ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Төв аймгийн баруун хойд хэсэгт:-    Улаанбаатар хотоос 186км-    Аймгийн төвөөс 240км зайд байрладаг.Төв аймгийн Угтаалцайдам, Заамар Жаргалант, Сэлэнгэ, аймгийн Орхонтуул сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн уур амьсгалтай, жилийн дундаж температур -05 градус.-    1-р сарын дундаж хэм  -22,5 оС-    7-р сарын дундаж хэм 18,9  оС-    Салхины дундаж хурд 9м/с-    Агаарын үнэмлэхүй бага температур -39,4 оС-    Агаарын үнэмлэхүй их температур +32,3 оС-    Жилийн хур тунадасны нийлбэр 414мм


Сумын хэмжээнд нийт 60 аж ахуйн нэгж байгууллага байнга үйл ажиллагаа явуулан 8,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 24,9 сая, аймагт 86,9 сая, орон нутагт 27,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. 52 аж ахуйн нэгж, 148 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, 72 иргэн байгалийн хадлан бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг. 2011 оноос шүү үйлдвэрлэлийн “Нейшнл химикал” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа.

Газар тариалан


Сумын хэмжээнд 2012 оны байдлаар нийт 12185 га-д тариалалт хийснээс улаан буудай 11729 га, төмс 136,1га, хүнсний ногоо 21,3га, тосны ургамал 4526га, арвай 100га, овъёос 346га, ногоон тэжээл 110га-д тариалж 20034,8 тн улаан буудай, 2313,7тн төмс, 247,5 тн хүнсний ногоо, 2715,6 тн тосны ургамал, арвай 149,4 тн, овъёос 530,2 тн, ногоон тэжээл 80,3 тн хураан авч, байгалийн хадлан 9124 тн бэлтгэсэн байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон, Дархан цахилгаан шугам сүлжээ компаний Жаргалант салбар хариуцдаг. 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй,  ЗДТГ, сургууль тус бүр  2, цэцэрлэг, эмнэлэг, Соёлын төв тус бүр 1 жижиг оврын нам даралтын уурын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж


Сургууль


-    Талын хайрханы 2 дугаар багийн нутагт байрладаг. -    Хичээлийн 2 байртай. Хичээлийн “А” байр 320, “Б” байр 140 хүүхдийн хүчин чадалтай одоогоор нийт 433 хүүхэд суралцаж байна.-    22 багш, 27 ажилтан ажиллагчидтай. -    Хичээлийн “А” байр 1980 онд, хичээлийн “Б” байр 1990 онд спорт заалны зориулалтаар ашиглалтад орж, 2003 онд хичээлийн байрны зориулалтаар өргөлтгөл хийж засварласан.-    Хичээлийн “А” байранд 2010 онд их засвар хийгдсэн.-    2012 онд засвар шинэчлэл хийгдсэн.-    Нам даралтын уурын зуухтай.

Эрүүл мэнд


Суманд 14 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч,  эмнэлгийн 13 тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 63 хүүхэд шинээр мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2 гарсан, эхийн эндэгдэл байхгүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 47, халдварт өвчлөл гараагүй, осол гэмтэл 1, гарсан15 байна.

Соёл спорт


1980 онд ашиглалтад орсон 350 суудалтай Соёлын төвийн тоосгон барилгын 50 цонхтой 36-г нь 2012 онд ТАТ-2 төслөөр вакум цонх болгож шинэчлэн сольсон.  Үзэгчдийн суудал хуучирч /эвдэрч/ шаардлага хангахгүй болсон тул акталсан.Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан секц, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн үйл ажиллагааг  хэвийн явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн спортын “А” заалыг  2012 онд  сэргээн засварласнаар одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Спортын “Б”заалмэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан тул ашиглахгүй байна. Тус заалны барилгын суурьт суулт өгч, хана, тааз, тулгуур багануудад цууралт гарсныг засварлах шаардлагатай.

Шашин сүм хийд


Шарын шашны Хотол баясгалант хийд нь 2002 оны 9 дүгээр сард иргэдийн хандив тусламжаар төгрөгийн өртөгтэйгөөр баригдсан, үйл ажиллагаа нь тогтмол бус. Шашны бусад урсгалын сүм хийд байхгүй.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 14 байна. Нийт ажилгүй иргэдийн 65 хувийн эмэгтэйчүүд эзэлдэг. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь ангилвал: -    Дээд боловсролтой иргэн 50 хувь -    Бүрэн дунд боловсролтой иргэн 43 хувь -    Техник мэргэжлийн сургууль төгссөн иргэн 7 хувийг эзэлж байна. Нийт  хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь өөр аймаг, хотод ажиллаж, 20 хувь улирлын чанартай намрын улиралд ажлын байраар тус хангагддаг.

Засаг даргын тамгын газар


-    Талын хайрханы 2 дугаар багийн нутагт байрладаг.-    Нийт 35 ажилтан ажиллагчидтай.-    1976 онд ашиглалтад орсон, цэргийн баммын зориулалттай, зориулалтын бус барилга. -    Нам даралтын зуухаар халдаг.-    2012 онд мэргэжлийн хяналтын газрын “Ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан.

Сумын сор бүтээгдэхүүн


Хоньчийн нурууны нарийн өвс, Хүрээ урлан ХХК-ны төмөр хийц, иргэн Б.Даваажаргалын цаасан хайчилбар, иргэн Чулуунбатын ингэний хоормог зэрэг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдтэй.

Сумын хөгжлийн зорилт


 Тус сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг голлон явуулдаг бөгөөд сумын онцлогт тулгуурлан хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн, ялангуяа улаан буудайн тариалалтыг чанаржуулж байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлж байна.-    Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан байршуулах.-    Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах.-    Нийгмийн дэд бүтцийг сайжруулж хүн амыг дулааны төвлөрсөн системээр хангах, орон сууцны хүрэлцээг нэмэгдүүлэх. -    Байгалийн хадлан бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлтээр аймагтаа тэргүүлэх сум болох-    Төсвийн шинэчлэлийг үргэлжлүүлж төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.605674000
Эрүүл мэнд: 0.663106666
Эдийн засаг: 0.326391428
Бусад: 0.639490000
Дэд бүтэц: 0.500000000
Байгаль орчин: 0.833335000


Төв аймгийн Цээл сум нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 357 дугаар тогтоолоор Угтаал цайдам сумын нутаг Цээлийн I тариалан тасгийн төвийг түшиглэн анх байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Хан боролзой уулын хошуу.Оргил, Талын хайрхан, Майхан, Сүүл буга, Хүүлэй хан гэсэн 5 багтай, нийт 729 өрхийн 2534 хүн амтай. Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 8-рт, газар нутгийн хэмжээгээр 23-т , хүн амын нягтралаар 5,70хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4-6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ, толгод бүхий тал хээрийн шинжтэй, газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 165623 га.

Мал сүрэг


Суманд 269 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 36.8 хувийг эзэлж байна.     Нийт 105563 мал тооллогдсныг төрлөөр нь ангилвал:Сүргийн бүтцийг авч үзвэл тэмээ 0.15 хувь, адуу 7.6 хувь,үхэр 5.5 хувь, хонь 49.05 хувь, ямаа 37.7 хувийг тус тус эзэлж байна.

Зам тээвэр


Улаанбаатар хотоос 186км зайд оршдог, 100км засмал, 86км шороо замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 худагтай, 1 худаг дээрээ ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй. Төвлөрсөн ус хангамжийн сүлжээ байхгүй тул бүх байгууллага, аж ахуйн нэгж, өрх иргэд зөөврийн ус хэрэглэдэг.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй, халаалтын шугамтай 12 айлын 2 орон сууц байгаагаас 1-ийг нь сургуулийн дотуур байрны зориулалтаар, нөгөөг нь айл өрх, ААН байгууллагуудад түрээслэх журмаар ашиглаж байна, бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 16 бүлэгт 433 хүүхэд өдрөөр, албан бус боловсролын дүйцсэн  хөтөлбөрөөр суурь боловсрол нөхөн олгох сургалтад 11 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 89,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 87,0 хувь, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багшийн хангалт 97,2 хувь, мэргэжил дээшлүүлэх сургалтад 22 багш хамрагдсан байна. Төрийн өмчийн “Золбоо” цэцэрлэгт 5 бүлэгт 144 хүүхэд, хувилбарт сургалтад 55 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 98.9 хувьтай байна.

Цэцэрлэг


-    Талын хайрханы 2 дугаар багийн нутагт байрладаг. -    140 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 144 хүүхэд хүмүүжиж байна. -    24 багш ажиллагчидтай. -    Цэцэрлэгийн барилга 1978 онд ашиглалтад орсон, тоосгон хийцтэй.-    2009 онд 146 сая төгрөгийн хэсэгчилсэн их засвар, 2012 онд 29,9 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн /уурын зуухны тогоо томруулж, сантехникийн шугам шинэчлэх/ засвар хийгдсэн. -    Нам даралтын уурын зуухтай.

Эмнэлэг


-    Талын хайрханы 2 дугаар багийн нутагт байрладаг.-    8 орны хүчин чадалтай, одоогоор 14 ортой ажиллаж байна. -    2 их эмч, 4 бага эмч 15 ажиллагчидтай. -    1979 онд барилга ашиглалтад орсон. Тоосгон хийцтэй. -    2007 онд амбулаторын өргөтгөл баригдаж ашиглалтад орсон. -    Нам даралтын зуухаар халдаг.-    Эмнэлэгийн төв барилгад их засвар хийх шаардлагатай.

Соёлын төв


-    Талын хайрханы 2 дугаар багийн нутагт байрладаг.-    Эрхлэгч 1, багш 2, 5 ажилтан, нийт 8 ажиллагчидтай. -    1980 онд 350 хүний хүчин чадалтай барилга ашиглалтад орсон. -    Нам даралтын зуухаар халдаг.Ахмадын өрөө, Орон нутгийн музей байрладаг.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Цээл сумын төв нь Засаг захиргаа- хөдөө аж ахуй- үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын төв нь 3 багт хуваагддаг, нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 1001га.-    Барилга байгууламжийн дэвсгэр газар 29,8га-    Гудамж талбай гамын газар 85 га-    Гэр хорооллын газар 150 га-    Шинээр өмчлүүлэх газар 170 га2012 оны байдлаар авч үзвэл 115 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,2 га газар өмчилж, үйлчилгээний  зориулалтаар 14 иргэн 1,2 га, өвөлжөөний зориулалтаар 221 иргэн 15,5 га, төмс хүнсний ногооны газрын зориулалтаар 105 иргэн 217 га, тариалангийн зориулалтаар 141 иргэн 11150 га, 52 аж ахуйн нэгж 24301 га, уурхайн зориулалтаар 1 аж ахуйн нэгж 192 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


2013 онд Сумын хөгжлийн санд 164,0 сая төгрөг төсөвлөгдснөөс  сумын төвийн гэрэлтүүлэг, жишиг хашаа, гудамж, хогийн цэгийн тохижилт, хогийн машин, төвлөрсөн халаалтын систем, 12 айлын сууцны засвар гэх мэт  эрэмбэлэгдсэн төсөл хөтөлбөрүүдэд хуваарийн дагуу зарцуулагдаж байна. Гадаад орнуудаас чиглэсэн хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр байхгүй.

Сумын хөшөө дурсгал


Нуваанжалба бурхан, Тахилын рашаан, Шахайтын хадны сийлбэр,Номгоны хадны сийлбэр, Шийтэрийн хэрэгсүүр, Ар булаг дахь дуганы суурь, Хүннүгийн булш, Тэмээ хад зэрэг түүхэн дурсгалт газрууд байдаг.

Сумын онцлог


Цээл сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлдэг, тал хээрийн бүс нутагт хамаардаг, хөнгөн механик бүтэц бүхий элсэнцэр хөрстэй. Аймгийн хэмжээний улаан буудайн ¼, байгалийн хадлан бэлтгэлийн 1/3-ийг дангаараа хангадаг, өрхийн тариалан эрхэлдэг иргэдийн тоогоороо аймаг, улсдаа тэргүүлдэг, сум дундын отрын бүс нутагтай. Сумын газар нутгийн 3,1%-ийг ой эзэлдэг тул түлээний болон хэрэгцээний модны нөөц багатай. Урсгал гол байхгүй, жижиг горхи, булаг, рашаантай. Тахилт, Тээлийн рашаан, Цайдмын шавар, Элсэн цагаан гэх мэт эмчилгээний шинж чанартай аялал жуучлал, сувилал хөгжүүлэх боломжтой байгалийн үзэсгэлэнт нөөц газрууд байдаг. Ашигт малтмалын лицензтэй газрууд байдаг ч ил, далд уурхай байхгүй. Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай,  мөсөн шүүний “Нейшнл химикал” үйлдвэр ажилладаг.