Далайн түвшинээс дээш 890-1375 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хангайн нурууны шувтарга, Сэлэнгийн сав, тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 3.6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, элсэнцэр хүрэн хөрстэй, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 52530 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээгээр нийт 33048 толгой мал тоологдсон. Үүнд: адуу 1880, үхэр 4302, хонь 14602, ямаа 12264. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 9.3 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 28.1 хувь болж байна. 104 малчин өрх, 162 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 49.7 хувийг эзэлж байна.
Дархан Сэлэнгийн төв замаас сумын төв хүртэл 11 км асфальтан замтай Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, 50м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй.
Сумын төвд 5 бага оврын уурын зуух, 1 цахилгаан халаагуураар дулааны хэрэгцээгээ хангаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.617994000 |
Эрүүл мэнд: | 0.735256666 |
Эдийн засаг: | 0.279164285 |
Бусад: | 0.476115000 |
Дэд бүтэц: | 0.649650000 |
Байгаль орчин: | 0.500000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -38С7 дугаар сарын дундаж температур +32Сжилийн дундаж салхины хурд 4-9м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв Төв аймгийн Сүмбэр сумын орон нутгийн төсвөөс санхүүжигдэх нь 211.4 сая төгрөг, өөрийн орлогоос 9.5 сая төгрөг, нийт төсвийн зардал нь 221 сая төгрөг байна. Нийт зардлын 75,6 хувь нь цалин, 8,3 хувь нь НДШ, 15.7 хувь нь урсгал зардал 0,4 хувь нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 52 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 30.6 сая, аймагт 203.4 сая, орон нутагт 56.0 сая нийт 290.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сум 1500.0-2000.0 сая төгрөгийн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 900.0-1300.0 сая төгрөгний бүтээгдэхүүн зах зээлд борлуулж байна. “Таван Эрдэнэ” ХХК, “Өгөөж Сүмбэр” ХХК зэрэг томоохон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээгээр жилд 4380 га талбайд үр тариа, 450 га талбайд төмс, 50.7 га талбайд хүнсний ногоо, 400 га талбайд тэжээлийн ургамал тариалж,8050 тонн үр тариа, 8250 тонн төмс, 750 тонн хүнсний ногоо, 850 тонн тэжээлийн ургамал хураан авсан.
Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Ариутгах цэвэрлэх байгууламж байхгүй. /хуучин САА-н үед ашиглаж байсан байгууламж эвдэрч 1989 оноос хойш ашиглагдаагүй /
Сумын төвд нийт 535 өрх амьдарч байна.Үүнээс: Хувийн байшинд амьдардаг 314Гэрт амьдардаг 221Нийтийн орон сууц байхгүй. 2 давхар 12 айлын орон сууц 1990 оноос хойш төвлөрсөн халаалтгүй болж ашиглагдахаа больсон.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 12 бүлэгт 306 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 34 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 78 хувь, суурь боловсролын хамран сургалт 80 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 90 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 12 багш хамрагдсан байна.
Суманд 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 11 эмнэлгийн дунд мэргэжилтэн, 11 туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд нийт 32 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй.Мөн сумын эмнэлэгт 271 хүнийг хэвтэн эмчлүүлж 2212 ор хоног ашигласан ба амбулатор болон стационарт нийт 2683 үзлэгийг тус тус хийсэн байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 299, осол гэмтэл 4, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
Соёлын төв нь 1986 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай урлаг заал, спорт заалтай, 20 хүний суудалтай нийтийн номын сантай тоосгон ханатай, цутгамал дээвэртэй 2 давхар барилга. Бага оврын НРЖ-30 халаалтын системтэй. Соёлын төвд жилдээ дундажаар 47 урлагийн үйл ажиллагаа, 6 төрлийн дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 3 цэг, оёдлын 1, салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Сүмбэр сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй- эрчимжсэн аж ахуй давамгайлсан газар юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд аймгийн төсвийн хөрөнгөөр хийгдэхээр төлөвлөгдсөн. Сум шинэ суурьшил үүсгэхээр тариалангийн атаршсан талбайг хот суурингийн газарт шилжүүлж өмчлүүлж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 50.76 гаүйлдвэрлэлийн бүс 20 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 25 гахөдөө аж ахуйн бүс 176.46 га2012 оны байдлаар 339 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 62.6 га газар өмчилж,112 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7.84 га газар, 353 иргэнд 1382.1 га, 40 аж ахуйн нэгжид 8341.05 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлж байна.
Сумын хэмжээнд 2013 онд “Малжуулах” төсөлд 5 өрх хамруулан хэрэгжүүлж байна.
Нутаг дэвсгэрийн хэмжээ бага, дэд бүтэц сайтай. Улаанбаатар хот, Дархан, Сүхбаатар хотуудыг холбосон төв замд ойр.Ямар нэгэн уурхай байхгүй. Газар тариалан, төмс хүнсний ногоо, эрчимжсэн болон өндөр ашиг шимт мал аж ахуй эрхэлдэг.