ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Бүрэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн зоригт вангийн хошуу. Төхөм, Баянцогт, Монгол, Эрдэнэхангай, Булангаа гэсэн 5 багийн 841 өрхөд 3090 хүн ам амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн сумдаас эхнээсээ 9-д, газар нутгийн хэмжээгээр 7-д  ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/


Далайн түвшинээс дээш 1250-1730 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь хангай говь хосолсон тал хээрийн бүсэд хамаардаг бөгөөд намгархаг, нам дор газартай бөгөөд газар тариалан, жимс жимсгэнэ, мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 375730 га.

Мал сүрэг


Малын бүтэц: 2012 оны байдлаар 228679 толгой мал тоологдсоноос тэмээ 95, адуу 14303, үхэр 7970, хонь 120618, ямаа 85693 толгой тус тус байна.

Зам тээвэр


Хот суурин газартай болон багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худгаас иргэд, ААН, байгууллагууд цэвэр усаа зөөврийн байдлаар авч хэрэглэж байна. Мөн эрүүл мэндийн төв, цэцэрлэг зэрэг албан байгууллагууд цэвэр усний бие даасан системтэй. 

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Иргэд амины сууц болон гэрт амьдардаг.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 бүлэгт 517 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 12 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 87.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 76.6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 89.7 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 119 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 80.1 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


2012 онд шинээр баригдаж ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй.75 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 119 хүүхэд хүмүүжиж байгаа.Нам даралтын зуухаар халаалтаа хангадаг.Бохир усны цооногт холбогдсон Сантехникийн төхөөрөмжүүд нь ажилладаггүй.

Эмнэлэг


2010 онд ашиглалтанд орсон тоосгон барилга 10 ортой

Соёлын төв


•    Соёлын төв•    Төхөм багт байршилтай•    150 хүний суудалтай•    1989 онд ашиглалтад орсон

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 38 байна. Үүнээс 23 эмэгтэй буюу 60.5 хувийг эзэлж байна. Боловсорлийн түвшингээр нь ангилвал 0.07 хувь нь дээд, 92.1 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна.

Барилга


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга байгууламж байхгүй.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Сумын хэмжэнд сум хөгжүүлэх төсөлЖимс жимсгэнэ тариалах төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Сумын хөшөө дурсгал


Хөдөлмөрийн баатар, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн цээж хөшөөБайгуулагдсан он: 2005 онХөшөө дурсгалын намтар: Жамсрангийн Самбуу агсны 110 жилийн ойд зориулан босгосон.

Сумын онцлог


Сумын төв нь Баянтөхөм, нутгийн шүтээн Онгон Хайрхан уул юм. Нутгийн ард иргэд нь уул усаа шүтэж, мал аж ахуйгаа түшиглэж амьдардаг онцлогтой. Нутгийн иргэд өөрсдийн санаачлагаар Алтанбулаг, Баянцагаан, үзэмчин, барга үүлдрийн хонийг өсгөж үржүүлэн өөрийг цөм сүргийг бүрдүүлээд байна. Мөн хурдан удмын адууг бий болгон уяж хурдлуулж байгаа бөгөөд цаашдаа сумын торгон сүргийг бий болгохоор хамтран ажиллаж байна. Бүрэн сумаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Төр нийгмийн зүтгэлтэн, Ардын жүжигчин, гавъяатууд 40 гаруй төрөн гарснаараа бахархалтай сум юм.Цаашид мал аж ахуйдаа түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бүтээн байгуулахаар зорилт дэвшүүлээд байна.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.530483000
Эрүүл мэнд: 0.668526666
Эдийн засаг: 0.297837142
Бусад: 0.613695000
Дэд бүтэц: 0.750000000
Байгаль орчин: 0.833335000


Төв аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 220  км, Аймгийн төв Зуунмодоос 190 км зайд байрладаг.Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Баян-өнжүүл, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумтай хиллэдэг.


Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур  -30.3С7 дугаар сарын дундаж температур  +18.3 Сжилийн дундаж салхины хурд 2-3  м/сжилийн хур тундасны нийлбэр 174.0  мм


Орон нутгийн төсөвСумын орон нутгийн төсвийн татварын орлого 60.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 780.0 сая төгрөг байна. Нийт зарлагын 8 хувийг орон нутгийн төсвийн орлогоор санхүүжүүлсэн.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 8 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, улсад 980.0 мян төг, НӨАТ-аас 936.5 мян төгрөгийн татвар төлсөн байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 110 га-д тэжээлийн ургамал, 160 га талбайд үр тариа, 40 га талбайд төмс, 5 га талбайд хүнсний ногоо тарьж тэжээлийн ургамал 790 тн, 210 тонн үр тариа, 400 тонн төмс, 44 тонн хүнсний ногоо хураасан.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1998 онд баригдсан 35/0.4-ын 400 кВт-ийн дэд станцтай.

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГазар Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухнууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуульНэгдүгээр багийн нутагт байршилтай320 хүүхэд сургах хүчин чадалтай (одоогоор 517 хүүхэд хүүхэд суралцаж байна)1974 онд ашиглалтанд орсон, тоосгон барилга, нам даралтын зуухаар халдаг, төвлөрсөн инженерийн шугам сүлжээгүй, гадаа жорлонтой, барилгын чанар дунд, өргөтгөх шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 10 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 1  их эмч, 9 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 329, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1989 онд ашиглалтанд орсон 150 суудалтай Соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагдаж  байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн  спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 12 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 2 цэг, үсчин гоо сайхны 1, гутал оёдол засварын 2   нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 115 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Бүрэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр “Форм-Арт” ХХК-аар гүйцэтгүүлж Аймгийн ИТХ-аар баталгаажих түвшинд хэрэгжиж байна.Өнөөгийн байдлаар 234 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20.61га газар өмчилж, 371 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 25.97 га газар, 3 иргэн, ШТС-ын зориулалтаар 3 га газрыг 3 иргэн, ШТС-ын зориулалтаар 25.97 га газар, 3 иргэн жимс жимсгэнэ тариалахаар 11 га газар, 3 га газрыг тариалан, 14 иргэн 1.3 га газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшүүлсэн байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга Төхөм багт байршилтай33 ажиллагчидтай1969 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга

Сумын сор бүтээгдэхүүн


Бүрэн сум нь мал аж ахуй голлон эрхэлдэг. Үүний дотроос адуугаараа тэргүүлдэг сум юм. Тус сумын гол брэнд бүтээгдэхүүн нь айраг бөгөөд 2012 онд 4-р багийн иргэн З.Пүрэвсүрэн, 2-р багийн иргэн Д.Энхамгалан нарын үйлдвэрлэсэн айраг нь аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хүний хөгжлийг цөмөө болгосон, байгалийн баялгаа нутгийн иргэдийн санал санаачлагад тулгуурлан зүй зохистой ашигласан, мал аж ахуйн салбараа тэргүүлэх салбар  болгон хөгжүүлж, малын ашиг шим, түүхий эдэд түшиглэсэн үйлдвэр үйлчилгээг бий болгох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Сумын иргэдийн санал санаачлагыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох  нөхцөлийг бүрдүүлэх Мал аж ахуйн түүхий эдэд суурилсан бие даан ажиллах, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, малын удмын санг дээшлүүлэх