Ерөнхий мэдээлэл
Төв аймгийн Эрдэнэ сум 1924онд Туул, Булнайн отог нэртэй байгуулагдаж БНМАУлсын бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хэд хэдэн отог нийлж өргөжин сум болсон түүхтэй.Өгөөмөр, Чулуут, Баянтуул, Хушинга, Тамган гэсэн 5 багийн нийт 1291 өрхөд 3762 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймагтаа эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтрал 213,6 хүн/га/ сум юм.
Далайн түвшинээс дээш 1500-2800 м өргөгдсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгийн сэрүүн бүсэд багтдаг бөгөөд хээр тал, ой хөвч, тайга зонхилсон бага Хэнтийн уулс, их ой хөвчийн төв хэсэгт оршдог.Газар хөдлөлтийн эрчим 5-6 балл.Сумын нутаг дэвсгэрийн 53.7 хувь нь малын бэлчээр, хадлан тариалан, 43.5 хувь нь ой тайга эзэлдэг. Шилмүүсэн болон навчит модны өтгөн ой шугуйтай.
Нийт газар нутгийн хэмжээ 803934 га.
Мал сүрэг
Малын бүтэц2012 оны жилийн эцсээр тэмээ 28, адуу 9992, үхэр 14406, хонь 71153, ямаа 51544 нийт 147123 толгой мал тоологдсон. Үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2678 толгой мал тоологдсон нь нийт малын 1,8 хувийг эзэлж байна. 751малчин, мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 58, 2 хувийг эзэлж байна.
Зам тээвэр
Сумын газар нутаг дээгүүр мянганы хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг.Үүнд:улсын чанартай 55 км авто зам байна.Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Ус хангамж
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 9 гүний худаг, 10м3 багтаамжтай 2 усан сан, 1ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Төвлөрсөн усан хангамжийн системд 11 аж ахуйн нэгж холбогдож , сумын төвийн айл өрхүүд ус түгээх цэгээс усаа авч байна.
Дулаан хангамж
Сумын төвд ЗДТГ, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, цэцэрлэг, Соёлын төвд 6 уурын зуух ажиллаж байна.
Шилжилт хөдөлгөөн
Нийт хүн амын 38.9 хувь нь сумын төвд амьдардаг. Шилжин ирэгсдийн дийлэнх хэсэг нь Увс, Ховд, Сэлэнгэ зэрэг аймгуудаас ирсэн байна.Хүн амыг насны ангиллаар авч үзвэл:0-15 насны 1131 , 16-55 насны 2350, 55 дээш насны 301хүн байна.Сумын хүн амын 58.1 хувь нь залуу болон дунд насныхан, 30.2 хувь нь хүүхэд, 11.7 хувь нь ахмад настан байна.
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж
Сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульТамганы 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 417 хүүхэд суралцаж байна50 багш, ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон, 2 уурын зуухтай. Тоосгон хийцтэй, чанар муу, дээврээс гоождог, шал чанарын шаардлага хангахгүй.
Цэцэрлэг
“Номин” цэцэрлэг Тамганы 5-р багийн нутаг дэвсгэрт байрладаг.45 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 60 хүүхэд хүмүүжиж байна10 багш, ажиллагчидтай2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.Нам даралтын зуухтай
Эрүүл мэнд
Суманд улсын төсвийн 12 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 81 хүүхэд мэндэлж, 0-1 насны эх , хүүхдийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 469, осол гэмтэл 38, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.
Соёл спорт
1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй үйл ажиллагааг нь зогсоох мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна.
Хот байгуулалт газрын харилцаа
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд аймгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• хөдөө аж ахуйн бүс 138618,92 гаА. Бэлчээр-135414,3 га Б.Хадлангийн газар-20250 га В.Тариалангийн -2362,0 га Г.ХААҮйлдвэрлэлийн хэрэгцээний газар-27,92 га • Сум, суурингийн газар-3426,1• Зам шугам сүлжээний газар-1214,4• Ойн сан бүхий газар-48699,0• Усан сан бүхий газар-284,0• Тусгай хэрэгцээний газар-611691,62012 оны байдлаар 4117 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1113,24 га газар өмчлүүлж, 576 иргэн, 12 ААНэгжид өвөлжөө, хаваржааны зориулалтаар 91 га газар, 643 иргэн, ААНэгжид амралт, аялал жуулчлалын зориулалтаар 2647 га газар, 16 иргэн, аж ахуй нэгжид , газар тариалангийн зориулалтаар 196 га газар эзэмшүүлсэн байна.
Засаг даргын тамгын газар
ЗДТГ-ын барилгаТамганы 5-р багт байршилтай25 ажиллагчидтай1955 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Нам даралтын уурын зуухтай.
Сумын сор бүтээгдэхүүн
Төв аймгийн Эрдэнэ сумын Хушингын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс олборлосон саарал боржин чулуун бүтээгдэхүүн, Ар, Өвөр жанчивлангийн рашаан
Сумын хөшөө дурсгал
1. Хөшөө дурсгалын нэр: Сарьдгийн хийд2. Байгуулагдсан он: /1654-16 80 он/Хөшөөний намтар:Эрдэнэ сумын нутаг Дунд Баянгийн дээд хэсэг Туул голын эх өөд Сарьдгийн өвөр хөтөл дээр 1654-1680 оны хооронд барьж дуусгасан гэж түүхэнд тэмдэглэгдсэн гадуур хэрэм бүхий Төвд хэлбэрийн олон барилгатай хүрээ хийдийн туурь бий.Үүнийг 1916 онд Оросын Виттийн шинжилгээний анги, 1922 онд ШУХ-ийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Лисовекий нар үзэж тэмдэглэсэн байна. Энэхүү хийдийг Халхын Өндөр гэгээн Г.Занабазар 1654 оны модон нохой жил Рэбүгэжагандан шадүвлин хэмээх номын их хүрээг далайн түвшнээс дээш 2665 м өргөгдсөн ян хадат Сарьдгийн баруун урд налуу хамар хөтөлд 26 жил цогцлуулсан байна. Хийдийн үлдэц дурсгалаас үзэхэд гол сүм нь 20х52 м ардаа 15х42 м нэмэлт өргөлттэй дөрвөлжиндүү том боржин чулууг хар хөх чулуу хавчуулан өрж шар шавраар гагнан барьсан, суурийг дороос нь 20 см-ээр 2-3 шатлан өргөнөөс нарийсган өрж босгосон нь цац хэлбэртэй бөгөөд шохойдон өнгөлсөн ба барилгын зарим хийцэнд хушийг дүнзэлж оруулсан байна. Эргэн тойрондоо 80х80 м орчим хэрэм байсан үлдэгдэлтэй, 1688 оны орчмын халх-ойрадын дайны үед эвдэрсэн бололтой гэж үздэг.
Сумын хөшөө дурсгал
1. Хөшөө дурсгалын нэр: Цонжин болдог2. Байгуулагдсан он: 2009 он Хөшөө дурсгалын намтар: Түүхэн сурвалжаас үзэхэд Тэмүүжин Хамаг Монголыг нэгтгэн Чингис хаан өргөмжлөгдсөнийхөө дараагаар ташуур олсон гэгддэг Элстэйн Зуунмодны ойролцоох Цонжин болдог хэмээх газарт босгосон Чингис хааны морьтой хөшөө бүхий цогцолбор дурсгал нь дэлхийд босгосон томоохон хөшөө цогцолборын тоонд зүй ёсоор ордог бөгөөд энд Женко ХХК-ийн байгуулсан цогцолбор дурсгал нь жуулчдын сонирхлыг татсан газар болсон.
Сумын хөшөө дурсгал
1. Хөшөө дурсгалын нэр: Атарчдын хөшөө 2. Байгуулагдсан он: 1959 он Хөшөөний намтар: Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн хашаанд байрлах уг хөшөөг атарчдад зориулан босгожээ.
Сумын онцлог
Төв аймгийн Эрдэнэ суманд Жанчивлин болон Ар Жанчивлингийн рашаан сувиллууд тус сумын нутагт бий. Төв аймгийн Эрдэнэ сум нь байгалийн олон үзэсгэлэнт газартай, сүүлийн үед аялал жуулчлал ихээр хөгжиж буй сумдын нэг юм. Тус суманд сүүлийн үед жуулчдын анхаарлын төвд байгаа Чингис хааны хөшөөт цогцолбор, 13-р зууны аж амьдралыг харуулсан жуулчны бааз, Гүнжийн сүм зэрэг олон алдартай дурсгалт газрууд бий. Мөн энэ сумын дунд сургууль нь МСҮТ-тэй нэгдэн МСЕБС болж, энэ сургуульд төгсөгчид нь 11-р ангийн боловсролыг давхар мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөгөөрөө бусад сургуулиудаас ялгаатай юм. Эрдэнэ суманд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ.
Сумын индекс
Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Улаанбаатар хотоос 77 км, Аймгийн төв Зуунмод сумаас 97 км зайд байрладаг.Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр сумдтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -32С7 дугаар сарын дундаж температур +37Сжилийн дундаж салхины хурд 6м/с жилийн хур тунадасны нийлбэр 196-288 мм.
Орон нутгийн төсөв2012 онд сумын төсвийн татварын нийт орлого нь 344,8 сая төгрөг, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 244,7 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 100,1 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2012 онд 557,6 сая төгрөг байна. Нийт зардлын 61,8 хувь нь цалин, 3,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 34,3 хувийг урсгал шилжүүлэг, 0,3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 42 аж ахуйн нэгж байгууллага, 22 аялал жуулчлалын бааз үйл ажиллагаа явуулж 577.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад 17,5 сая, аймагт 105,6 сая, орон нутагт 30,4 сая нийт 153,5 сая төгрөгийн татвар төлсөн байна.Гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан 40 м өндөр Их эзэн Чингис хааны морьтой хөшөө, Гүнжийн сүм, Сарьдагийн хийд, Таньюукугийн гэрэлт хөшөө, Хагийн хар нуур,Естийн халуун рашаан, Хөх нуур, Нагалхаан, Горхи тэрэлжийн үзэсгэлэнт газрууд нь сумын аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь болж байна.Суманд аялал жуулчлалын томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхэд түлхэц болдог.
Газар тариалан
Сумын хэмжээгээр жилд 60 га талбайд төмс, 3 га талбайд хүнсний ногоо тариалж 502.5 тонн төмс, хүнсний ногоо хураан авч сумын дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг.
Цахилгаан хангамж
Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1971 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.
Ариутгах татуурга
Ар ,Өвөр жанчивлан рашаан сувиллуудад ашиглагдаж байгаа бохир усны цооног 3 худаг, 1.6 км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуурганд 2 аж ахуйн нэгж холбогдоод байна.
Орон сууц хангамж
Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 417 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 43 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 84 хувьтай байгаа нь аймгийн дунджаас 25 хувиар дутуу байна. Шалтгаан нь Налайх, Багануур дүүрэгт түр оршин сууж ажил эрхэлдэг. Ерөнхий боловсролын сургууль мэргэжилтэй 21 багштай, багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 24 багш хамрагдаж байна.
Цэцэрлэг
75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 106 хүүхэд хүмүүжиж байна18 багш, ажиллагчидтай1960 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Нам даралтын зуухтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч тогтоц муутай хана таазанд суулт өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч урсгал буруу гэсэн дүгнэлт гарсан.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 9 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.Хөдөлмөрийн яамны харьяа Эрдэнэ МСҮТөвТамганы 5-р багт байршилтай300 суралцагчдын хүчин чадалтай, одоогоор 9 мэргэжлээр 310 суралцагч суралцаж байна1955-1965 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. 2 уурын зуухтай. Тус цогцолбор нь хичээлийн 1.2-р байр, мэргэжлийн сургалтын цехүүд, оюутны байр, багш ажилчдын байр, уурын зуух, гарааш, цэвэр усны гүний худаг зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна. Барилгууд хуучирсан, дадлагын байрны дээврийг засварлах шаардлагатай.
Эмнэлэг
Эрүүл мэндийн төвТамганы 5-р багт байршилтай .12 ортой, их эмч 2, багийн эмч 3, статистикч 2, эх баригч эмч 1 сувилагч 5 нийт 23 ажиллагчидтай.2008 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус 2 давхар барилга. 4 айлын орон сууцны зориулалтаар баригдаж дутуу орхисныг 2008 онд сэргээн засварлаж дуусган ашиглаж байна.Нам даралтын зуухтай. Төсвийн хөрөнгө оруулалтаар урсгал засвар хийж ашиглаж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй тул үзлэг шинжилгээ, яаралтай тусламж, физик эмчилгээний болон хэвтэн эмчлүүлэх өрөө тасалгаа дутмаг байна.
Соёлын төв
Соёлын төвТамганы 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай250 хүний суудалтай8 ажиллагчидтай1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Тус барилгын ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийгдээгүй үндсэн хийцийн ноцтой эвдрэл, илэрсэн, эвдрэл гэмтэлтэй барилга байгууламж ашиглаж байгаа нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүнэлтээр тогтоогдсон. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.Суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байна.
Ажилгүйдэл ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 102 байна. Нийт ажилгүй иргэдийн 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 2 хувийг тусгай дунд, 69 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Барилга
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөгний төсөвт өртөгтэй Баянтуулын 3 дугаар багийн Соёлын төвийн барилгыг иргэдийн санаачилгаар барьсан.
Суманд хэрэгжиж буй төслүүд
Мянганы сорилын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл
Сумын хөшөө дурсгал
1. Хөшөө дурсгалын нэр: Гүнжийн сүм2. Байгуулагдсан он: 1730 онХөшөө дурсгалын намтар:Тэрэлжийн амралтаас зүүн хойд зүгт 30 гаруй км-т үзэсгэлэнт Баруун Баян голын эрэгт орших Буддын сүмийн орчимд халхын Түшээт хан Чахундоржийн ач хүү Түшээт хан Дондовдоржийг Манжийн Энх-Амгалан хаан эфү ноён өргөмжлөн 6-р гүнж Элхэ-гээ хатан болгон Хичээнгүй Амирлангуй гүнж хэмээн цол олгон 5 кг шижир алтаар алтан дэвтэрт сийлж Алтан навчит өргөмжлөл өгч ураг барилджээ. Гүнжийг 1740 онд нас барахад эфү Дондовдорж шарилын сүм, цагаан гантиг гэрэлт хөшөөг босгон Баруун Баянгийн хөндийд оршуулан сүмчин отгийг байгуулан тахилга үйлдүүлж байжээ.Хичээнгүй Амирлангуй гүнж Монголд элэгтэй монголчуудын хайр хүндэтгэлийг татсан нэгэн байсан учир Манжийн туршуулуудын гарт хөнөөгдсөн гэсэн домог байдаг.Энд гол сүм, тахилын сүмийн үлдэгдэл, хэрэм, булш байдгийг эрдэмтэд судалж ирсэн бөгөөд 2000 онд аймгийн музейн экспедиц тахилын сүмийг сэргээн засварласан байна. Улс болон орон нутгийн хамгаалалтанд байдаг.
Сумын хөшөө дурсгал
1. Хөшөө дурсгалын нэр: Сэргийлэх цэрэг2. Байгуулагдсан он: 2011 он Хөшөө дурсгалын намтар:Монгол төрийн цагдаа1921 оны 07-р сарын 19-нд ардын засгийн газрын шийдвэрээр Цэргийн яамны Сэргийлэх цэрэг нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Байгуулагдаад ганцхан сар болсон ардын цагдан сэргийлэхийнхэн Сэргийлэх цэрэгт жанжин Сүхбаатар хамгийн хариуцлагатай чухал даалгавар өгчээ. Энэ нь Галтай булнайн бэлчир, Батсүмбэр гэдэг газруудад бүгэж байсан буюу зугтааж яваа цагаантны үлдэгдлийг дарж устгалцах, тэр цаг үеийн маш чухал үйл хэрэгт Сүхбаатарын биечилсэн удирдлагын дор Ардын журамт цэрэгтэй хамт 200 шахам цагдаа Сэргийлэх цэрэг нар оролцож цагаантантай байлдан эрэлхэг гайхамшигтай жишээ үзүүлсэн байна. Цагдан сэргийлэхийн эвлэлийн хорооноос 1969 оны 5 дугаар сарын эхээр зохион байгуулсан тойрон аялалд уг байлдаанд оролцож явсан “Ж.Данзан, ахмад сэргийлэгч, дайчдын зөвлөлийн дарга хурандаа Б.Сэнгэдорж нар оролцон Галтай булнайд 1921 оны 08 дугаар сард Д.Сүхбаатарын удирдлагаар цагаантантай энд байлджээ” гэх бичвэр бүхий чулуун дурсгалын самбар босгосон байна. Улмаар цагдаагийн байгууллагын түүхт 90-н жилийн ойг угтаж зохион байгуулсан галтай булнай явган аялалыг 2011 оны 06-р сарын 18-нд зохион байгуулж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалангийн санаачлагаар хөшөө дурсгалыг шинэчлэх шийдвэр гарсан. Санаачлагыг ажил хэрэг болгож нийгмийн хэв журам хамгаалах газраас зохион байгуулан 2011 оны 07-р сарын 17-ны өдөр Сэргийлэх цэрэг дурсгалын хөшөөг болгосон байна.
Сумын хөшөө дурсгал
1. Хөшөө дурсгалын нэр: Яст мэлхий хөшөө 2. Байгуулагдсан он: 2004 он
Сумын хөгжлийн зорилт
Сумын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл нь бэлчээрийн мал, аж ахуй, аялал жуулчлал юм. Сумаа хөгжүүлэх 2020 он хүртлэх хөгжлийн зорилтыг: Уламжлалт болон хагас эрчимжсэн хөдөө аж ахуй: Аялал жуулчлал: Жижиг дунд үйлдвэр: Хүлэмжийн хийг бууруулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх: Дэлхийн цэвэр усны хагалбар газрыг түшиглэн эрдэсжүүлсэн болон цэвэр ус савлаж дэлхийн зах зээлд нийлүүлэх, шинэ сум төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлүүдээр тодорхойлж байна.