Далайн төвшнээс дээш 1500-1780 м өргөгдсөн. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 281300 га
Малын бүтэцСумын хэмжээнд 193631 толгой малтайгаас 170 тэмээ, 13788 адуу, 10674 үхэр, 94853 хонь, 74146 ямаа Сумын хэмжээгээр нийт 193,8 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 0,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 0,3 хувь байна. 437 малчин өрх, 650 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 67,2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 25 м3 багтаамжтай 1 усан сан, Төвлөрсөн ус хангамжийн системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 14 ус түгээх байрнаас усаа авч байна.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух Чех улсад үйлдвэрлэсэн Эке фект 600 квт-ын хүчин чадалтай 3 зуух, 300 квт-ын хүчин чадалтай 2 зуух 3000 квт-ыг хүчин чадалтай ялтсан бойлууртой жилд 1980 тн нүүрс хэрэглэж 48,3 мянган куб метр талбай халааж 221,2 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна. ,
Одоо эрхлэгч эмч-1,их эмч-4 бага эмч-4,сувилагч -9, лаборант нярав-1, тогооч-1, жолооч-1, эмийн санч-1, нябо-1, дүн бүртгэгч-1 НЭМА-тан -1 үйлчлэгч – 5 бүгд 30 орон тоотой ажиллаж байна. Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 515 хүн хэвтэн эмчлүүлж 3669 ор хоног эзэлсэн. 2012 онд нийт хүүхэд 165 мэндэлж, тус сумын эмнэлэгт 11 хүүхэд мэндэлсэн ба 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 484, осол гэмтэл 16, халдварт өвчлөлийн 24 тохиолдол гарч амбулаторийн үзлэгт 9584 хүн үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 3557 хүн хамрагдсан байна.
1968 онд ЗХУ-ын тусламжтайгаар 200 хүний суудалтай сумын соёлын төв нэртэй байгуулагдсан, эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, технизкийн ажилтан, номын санч, үйлчлэгч гэсэн 6 орон тоотой ажиллаж хөгжим бүжи, морин хуур, хүүхэлдэй. Номын нөхөд, уртын дуу ерөөл магтаал, сагс гар бөмбөг, цахилгаан хөгжим, бөхийн секц дугуйлан хичээллэж, кино, орон нутгийн цацал студи, хөгжим бүжгийн тайлан тоглолт зэрэг 78 төрлийн үйлчилгээ үзүүлж 7500-8000 хүнд үйлчилж 1900,0 мянган төгрөгийн орлогтой ажилласан.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 28 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9 хувийг дээд, 35 хувийг тусгай дунд, 40 хувийг бүрэн дунд, 9 хувийг бүрэн бус дунд, 7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 182,7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлСум хөгжүүлэх санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдШвейцарийн хөгжлийн агентлаг тогтвортой бичил уурхай гэх мэт
Ган болдоггүй Бор булан Зуд болдоггүй Тосон Зааамар хэмээн халх даяар алдаршсан уул ус, өвс ургамал, ан амьтан араатан жигүүртэн, гол горхи,булаг шанд, рашаан ус, хужир шүү элбэг хүн малын жаргалын орон болсон сайхан нутаг юм. Бургас, улиас, хус, хайлаас зэрэг ой модтой. Агь, таана, гоньд, гогод, хялгана, хиаг, дэрс, халиар мангир, цагаан төмс, хөвөн оройт зэрэг бэлчээрийн ургамал голлоно. Уур амьсгал нь эрс тэс зундаа дунджаар 22-25 градус дулаан,өвөлдөө 24-26 градус хүйтэн байдаг. Сумын ихэнх хөрс нь үржил шим сайтай, хадлан бэлчээр элбэгтэй учир мал аж ахуй газар тариаланг хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Ан амьтад: шилүүс, үнэг, чоно, буга, богоо, бор гөрөөс, хярс мануул, дорго, зэрлэг гахай,солонго,үен, өмхий хүрэн, туулай,тарвага, зурам, сойр, тоодог, тогоруу, галуу, нугас, ангир,элээ, хэрээ, тас, тоншуул зэрэг ан амьтад шувуудаар элбэг. Байгалийн баялгаас нүүрс, төмрийн хүдэр, зэс, вольфрам уран төрөл бүрийн болор, гялтгануур будгууд, алт мөнгө арвин баялаг. Монгол Улсын Засгийн газрын "Алт " хөтөлбөрийн хүрээнд ид оргил үедээ 40 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байсан бол одоогоор 15 аж ахуйн нэгж алтыг олборлолт явуулж Монгол Улсын эрдэнэсийн санд 70 тн алтыг тушаан арвижуулсан байна. Туул гол нутгийн бараг гуравны нэгийг эмжиж урсдаг.
Боловсрол: | 0.623714000 |
Эрүүл мэнд: | 0.697498333 |
Эдийн засаг: | 0.443357142 |
Бусад: | 0.507805000 |
Дэд бүтэц: | 0.589750000 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -28 С7 дугаар сарын дундаж температур +22 Сжилийн дундаж салхины хурд 6-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт орлого нь 4141,3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн санхүүжилт авдаггүй, сумын өөрийн орлого 1261,9 сая төгрөг төсөвт байгууллагын өөрийн орлого 1,9 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2058,0 сая төгрөг байна. Нийт зардлын 61,4 хувь нь цалин, 6,8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, хувийг урсгал шилжүүлэг болон бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 47 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 770,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 30.6 сая, аймагт 203.4 сая, орон нутагт 56.0 сая нийт 209.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 230,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Заамар довон” ХХК 2900 га эргэлтийн талбайтай, 800 га д уриншийн боловсруулалт хийж жилд 1200,0 тн үр тариа хураан авдаг бөгөөд БӨЖТ зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 4186,7 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 0,8 хувьд нь төмс, хүнсний ногоо, 96,2 хувьд нь улаанбуудай, 3 хувьд бусад бүтээгдэхүүн тариалж байна.
Сум нь Дархан Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээнээс тэжээгдэж 24 цагийн турш ажилладаг
Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 15 худаг, 720 м урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын системд 1 өрх, 5 аж ахуйн нэгж холбогдоод байна.
Сумын хэмжээнд 1968 онд орсон төвлөрсөн халаалтанд холбогдсон 54 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 584 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 1 бүлэг 14 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 95,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 93,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 35 багш, ажилчид 22 нийт 57 багш ажилчид ажиллаж байна. Мэдээлэл харилцааны технологийн төв сургууль болж 2012 онд 54,5 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болж, 6 сургагч багштай боллоо. Математик, гадаад хэлний сургалтаар аймагтаа тэргүүн байр эзэлдэг.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 1200 ганогоон байгууламж, хөдөө аж ахуйн бүс 240200 гахот суурингийн газар 81,0 гаӨнөөгийн байдлаар 719 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 438 га газар өмчилж, 10 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 0,77 га газар, газар тариалангийн зориулалтаар 12700 га газар, 438 иргэн 8 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх