ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Эрдэнэсант сум нь 1923 онд байгуулагдсан. Монгол Улс 4 аймаг, 86 хошуутай байх үеийнхээр бол Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу. Халхын 4 аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, уулын нэрээр нэрлэх болж, Богдхан уулын аймаг 21 хошуу, 82 сумтай байгуулагдахад тус сум Хүнцэл цавчид Хан-уулын хошууны Эрдэнэсант сум, 1931онд хошууд татан буугдаж, 13 аймаг байгуулагдахад Төв аймгийн Эрдэнэсант сум болсон. Баян- Уул, Баргилт, Буянт, Угалзат, Улаанхудаг гэсэн засаг, захиргааны 5 багийн нийт 1287 өрхөд 4420 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас  5-д, газар нутгийн хэмжээгээрээ  7-д ордог


Монгол орны байгалийн бүс бүслүүрийн төв хэсэг болох хангайн нурууны өмнөд төгсгөлийн ойт хээрийн бүсээс тал хээрийн бүсэд шилжиж, заримдаг говь цөлийн бүсэд залгаж оршдог. Далайн түвшнээс дээш 1357.3 метрт өргөгдсөн.Хангайн нурууны төгсгөлийн уул болох Батхаан уул нь төрийн тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эмчилгээ сувилгааны ач холбогдол бүхий эмийн ургамал, ус, агаартай.  Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 302407 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэц2012 оны жилийн эцэст 321747 толгой мал тоолуулсны 141нь тэмээ, 24670 нь адуу, 13554 нь үхэр, 172005 нь хонь, 111377 нь ямаа байна Нийт мал сүргийн 0,3 хувь нь хээлтүүлэгч, 42,3 хувь нь хээлтэгч мал байгаа бөгөөд жилд дунджаар 110-120 мянган төл хүлээн авч бойжуулдаг.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудыг нийслэлтэй холбосон улсын чанартай,хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо хөрсөн замаар холбогддог. Сумын төвөөс урагшаа Төв аймгийн Дэлгэрхаан, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумыг дайрсан өмнөд хил хүртэлх хөрсөн зам үргэлжилдэг. Баруун чиглэлийн төв зам нь сумын төвийн хойгуур 1,8 км орчим зайтай өнгөрдөг. Төв замыг сумын төвтэй холбосон хайрган замыг 2003 онд аймгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд 2 жил дараалан үерийн усанд автаж, эвдэрч муудан ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Тээврийн үйлчилгээг авто тээврээр гүйцэтгэдэг. Сумын иргэдийн байгуулсан “Сант цагаан зам” нөхөрлөл нь нийтийн тээврийн үйлчилгээг 3 дахь жилдээ эрхлэн явуулж байгаа бөгөөд өдөр бүр УБ- Эрдэнэсант, Эрдэнэсант- УБ чиглэлд үйлчилж, жилийн зорчигч эргэлт 8000-8500 зорчигч байна.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг байдаг бөгөөд 1 нь төвлөрсөн усан хангамжаа тэжээдэг, нөгөө нь айл өрх, ус зөөврийн машиныг хангадаг. Газар доогуур 1,2 км урт цэвэр усны шугам байдаг. 25м. куб багтаамжтай ус өргөх цамхаг ажилладаг. Уг ус өргөх цамхаг нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд эдэлгээний хугацаа дуусч цоорч, доогуураа ивэрч эхэлсэн. Сумын төвийн бүх төсөвт байгууллагууд, 4 аж ахуйн нэгж, 52 айлын орон сууц төвлөрсөн цэвэр усны системд холбогдсон. Бусад айл өрх, аж ахуйн нэгжүүд зөөврийн усан хангамжтай.

Дулаан хангамж


Төвлөрсөн дулаан хангамж байхгүй. Одоогийн байдлаар соёлын төв, ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн тасаг зэрэг албан байгууллагууд бага оврын халаалтын зуухаар дулаанаа хангадаг. Эрүүл мэндийн төв, эмийн сан цахилгаан халаалтын системтэй. Нэгдсэн халаалтын системд шилжих судалгаа тооцооны ажлууд хийгдэж, төсөв, төлөвлөгөөг боловсруулан, аймгийн ИТХ-ын шийдвэр гарч, “Ану сервис” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулж 2013 онд ажлаа эхлэхээр болоод байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульУлаанхудаг багийн нутагт байршилтайХичээлийн 1-р байр 540 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 650 хүүхэд суралцаж байнаХичээлийн 2-р байр 140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд суралцаж байна. 88 багш, ажиллагчидтайХичээлийн 1-р байр нь 1970 онд ашиглалтанд орсон, 1985 онд өргөтгөл хийгдсэн, 2003 онд их засвар, 2011 онд дээврийн хэсэгчилсэн засвар, 2012 онд дотоод заслын хэсэгчилсэн засвар хийгдсэн. Одоогийн байдлаар 1-р байрын, техник урлалын кабинетийн дээвэр гоожиж байгаа, сантехник, цахилгаан угсралт маш муудсан. Цонх, зарим хаалгыг солих шаардлагатай болсон. Хичээлийн 2-р байр ашиглалтанд орсноос хойш дээвэр, цонхны хэсэгчилсэн засвар 1 удаа хийсэн. Дээврээс ус гоожиж, хана тааз, шал муудсан. Сантехник, цахилгааны хэрэгсэл маш муу. Их засвар хийх шаардлагатай болсон.

Эрүүл мэнд


Суманд 13 ортой 1 эмнэлэг/ ЭМТ/, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 6 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Хувийн эмнэлэг байхгүй. 2012 онд сумын эмнэлэгт  нийт 43 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гаргалгүй ажилласан. Нийт өвчлөлийн 18,3хувийг халдварт бус өвчлөл, осол гэмтэл, 0,3хувийг халдварт өвчлөл эзэлж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт суртачилгаанд илүү анхааран ажилладаг. Манай сумын иргэдийн хувьд амьсгалын замын болон бөөр, зүрх судас, хоол боловсруулах эрхтний  өвчин зонхилон тохиолдох өвчлөл нь болоод байна.

Соёл спорт


1985 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн зориулалтын барилгатай. Сумын соёлын төв нь хэвийн тогтмол ажиллаж, соёлын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн, иргэдэд соёл урлагаар үйлчлэх, хүүхэд залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, өвлүүлэх , номын сангаар үйлчлэх зэрэг ажлыг мэргэжлийн түвшинд явуулдаг. ЕББДС-ийн хичээлийн 1-р байранд байрлах сургалтын зориулалттай спорт зааланд сумын бүхий л спортын арга хэмжээ явагддаг боловч хичээл, хүүхдийн секц, дугуйлантай давхцаж, хүртээмж маш муу байдаг

Шашин сүм хийд


Сумын төв байрлах дашгомилан хийдСумын хэмжээнд  буддын шашны 2 сүм хийд байдаг. Дашгомилан хийд нь 1990 онд байгуулагдсан, сумын төвд байдаг. Дарь эхийн сүм нь 2010 онд байгуулагдсан, сумын төвөөс баруун тийш 18 км-т Баян – Уул багийн төв дээр байдаг. Сумын лам хуврагууд сүм, хийддээ ээлжээр хурдаг.  Нийт 9 лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 45 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 46.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 4.4 хувийг дээд, 2.2хувийг тусгай дунд, 43,6 хувийг бүрэн дунд, 47,6хувийг суурь, 2,2 хувийг бага боловсролтой иргэд тус тус эзэлж байна.

Барилга


Сумын барилгажилтын хувьд 1970-аад онд сумын ТАА байгуулагдсантай холбогдуулан ЗХУ-ын тусламжаар баригдсан 1-2 давхар тоосгон барилгууд зонхилдог. Хамгийн өндөр нь 6 давхар тэжээлийн үйлдвэрийн барилга байдаг. Гэр хорооллын иргэд ихэвчлэн 1 давхар орон сууцны тусдаа байшинтай. 2012 онд 2 давхар 150 хүүхдийн дотуур байрын барилга шинээр баригдаж эхэлсэн. Иргэдийн үйлчилгээний болон орон сууцны зориулалттай барилгууд  жилдээ 10орчим нэмэгдэж байна. Орон нутагт барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байхгүй. Иргэдийн хувийн орон сууц, орон сууцны болон барилгын засвар хийдэг барилгын мэргэжлийн 8 иргэн байна. Сумын ерөнхий төлөвлөгөөнд нэмж баригдах барилгуудыг төлөвлөсөн.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

Сумын хөшөө дурсгал


Төв азийн өргөн уудам нутаг дэвсгэрийн зүрхэн тольт болох Орхон Туул голын ай сав, Батхаан, Хөгнөхаан, Бүрэнхаан, Уулынхаан, Нагалхаан уулсын салбарт нэн эрт үеэс холбогдох түүх соёлын төрөл бүрийн дурсгал олон байдаг.Тус сумын нутаг дахь түүхийн хамгийн эртний ховор дурсгал бол 1950 оны 7-р сард нэрт судлаач О.Намнандоржийн нээн илрүүлсэн ”Сайжрахын үлэг гүрвэлийн мөр” юм.Тус сумын нутагт түүхийг өгүүлэх, түүх археологийн ховор дурсгалууд элбэг таарах бөгөөд  Бадын голын хөдөө хар толгойн зүүн талын хөшөө Тольтын адаг, Сүүл толгойн хойд талын хөшөө, Хөшөө ухаагийн хос хүн чулуу \сумын төвөөс баруун урагш 25км\, Хөшөөн жалгын чулуун хөшөө \сумын төвөөс хойш 1км\ зэрэг дурсгалууд нь 1-1.5м-ийн өндөртэй, дээд хэсэгт янгир болон дундаа дугуй дүрслэлтэй, хөшөөний ёроолыг чулуугаар хашсан боржин чулуун хөшөө байдаг.

Сумын онцлог


Сумын газар нутаг дээгүүр баруун аймгуудыг нийслэлтэй холбосон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Сумын төв, Баргилт, Буянт багийн төв нь  өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбогдсон.  Сумын төвийн бүх төсөвт байгууллагууд, 4 аж ахуйн нэгж, 52 айлын орон сууц төвлөрсөн цэвэр усны системд холбогдсон, цэвэрлэх байгууламжтай.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.594269000
Эрүүл мэнд: 0.583183333
Эдийн засаг: 0.284374285
Бусад: 0.594905000
Дэд бүтэц: 0.666666666
Байгаль орчин: 0.833335000


Монгол орны төв хэсэгт оршдог. Сумын төв нь  Улаанбаатар хотоос баруун тийш 216 километрт оршдог. Аймгийн төвөөсөө 259 километр алслагдсан. Зүүн, зүүн урд, урд талаараа өөрийн  аймгийн Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, баруун урд, баруун талаараа Өвөрхангай аймгийн Баян- Өндөр, Бүрд, хойд талаараа Булган аймгийн Рашаант, Дашинчилэн сумдтай хиллэдэг.


Хуурайдуу нарлаг зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25-28С7 дугаар сарын дундаж температур +20 +25Сжилийн дундаж салхины хурд 5-9м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 299,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 297,1 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 2,7 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь  2012 онд  296,9 сая төгрөг байна. Нийт зардлын 68,7хувь нь цалин, 7,5хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 33 хувь нь урсгал зардал болон бусад зардал байна.Эдийн засгийн бүтэцСумын нийт бүтээгдэхүүний 43.9 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, 18.3 хувийг боловсрол, эрүүл мэнд, төрийн албаны салбар,17.1 хувийг нийгмийн халамж, даатгал, 7.9 хувийг бөөний  болон жижиглэн худалдаа, 5.7 хувийг банк санхүүгийн салбар, 3.4 хувийг мал эмнэлэг, эрүүл ахуйн салбар, 1.7 хувийг нийтийн хоолны салбар, 0.8 хувийг цахилгаан дулаан, ус, уур үйлдвэрлэх салбар, 0.4 хувийг  нийгэм, хувь хүнд үзүүлэх үйлчилгээ, 0.3 хувийг цаг уур байгаль орчны салбар, 0.3 хувийг боловсруулах үйлдвэр, 0.18 хувийг барилгын салбар, 0.02 хувийг ахуйн үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн эзэлж  байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд газар тариалангийн нийт 23000 га эргэлтийн талбайтай. 2012 онд 5006 га-д үр тариа, 21  га-д төмс, 36 га-д хүнсний ногоо тариалж, 10563тн  үр тариа, 242тн төмс, 324тн хүнсний ногоо хураан авч, 6706 га-д уриншийн боловсруулалт хийсэн байна. 12 ААН, 8 иргэн, газар тариалан эрхэлж байгаа бөгөөд 210 өрх өөрийн хэрэгцээндээ зориулан төмс, хүнсний ногоо тариалдаг.

Цахилгаан хангамж


Сумын төв, Баргилт, Буянт багийн төв нь өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбогдсон. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ны Хархорин салбарт  харьяалагддаг.

Ариутгах татуурга


Сумын төвд газар доогуур 2,8 км бохир усны шугам, бохир усны 37 худаг байдаг. Төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд ЕББДС-ийн хичээлийн 1-р байр, хүүхдийн цэцэрлэг, нийтийн халуун ус, 52 айлын орон сууц зэрэг газрууд холбогдсон.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээ бүхий 52 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1970-аад  онд баригдсан 2 давхар 5 орон сууцны 1 нь ашиглалтгүй болж, хүн амьдрахгүй болсон. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 28 бүлэгт 801 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 39 иргэн суралцаж байна. Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 90,0 хувь, суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 87,1 хувь байна. Ерөнхий боловсролын сургууль мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, нийт багш нарын 51.2 хувь нь зэрэгтэй багш байна.

Цэцэрлэг


Бөмбөөлэй” цэцэрлэг Улаанхудаг багийн нутагт байршилтай150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 160 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажиллагчидтай1964 онд ашиглалтанд орсон, тоосгон 1 давхар барилгыг 2010 онд 2 давхар болгосон. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвУлаанхудаг  багийн нутагт байршилтай15 ортой5 их  эмч, 5 бага эмч, 5 сувилагч, нийт 26 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон  1 давхар блокон ханатай барилга, тусдаа эмийн сан, гарааж, моргийн байртай. Цэвэр усны шугамд холбогдсон. Бохир усны шугамд холбогдоогүй. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвУлаанхудаг багийн нутагт байршилтай350 хүний суудалтай9 ажиллагчидтай1985 онд ашиглалтанд орсон, 2 давхар зориулалтын барилгатай. Цэвэр усны системд холбогдсон. Бохир усны системд холбогдоогүй.

Ажиллах хүч салбараар


Нийт хүн амын 66,5 хувь буюу 2928 нь хөдөлмөрийн насны хүн ам бөгөөд 2089 ажиллагчид байна. Хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй хүн ам 165, хөдөлмөрийн насны суралцагчид 462, хөдөлмөрийн насны ажил эрхэлдэггүй хүн ам 145 байгаа бөгөөд эдийн засгийн идэвхитэй  хүн ам 2156, ажилгүйдлийн түвшин 14,8 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 73,6 хувь байна. Нийт ажиллагсдын 11,4 хувь буюу 181 нь төрийн албан хаагчид байдаг. Нийт төрийн албан хаагчдын 109 нь боловсролын салбарт, 27 нь эрүүл мэндийн салбарт 8 нь соёлын салбарт, 37 нь төрийн захиргааны албанд ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчдын 67,9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Эрдэнэсант сумын төв нь засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд олон улсын төсвийн санхүүжилтээр “Нарт дизайн” ХХК боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс нь Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж байгаатай уялдан 22 га-гаар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 60 гаүйлдвэрлэлийн бүс 3,1 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  0,5 гахөдөө аж ахуйн бүс 27406 газуслангийн бүс 135175 га2012 оны байдлаар: 531 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 44,2 га газар өмчлилж байна. Давуу эрхээр үр тарианы газар эзэмших 27 иргэн 2518 га, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 3 иргэн 11 га, 782 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 65,2 га, 53 иргэн худалдаа үйлчилгээний зориулалтаар 2,4 га, 2 иргэн амралт сувилал, аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар эзэмшиж байна. Мөн үр тариа тариалах зориулалтаар 24 аж ахуйн нэгж 20669 га, газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 аж ахуйн нэгж 31 га, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 26 аж ахуйн нэгж  11,5 га газрыг эзэмшиж байна. Төрийн 5 байгууллага барилга байгууламжийн дэвсгэр газрын зориулалтаар 5,5га газрыг эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


Сумын ЗДТГ тусдаа байр байхгүй. Сумын соёлын төвийн 2-р давхарт байрладаг. 1 төрийн албан хаагчид ногдох талбай бага, “Нэг цонхны үйлчилгээ”, “Иргэний танхим”, МЭҮТ зэрэг төрийн шинэ шинэлэг үйлчилгээ, чиг үүрэг нэмэгдэж байгаа, соёлын төв байраа бүрэн хүчин чадлаар нь ашиглах саналтай зэргээс шалтгаалж ЗДТГ өөрийн гэсэн шинэ байртай болох шаардлагатай.

Сумын сор бүтээгдэхүүн


Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээ боловсруулж, зах зээлд гаргадаг. Сумын сор бүтээгдэхүүн нь “Эрдэнэсантын айраг”. Ямаа, хонины ноос, ноолууран  нэхмэл хувцас, эрүүл мэндэд зохистой талх, нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, хөнгөн блок, буриад гутал, гэрийн бүрээс, тоног хэрэгсэл, гэрийн эсгий, эсгий эдлэл, монгол дээл, хувцас, модон эдлэл  зэргийг үйлдвэрлэдэг.

Сумын хөгжлийн зорилт


Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан, хамгааалах асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгож, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай байлгаж, нутгийн удирдлагын чадавхыг дээшлүүлэн, ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах, хүн амыг өргөн хэрэгцээний бараагаар хангахад чиглэсэн жижиг, дунд үйлдвэр байгуулан, бэлчээрийн удирдлага, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ арга, технологи нэвтрүүлэн, орон нутгийн онцлогт тохирсон газар тариаланг хөгжүүлж, хөгжилд чиглэсэн дэд бүтэц, эдийн засгийг бий болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг багасган, бизнесийн таатай орчин бүрдүүлж, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, хүн амын цэвэр өсөлтийг нэмэгдүүлэн, эрүүл чийрэг, боловсролтой, ажилтай, хуулиа дээдэлдэг, эх оронч иргэдтэй байх нь сумын хөгжлийн стратегийн үндсэн зорилго  юм. Сумын хөгжлийн стратегийн үе шатыг 2010-2015 он, 2015-2020 он, 2020-2025 он гэж авч үзвэл: Эхний үе шат буюу 2010-2015 онд Хүн амын өсөлтийг тогтворжуулж, шилжилт хөдөлгөөнийг багасган, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, дэд бүтцийн таатай орчинг улам сайжруулж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлж, ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулж, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх.Хоёрдугаар үе шат буюу 2015-2020 онд Мал аж ахуйд дэвшилтэт технологи нэвтрүүлэн, МАА, газар тариалангийн тогтвортой, биеэ даасан үйлдвэрлэлтэй болж, мах сүүний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, орон нутгийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэх.Гуравдугаар үе шат буюу 2020-2025 онХүний хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдийг  хангасан, жишиг суурин болж хөгжих.