Далайн түвшинээс дээш 1500-2800 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Газар хөдлөлтийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэрийн 64%-ийг хот суурин эзэлдэг. Хүн амын өрхийн 1200 өрх нь инженерийн шугам сүлжээтэй орон сууцанд, үлдсэн өрх нь гэр хороололд амьдардаг. Сумын нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрстэй, хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Нийт газар нутгийн хэмжээ 1918 га
Сумын хэмжээнд 40756 толгой малтайгаас адуу 4766, тэмээ 5, үхэр 3415, хонь 18743, ямаа 13827 байна. Мал амьтныг халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 11 нэр төрлийн вакциныг давхардсан тоогоор 165 мянган малд хийж гүйцэтгээд байна.Сумын хэмжээнд 539 малчин мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 11,6 хувийг эзэлж байна.
Зуунмод-Улаанбаатар хотын хооронд нийтийн тээврийн 2 байгууллагын 56 микро автобус, тус бүр 25 хүний суудалтай 5 автобус нь цагийн хуваарийн дагуу өдөрт дунджаар 795 хүнд үйлчилж байна. Хотын дотор хувийн хэвшлийн 3 конпани 50 такси 6 багт үйлчилгээ эрхэлдэг ба бага оврийн 2 автобусаар нийтийн тээврийн үйлчилгээгээ үзүүлж байна. Зуунмод-Улаанбатарын 43 км хатуу хучилттай авто замтай. Сумын төвд хатуу хучилттай авто зам 14,5 км байна.
Тєв аймгийн Зуунмод хот нь одоогийн байдлаар усан хангамжийн төвлөрсөн системтэй. Ус хангамжийн эх булаг нь хотоос зүүн урагш 12 км-т “Хөшгийн хөндийн” хэмээх газарт гаргасан гүний худгаас хэрэглэгчдэд түгээдэг ба Зуунмод хотын гэр хорооллын усан хангамжинд зөөврийн усан сантай ус түгээх цэг 2-р багт 5, 3-р багт 4, 4-р багт 1, 5-р багт 3 бүгд 13 усан сан ажиллаж байна. Гүний усны нөөц нь 20-30 мянган хүн амтай хотыг 70 жил хангах боломжтой.
Зуунмод хотын төвлөрсөн дулааны станц нь 20Гкал/цагийн хүчин чадалтай КВ-ТС-20 маркийн 2 тогоо суурилагдсан. Тус станцыг 1988 оноос барьж эхэлсэн боловч хөрөнгө мөнгөний дутагдлаас болж барилга угсралт сунжирсаар 2000оны 10-р сард дуусч туршиж зүгшрүүлэх байдлаар 2001 оны 5-р сар хүртэл ажиллуулсан ба Зуунмод хотын дулааны хэрэгцээ маш бага, үйлдвэрлэж байгаа дулааны өртөг өндөр боловч борлуулалтын өртөг хэт багаас алдагдал ихтэй ажилладаг, байрлга угсралтын ажил удаан үргэлжилсэн учир анхны төлөвлөсөн тоног төхөөрөмжүүд технологийн хувьд хоцрогдсон, технологийн шинэчлэл хийхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай болсон зэрэг байдлаас үүдэн 2001-2002оны халаалтын улирлаас эхлэн халаалтын зуухыг ажиллуулахгүй байхаар аймгийн удирдлагуудын шийдвэр гарч, хуучин жижиг халаалтын зуухнуудаас хотыг дулаанаар хангаж байна.Одоо Зуунмод хотод дулааны эрчим хүчний хэрэгцээг Төв-Чандмаь ДЭХГ-ийн харъя халаалтын 8 хэсгээс 667.6 мян.м3 эзлэхүүнийг дулааны эрчим хүчээр хангаж байна.
Суманд улсын төсвийн 145 ортой аймгийн нэгдсэн 1 эмнэлэг, 21 ортой 2 хувийн эмнэлэг, 6 багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг 2 өрхийн эмнэлэг (ББН), 6 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.2012 онд нийт 227 хүүхэд мэндэлжээ. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 8884, осол гэмтэл 314, халдварт өвчлөл 94 байна.
Монгол туургатан театр 1943 онд аймгийн клуб шинээр бий болж даргаар нь Оцол, найруулагчаар Балжинням томилогдож жүжигчид, галч, аж ахуй зэрэг 10 гаруй хүнтэйгээр аймагт урлагийн бие даасан байгууллага үүссэн түүхтэй. Энэ үеэс клубын үйл ажиллагаа идэвхижиж Долоодой хүү, Өргөмөл Сувд, Цэнд комиссар, Ардын зориг, Хөхөө, Далан худалч зэрэг жүжгүүд тоглогдон клубын жүжигчнээр Давга, А.Гомбодорж, А. Гомбожав, Д. Сэдэд, А.Чойсон, Ю. Очир, Ц. Палам, Д.Нэргүй, Б.Арилдий, Ц.Чунаг, Х.Цэрэнжав, найруулагчаар Ванчинжав, Н.Банзрагч, А.Гомбожав, Л.Шийтэр нарын монголын урлагийн ахмад үеийнхэн ажиллаж орон нутагт ердийн хөсөг, морин өртөөгөөр явж урлагаар үйлчилдэг байжээ. 1982 оны 220 дугаар тогтоолоор Төв аймгийн Хөгжимт драмын театрыг байгуулж 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анхны нээлтээ хийснээр аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага болох театрын шинэхэн түүх эхэлсэн болно.2001 оноос “Дүнжингарав” театр, 2005 оноос “ Театр киноны хүрээлэн” болгосныг Монгол улсын Засгийн газрын 2009 оны 08-р сарын 18-ны өдрийн 254 –р тогтоолоор Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон юм.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 1293, 361 аж ахуйн нэгж байгууллагад 3166 ажиллагсад ажиллаж байна. Нийт ажилгүй иргэдийн 52,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 1 магистр, 68 дээд боловсролтой, 15 тусгай дунд мэргэжлийн, 86 бүрэн дунд, 61 бүрэн бус дунд, 5 бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Төрийн байгууллагад 502 хүн ажиллаж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөгний төсөвт өртөгтэй Баянтуулын 3 дугаар багийн Соёлын төвийн барилгыг иргэдийн санаачилгаар барьсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн өөр барилга байгууламж тус сумын нэр дээр байхгүй.
Мянганы сорилын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөл Малын индексжүүлсэн даатгалын төсөл
Олон улсын онгоцны буудал, Шинэ Зуунмод хот төслийг хэрэгжүүлэх газрын асуудал шийдэгдэж, аймгийн төвөөс 5-10 км зайд баригдахаар болж газрын Кадастарын болон байр зүйн зургын ажил, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил, цахилгааны шугам, үерийн далангийн ажил хийгдсэн.“Майдар бурхан”, төмөр замын суурь бүтэц 2013 онд баригдаж эхлэх шийдвэр Засгийн газраас гарсан. Салхит уулын 50 мвт-ын станц дуусах шатандаа, хурдны замын бүтээн байгуулалт хийж эхлээд байгаатай холбогдож Зуунмод сумын нийгмийн хангамж цэцэрлэг, сургууль хангамж хүндэрч ачаалал нэмэгдэж хүн ам олноор нэмэгдэх дунджаар ойрын 3 жилд 5000-10000 хүн шилжин ирж ажиллаж амьдрах төлөвтэй байна. Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй хот болгоно гэж тусгасантай уялдуулж Төв аймгийн төв Зуунмод сумын газар нутаг дэвсгэрийг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тэлж шинээр хилийн цэс тогтоож улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх шаардлагатай.
Боловсрол: | 0.708732000 |
Эрүүл мэнд: | 0.829488333 |
Эдийн засаг: | 0.464242857 |
Бусад: | 0.565925000 |
Дэд бүтэц: | 0.728666666 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурай сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур–20,5 С7 дугаар сарын дундаж температур +25,6 Сжилийн дундаж салхины хурд 6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 196-288 мм.
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 183,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 401,0 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 5,4 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 515,6 сая төг байна. Нийт зардлын 64,8 хувь нь цалин, 7,1 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0,9 хувийг урсгал шилжүүлэг, 27,2 хувийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 411 аж ахуйн нэгж болон төсөвт байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд ДНБ 7,1 тэрбум төгрөгт хүрч, урьд оныхоос 146,1 сая төгрөгөөр нэмэгдэж, 2,5 хувиар өссөн ба ДНБ-ийн өсөлт 18,8 хувьд хүрсэн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 4069,9 сая төгрөг байна.Тус сум нь аймагт 1935,7 сая төг, орон нутагт 47,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой хамгийн ойр дөт байдгаараа бизнесийн хувьд илүү таатай орчинтой, аялал жуулчлал хөгжих байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай, гадаад улс оронтой харилцах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх дэд бүтцийн өргөн боломжтой зэрэг өөрийн давуу талуудаа түшиглэн тодорхой хугацааны дотор эдийн засгаа хөгжүүлэх бүрэн боломжтой байгаа юм. Тус хотын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, өргөтгөх, мах махан бүтээгдэхүүн гурил, талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөх, шинээр байгуулж хөгжүүлэх шаардлагатай.
Сумын хэмжээнд нийт 48,2 га-д газар тариалан эрхэлдэг. 2012 онд 380 тонн төмс, хүнсний ногоо 255 тонныг хураан авсан.
Зуунмод хотыг Төвийн бүсийн эрчим хүчний системээс Улаанбаатар хотын Яармагийн 110/35/ 10 кВ-ын дэд станцын 35кВ-ын хуваарилах байгууламжаас АС-95 маркийн утастай 22.5км урт 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар тэжээж байна. Зуунмод дахь УБЦТС ХК-ны харъяа Зуунмод Түгээх төв нь 10/0.4кВ-ын 81 дэд станц,10 кВ-ын 123.2 км, 0.4 кВ-ын 92.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 10 кВ-ын 9.4 км шугам. 0.4 кВ-ын 12.8 км кабель шугамаар хэрэлэгчдийг хангаж байна.
Зуунмод хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ нь 200-300мм-ийн диаметртэй 5.6 км шугам нь одоогоор 80 хувийн ашиглалттай байна. Q=2700 м3/хоног хүчин чадалтай биологийн цэвэрлэх байгууламж 1996 онд ашиглалтанд орж, 2010-2011 оны хооронд улсын хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 700 сая төгрөгийн техникийн шинэчлэл хийж одоогоор 98 хувийн цэвэршилттэйгээр гаргаж байна.
Инженерийн бүрэн хангамжтай амины орон сууцанд 181 єрх, инженерийн бүрэн хангамжтай нийтийн орон сууц 1092 өрх амьдардаг бөгөөд энэ нь нийт өрхийн 27,4 хувь, нийт хүн амын 33 хувь болж байна. Хүн амын үлдсэн хэсэг нь энгийн галлагаатай орон сууц, гэр хороололд амьдардаг. Гэр хорооллын өрхүүд нь тодорхой хэмжээний эдэлбэр газартай, хашаандаа ногоо тарьж, туслах аж ахуй эрхлэх зэргээр амьдарч байна.
Ерөнхий боловсролын “Хүмүүн” цогцолбор сургуульд 2223, 4-р сургуульд 271, 5-р сургуульд 413, “Сент Поуль” бага сургуульд 53 нийт 2960 хүүхэд суралцаж, хамран сургалт 100%-д хүрч сургууль завсардалтгүй байна. Энэ хичээлийн жилд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 11 мэргэжлээр 650 сурагч суралцаж, 24 багш ажиллаж байна.Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төв, “Бүжинхэн”, “Ирээдүй”, цогцолбор цэцэрлэгүүдэд 33 бүлэг хичээллэж ясли бүлгээр 20, бага бүлгээр 254, дунд бүлгээр 236, ахлах бүлгээр 212, бэлтгэл бүлгээр 295 нийт 1017 хүүхдийг өдрийн сургалтанд, зайны сургалтаар 96 хүүхдийг хамруулан цэцэрлэгийн хамран сургалтын цэвэр жин 91,3 хувьд хүрсэн байна.
УИХ-ын 2003 оны 1- р тогтоолоор Төвийн бүсийн тулгуур төвөөр Зуунмод, Дархан хотуудыг баталж Төвийн бүсийн тулгуур төв Зуун мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9-р сарын 26 ны өдрийн 201-р тогтоолоор баталсан.2012 оны байдлаар сумын хэмжээнд 3061 иргэн 193,8 га газрыг өмчилж авсан, үлдсэн 12709 иргэнд газар өмчлүүлэхэд 889,6 га газар шаардлагатай байна. 359 ААН, байгууллагад 45,14 га газар эзэмшүүлсэн.
УИХ-ын 2003 оны 1-р тогтоолоор Төвийн бүсийн тулгуур төв хотоор Зуунмод, Дархан хотуудыг баталсан ба Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9-р сарын 26-ны єдрийн 201-р тогтоолоор төвийн бүсийн тулгуур тєв Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан гаргасан. Уг ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр Зуунмод хотын хот төлөвлөлтийг орчин үеийн төлөвлөлт, шаардлагад нийцсэн түвшинд хүргэж, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, соёл, үйлчилгээ, бизнес эрхлэх, амьдрах орчны нєхцєл хангамжийг зохих түвшинд хангасан орчин үеийн хот болгон хөгжүүлж нєхцєл бүрдэх ач холбогдолтой. Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг 2023 он гэж үзсэн байдаг. Энэхүү хэтийн төлөвлөгөөгөөр Зуунмод хотын хөгжлийн чиглэл нь хөдө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн төв, нийгэм, соёл, үйлчилгээний төв болгоход чиглэгдсэн байдаг. Тус хотод холимог хэлбэрийн үйлдвэр технологийн паркийн техниж эдийн засгийн үндэслэл мастер төлөвлөгөөг боловсруулан гаргаад байна.Үүнд: Мах боловсруулах үйлдвэр, талх нарийн боовны үйлдвэр, 120.0 мянган ширхэг сүлжмэл үйлдвэрлэх сүлжмэлийн үйлдвэр, өндөр технолийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, яалал жуулчлалын төв, мэдээлэл технологийн парк,инкубатор парк, ложистик агуулахын аж ахуйнууд байгуулагдана.Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд онгоцны шинэ буудал байгуулах ажил одоо үргэлжилж байгаа бөгөөд 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр 6 онгоц зэрэг хүлээн авч, жилд 1 сая 650 мянга гаруй хүнд үйлчлэх боломж бүрдэнэ. Нисэх буудлыг түшиглэн 100 мянган хүн амтай хот шинээр байгуулахаар төлөвлөсөн, уг хот нь зуунмод хотын төвөөс 5-10 км зайтай оршино.Шинэ хот нь аялал жуулчлал, хүнс, хөнгөн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологид тулгуурласан хөгжлийн үндсэн чиглэлтэй, газар тариалан, мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцээр найдвартай хангагдсан, амьдрах таатай орчинтой дагуул хот болон байгуулагдах юм.Хот орчмын бүсэд шилмэл омгийн цөм сүрэг бүрдүүлэн сүү махны чиглэлээр сонгон үржүүлэх 12 ферм, мөн гахай шувууны туслах аж ахуй 2 зэрэг эрчимжсэн фермерүүдийг цаашид хөгжүүлэх замаар нийслэл болон Зуунмод хотын хүн амын хэрэгцээг хангах зорилт тавьж байна.Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжЗуунмод хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг оршин суугчдын эрүүламьдрах орчин нөхцөлийг бий болгосон бичил уур амьсгалыг бий болгож, байгалийн элдэв хорт нөлөөллийг багасгах, барилгажсан нутаг дэвсгэрийн архитектур орон сайн зохиомжийг сайжруулах зорилгоор төлөвлөгдөж байна. Хотын доторхи барилга байгууламжууд, зам талбайгаас бусад хэсгийг зүлэгжүүлж цэцэрлэгжүүлнэ. Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжид цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын парк, цэцэрлэгт гудамж, цэцэрлэгт талбай,- Хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламжид сургууль цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр албан байгуулагуудын эзэмшлийн талбай дахь болон орон сууцны хорооллын доторхи ногоон байгууламжууд Хотыг цас салхинаас хамгаалах ногоон байгууламжийнзурвасыг хотын баруун хойд талаар байгуулах бөгөөд хамгаалалтын зурвасын өргөн 100 м, нийт талбай 10 га болох ба үүний 60-70 хувьд нь мод сөөг тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.Шинэ Зуунмод хот төсөлЭнэхүү шинэ хот 100 мянган оршин суугчтайгаар төлөвлөгдөж, 2015 он гэхэд хотын эхний ээлжийг ашиглалтад оруулах юм байна. Засгийн газрын 140 дүгээр тогтоолоор 2010 онд Хөшигийн хөндийн 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Зургаан жилийн өмнөөс судалж эхэлсэн бүтээн байгуулалтын ажлыг Японы “Жайка” байгууллагаас гаргасан судалгаанд үндэслэн хамгийн тохиромжтой нутаг дэвсгэрт босгохоор болжээ.