Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хангайн бүсийн Хэнтийн нурууны тайга зонхилсон мужийн Хэнтийн төв хэсгийн тайгын тойрог болон Хэнтийн зах уулсын ойт хээрийн бүс , геоморфологийн хувьд Хэрлэн- Туул-Онон гурван мөрний сав газарт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.Сумын нутаг дэвсгэр нь ой хээрийн бүсэд багтаж мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 672063 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 59073 толгой малтайгаас 17 тэмээ, 5790 адуу, 10503 үхэр, 25517 хонь, 17246 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5907 толгой мал тоологдсон нь нийт малын 10 хувь болж байна. 338 малчин өрх, 60 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 53.4 хувийг эзэлж байна.
Улаанбаатар хотоос Багануур дүүрэг хүртэл засмал замтай, Багануур дүүргээс сумын төв хүртэл шороон замаар холбогдсон. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай 2 усан сан, 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байна.
Суманд улсын төсвийн 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 33 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 513, халдварт өвчлөлийн тохиолдол гараагүй байна.
1978 онд ашиглалтанд орсон, 200 суудалтай. Соёлын төв нь номын сан, орон нутаг судлах танхим, хөгжим, бүжгийн дугуйлан зэрэг соёлын үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. 2012 онд 51 соёлын арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 7406 хүнд соёлын үйлчилгээг хүргэсэн байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Хөнгөн атлетикийн улсын рекордч Дамдинсүрэнгийн нэрэмжит намрын спартакиад, Улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит Бөхийн барилдаанууд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 7 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг тус тусдаа үйл ажиллагаа эрхэлж байна.
Мөнгөнморьт сумын төв нь Засаг захиргаа-мал аж ахуй -үйлчилгээний үүрэг давамгайлж байна.Өнөөгийн байдлаар 542 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 212,64 га газар өмчилж, 351 иргэн, аж ахуйн нэгж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 34,57 га газар, 6 иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 77,7 га газар, 27 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 217,1 га газар, 17 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1733 га газар эзэмшиж байна.Сүүлийн 4 жилд цэцэрлэгийн барилга 420 сая төгрөг, Цагдаагийн кабон 65,2 сая төгрөгөөр нийт 485,2 сая төгрөгөөр баригдаж 100 хувийн гүйцэтгэлтэй улсын комиссд хүлээлгэн өгсөн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМонголын мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөл
Байгалийн баялаг, ан амьтан ихтэй, Түүх дурсгалын газрууд олонтой учраас аялал жуулчлал хөгжих боломжтой. Жаргалант багт Бугын аж ахуйг хөгжүүлж одоогоор 16 бугатай байна. Сумын зүүн хэсэгт Их хаадын цогцолбор барих төсөл хэрэгжиж байгаа нь аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна.
Боловсрол: | 0.609549000 |
Эрүүл мэнд: | 0.580551666 |
Эдийн засаг: | 0.383054285 |
Бусад: | 0.525795000 |
Дэд бүтэц: | 0.354166666 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Эх газрын эрс тэс уур амьсгалтай1 дүгээр сарын дундаж температур -24,3 С7 дугаар сарын дундаж температур +19,3Сжилийн дундаж салхины хурд 3,2 м/сжилийн хур тунадасны нийлбэр 237 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 85,7 сая төгрөг, улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 709.9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 1.6 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1051,8 сая төгрөг байна. Нийт зардлын 59,1 хувь нь цалин, 6,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 34,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 217,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 6,6 сая, аймагт 106,4 сая, орон нутагт 85,8 сая нийт 198,8 сая төгрөгийн татвар төвлсөн байна.
Сумын хэмжээнд нийт тариалан эрхлэх зориулалттай эргэлтийн талбай 2118.8 га талбайтайгаас 2012 оны байдлаар 17 иргэн, ААНэгжид Сумын Засаг даргын захирамжаар 1733 га талбайг олгосон. Үүнээс төмс 18 га-д , хүнсний ногоо 5 га-д , 100 га-д улаан буудай, арвай 100 га-д, ногоон тэжээл 400 га-д тус тус тариалж байна.Сумын хэмжээгээр 282 тонн үр тариа, 252 тонн төмс, 50 тонн хүнсний ногоо, 1200 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сум нь 1985 онд төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1988 онд баригдсан /10/04квт-ын дэд станцтай.
Сумын төвд ЗДТГазар, Соёлын төв, Хэрлэн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Банкууд, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 7 уурын зуух ажиллаж байна.
ЕБ-ын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 198 хүүхэд өдрөөр суралцаж, АББ-ын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 2 хүүхэд суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт багш нар хамрагдаж байна.
Cуманд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37 байна. Нийт ажилгүй иргэдийн 59,4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 5,4 хувийг дээд 8,1 хувийг тусгай дунд 32,4 хувийг бүрэн дунд 54,0 хувийг бүрэн бус дунд 0 хувийг бага буюу боловсролгүй иргэд эзэлж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аялал жуулчлал, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж бие даан хөгжих” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангахТүүх дурсгалт газар болон Хан Хэнтийн дархан цаазат газрыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх Газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах ажлыг дэмжин хүнсний хэрэгцээгээ хангах мөн сумын болон бүс нутгийн малын тэжээлийн хэрэгцээг хангахМалчдын бүлэг хоршооллыг дэмжиж малын гаралтай түүхий эдийг анхан шатны боловсруулалтанд оруулан хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулж малчдын орлогыг нэмэгдүүлэхНийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийг дээшлүүлэх