Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газарзүйн хувьд тал хээрийн бүсэд хамаарагддаг. Төв аймгийнхаа баруун өмнөд хэсэгт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 271,200 га.
Сумын хэмжээнд 175.541 толгой малтайгаас 42 тэмээ, 12661 адуу, 9104 үхэр, 87156 хонь, 66578 ямаа байна.
Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатарыг Баруун аймгуудтай холбосон улсын чанартай 50 км авто зам дайран өнгөрдөг.Туул голыг гатлах зориулалттай 2 гүүр байдаг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг ажиллаж байна. Мөн сумын төвийн дэргэдүүр Туул гол урсдаг учраас усны хангамж харьцангуй өндөр. 1 усан сан байсан боловч ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн систем одоогоор байхгүй байгаа.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн бус хангамжтай 12 айлын нэг орон сууц байгаа бөгөөд нэгдсэн халаалт тавигдвал жилийн дөрвөн улиралд айл өрх амьдрах боломжтой. бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 10 бүлэгт 160 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.Цэцэрлэгийн үндсэн сургалтанд 50, гэр цэцэрлэгт 63, явуулын багшийн сургалтанд 30 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 87 хувьд хүрсэн.Нэгдсэн халаалтгүй цахилгаан бие даасан халаалтай.
Өндөрширээт сумын төв нь Засаг захиргааны нэгж байрлах үйлчилгээ ,соёлын цогц юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй учир боловсруулах шаардлагатай байгаа.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 2 жилийн хугацаанд бага хэмжээгээр өсөх хандлага ажиглагдаж байна. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Төрийн 6 байгууллага, хувийн хэвшлийн 11 аж ахуй иргэн 16.9 гаГэр хорооллын 31 гаЭзэмшлийн бус 6.5гаГудамж талбай 81га талбайг эзэлж байна.Өнөөгийн байдлаар 175 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20.3 га газар өмчилж, 345 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 39.5 га газар, амралт, аялал жуулчлалын зориулалтаар 2 га газар, 2 иргэн 1 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 2200 га газар эзэмшиж байна.
Засаг даргын тамгын газрын барилга байхгүй учир соёлын төвдөө үйл ажиллагаагаа явуулдаг. ЗДТГ-ын барилгын зураг төсөл бүрэн гарсан ч хөрөнгө оруулалт байхгүй учир барилгын ажил хийгдэхгүй байгаа.
Тус сум нь “Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоодын үйл ажиллагаанд суурилсан мал аж ахуйн гаралтай түүхий эд, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.530232000 |
Эрүүл мэнд: | 0.777006666 |
Эдийн засаг: | 0.329255714 |
Бусад: | 0.488375000 |
Дэд бүтэц: | 0.478466666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв.Сумын орон нутгийн төсвийн орлого нь 28.648.0 мянган төгрөг, санхүүгийн дэмжлэг 242.160.9 мян төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 280.815.1 мян төгрөг байна. Нийт зардлын 62,7 хувь нь цалин, 6,7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийн зардлууд эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 1.346.3 мянган, аймагт 59.522.4 мянган, сумын төсөвт 28.610.5 мянган төгрөг, нийт 89.479.2 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд “Түмэн мал” ТББ, “Ширээт хөгжил” , “Байшинт өгөөж”, “ Туул овоот”,” Худгийн нуруу”, “Ариун Ар Шанд”, “Эрхэт хан уул” зэрэг хоршоод ажиллаж байна. Мөн эсгий урлал, арьс боловсруулах, Блокны цехүүд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд амжилттай үйл ажиллагаагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 0.92 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнд төмс хүнсний ногоо тариалж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1989 онд баригдсан дэд станцтай.
Сумын төвд Ахуй үйлчилгээний төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль, соёлын төв гэсэн нийт 7 бага оврын уурын зуухууд ажиллаж байна.Сумын цэцэрлэг, цагдаагийн кабон цахилгаан халаалттай.
Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.
1989 онд ашиглалтанд орсон 300 суудалтай Соёлын төвийн тоосгон барилгатай. Тус барилгад ЗДТГ, урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг төрийн болон бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй ч засвар хийх шаардлагатай. 7 жижиг дэлгүүр, улирлын чанартай нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.Бага оврын уурийн зуухтай төвлөрсөн халаалтанд холбогдох шаардлагатай .Сумын төвийн нийт байгууллага өөр хоорондоо ойрхон одоогоор тус тусдаа бага оврын уурын зуухаар халдаг . Иймд 2014 ондоо багтааж инженерийн байгууламжийг шинэчилж төвлөрсөн халаалтанд оруулж холбох цэвэр усны шугам татах цаашдаа бохирын цэвэрлэх байгууламж бий болгох шаардлагатай.
Суманд бүртгэлтэй ажилгүй 30 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг тусгай дунд, 15 хувийг бүрэн дунд, 35 хувийг бүрэн бус дунд, 40 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 108.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сумын онцлог нь газар нутгийн хувьд элсэрхэг зөөлөн хүрэн шороон хөрстэй. Сумын нутаг дэвсгэрийн дундуур туул гол урсдаг учир багуудын байрлал туул голоор зааглан хуваагдсан. Ойн сан бүхий газар бага, ихэвчлэн тал хээрийн бүс тул мал аж ахуй хөгжүүлэх боломжтой. Хуучин тариалангийн газар туул голоос дунджаар 40 орчим км алслагдсан тул усалгаатай тариалан эрхлэх боломж бага. Туул голоо түшиглэн загас болон мод үржүүлгийн газар байгуулан аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Тус сум нь ихэвчлэн мал аж ахуй зонхилох салбар учир ХАА-н гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ байгуулах бүрэн боломжтой юм.