ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв  гэсэн  3 багийн  нийт  787 өрхөд 2588 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог,  хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм.


Далайн төвшнээс дээш 1500-1700 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 252955 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 212 448 толгой малтайгаас 315 тэмээ, 14435 адуу, 9766  үхэр, 115021 хонь, 72911 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.15 хувь, адуу 6.8 хувь, үхэр 4.6 хувь, хонь 54.15 хувь, ямаа 34.3 хувийг тус тус эзэлж байна.  Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1670 толгой мал тоологдсон нь нийт малын 0.8 хувь болж байна.427 малчин өрх, 91 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн  65.8 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай баруун аймгуудыг нийслэлтэй холбосон мянганы замын хэвтээ тэнхлэгийн асфальтан хучилттай зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 1 ус зөөлрүүлэх,  төхөөрөмжтэй.Сумын эрүүл мэндийн салбар нь цэвэрлэх байгууламжтай. 2013 онд цэцэрлэгийг цэвэрлэх байгууламж барихаар сумын орон нутгийн сангийн хөрөнгөөр 10.692.000 төгрөгөөр барихаар төлөвлөөд байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай  орон сууц байхгүй бөгөөд иргэд амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 16 бүлэгт  393 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 30 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 83,3 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд нийт багшийн 70 хувь нь хамрагдсан байна.Төрийн өмчийн “Цомирлог” цэцэрлэгт 134 хүүхэд, гэр цэцэрлэгт 44 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 89,4 хувьд хүрсэн. Нийт 21 багш ажилчидтай.

Цэцэрлэг


3-р багийн Хөх давааны хороонд байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 134 хүүхэд хүмүүжиж байна. 21 багш ажиллагчидтай. 1986 онд ашиглалтанд орсон, цутгамал бетон, 64-ын тоосгон ханатай, хар цаасан дээвэртэй, Барилгын ашиглалтын хугацаа хэтэрсэн, шал мөөгөнцөртэй, барилгын дулаан алдалт ихтэй. Энэ барилгын хүчин чадлыг сайжруулж засвар хийн өргөтгөн 2 давхар болгох шаардлагатай.   Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эмнэлэг


•    Эрүүл мэндийн төв•    3-р багийн нутагт байршилтай •    10 ортой •    2 их эмч, 5 сувилагч, нийт 23 ажиллагчидтай •    Эмнэлгийн барилга нь цутгамал суурьтай дулаалгатай, тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, хавтгай дээвэртэй •    Эмнэлгийн 2 давхар барилга, эмчийн байр, морг, 2 автомашины гражтай, цэвэр, бохир усны инженерийн шугамд холбогдсон, зориулалтын цогцолбор барилга нь 2008 онд ашиглалтанд орсон. •    Цогцолбор барилгуудад дээврийн засвар хийх шаардлагатай

Соёлын төв


Соёлын төвТөвийн багийн нутагт байршилтай350 хүний суудалтай4 ажиллагчидтай1987 онд ашиглалтанд орсон  чулуун хийцтэй, зориулалтын барилга.Нам даралтын зуухтай

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 42 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 35,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,5 хувийг дээд, 1.4 хувийг тусгай дунд,  70 хувийг бүрэн дунд болон бүрэн бус дунд, 0,1 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдМонгол –Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр: Мөнх -АлдарБайгуулагдсан он: 2002 оны 10 сарХөшөө, дурсгалын намтар: Д.Төмөр-Очирын дурсгалд зориулан босгосон.

Сумын онцлог


Тус сум нь аймгийн төвөөс 175 км Улаанбаатар хотоос 130 км алслагдсан дэд бүтэц сайн хөгжсөн. Үүний дотор баруун бүсийг чиглэсэн мянганы зам сумын төвөөр дайран өнгөрдөг. Шилэн кабельтай, өндөр хүрдны интернэт үүрэн холбооны таван сүлжээгээр холбогдсон. Мал аж ахуй үйлдвэрлэл голлон эрхэлдэг, адуу хонины тоогоор төв аймагт төдийгүй улсдаа эхний байрт явдаг.  Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Байгалийн үзэсгэлэнт газруудтай. Аргаль, Янгир, Буга зэрэг ан амьтантай. 

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.721709000
Эрүүл мэнд: 0.717860000
Эдийн засаг: 0.345820000
Бусад: 0.817675000
Дэд бүтэц: 0.496216666
Байгаль орчин: 0.833335000


Төв аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 135  км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг.


Хуурай сэрүүн  хатуу өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -26,3 С7 дугаар сарын дундаж температур +20,4 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 291,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 262,6 сая төгрөг, сумын өөрийн орлого 28,7 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 486,9 сая төгрөг байна. Нийт зардлын 26,6 хувь нь цалин,  24 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,   46,6 хувь нь урсгал шилжүүлэг, 2,8 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 21 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 16.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 4,3 сая, аймагт 109.4 сая, орон нутагт 28,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Суманд боржин чулуун үйлдвэрлэл явуулдаг “Авдрант хайрхан” төрийн өмчит улсын үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна.

Газар тариалан


Сумын хэмжээнд жилд 22,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 15 га талбайд төмс, 5 га-д хүнсний ногоо, жимс жимсгэнэ 2,5 га-д  тариалж, 97,5 тн төмс, 35 тн хүнсний ногоо хураан авч байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төсвийн 5 байгууллага нам даралтын зуухтай.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хотоос баруун тийш 130 км зайд байрладаг 37,9 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 1814 буюу 70.1 хувь нь залуу болон дунд насныхан, 757 буюу 29,2 хувь нь хүүхэд, 17 буюу 0,7 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


•    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль•    3-р багийн нутагт байрлалтай•     320  Хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 393 хүүхэд суралцаж байна.•    47 багш, ажиллагчидтай•    1983 онд ашиглалтанд орсон, нам даралтын зуухтай, цутгамал бетон, 64-ын тоосгон ханатай, чанар дунд, хуучин барилгатай.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 2 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 59 хүүхэд мэндэлж, 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 261, осол гэмтэл 22, халдварт өвчний 21 тохиолдол гарсан.  

Соёл спорт


1987 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн тоосгон барилга нь анх баригдахдаа инженерийн төвлөрсөн халаалттай байсан. Одоогоор нам даралтын халаалттай. Цаашид спорт зал, ахуй үйлчилгээний газар барихаар төлөвлөөд байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад  178 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Лүн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Олон нийтийн бүс 478,6 гаүйлдвэрлэлийн бүс 4 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  332,5 гахөдөө аж ахуйн ангилалын газар  248715,4 га2012 оны байдлаар 1101 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 200,18 га газар өмчилж, 312 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 19,67га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 12,5 га газар, 5 иргэн 2 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1600га газар эзэмшиж байна.

Сумын сор бүтээгдэхүүн


Авдрантын чулуун арслан

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай Байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэхМанай сумын иргэдийн дийлэнхи нь мал аж ахуй голлон эрхэлдэг.