ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь тавигдсан. Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна.1931 онд орон нутгийн Засаг захиргааны хуваарийг дахин шинэчлэх тухай гарсан Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Увс аймгийн төв нь Улаангом сумыг 12 багтайгаар анх байгуулсан.Одоо Улаангом сум нь Засаг захиргааны 11 багтай. 7043 өрхтэй, 25098 хүн амтай, 137666 толгой малтай Увс аймгийн төвийн сум юм.


Физик газар зүйн хувьд Хархираа Түргэний уулсын мужид багтдаг.Газар хөдлөлийн эрчим 4-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь Их нууруудын хотгор өндөр уулс, уул , гүвээ тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой газар нутагтай.


Нийт газар нутгийн хэмжээ 260433 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 137666 толгой малтайгаас 440 тэмээ, 6414 адуу, 17077 үхэр, 64577 хонь, 49158 ямаа байна. Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10267 толгой мал тоологдсон нь нийт малын 7,5 хувь байна. 650 малчин өрх, 716 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 20 хувийг эзэлж байна. 

Зам тээвэр


Улаангом сум нь ОХУ-ын Хандгайтын боомт хүртэл 115 км, Тээлийн голын гүүр хүртэл 15 км хатуу хучилттай замаар холбогдсон, мөн хотын дотор 21 км хатуу хучилттай авто зам, 18 км явган хүний зам тавигдан ашиглагдаж байна. Хөдөөгийн 2 багтайгаа шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 1000 м3 багтаамжтай 3 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 5 км урт шугам хоолойтой байна. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд 1190 өрх, 119 аж ахуйн нэгж холбогдож бусад нь ус түгээх байрнаас усаа авч байна. Ус цэвэршүүлэх төхөөрөмж, /цагт 45 тн/ 2 шүүлтүүр ажиллаж байна.

Цэвэрлэх байгууламж


2000 онд АХБ-ны дамжуулан зээлдэх гэрээний нөхцөлтөйгөөр хөрөнгө оруулалт хийгдсэн. Нийт 16000м талбайтай 8 ширхэг карт, сараалжийн барилга дамжуулах шугам сүлжээний хамт хийж, бохир усны цэвэрлэгээг картын системээр хийдэг.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 61.34 хувийг залуу болон дунд насныхан, 29.86 хувийг хүүхэд, 8.8 хувийг ахмад настан эзэлж байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 1-5 давхар 30 сууцанд 828 өрх, үүнээс сүүлийн 4 жилд 6 орон сууц барьж 145 өрх шинэ байранд орсон байна. Бусад айл өрхүүд нь амины болон гэр сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн 6 сургуулийн 266 бүлэгт 7707 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 78 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 97,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуулиуд мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан ба мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд 112 багш хамрагдсан. Нийт 577 ажиллагчид байгаагийн 403 үндсэн багш байна. Үүнээс 249 багш мэргэшлийн зэрэгтэй байгаа ба энэ нь нийт багш нарын 61,8 хувийг эзэлж байна. Төрийн өмчийн 8 цэцэрлэгийн 51 бүлэгт 1744 хүүхэд хамрагдан хүмүүжиж байгаагаас гэр цэцэрлэгт 211 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 83,5 хувьд хүрсэн.

Цогцолбор II Сургууль


Улаангом сумын V багт байршилтай964хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөгийн байдлаар 1553 хүүхэд суралцаж байна.Дотуур байранд 75 хүүхэд байрлахаас 140 хүүхэд байрлаж байгаа.Ахлах сургууль, дотуур байрны барилга 1977 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй зориулалтын барилга, инженерийн нэгдсэн шугамд холбогдсон.

Ахлах IV сургууль


Улаангом сумын IV багт байршилтай620 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөгийн байдлаар 926 хүүхэд хичээллэж, ашиглалтын хувь 140 хувьтай байна.76 багш ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.1958 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга юм.Уг барилга нь 2004 онд засвар хийснээс хойш ямар нэгэн засвар хийгдээгүй. Тааз нуралт үүссэн, шал хана суулт өгсөн, анги танхим хүрэлцээ хангалтгүй, бохир цэвэр усны төвлөрсөн систем байхгүй.

Увс эрдэм ахлах сургууль


Улаангом сумын 9 багт байршилтай 640 хүүхдийн хүчин чадалтай 1115 хүүхэд суралцаж жилд дундажаар 200 гаруй суралцагчид нэмэгдэж байна.76 багш, ажиллагчидтай, 2010 онд ашиглалтанд орсон, инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй, бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй барилгатай.

Бага сургууль


250 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль цэцэрлэгийн нэгтгэлд 571 хүүхэд хичээллэж байна.Одоогоор 171 багш ажилчидтайгаар үйл ажиллагааг явуулж байна.Бага сургууль,цэцэрлэгийн нэгтгэлийн барилга 2006 онд, Олимпиадын бэлтгэлийн байр 2010 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй зориулалтын барилга, инженерийн нэгдсэн шугамд холбогдсон.

“ Ирээдүй” цэцэрлэг


Улааангом сумын 11-р багт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 260 хүүхэд хүмүүжиж байна.27 багш, ажиллагчидтай1964 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн шугамд холбогдоогүй, 2012онд бохирын шугамд холбогдсон,цэвэр ус бие даасан хангамжтай.

“ Солонго” цэцэрлэг


Улааангом сумын 10-р багт байршилтай.100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 173 хүүхэд хүмүүжиж байна. 27 багш, ажиллагчидтай1989 онд ашиглалтанд орсон тоосго зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжид холбогдоогүй. 

9-р цэцэрлэг


Улаангом сумын 3 багт байршилтай.100 хүүхдийн хүчин чадалтай барилгатай, одоогоор 150 хүүхэд хүмүүжиж байна.19 багш, ажиллагчидтай.2013 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн шугамд холбогдсон.

Эрүүл мэнд


Улаангом суманд өрхийн эрүүл мэндийн 4 төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 12 их эмч, 17 сувилагч, 5 туслах ажилтан, 4 жолооч, 1 нягтлан бодогчтойгоор Улаангом сумын иргэдэд үйлчилж, хөдөөгийн айл өрхүүдэд багийн 4 эмч анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  2012 онд нийт 769 хүүхэд мэндэлж, эхийн эндэгдэл гараагүй ба нялхсын эндэгдэл 18 гарчээ.Суманд эм ханган нийлүүлэх 5 цэг, 8 эмийн сан үйлчилгээ үзүүлж байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл, осол гэмтэл, халдварт өвчлөлийн нийтдээ 161 тохиолдол гарсан байна

Спорт цогцолбор


Спорт цогцолборыг 2009 оны 12 дугаар сард ашиглалтанд хүлээлгэн өгсөн.Спорт цогцолборын барилга нь төмөр бетон суурьтай, угсармал, сендвичин дээвэртэй дугуй хэлбэртэй.Ашиглалтанд орж үйл ажиллагаа эхэлснээс хойш баруун бүсийн болон аймгийн хэмжээний спорт, урлагийн олон төрлийн арга хэмжээг тус ордонд зохион байгуулж ирсэн бөгөөд спортын 10 төрлөөр сургалт, дасгалжуулалтыг хичээллүүлж өдөр бүр 100-120 хүн спорт заалаар үйлчлүүлж байна.

Ойрд театр


1955 онд баригдаж ашиглалтанд орсон Ашиглагдсаар 1972 онд Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ХДТеатр болж өргөжөөд 40 гаруй жил мэргэжлийн шаардлага хангахгүй барилгад ажилласаар ирлээ.2007 оны 12-р сарын 27-нд “Увс барилга” ХХК нь театрт их засвар 108.0 сая төгрөгийн өртөгтэй засвар хийж ашиглалтанд оруулсан. 2009 оны 12 дугаар сард бохир усны систем шинээр угсарч, дотор халуун хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсрах ажил, гадна бохир усны систем угсралт буюу бие даасан бохирын системийн ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 3194 хүн ажиллаж байна

Хот байгуулалт газрын харилцаа


Улаангом сумын төв нь засаг захиргаа, ахуй үйлчилгээ давамгайлсан суурин юм. 2012 оны жил эцсийн байдлаар 2913 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 258.0 га газар өмчилж, газар эзэмшүүлтийн байдлаар 2851 иргэний 120.74 га газрыг иргэн, 158 аж ахуйн нэгжид 837.15 га, 90 төрийн байгууллага 84.81 га, 281 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 69.31 га газар, газар тариалангийн зориулалтаар 563 иргэн 765.89 га газар тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байршилтай55 төрийн албан хаагч ажиллагчидтай.1989 онд аж ахуйн аргаар өөрсдийн ажиллагчдын хүчээр барьж ашиглалтанд оруулсан 2 давхар тоосгон барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлага МNC4990-2000, Зохион байгуулалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих МNC4968-2000 стандартуудын шаардлага хангахгүй байгаа, барилга нь аж ахуйн аргаар барьсан, зураг төсөлгүй, инженерийн тооцоогүй тул барилгыг давхарлах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул шинээр Төрийн захиргааны байр буюу Нутгийн удирдлагын ордонг барих шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Увс аймаг нь чацарганаараа Дэлхийд алдартай.Чацарганы цэвэр тосны ашиг тус:• Хүний биед шаардлагатай олон витамин, эрдэс давсаар баялаг,• Үе мөчний өмчинд тустай,• Нүдний хараанд маш сайн,• Арьсны туяаны түлэгдэл болон гэмтлийг анагаах,• Ходоод, шулуун гэдэс, 12 нугалаа гэдэсний шархлалт болон улайсалтыг эмчлэх,• Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний сувгийн үрэвсэл, ургацаг, амсрын шарх болон урагдалтыг анагаах,• Нарны болон бусад түлэгдэлт,• Хөлдөлт,• Элдэв механик гэмтлээс үүдсэн шарх, сорвыг төлжүүлэн эмчлэх үед зааврын дагуу ууж болон түрхэж хэрэглэнэ. 

Сумын хөгжлийн зорилт


Улаангомчуудынхаа оюунлаг хөдөлмөрч түүхэн уламжлал, арвин туршлагад тулгуурлан эдийн засгийн бие даасан боловсруулах үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж хүний хөгжил байгаль эхээ дээдлэн эдийн засгийн таатай орчин орчин бүрдсэн хөрш орнуудад болон аймгуудад эцсийн бараа бүтээгдэхүүн экспортлогч хот болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч хот болох суурь нөхцөлийг бүрдүүлэхАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамж, инженерийн шугам сүлжээг өргөтгөх.Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангасан, байгаль орчинд ээлтэй ёс суртахууны өндөр соёл, өргөн боловсролтой иргэн, орон нутгийн нөөц, боломжид тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэхБайгалийн нөөц баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, байгальд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхТөрийн байгууллагын чадавхийг бэхжүүлж, төр иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэхТөрийн удирдлагын залгамж чанар, ажлын уялдаа холбоог сайжруулахДэд бүтэц, аялал жуулчлалыг орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлэхИмпортыг орлох, экспортонд гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сумын сор бүтээгдэхүүн бий болгох, жижиг дунд үйлдвэр байгуулах.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.682728000
Эрүүл мэнд: 0.836688333
Эдийн засаг: 0.479038571
Бусад: 0.506050000
Дэд бүтэц: 0.604333333
Байгаль орчин: 0.833335000


Улаанбаатар хотоос 1456 км, Улаангом сум нь Тэс, Наранбулаг, Тариалан, Түргэн, Давст сумдтай хиллэдэг.Далайн түвшнээс дээш 933.4 м өргөгдсөн. 


Байгалын эрс тэс уур амьсгалтай. Зундаа +38.2 хэм хүртэл халдаг, өвөлдөө -48.2 хэм хүртэл хүйтэрдэг.1 дүгээр сарын дундаж температур - 48.2 С7 дугаар сарын дундаж температур +38.2 Сжилийн дундаж салхины хурд 1.4 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 139.8 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 763.8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 535.6 сая төгрөг, сумын өөрийн орлого 228.2 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 753.3 сая төгрөг байна. Нийт зардалд цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн хамтаар 68.8 хувийг, урсгал шилжүүлэг бусад зардал 31.2 хувийг нь эзэлж байна.Эдийн засгийн бүтэц2012 оны байдлаар сумын хэмжээнд нийт 793 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жилдээ 839,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 366 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 158 га-д нь төмс, 125 га-д хүнсний ногоо, 80 га-д улаан буудай, 3 га-д бусад ургамал болох арвай, овъёос тариалж байна.

Цахилгаан хангамж


Сум нь ОХУ-ын эрчим хүчний эх үүсвэрээс тэжээгддэг. 1985 онд 110/35/10квт-ын дэд станц баригдаж ашиглалтанд орсон. 

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглагдаж байгаа цэвэрлэх байгууламж 1, бохир усны насосны станц 1 байгаа бөгөөд бохир усны 59 цооног, нийт 16.5 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд 914 өрх, үүнээс 85 айл өрх нь хувийн орон сууцанд, цэвэр бохир усны сүлжээнд холбогдсон 73 байгууллага, аж ахуйн нэгж, тусдаа бохир усны цооногтой 19 байгууллага ААН тус тус холбогдоод байна.

Дулаан хангамж


Сумын төвийн дулааны станц нь ОХУ-ын КЕ14-25 маркийн зуухтай. Нийт дулааны шугам сүлжээний урт 8 км. Жилд 20-23.0 мянган тн нүүрс хэрэглэдэг. Түүнчлэн ЕБ-ын 4 сургууль, 2 цэцэрлэг, бусад ААН айл өрхүүдийн 72 нам даралтын уурын зуух ажиллаж тус тусын халаалтыг хангаж байна. Дулааны 2 дахь эх үүсвэрийг 2012 онд барьж дуусгасан бөгөөд одоогоор хэрэглэгчидтэй холбогдоогүй байна. 

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Цогцолбор I Сургууль


Улаангом сумын VII багт байршилтай950 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөгийн байдлаар 2218 хүүхэд хичээллэж байна.Дотуур байранд 100 хүүхэд байрлахаас 130 хүүхэд байрлаж байгаа.Одоогоор 160 багш ажилчидтайгаар үйл ажиллагааг явуулж байна.1964 онд ашиглалтанд орсон чулуу, тоосго хавсарсан хийцтэй зориулалтын барилга, инженерийн нэгдсэн шугамд холбогдсон, дулаан хангамж нь хувийн хэвшлийн зуухнаас хангагддаг.

Цогцолбор III Сургууль


Улаангом сумын X багт байршилтай928 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөгийн байдлаар 1179 хүүхэд хичээллэж байна.Одоогоор 97 багш ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.1988 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй зориулалтын барилга, инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй, дулаан хангамж нь хувийн хэвшлийн зуухнаас хангагддаг,бохир бие даасан байна. 

Чандмань Эрдэм ахлах Сургууль


Улаангом сумын I багт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөгийн байдлаар 398 хүүхэд хичээллэж, Одоогоор 46 багш ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. 1972 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй зориулалтын барилга, инженерийн нэгдсэн шугамд холбогдоогүй, дулаан хангамж нь хувийн хэвшлийн зуухнаас хангагддаг, бохир бие даасан байна.

Бага сургууль


2012-2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 520 хүүхдийн хичээлийн байр барьж ашиглалтанд оруулсан байгаа.Тоосго хийцтэй зориулалтын барилга, инженерийн нэгдсэн шугамд холбогдсон, дулаан хангамж нь хувийн хэвшлийн зуухнаас хангагддаг

“ Дэгдээхэй ” цэцэрлэг


Улаангом сумын 4 багт байршилтай.75 хүүхдийн хүчин чадалтай 2 барилгатай, одоогоор 234 хүүхэд хүмүүжиж байна.26 багш, ажиллагчидтай.2005 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн шугамд холбогдоогүй, бохирын шугам бие даасан,цэвэр ус өөрийн хангамжтай.

“Нархан” цэцэрлэг


Улааангом сумын VII-р багт байршилтай.140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 244 хүүхэд хүмүүжиж байна.26 багш, ажиллагчидтай.1983 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 

“ Бүжинхэн-5 ” цэцэрлэг


Улаангом сумын 3 багт байршилтай.140хүүхдийн хүчин чадалтай барилгатай, одоогоор 290 хүүхэд хүмүүжиж байна.28 багш, ажиллагчидтай1977 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн шугамд холбогдсон.

“Тэмүүлэл ” цэцэрлэг


Улаангом сумын 6 багт байршилтай.100хүүхдийн хүчин чадалтай барилгатай, одоогоор 200 хүүхэд хүмүүжиж байна.22 багш, ажиллагчидтай.2010 онд ашиглалтанд орсон тоосго хийцтэй, зориулалтын хувийн эзэмшилийн барилга. Инженерийн төвлөрсөн шугамд холбогдоогүй, бохирын шугам бие даасан, цэвэр ус өөрийн хангамжтай.Хувийн түрээсийн гэрээтэй.

Нэгдсэн эмнэлэг


Нэгдсэн эмнэлгийн барилга нь 1978 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан. Барилгын А,Б,В корпустай.  Бетон суурьтай 64-ийн тоосгон хана, хавтгай дээвэртэй 3 давхар барилга юм. Тус барилга нь 6670м2 талбайтай, 17661м3 эзэлхүүнтэй.•216 ш өрөөтэй 150 орны хүчин чадалтай. Бохир цэвэр, халаалт цахилгааны төвлөрсөн системд холбогдсон. Цахилгааны 2 дахь эх үүсвэр, цэвэр усны 2 дахь эх үүсгэвэрт холбогдсон.Тус барилгын А корпуст эмчилгээний 7 тасаг байрладаг. 

Соёлын төв


1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай.2012 онд ашиглалтанд орсон 250 суудалтайСпортын арга хэмжээнүүд нь 6 сургуулийн спорт заал болон спорт цогцолборт явагдаж байна.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 61 хүнсний дэлгүүр, 10 барааны дэлгүүр, 8 үсчний газар, 3 гоо сайхны газар, 10 оёдол засварын цэг, 8 нийтийн халуун усны цэг, 28 гуанз зоогийн газар, 6 зочид буудал, 3 хими цэвэрлэгээний цэг тус сумын нутаг дэвсгэрт бие дааж, салангид үйл ажиллагаа эрхэлж байна

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд 4 сүм хийд байна.Буддын Дэчинравжаалан хийд 1, лам хуварга 26, сахиул 1 нийт 27 байна. Христийн Үүрдийн хайр сүм, Баптист сүм, Улаангом гэсэн 3 сүм, санваартан 3, ажиллагсад 4 байна.   

Ажилгүйдэл ядуурал


Улаангом суманд бүртгэлтэй ажилгүй 619 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 54,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 24 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 44 хувийг бүрэн дунд, 19 хувийг бүрэн бус дунд, 7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь улсын хөрөнгө оруулалтаар 8,8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлСум хөгжүүлэх сангийн төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Маршал Ю.ЦэдэнбалБайгуулагдсан он:1966 Хөшөө, дурсгалын намтар:Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлсэн.1961 онд Хөдөлмөрийн баатар.1966 онд Улсын баатар цол.1979 онд БНМАУ-ын маршал цол.

Сумын онцлог


Улаангом сум нь аймгийн төвийн сум бөгөөд аймгийн нийт хүн амын 33,9 хувийг эзэлж байна. Дэд бүтцийн салбарын бүхий л шийдлүүд иж бүрэн хийгдэж байна. Үйлдвэрлээл үйлчилгээ ЖДҮйлдвэрлэл олонтой, цаашид өргөжих боломжтой.Гадаад зах зээлд ойрхон. ОХУ, БНХАУ-тай эдийн засаг, худалдаа, бүх талын харилцаа холбоо хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ойр дөт юм.Байгаль орчин аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үзэсгэлэнт Увс нуур, Хархираа Түргэний сүрлэг өндөр салбар уулстай. Газрын доорхи ашигт малтмалын нөөц баялагтай.Сор бүтээгдэхүүн болох чацарганы бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх бүрэн боломжтой.