Далайн төвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Сэлэнгийн бэсрэг уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь ойт хээрийн бүс, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 114687 га.
Мал сүргийн бүтэц Нийт малын тоо толгойгоор: Тэмээ 50, Адуу 6930, Үхэр 11857, Хонь 41396, Ямаа 32920, Бүгд 93153.Сүргийн бүтэц, хувиар Тус сум нь 93153 толгой малтайгаас тэмээ 0,05 хувь, адуу 7,4 хувь, үхэр 12,7 хувь, хонь 44,4 хувь, ямаа 35,3 хувийг тус тус эзэлж байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 4.5 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 4.82 хувь болж байна. 368 малчин өрх, 462 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 60.0 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр босоо тэнхлэгийн хатуу хучилттай улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, 16 м3 багтаамжтай 3 усан сан, 30м3/хоног хүчин чадалтай 1 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй.
Сумын хэмжээнд инженерийн хангамжгүй 36 айлын нэг орон сууц, 24 айлын 2 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 880 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 23 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 94.8 хувь, суурь боловсролын хамран сургалт 91.1 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 25 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Өсөх нахиа” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 234, гэр цэцэрлэгт 120 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 88.7 хувьд хүрсэн.
1959 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заал, нийтийн биеийн тамирын 2 талбайд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум 16 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
үйлчилгээ давамгайлсан суурин юм. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2010 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. 2012 оны байдлаар 2012 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 332 га газар өмчилж, 306 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 22.12 га газар, 49 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 44.97 га газар, 24 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 223.3 га газар, 918 иргэн 48 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 7854 га газар эзэмшиж байна.2009 онд хадлангийн газрыг хуваарилснаар Хадлангийн газар ашиглагч 652 иргэн, 2 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Нийт 4520 га хадлангийн газар дахин хуваарилалтанд хамрагдсан.Нийт хадлангийн талбайгаа 650 гаруй иргэн, аж ахуйн нэгжид газрын нөөцөд тохируулан хуваарилж өгч, эзэнжүүлэх, бүртгэлжүүлэх, кадастрын зураглалд хамруулах ажлыг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Ингэж эзэнжүүлснээр 2012 оны байдлаар нийт 1278 га хадлангийн талбайг 28.5 сая төгрөгийн төсөл хөтөлбөр болон хувийн хөрөнгө оруулалтаар хашиж хамгаалаад байна.
• Сумын төвийн 0.92 км хатуу хучилттай авто замын шинэчлэл• Сумын төвийн нэгдсэн халаалт• Сумын Соёлын төвийн барилга \зураг, төсөл\• Сумын төвийн нэгдсэн хогийн цэг
Тус сум нь Төв аймгийн хойд хэсэгт байрлах бөгөөд хойд талаараа Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сум, баруун талаараа өөрийн аймгийн Жаргалант, Баянцогт сум, зүүн талаараа Батсүмбэр, өмнө талаараа Баянчандмань сумтай хиллэдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 105 км, Зуунмод хотоос баруун хойш 155 км зайд оршидог. Засаг захиргааны 4 багийн нийт 1378 өрхөд 4825 хүн ам амьдардаг. Ажилгүйдлийн түвшин 2.9%, хөдөлмөрийн насны хүн ам 3109.
Боловсрол: | 0.523168000 |
Эрүүл мэнд: | 0.684483333 |
Эдийн засаг: | 0.416630000 |
Бусад: | 0.549680000 |
Дэд бүтэц: | 0.483333333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм
Эдийн засаг2012 оны жилийн эцэст сумын хэмжээнд нийт 77 иргэн, 93 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3.38 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 399.2 сая төгрөг төвлөрүүлжээ.Жилд дунджаар сүү, сүүн бүтээгдэхүүн 4-5 сая литр, 12-15 мянган тн төмс, хүнсний ногоог Улаанбаатар хот болон бусад газруудын зах зээлд нийлүүлж байна. Сумын хэмжээнд нийт 220 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 61 байшин зоорь, 210 нүхэн зоорь, нийт 271 зооринд 7850 тн төмс, хүнсний ногоо хадгалах боломжтой юм. Мөн түүнчлэн 20 иргэн, аж ахуйн нэгж 43 хүлэмжинд нарийн ногоо тариалж, 107 тн ургац хураан авч, зах зээлд нийлүүлж ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Сүүн, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж 64.5 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Сумын хэмжээгээр жилд 1500 га үр тариа, 740 га талбайд төмс, 460 га хүнсний ногоо, 1680 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 1310 тн үр тариа, 15354 тн төмс, 5352 тн хүнсний ногоо, 2576 тн тэжээлийн ургамал хураан авсан байна
Сум нь Дархан-Сэлэнгийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 110/3 5/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын өөрсдийн харьяа уурын зуухуудтай.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх