Далайн төвшнээс дээш 1200-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны шувтрах үзүүр, хангайн уулсын мужид, багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6-7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 147198 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 88432 толгой малтайгаас 74 тэмээ, 7484 адуу, 6100 үхэр, 44674 хонь, 30100 ямаа байна.Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10.1мянган толгой мал тоологдсон нь нийт малын 11.4 хувь болж байна. 280 малчин өрх, 135 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 56.8 хувийг эзэлж байна.
Улаанбаатар хотоос баруун аймагтай холбосон хатуу хучилттай авто зам, хуучин Баянцогтоос 45 км зайтай өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 11 худаг, 26 м3 багтаамжтай 2 усан сан, 20 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг зөөвөрлөн түгээж байна.
Сумын хэмжээнд 1986 онд баригдсан инженерийн бүрэн хангамжтай 24 айлын нэг орон сууц байдаг боловч төвлөрсөн халаалтгүй учир айл өрхүүд нам даралтын зуух тавих, ханан пийшин барих зэргээр халаалтын асуудлаа шийдвэрлэдэг. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй бөгөөд хувийн нэг буюу хоёр давхар орон сууцууд баригдаж байна.
Ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалттай. Сургуулийн барилга 1973 онд ашиглалтанд орсон. 320 хүүхдийн хүчин чадалтай зориулалтын барилга. 12 анги кабинет, номын сан, хөдөлмөрийн цех, биеийн тамирын заалтай. Цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, төмөр дээвэр, модон шувуун нуруутай 1 давхар П хэлбэрийн барилга юм. 2012-2013 оны жилд 250-иад хүүхэд, 40-өөд багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээгээр хөдөлмөрийн насны 1153 иргэн байгаагаас ажилтай иргэн 337, ХХЭрхлэгч болон малчид 688 иргэн байна. Ажил эрхлээгүй 148 иргэн байгаа, хавар намрын улиралд түр ажлын байраар давхардсан тоогоор 100-гаад иргэн хангагдан ажилладаг. Ажилгүйчүүдийн бүртгэлд 28 иргэн бүртгэгдсэнээс эмэгтэйчүүд нь 57.6 хувийг эзлэж байна. Боловсролын түвшингээр нь ангилвал дээд боловсролтой 4 буюу 14.3 хувь, дунд 5 буюу 17.9 хувь, бага дунд 11 буюу 39.3 хувь, ББДунд 7 буюу 25.0 хувийг, бага 1 буюу 3.8 хувийг тус тус эзэлж байна.
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг голчлон хөгжүүлж тэдгээрийн түүхий эдэд түшиглэсэн, хувийн хэвшлийн оролцоог хангасан үйлдвэр цехүүдийг байгуулах замаар хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжихАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулан боловсрол соёл, ахуй үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх замаар иргэдийг нутаг орондоо ая тухтай ажил орлоготой амьдрах нөхцөлийг бүх талаар хангах
Боловсрол: | 0.589962000 |
Эрүүл мэнд: | 0.565080000 |
Эдийн засаг: | 0.340410000 |
Бусад: | 0.550795000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +25Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 186. 3 сая төгрөг бөгөөд үүний 31.9 сая төгрөг нь орон нутгийн орлогод, 154.4 сая төгрөг байна. Орон нутгийн төсвийн нийт зарлага 1043.6 сая төгрөг байна. Нийт зарлагын 63,3 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,8 хувийг урсгал шилжүүлэгийн зардал эзэлж байна. Төсвийн байгууллагуудын өөрийн орлого 1.3 сая төгрөг бөгөөд бусад санхүүгийн эх үүсврийг татаас санхүүжилтээр авч байна. Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байга бөгөөд тус суманд жилд 2056.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 120 ажилтантай “Могол ноос” ХХК, мөн 3000 гахай бүхий “6 хошуу” ХХК, хаягдал төмөр хайлуулан барилгын арматур төмөр үйлдвэрлэдэг “Даргиатын ам” ХХК зэрэг томоохон аж ахуй нэгжүүдээс гадна “Гуна” “Шимт уринш” ХХК зэрэг газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа нь сумын болон улс аймгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулдаг ак ахуй нэгжүүд байна
Сумын хэмжээнд нийт 4220 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 1.0 хувьд нь төмс, хүнсний ногоо, 69 хувьд нь улаан буудай, 30 хувьд нь бусад таримал тариалж байна.Сумын хэмжээгээр жилд 2900 га талбайд үр тариа, 90 га талбайд төмс, 62 га талбайд хүнсний ногоо, 600 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 1620 тонн үр тариа, 810 тонн төмс, 620 тонн хүнсний ногоо, 2880 тонн тэжээлийн ургамал хураан авч байна.
Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1970 онд баригдсан 110/10 квт-ын дэд станцтай.
Сумын төвд соёлын төв, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харъяа нийт 6 уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.
- Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1962 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй эмнэлэгийн зориулалтын бус барилга.Инженерийн бие даасан хангамжтай- Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад эмч, ажилчдын өрөө тасалгааны хүрэлцээ муу, хэвтэн эмчлүүлэх хэсэг нь стандартын шаардлага хангахгүй байгаа тул тус барилгыг амбулаторын зориулалтаар ашиглаж нэмж хэвтэн эмчлүүлэх барилгын өргөтгөл хийх шаардлагатай байна.
Соёлын төвийн барилга анх 1962 онд ашиглалтанд орсон, чулуун хийцтэй, зориулалтын барилга , анх баригдсанаас хойш дорвитой засвар хийгдээгүй тул барилгын чанар муудаж урлагийн заалны тааз хотойж, жижиг заалны тааз нурсан учир 2011 оны 3-р сарын 14нд МХГ-ын дүгнэлт гарч үйл ажиллагааг албан ёсоор хаасан ба 2012 онд 99.8 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн боловч байрын багтаамж хүрэлцэхгүй байгаа тул тоглолтын үед хувцас солих зориулалтын өрөө , бүжгийн дугуйлангийн дасгалын өрөө, бүжгийн багш хөгжмийн багшийн ажлын өрөө чөлөөт цагийн танхим, номын сангийн фондын өрөө хэрэгцээтэй учир цаашид өргөтгөл хийх шаардлагатай байна.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Баянцогт сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Хайртхаан зараагийн дэнжид шинэ суурин үүсгэн тэг гортигийг тогтоон суурьшлийн бүс 230 га-аар нэмэгдсэн. 2013 онд сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийхээр төлөвлөгдөж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 429,91 гаүйлдвэрлэлийн бүс 10 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 11562 гахөдөө аж ахуйн бүс 133911.73 газуслангийн бүс 65071.532012 оны байдлаар 607 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 240,75 га газрыг өмчилж, 300 иргэн 2 аж ахуй нэгж өвөлжөө хаваржааны зориулалтаар 21,17 га, Аялал жуулчлал амралт сувилалын зориулалтаар 6 аж ахуй нэгж, 4 иргэнд 337 га, тариалангийн зориулалтаар 18521 га, төмс хүнсний ногооны зориулалтаар 1486,7 га газрыг иргэн аж ахуй нэгжүүд эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдАзийн хөгжлийн банк гэх мэт Хот орчмын бэлчээрийн төсөл