ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Жаргалант сум нь 1927 онд “Сангийн тариалан” нэртэй байгуулагдан газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Засаг захиргааны нэгж 4 багтай.


.Жаргалант сум нь далайн түвшнээс дээш 1050 метрт оршдог. Жилд дунджаар 210-260 мм тунадас унадаг, жилийн агаарын дундаж температур -30С0 +28С0 орчимд хэлбэлздэг. Салхины дундаж хурд 11,8 м/сек. Хангайн нурууны ойт хээрийн бүсэд хамаардаг.36.6 га ойн сан бүхий газартай. Сүрлэг сайхан уул, нуруудад нарс, хус, улиас, бургас зэрэг моднууд, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, үхрийн нүд зэрэг жимс, ойн мөөг, талын мөөг, алтан гагнуур, ганга, сөд өвс, таван салаа зэрэг эмийн ургамлууд элбэг ургадаг. Тээл, буга, Бэлх, Хурах, Жаргалант, Угтаал зэрэг гол, Шинэдэй, Загдлын нууруудад алгана, гөлтгөнө, хэлтэг зэрэг загасууд, хун, галуу, ангир, цахлай, нугас зэрэг усны шувуудаар тус тус баялаг. Чоно, буга, үнэг, дорго, тарвага, бор гөрөөс, гахай шилүүс, нохой зээх, бор туулай зэрэг ан амьтад , ёл, тас, хур, сойр, ятуу,  тогоруу зэрэг жигүүртэнтэй. “Хуурай нуга” ,”Наран толгойн” алтны үндсэн орд нь шар, цагаан алт, мөнгө, зэс, төмрийн нөөц ихтэй бөгөөд 2005 оноос “Наран толгой”-н үндсэн алтны ордыг ашиглаж эхлээд байна.Мөн 4-р багийн  нутагт байрлах “Тээл”, “Бүрэгтий хөндий”-н арвин баялаг нөөцтэй нүүрсний ордтой.


Мал сүрэг


Тус сум нь 136.399 толгой малтай. Үүнд: тэмээ 6, адаа 7414, үхэр 10685, хонь 72897, ямаа 45417 толгой бөгөөд үүний 98.8 хувь нь иргэдийн хувийн эзэмшилд байдаг. Малын нийт тоо толгой өнгөрсөн оныхоос 3235 толгойгоор буюу 2.4 хувиар өссөн байна. Сумын хэмжээнд жил бүр 90 тн ноос, 6.7 тн ноолуур, 2.0 тн хөөвөр, 2500 тн мах, 25.0 мянган ширхэг арьс шир бэлтгэн дотоод гадаадын зах зээлд гаргадаг. Жилд 600.0 мянган литр сүү бэлтгэн хэрэглэдэг. Малчид сумын төвөөс 10-50 км зайд алслагдан амьдардаг боловч нийт өрхийн 95 орчим хувь нь цахилгаан, радио телевизээр хангагдсан. Гахай, шувуу, зөгийн аж ахуйг иргэд сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байна. 730 орчим мал бүхий өрх, 300 малчин өрхтэй бөгөөд түүний 90.0 гаруй хувь нь нар, салхины болон бусад эх үүсгүүрээр хангагдсан. Тус суманд 11 аж ахуйн нэгж, 50 иргэн 25-70 үнээ бүхий эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлж, сумын болон төв суурин газрын хэрэгцээг хангаж байна. Сумын хэмжээнд одоогийн байдлаар 17 хадлангийн механикжсан салаа ажиллаж, жил бүр 7000 тн байгалийн хадлан бэлтгэдэг. 2012 онд 160 га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Цаашид эрчимжсэн аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна.

Зам тээвэр


Манай сум 1947 онд албан ёсоор байгуулагдсан САА-н даргын “Эм-Пиков” модон тэвшит машин явж эхэлснээс сумын авто тээврийн түүх эхэлсэн гэж үздэг.Одоо манай суманд 600 гаруй автомашин техник хэрэгсэл байгаагийн 96.6% нь хувийн хэвшилд, 3.1% нь ААНБ-д, 0.3% нь төрийн байгууллагад үйлчилж техникийн парк ашиглалтын 40.0 шахам хувь шинэчлэгдсэн үзүүлэлт гарч байна.

Шилжилт хөдөлгөөн


Эмнэлэг


•    Эрүүл мэндийн төв•    Өгөөмөр 2-р багийн жаргалант хороонд байршилтай •    15 ортой•    5 их эмч, 5 сувилагчтай нийт 28 ажиллагчидтай•    1978 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Соёлын төв


•    Өгөөмөр багийн жаргалант хороонд байршилтай•    5 ажиллагчидтай•    350 хүний суудалтай•    1962 ашиглалтанд орсон бетон тоосгон хийцтэй инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь муудсан учир шинээр барих шаардлагатай.

Сургууль


•    Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль•    Өгөөмөр багийн жаргалант хороонд байршилтай•    920  хүүхдийн хүчин чадалтай 1057 хүүхэд суралцаж байна •    91 багш ажиллагчидтай •    1974 онд ашиглант орсон инженерийн төвлөрсөн хангамжтай тоосгон хийцтэй.

Цэцэрлэг


Өгөөмөр цэцэрлэг нь Өгөөмөр 2-р багийн төвд байршилтай.50 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 100 хүүхэд 4 бүлэгт суралцаж байна. 50 хүүхэд  нь 2 гэр цэцэрлэгт  хичээллэдэг.15 багш ажилтантай •    2006 онд үйл ажиллагаагаа эхэлсэн . •    Хуучин СМФермийн конторын барилгыг засварлаж орсон. Тоосгон хийцтэй. 1 давхар зориулалтын бус барилга. •    Барилгын чанар муу, стандартын шаардлага хангахгүй  болсон. Тойргийн хүүхдийн тоо их байгаа зэрэг шалтгаанаар шинээр барилга барих нэн шаардлагатай.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.657319000
Эрүүл мэнд: 0.594173333
Эдийн засаг: 0.344427142
Бусад: 0.627230000
Дэд бүтэц: 0.583333333
Байгаль орчин: 0.833335000


Тус сум нь Улаанбаатар хотоос 135 км, Зуунмод хотоос 180 км зайд оршдог. Хатуу хучилттай замаар холбогдсон.


Хуурайшилттай, халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур  -29.9°С7 дугаар сарын дундаж температур   +23.5 °СЖилийн дундаж салхины хурд 4-6 м/с Жилийн хур тунaдасны нийлбэр 151.8 мм


2012 онд төмс 2130.0 га, хүнсний ногоо 32.0 га, үр тариа 14358.0 га, ногоон тэжээл 166.0 га-д тус тус тариалж, төмс 56.6 мянган тонн, хүнсний ногоо 526.8 тн, үр тариа 29.5 мянган тн ургац тус тус хураагаад байна.Сумын хэмжээнд жил бүр 2800.-3200.0 тн төмсний үрийн 90.0 орчим хувийг төмс тариалдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 2.5-3.0 метрийн гүн “Нүхэн зоорь”-нд хадгалан дараа жилийнхээ хэрэгцээг хангадаг.Төмсний үйлдвэрлэлээр жилд дундажаар 25.0-50.0 мянган тонн төмс хураан авч 2.1 тэр бум төгрөгийн, 5-6 төрлийн хүнсний ногооноос 500.0-620.0 тн ургац хураан авч 130.0 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэн өөрсдийн болон бусад төв суурин газрын хэрэгцээг ханган ажиллаж байна. 2013 оны сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд газар тариалангийн салбарын талаар доорхи томоохон асуудлыг хийхээр зорилт дэвшүүлэн шинэ оны ажилдаа ороод байна. үүнд: 1. Төмсний үйлдвэрлэлийн цар хүрээ жилээс жилд өсөж байгаатай холбогдуулан төмснөөс гаргаж авах хоёрдогч бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримтлан цардуулын үйлдвэр байгуулж бүтээгдэхүүнийг нь зах зээлд борлуулах энэ хэрээр ажлын байр нэмэгдүүлнэ.2. Үр тарианы үрийг найдвартай хадгалах зориулалтын төмөр босоо агуулах 500 тн багтаамжтай 3 агуулах байгаа ба 300-500 тн-ийн багтаамж бүхий стандартын төмөр агуулах нэгийг нэмж барина. 3. Инженерийн хийцтэй услалтын системийг нэмэгдүүлнэ. 4. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, 10.000 м2 талбайд хүргэнэ.5. Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн 12.0%-ийг шинэчлэн парк ашиглалтыг сайжруулна.6. Одоогийн байдлаар сумын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд 1033 ширхэг төмсний зооринд 8700.0 тн төмс хадгалах хүчин чадал бүхий энгийн зоорь ашиглаж байгаа нь нийт хадгалах төмсний дөнгөж 15.0% байгаа учир өндөр хүчин чадлын механикжсан агуулахын аж ахуйг хөгжүүлэхэд онцлон анхаарах зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байна.

Газар тариалан


Ойт хээрийн бүсийн өмнөд хэсэгт газар зүйн тохиромжтой байршил, үржил шимтэй хар хүрэн хөрстэй нутаг дэвсгэрт байгууллагдсанаас хойш 80 шахам жилд эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тогтвортой, амжилттай эрхэлж байна.Одоо 30.0 гаруй мянган га талбайд үйлдвэрлэл явуулж байгаагаас 12.0-15.0 мянган га талбайд үр тариа, 1.0-1.6 мянган  га талбайд төмс, 40-50 га талбайд хүнсний ногоо тус тус тариалж жил тутам 20.0 шахам мянган га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. Сумын хэмжээгээр комбайн 50, Япон улсын хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсон жилдээ дунджаар 35.0 тн органик бордоог Япон технологиор үйлдвэрлэх хүчин чадал бүхий “То-Мо-Ко” улсын үйлдвэр 2001 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлээд байна. Жилдээ 500 тн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн цех, хоногт 500 кг бүтээгдэхүүн гаргах чадалтай талх, нарийн боовны цех, жилдээ 20.0-40.0 тн нарийн ногоо хураан авах хүчин чадал бүхий 3-9 хүлэмжийн аж ахуй 2006-2012 оноос ашиглалтанд орж үйлдвэрлэлээ эхлээд байна.

Цахилгаан хангамж


Жаргалант сумын цахилгааны дэд станц нь 1968 онд анх ашиглалтанд орж төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. 2004 оноос тойргийн 5 сумын цахилгаан эрчим хүчний асуудлыг төвлөрүүлэн хариуцдаг Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ний “Жаргалант” дахь салбар  болон  өргөжиж үйл ажиллагаа явуулж байна. Сард дунджаар 350.0-450.0 мянган квт цахилгаан эрчим хүч дамжуулан 20.0-25.0 сая төгрөгний борлуулалт хийж байна. Удирдах 4 ажилтанаас гадна мэргэжлийн 22 ажилтнууд ажилладаг.

Эрүүл мэнд


Сумын эрүүл мэндийн салбар нь анх 1936 онд 1 бага эмч, 1 асрагчтайгаар байгуулагдан ажиллаж  эхэлснээс хойших 60 гаруй жилийн хугацааны дараа 5 их эмч, 6 бага эмч, 10 гаруй мэргэжлийн ажилчин, сумын нэгдсэн эмийн  сан нийт 28 ажилтан ажиллаж байна. Тус эмнэлэг нь нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх багаж тоног төхөөрөмжөөр хангагдаж жилдээ 500 гаруй хүн хэвтүүлэн эмчилж 6000-10000 хүнд үзлэг хийдэг. 4000 гаруй ор хоног ашиглаж байна.

Соёл спорт


Соёлын төв нь 1953 онд сумын улаанбулан нэртэйгээр анх байгуулагдан соёл урлаг, олон нийтийн болон нийтийн биеийн тамирын ажлыг сумын иргэдийн дунд зохион байгуулан явуулж байна. Cоёлын төвийн одоогийн барилга нь 1967 онд баригдсан ба сумын спорт заал нь 1987 онд анх ашиглалтанд орсон. Спорт заал нь 1987 оноос хойш их засварт ороогүй тул цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалтайгаар их засварын ажил хийгдэх шаардлагатай байна.Соёлын төв нь нийт 350 хүний суудалтай урлаг заал, 200 үзэгчийн багтаамжтай биеийн тамирын заал, 3790 ширхэг номын фонд, 20 хүний суудал бүхий уншлагын танхим, орон нутгийг судлах музейн танхимуудад тус тус үйл ажиллагаа явуулдаг.Тус суманд одоо улсын тэргүүний 21 урлаг, уран сайханч, соёлын тэргүүний ажилтан ажиллаж амьдарч байна.

Боловсрол


Жаргалант сумын хэмжээнд 4 цэцэрлэгт  2-5 насны   423 хүүхдийг  ердийн сургалтаар, 90 хүүхдийг хувилбарт сургалтаар тус тус хамруулж   сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Эдгээрт  17 багш,, 47 ажилтан албан хаагчид  бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг ханган ажиллаж байна.  Манай сумын ЕББДСургууль нь 1966 онд хөдөлмөрийн өргөтгөсөн сургалттай 10-н жилийн анхны сургууль болж байгуулагдсан. Одоо 1-12 ангийн 42 бүлэгт 1057 хүүхэд хичээллэж, мэргэжлийн 71 багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээний туслах 20 ажилтаны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд эрүүл мэндийг дэмжигч байгуулагаар шалгарсан сурагчдын дотуур байранд нийт 120 хүүхэд амьдарч байгаагаас 70% нь хөдөөгийн малчидын хүүхэд суралцаж байна. 2013-2014 онд 50 хүүхдийн ортой дотуур байр шинээр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Цаашид Баянбулаг бага сургуульд биеийн тамир спортын заал шинээр бариулах, цэвэр усны сүлжээнд холбох ажлыг хийхээр төлөвлөж байна

Цэцэрлэг


•    Сумын төвд байршилтай  •    50 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 130 хүүхэд хүмүүжиж байна.•    17 багш ажиллагчидтай •    1976 онд ашиглалтанд орсон тоосгон ханатай зориулалтын инженерийн төвлөрсөн хангамжтай 37 жил засвар хийгдээгүй тул улсын хөрөнгө оруулалтаар их засвар хийх шаардлагтай.

Засаг даргын тамгын газар


•    ЗДТГ-ын барилга •    Өгөөмөр багийн жаргалант хороонд байршилтай•    26 ажиллагсадтай•    1960 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй зориулалтын барилга юм.