ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу. Чандмань, Замт, Эрдэнэ гэсэн  3 багийн  нийт  1131 өрхөд 3603 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 26-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр /5.49хүн/га/ сум юм.


Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 61315 га.

Мал сүрэг


Сумын хэмжээгээр нийт 39.8 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 13.6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна. 213 малчин өрх, 521 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон улсын чанартай 35.6км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30м3 багтаамжтай 2 усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 9 ус түгээх байрнаас  усаа авч байна.

Дулаан хангамж


Сумын төвд 2 төвлөрсөн уурын зуух, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хоттой хаяа нийлэн оршдог нийт хүн амын 74 хувь нь сумын төвд амьдардаг, Монгол Солонгосын Политехникийн  коллежийн томоохон салбар сургууль байрладаг харьцангуй хотожсон сум юм. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.Сумын хүн амын 70 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульЗамт багийн 2-р хороонд байршилтай640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 655 хүүхэд суралцаж байна67 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтайтоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилгатай

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв


Монгол Солонгосын Политехникийн  коллежийн салбар сургууль1-р багд байршилтай600 суралцагчдийн хүчин чадалтай, одоогоор 7 мэргэжлээр 310 суралцагч суралцаж байна 1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерийн газар, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, Багш ажилчдын байр, Уурын зуух, Граж 1 ба 2, Цэвэр усны гүний худаг, Цахилгааны дэд станц, Цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна. Цогцолборын барилга, байгууламжуудад дээврийн засвар хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвЧандмань багийн 1-р хороонд байршилтай11 ортой2 эмч, 5 сувилагч нийт 26 ажиллагчидтай2003 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг хэвтэж эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Чандмань багийн 1-р хороонд байршилтай250 хүний суудалтай5 ажиллагчидтай1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь шатаж засвар хийсэн боловч ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.593005000
Эрүүл мэнд: 0.616608333
Эдийн засаг: 0.369867142
Бусад: 0.508120000
Дэд бүтэц: 0.646900000
Байгаль орчин: 0.833335000


Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 72  км, аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Баянцогт сумтай хиллэдэг.


Цаг уурын нөхцөлХуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тундасны нийлбэр 300-400 мм


Сумын хэмжээнд нийт 53 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 30.6 сая, аймагт 203.4 сая, орон нутагт 56.0 сая нийт 2090.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус суманд жилд 500-600 ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Мон вольфром” ХХК, 100 гаруй өндөглөгчтэй цаашид 1 сая өндөглөгчтэй үйлдвэр байгуулахаар бүтээн байгуулалтын ажлаа эхлээд байгаа “Мон Ээг” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 188.3 га талбайд үр тариа, 219.6 га талбайд төмс, 121.5 га талбайд хүнсний ногоо, 270.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 374.2 тонн үр тариа, 2200.5 тонн төмс, 1036.5 тонн хүнсний ногоо, 1822.5 тонн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж байна.

Цахилгаан хангамж


Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1969 онд баригдсан 110/35/10квт-ийн Дэд станцтай.

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтаас гарсан 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны 34 худаг, 1.64км урт шугам хоолой байна. Төвлөрсөн ариутгах татуургын  системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод  байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 30 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 24 бүлэгт 655 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдаж байна.Төрийн өмчийн “Одод” цэцэрлэгийн үндсэн сургалтанд 180, гэр цэцэрлэгт 80 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 7 мэргэжлээр 310 сурагч суралцаж, 36 багш ажиллаж байна.

Цэцэрлэг


“Одод” цэцэрлэг Чандмань багийн 1-р хороонд байршилтай120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 180 хүүхэд хүмүүжиж байна23 багш, ажиллагчидтай1952 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Эрүүл мэнд


Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн  4  тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1952 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг байсан нь зогсоод байна.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Хот байгуулалт газрын харилцаа


Баянчандмань сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2400гаүйлдвэрлэлийн бүс 100ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  2000гахөдөө аж ахуйн бүс  1000газуслангийн бүс 500гаӨнөөгийн байдлаар 2783 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 668га газар өмчилж, 57 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8га газар, 367 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 73.7га газар, 55 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 216га газар, 119 иргэн 29 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 1540га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаЧандмань багийн 1-р хороонд байршилтай40 ажиллагчидтай1959 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул үйл ажиллагаагаа зогсоосон байна. Шинээр Соёлын төвийн барилга барих шаардлагатай.