ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн  5 багийн  нийт  725 өрхөд 2028 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймагтаа 17-д, газар нутгийн хэмжээгээр  эхний 5-д ордог.


Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 6,5-7 балл.      Төв аймгийн Эрдэнэ, Баян, Баянцагаан, Зуун мод, Алтанбулаг гэсэн таван сум, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай гэсэн дөрвөн дүүргээр хүрээлэгдэг. Сумын нутаг   дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том болон жижиг голуудтай. 


Нийт газар нутгийн хэмжээ 386574 га

Мал сүрэг


Малын бүтэц Сумын хэмжээгээр нийт 80507 толгой мал тоологдсоноос тэмээ 26 буюу 0,03 хувь, ямаа 24567 буюу 30,51 хувь, хонь 40901 буюу 50,81 хувь, үхэр 4280 буюу 5,32 хувь, адуу 10733 буюу 13,33 хувь байна.  266 малчин өрх, 69 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 46,2  хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутгаар Улаанбаатар төмөр замын гол шугам дайран өнгөрдөг бөгөөд төмөр замын 5-н өртөө, зөрлөг байрладаг. Зүүн талаараа УБ-Чойрын босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замтай, баруун хэсгээр УБ-Мандалговийн хатуу хучилттай авто зам тус тус дайран өнгөрдөг, багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Зам тээврийн харилцаа сайтай сум юм.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, 30 м3 багтаамжтай  ус хангамжийн системд 5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх  ус түгээх байрнаас  усаа авч байна. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын төвийн хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд нийт 48 орон сууц, бусад иргэд гэр болон амины орон сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт өдрөөр 296 сурагч суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 8 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,2 хувь, суурь боловсролын хамран сургалт 94,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 90 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 9 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн “Алтан түлхүүр ” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


 “Алтантүлхүүр ” цэцэрлэг Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна25 багш, ажиллагчидтай1982 онд ашиглалтанд орсон  тоосгон  хийцтэй, бага оврын уурын зуухны халаалттай их засвар хийгдээгүй 1-р багийн нутаг 4-р зөрлөгт хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих шаардлагатай.

Эмнэлэг


Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай 9 ортой2 эмч, 4 сувилагч нийт 24 ажиллагчидтай1986  онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа мэргэжлийн хяналтын  улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул 80 сая төгрөгийн хөрөнгөөр 2013 онд их засвар хийгдэнэ. 

Соёлын төв


Эрдэнэ-Уул багийн  1-р хороонд байршилтай120 хүний суудалтай4 ажиллагсадтай1979 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Цахилгаанаар халдаг их засварт орж байгаагүй, өргөтгөл  хийх шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 21 байна. Нийт ажилгүй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшинээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  64 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЭрдэнэ-Уул багийн  1-р хороонд байршилтай28 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон  модон  хийцтэй, зориулалтын бус ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын  дүгнэлт гарсан тул  дунд сургуулийн дотуур байранд 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Хустай цэвэр ус, Түмэн ноос, гэрийн оосор бүслүүр зэрэг брэнд бүтээгдэхүүнтэй. Үйлдвэрлэл худалдааны “Түмэн ноос” ХХК-ийн эсгий эдлэл

Сумын хөшөө дурсга


Ээж хад Хөшөө дурсгалын нэр: Ээж хадЭэж хад Улаанбаатараас Төв аймаг хүртэл  40 км, Төв аймгаас Ээж хад хүртэл 48 км  нийтдээ 88 кмЭэж хадны домог: Эрт цагт гурван хөх ямаатай нэгэн эмгэн амьдардаг байжээ. Гурван ямаагаа өвөл зунгүй саадаг тул ямааныхаа сүүгээр амьдарч, тэр байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд илүүчилдэг байв. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж Ээж гэж дууддаг байжээ. Тийм байсаар эмээ нэгэн шөнө суугаагаараа таалал төгсөж том чулуу болон хувирсан гэх. Буяныг нь хүртэж байсан нутгийнхан нь ихэд харамсан гашуудахдаа Ээж хад хэмээн хүндэтгэн дуудах болжээ.

Сумын онцлог


Улаанбаатараас 54 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигтийн хөндийд 3600 метр урт нислэгийн талбай бүхий шинэ онгоцны буудал барьж байгуулж байна.  Шинэ нисэх онгоцны буудал 2016 оны аравдугаар сар гэхэд  үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байна. Шинэ онгоцны буудал нь жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байх бөгөөд цаашид өргөтгөх боломжтойгоор төлөвлөлт хийжээ. Мөн 100 мянган оршин суугчтай дагуул хотын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх юм.Мөн манай суманд “Их майдар сан” төрийн бус байгууллагаас Монгол улсын аялал жуулчлал, шашин соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  “ИХ МАЙДАР” цогцолбор төслийг боловсруулж Өгөөмрийн аманд Зүрх толгойг сонгон байгуулахаар ажлаа эхлээд байна. Их Майдар төслийн хүрээнд шашин соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, хүүхэд залуучууд чөлөөт цагаа байгальд ээлтэй, эрүүл орчинд зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрэх, амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн бүхий үзвэр үйлчилгээний цогцолбор байгуулагдах юм. Уг цогцолбор Улаанбаатар хотоос 50 км зайтай Богд хан уулын энгэрт орших бөгөөд нийт 108 га газрыг хамруулан бүтээх юм. Энэхүү цогцолбор төслийн эхний үе шатанд Их Майдар бурханы 54 м өндөр бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидасын суваргын хамт босгох бүтээн байгуулалтаар эхлээд байна. Энэхүү суварга нь дэлхийд  бүтээгдсэн хамгийн өндөр суваргуудын нэг болох юм. Цогцолборын онцлог нь бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буй бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох бүтээн байгуулалт болж байгаагаар онцлог юм.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.606071000
Эрүүл мэнд: 0.752555000
Эдийн засаг: 0.361202857
Бусад: 0.300000000
Дэд бүтэц: 0.595216666
Байгаль орчин: 1.000000000


Төв аймгийн зүүн урд  хэсэгт: Улаанбаатар хотоос 62  км, Аймгийн төвөөс 18 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуун мод, Алтанбулаг, Эрдэнэ, Баян, Баянцагаан сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж Температур  -27 С7 дугаар сарын дундаж Температур  +25 Сжилийн дундаж салхины хурд 6-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм


Орон нутгийн төсөвСумын орон нутгийн татварын нийт орлого нь 225,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 114 сая төгрөг, cумын өөрийн үйл ажиллагааны орлого 117,7 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 258,4 сая төгрөг байна. Нийт зардлын 68,7 хувь нь цалин,  7,1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 20,7 хувийг урсгал шилжүүлэг 3,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 10,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2012 оны байдлаар улсад 30.6 сая, аймагт 150,3 сая, орон нутагт 80,9 сая төгрөгийн татвар төлсөн байна.Тус суманд тусгай зөвшөөрөл эзэмшдэг 17 аж ахуй нэгж байгууллага  жилд 100 килограмм алт олборлож 8,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус суманд улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь орон нутгийн болоод улс орны эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж байна. Үүнд: 50 квт салхин цахилгаан станц 2013 онд ашиглалтанд орохоор баригдаж байна.108 м өндөр Их майдар цогцолбор 2014 онд,  Олон улсын нисэх онгоцны буудал 2016 онд тус тус ашиглалтанд орохоос гадна жилд 1сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийн барилга ашиглалтанд орох зэрэг улсынхаа нүүр царай болох төслүүд хэрэгжиж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 110 га-д тэжээлийн ургамал,  160 га талбайд үр тариа, 40 га талбайд төмс, 5 га талбайд хүнсний ногоо тарьж тэжээлийн ургамал 790 тн,  210 тонн үр тариа, 400 тонн төмс, 44 тонн хүнсний ногоо хураан авчээ.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1969 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд 3 төвлөрсөн уурын зуух, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харъяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Төв аймгийн төвтэй хаяа нийлэн оршдог. Нийт хүн амын 46 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 15 хувь нь ахмад настан байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульЭрдэнэ-Уул багийн 1-р хороонд   байршилтай370 хүүхдийн хүчин чадалтай, 25  багш, ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй 1979 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр их засварт орж байгаагүй дотор хана шаланд мөөгөнцөр үүссэн засвар хийх шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 39 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 234, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн  1  тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1979 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн тоосгон  барилга нь зориулалтын бус Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг ба сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 129 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сэргэлэн  сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн боловсруулж, сумын  ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 250 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:хөдөө аж ахуй газар 354875 гахот тосгон бусад суурин газар 4832 газам шугам сүлжээний газар 3440  гаойн сан бүхий газар  4910 гаусан сан бүхий газар 309 га улсын тусгай хэрэгцээний газар 18208 гаӨнөөгийн байдлаар  иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 406 иргэн  газар өмчилж, иргэн ААН, 299,2 га газрыг ашиглаж,   185,03 га газрыг эзэмшиж байна.Хадлангийн 2892 га, тариалангийн 3840,6 га газар байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сумын хэмжээнд сум хөгжүүлэх төсөлЖайка малжуулах төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Сумын хөшөө дурсгал


Манзушир хийдХөшөө дурсгалын нэр: Манзушир хийдБайгууллагдсан он: 1733 онХөшөө дурсгалын намтар: Манжийн хаадын шүтээн гэгддэг Манзуширийн хувилгаан нь анх Х.Т.Ө II зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэд хэдэн удаа, Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Манзуширийн хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт төвд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ. 1748 онд уг сүмийг аравнайлж, Дашчойнхорлин (Буяныг залбирагч сүм) хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Манзуширийн хийдийн анхны дуган байсан учраас өвгөн Лаврин гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Манзушир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын их шавийхан засч сэлбэдэг байсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь  “Аялал жуулчлал, эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлсэн аймагтаа томоохон аялал жуулчлалын бүс болох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Японы зээл тусламжаар баригдах Олон улсын нисэх онгоцны буудал болон Үлэмж биетний өргөө, Майдар бурханы цогцолбор, Салхин парк байгуулагдахтай холбогдуулан орон нутгийн ажилгүй иргэдийг ажлаар хангахАжлын байрыг 5 дахин нэмэгдүүлж, ажилгүйдлийн тоог бууруулах.Сумын иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгмийн дэд бүтэц,  орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлж, модон орон сууц (Канад орон сууц) төслийг иж бүрнээр хэрэгжүүлэх