Далайн түвшинээс дээш 1570 м өргөгдсөн. Хангайн нурууны шувтрах үзүүр Дэлгэрхаан, Тарамцаг, Угалз Гурван өндөр, Баян-Өндөр, Өршөөлт, Долоон зэрэг томоохон уулууд Гүн нуур, Халзан, Гурван тарган, Их бага хөшөөт зэрэг нуур голуудтай эмчилгээ сувилгааны журмаар хэрэглэдэг Хүрхэрээ, Саарал морьт, Давстын нуур зэрэг рашаан ус байдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь тал хээрийн бүсэд хамаардаг бөгөөд мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 803934 га
Мал аж ахуй Сумын хэмжээгээр 2012 онд нийт 93760 тоо толгой мал тоологдсон. Үүнээс:тэмээ 134, адуу 6275, үхэр 3581, хонь 47621, ямаа 36149 байна.
Сумын төвөөс засмал зам 87 км зайд оршдог. Өвөл, хавар, зуны улиралд цас, шар усны үер, бороо зэрэг байгалийн үзэгдлийн улмаас зам даваа хаагдах хүндрэл ихээр гардаг.
Сумын төвд 1 гүний цэвэршүүлэх төхөөрөмжтэй худагтай. Сумын хэмжээд 2000 оноос хойш шинээр гаргасан буюу их засвар хийгдсэн.
Сумын хэмжээнд төвлөрсөн системд холбогдсон 8 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр байна.
Ерөнхий боловсролын 9-н жилийн сургуулийн 10 бүлэгт 173 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 87,7 хувь, суурь боловсролын хамран сургалт 80,2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.
1923 онд анх Нурамт гэдэг газар байгуулагдсан. 1988 онд 3-р зэрэглэлийн нэг загварын стандарт барилгатай болсон. 8 орны хүчин чадалтай доторын 4, төрөх 2, хүүхдийн 1 , халдвартын 1 ортой. Их эмч 1, бага эмч 4, сувилагч 4, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, эм найруулагч 1 ажиллаж байна. 2012 онд нийт 40 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 294, халдварт өвчлөлийн 10 тохиолдол гарсан байна.
1930 оны эхээр соёл урлагаа хөгжүүлэх үүднээс Улаан гэр ухуулах байр анх байгуулагдсан. 1939 онд тэр үеийн их хийд байсан Норовчоймболон хийдийг сэргээн засварлаж нийтийн улаан булан байгуулж түүндээ нутгийн ард иргэдээс авьяаслаг дуучид хөгжимчдийг оролцуулж ший жүжиг тавьдаг байв. 1973 онд сумын клуб ашиглалтанд орж, 1989 оноос Соёлын төв нэртэй болгон 150-200 хүний суудалтай Соёлын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан ч үйл ажиллагаагаа явуулж байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж иргэдэд соёлын үйл ажиллагааг хүргэсээр байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 22 байна. Нийт ажилгүй иргэдийн 59 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл 5 хүн 20-24 насныхан, 1 хүн 25-29 насных, 2 хүн 30-34 насных, 6 хүн 35-39 насныхан, 2 хүн 40-44 насных, 4 хүн 45-49 насныхан, 2 хүн 50-59 насныхан байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга байгууламж байхгүй.
Тус сум нь “Иргэд олон нийтийн санал, санаачлагад тулгуурлан өрхийн хөгжлийг дэмжих замаар сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэн иргэдийн ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж төсвийн ил тод байдлыг хангахИргэд малчид хөрөнгө хүчээ нэгтгэн хөдөлмөрөө хорших замаар хоршоо байгуулж ажиллахыг дэмжиж, иргэдийг зээл тусламж төсөлд хамруулах зэргээр эхний ээлжинд дэмжихОНХСангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг ил тод шудрага нээлттэй явуулж, иргэд олон нийтийн саналыг үндэслэн тогтоож, гүйцэтгэлийн үр дүнд хяналтыг тавьж ажиллахСумын төвийн тохижилтыг сайжруулж иргэдийн сурах, ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэхМал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бэхжүүлж ажил үйлчилгээг малчдад ойртуулан малын өвчлөлийг бууруулахСумын иргэдийг хүнсний ногоогоор хангах зорилгоор төмс, хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлж
Боловсрол: | 0.598266000 |
Эрүүл мэнд: | 0.680196666 |
Эдийн засаг: | 0.297822857 |
Бусад: | 0.569110000 |
Дэд бүтэц: | 0.508166666 |
Байгаль орчин: | 0.500000000 |
Сумын нутаг дэвсгэр эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -20,5С7 дугаар сарын дундаж температур +18,1 Сжилийн дундаж салхины хурд 6 м/сжилийн хур тунадас дундажаар 80-120 мм
Орон нутгийн төсөв Сумын төсвийн татварын нийт орлого нь 66 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 958,1 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого сая 8,9 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 966,3 сая төгрөг байна. Нийт зардлын 70 хувь нь цалин, 11 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19 хувийг бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 6 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлж байна.2012 онд сумын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20,3 сая төгрөгийн ажил хийгдсэн байна.
Сумын хэмжээнд 4,6 га газар төмс хүнсний ногоо, нарийн ногоо тариалж 58,9 тн ногоо хураан авсан. Үүнээс 3 га газар төмс тариалж 9,72 тн ургац хураан авсан байна. Цаашид таримал ургамалын нэр төрлийг олшруулах, чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2000 онд баригдсан 04/35/10квт-ын дэд станцтай. Сумын төвд 6 км, Бүрэн сумаас 51 км урт цахилгаан дамжуулах шугам татсан. 2010, 2011онуудад их засвар хийгдсэн.
Сумын төвд 2009 онд төвлөрсөн уурын зуухтай болж ЗДТГ, Цэцэрлэг, Эмнэлэг, Соёлын төв, 2011 онд дотуур байр, 24 айлын орон сууц, 2 дэлгүүр одоогийн байдлаар холбогдоод байна. Сургууль нам даралтын 2 зуухтай ажиллаж байна.
Дэлгэрхаан сум нь мал аж ахуй давамгайлсан сум юм.Нийт газар нутгийн хэмжээ 216803 га.Өнөөгийн байдлаар 80 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 56 га газар өмчилж, 116 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5 иргэн аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 23 га газар эзэмшиж байна.
Тал хээрийн бүсэд ургадаг 10 гаруй нэр төрлийн бэлчээрийн ургамлаас гадна морин шарилж, бирааг, дэгд, бошиг, ганга, алтан гагнуур, бамбай, таван салаа зэрэг эмийн ургамал элбэгтэй. Шохойн чулуу, шороон будаг, төмөр, зэсийн хүдэр, оюу, болор, занар, хоолны давс, хужир шүү зэрэг ашигт малтмалын арвин их нөөцтэй. 10 гаруй төрлийн ан амьтан, 20 гаруй төрлийн жигүүртэн шувуу байдгаас Баян-Уул, Тарамцагийн нуруунд аргаль, янгир нутагшиж байна. Тус сумын нутагт Цогт хун тайжийн 390 гаруй жилийн түүхтэй бичигт хад, эртний Түрэг аймгийн хааны гэрэлт хөшөө, хадны сүг зураг, хаданд гарсан амьтаны мөр зэрэг байгалийн сонин тогтоц бүхий газар олон байдаг.