ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Угтаал цайдам сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Халиугчин Боролзой хошуу. Талын-Уул, Асгат, Хар чулуут гэсэн 3багийн нийт 756 өрхөд 2583 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 5.49хүн/га сум юм.


Далайн түвшнээс дээш 1160 м өргөгдсөн. Газрын гадаргын өндөр харилцан адилгүйгээс 900-1700 м байдаг Эх газрын эрс тэс уур амьсгалтай Баруун болон  өмнөд хэсгээр тэгшивтэр гадаргатай уул нурууг тусгаарласан Тээл, Цээл,Ятуутын хөндийн оршино Хамгийн том гол нь Халиугчин 7 км урсдаг Өвөр асгат, Ар-Асгат, Долоон тэмээт, Сондуул, Зүлэгт, Номт, Сэвсүүл зэрэг булаг шандтай Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын  бүс нутаг нь ойт хээр ба хээр талын завсрын төв бүсэд оршдог Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 154789 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 110942 толгой малтайгаас тэмээ байхгүй, 8796 адуу, 7711 үхэр, 54187 хонь, 40248 ямаа байна. Сүргийн бүтцийг авч үзвэл Тэмээ   -0 хувь, Адуу 7,9 хувь, Үхэр 6,9 хувь, Хонь 48,8 хувь, Ямаа 36,2 хувь байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна.213 малчин өрх, 308 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын төвд 3 км сайжруулсан шороон замтай. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Баянхангай сумаас сумын төв хүртэл 50 км орон нутгийн шороон замтай

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, 6 тн  хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 200 м урт шугам хоолойтой.Төвлөрсөн ус хангамжийн системд 1 байгууллага холбогдсон бусад айл өрх 6 худгаас усаа авч байна.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.

Орон сууц хангамж


Сумын хэмжээнд 12 айлын нэг орон сууц , багш нарын 12 айлын орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Элеваторын харъяа ТЭДС –ийн мэдэлд 2 давхар 2 барилга ашиглагдаагүй хаягдсан байгаа нь сумын өнгө төрхөнд муугаар нөлөөлж байгаа учир сумаас албан тоот илгээгээд байна. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 15 бүлэгт 430 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 88,5 хувь, суурь боловсролын хамран сургалт 88,9 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна.  Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 22 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


“НАРНЫ ХААН ” цэцэрлэг Асгат багийн нутагт байршилтай50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 125 хүүхэд хүмүүжиж байна17 багш, ажиллагчидтай1962 онд ашиглалтанд орсон  чулуун хийцтэй, зориулалтын  барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвАсгат багийн нутагт байршилтай8 ортой7 эмч, 5 сувилагч нийт 21 ажиллагчидтай2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвАсгат  багийн нутагт байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай1978 онд ашиглалтанд орсон бетон тоосго хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Хуучин МСҮТөвийн нурсан барилгыг сэргээн засварлаж орсон. Зүүн жигүүрийг өргөтгөл хийн засварлах шаардлагатай байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 37 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 57,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 35,1хувийг дээд, 2,7 хувийг тусгай дунд, 13,5 хувийг мэргэжлийн анхан шатны, 21,6 хувийг бүрэн дунд, 21,6 хувийг бүрэн бус дунд, 5,5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаАсгат багийн нутагт байршилтай20 ажиллагчидтай1975 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Хад аваргын хөшөө Байгуулагдсан он:  2011Хөшөө, дурсгалын намтар:

Сумын онцлог


Сумын бүс нутаг нь ойт хээр ба хээр талын завсрын бүсэд оршдог. Мал аж ахуй газар тариаланг хослон эрхэлж га-гаас авах ургацын хэмжээгээрээ аймагтаа тэргүүлдэг онцлогтой юм. Сумын эдийн засгийн хөгжлийн чиг хандлага нь бэлчээрийн болон эрчимжсэн МАА, газар тариалангийн үйлдвэрлэл хөгжсөн онцлогтой юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.493364000
Эрүүл мэнд: 0.701655000
Эдийн засаг: 0.283742857
Бусад: 0.575480000
Дэд бүтэц: 0.476183333
Байгаль орчин: 0.666665000


Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 147 км, Аймгийн төвөөс 192км зайд байрладаг.Төв аймгийн Баянхангай, Цээл, Заамар, Лүн, Жаргалант, Баянцогт сумдтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур-29,5С7 дугаар сарын дундаж температур+17,2Сжилийн дундаж салхины хурд 18м/сжилийн хур тунадасны нийлбэр 504,8 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 33,8  сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 924,8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 2,5 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1198.8 сая төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.8 хувийг  урсгал шилжүүлэг, 32.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж 13 байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 48.7 сая, аймагт 92.8 сая, орон нутагт 35.0 сая нийт 176.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд газар тариалан эрхэлдэг 10 том ХХК,13 жижиг нөхөрлөл ААН  үйл ажиллагаа явуулж эрхэлж байгаа нь тус сумын газар тариалангийн үйлдвэрлэлд  томоохон нөлөө үзүүлж байна. Мөн  36000 тн будаа хадгалах элеваторын барилга 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж болоод байна

Газар тариалан


Сумын хэмжээнд нийт 16967,6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 190,6га буюу1,2 хувьд нь төмс, хүнсний ногоо, 14245 га буюу 83,9 хувьд нь улаан буудай, 2337 га буюу 14,9 хувьд нь бусад таримал ургамал  тариалж байна.Жилд 2722,6 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1822,5 , үр тариа 14245 га-д тариалж 21367 тн, 2200.5 тонн төмс, 1036.5 тонн хүнсний ногоо,  хураан авч аймгийн хэмжээнд  хоёрт орж байна.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1970онд баригдсан 11035/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээг байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийт хүн амын 57,9 хувь нь сумын төвд амьдардаг, 1998 оноос эхлэн газар тариалангийн үйлдвэрлэл уналтанд орсноор механикжуулагчид ажилгүй болсон Хүүлээ, Угтаал төв ХК татан буугдсан зэрэг нь хүн ам цөөрөх хот руу шилжих шалтгаан болсон. Харин 2008 оноос газар тариалан сэргэсэн нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эергээр нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль Асгат багийн нутагт байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 430 хүүхэд суралцаж байна45 багш, ажиллагчидтай1989онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилгатай

Эрүүл мэнд


Суманд 8 ортой эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.4  их эмч, бага эмч 2, эх баригч 1 нийт 16 хүн ажиллаж байна.Анх 2007 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дараалал ихтэй орны хүрэлцээ хангалтгүй, зориулалтын өрөө тасалгаа дутагдалтай.2012 онд нийт 73 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт гарсан өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 539, осол гэмтэл 78, халдварт өвчлөлийн 97 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1978 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн бетон тоосго барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, спортын болон номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлаг-биеийн тамирын бүх үйл ажиллагаа явагдаж  байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад  119  хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Угтаалцайдам  сумын төв нь төрийн үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн жил нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс  25.8 гаүйлдвэрлэлийн бүс 14ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 5.2гахөдөө аж ахуйн бүс    115364,1газуслангийн бүс    39379.9га2012оны байдлаар 242 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 86.2га газар өмчилж, 218 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15.2 га газар,172 иргэн, 23 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 35036,2 га газар эзэмшиж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банкны төсөл

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтмол эрчимтэй хөгжүүлэх, газрыг 100 хувь эргэлтэнд оруулах  Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэлийг хийх Үрийн чанарыг сайжруулах Иргэдийг ажлын байраар бүрэн хангаж ажилгүйдэл ядуурлаас гаргах