийт 31 ажиллагчидтай1967 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

Соёлын төв


Соёлын төвДайр бор багийн нутагт байршилтай250 хүний суудалтай7 ажиллагчидтайБарилга нь модон хийцтэй, зориулалтын бус, Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Батцэнгэл сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 48 гаүйлдвэрлэлийн бүс 16 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 23 гахөдөө аж ахуйн бүс 2000 газуслангийн бүс 480 га2012 оны байдлаар 469 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 72,84 га газар өмчилж, 292 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 14,6 га газар, 2 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 3 га газар, 42 иргэн, 7 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1354,5 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаБатцэнгэл багийн нутагт байршилтай29 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Одоо ашиглагдаж байгаа барилга нь стандарт бус багтаамж нь хүрэхгүй тул шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Г. Вандан аваргын хөшөөБайгуулагдсан он: 1996Хөшөө, дурсгалын намтар: Ардын засгийн анхны аврга бөх

Сумын онцлог


Тус сум нь Архангай аймагт малын тоогоороо 2-т ордог ба малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барьж байгуулах, мал аж ахуйн чиглэлээр үйлчилгээ үзүүлэх ажил хөгжих бүрэн боломжтой. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.716843000
Эрүүл мэнд: 0.754860000
Эдийн засаг: 0.292350000
Бусад: 0.626750000
Дэд бүтэц: 0.273633333
Байгаль орчин: 1.000000000


Архангай аймгийн зүүн хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 420 км, Аймгийн төвөөс 71 км зайд байрладаг.Архангай аймаг болон Архангай аймгийн Цэнхэр, Их тамир, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -21 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 273,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 235,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 12 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 273,3 сая төгрөг байна. Нийт зардлын 74,7 хувь нь цалин, 8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.3 хувийг урсгал шилжүүлэг, 17 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 92.9 сая, аймагт 70.4 сая, орон нутагт 30.9 сая нийт 194.2 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 28 га талбайд үр тариа, 20 га талбайд төмс, 8 га талбайд хүнсний ногоо, 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж 160 тонн төмс, 64 тонн хүнсний ногоо, 40 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1988 онд баригдсан 35/10 квт-ын дэд станцтай. 

Дулаан хангамж


Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв харьяандаа тус бүр бага оврын зуухтай. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульДайр бор багийн 1нутагт байршилтай760 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 655 хүүхэд суралцаж байна64 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар сайтай, шинэ барилгатай

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 4 их эмч, 15 эмнэлэгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэлгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 396, осол гэмтэл 29, халдварт өвчлөлийн 11 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1982 онд ашиглалтанд орсон, 250 суудалтай Соёлын төв нь модон хийцийн барилгатай.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн 1 төвтэй, 27 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд буддын шашны 1 сүмтэй улсын хамгаалалттанд байдаг 2 дугантайУг хийдэд 4 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 55 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 45 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдБэлчээрийн менежментийн төсөлМалжуулах төсөл

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх