Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн. Баянцагаан сум нь газар зүйн байрлалын хувьд Монголын дорнод талын их мужийн ухаа гүвээт талын дэд мужид оршдог.Газар хөдлөлтийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь ухаа гүвээт тал зонхилсон тал хээрийн тачир өвс ургамалтай, дэрс бут үргэлжилсэн, таана хүмүүл, агь, ганга зэрэг амтлаг өвс ургамлаар баялаг, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 647420 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд нийт 112653 толгой мал тоологдсоноос 214 тэмээ буюу 0,19 хувь, адуу 7400 буюу 6,57 хувь, үхэр 3357 буюу 2,98 хувь, хонь 57888 буюу 51,39 хувь, ямаа 43794 38,87 хувийг тус тус эзэлж байна.
Баянцагаан сум нь дээр үеэсээ улсын эзэн хааны шүүс зоогийг бэлтгэдэг уламжлалтай. Хонь адууныхаа чанараар тэргүүн эгнээнд ордог сум юм. 1964 онд анхны 100,0 мянган малтай сумаар шалгарч Зил-164 автомашин, 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн дурсгалын цомоор шагнагдаж байв. Улс бүсийн наадмаас 81 түрүү, 278 айраг авч “ХХ зууны манлай хурдан хүлэгтэй сум” гэсэн өргөмжлөлтэй. Хурдан хүлэг морьдоороо алдартай. Илүү нуруу нугаламын хувьсамжтай “Баянцагаан хонь” 1985 онд ангилагдаж 1988 онд улсын үржлийн ферм болж хөгжснөөс хойш гойд ашиг шимт малын улсын үзэсгэлэн худалдаанаас алтан медаль 5, мөнгө 6, хүрэл 12 нийт 23 медаль хүртжээ. Баянцагаан сумын зөвхөн мал аж ахуйн салбараас төрсөн алдартнуудыг дурдвал:Хөдөлмөрийн баатар малчин 1Хөдөлмөрийн баатар уяач 1Улсын сайн малчин 10Улсын аварга малын эмч 1Тод манлай уяач 1Манлай уяач 2Улсын алдарт уяач 5 төрөн гарчээ. ХАА-н салбарынхаа үйл ажиллагаа хариуцсан Мал эмнэлэг үржлийн тасаг 3 орон тоотой ажиллаж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1989 онд баригдсан ./35/10квт-ын дэд станцтай.
Сумын төв төвлөрсөн уурын зуухгүй, Эрүүл мэндийн төв, дунд сургууль, ЗДТГазар, дотуур байрны харья нийт 6 уурын зуух ажиллаж байна.
Суманд улсын төсвийн 8 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж,1 их эмч, 11 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 35 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна.
Тус сумын соёлын төв 1964 онд байгуулагдаж, 2010 онд Монгол Улсын гавъяат жүжигчин ерөөлч магтаалч Д.Жанцанчойн нэрэмжит болсон. Соёлын төв нь иргэдэд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэхээс гадна ардын хөгжим үндэсний бүжиг, даралтат хөгжим, орчин үеийн бүжгийн дугуйлан хичээллүүлж байна. Техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. 250 хүний суудалтайДунд сургуулийн спорт заалыг ашиглан спортын арга хэмжээг зохион байгуулдаг.Өлзийт нуурын шагайн тойрмын харваа жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн. Суралцагчдын шатрын дугуйлан хичээллүүлж улс аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 3, мөнгө 4, хүрэл 6 хүртсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй 43 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 37.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 9.3 хувийг дээд, 9.3 хувийг тусгай дунд, 18.6 хувийг бүрэн дунд, 53.4 хувийг бүрэн бус дунд, 9.4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Боловсрол: | 0.619382000 |
Эрүүл мэнд: | 0.740008333 |
Эдийн засаг: | 0.316581428 |
Бусад: | 0.588695000 |
Дэд бүтэц: | 0.380950000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тундасны нийлбэр 227-250 мм
Орон нутгийн төсөв. Сумын төсвийн татварын нийт орлого нь 83.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 576.3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 2 сая төгрөгөөс бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 860.9 сая төгрөг байна. Нийт зардлын 62 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 2.2 хувийг урсгал шилжүүлэг, 29.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц.Сумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 395,9 сая төгрөг улсад, аймагт 179,5 сая төгрөг, орон нутагт 83,2 сая төгрөг нийт 658,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Сумын хэмжээнд 2012 онд нийт 1.2 га-д төмс, хүнсний ногоо тариалж 4.2 тн төмс хүнсний ногоо хураан авсан. Мөн 670 кг өргөст хэмх, 30 кг улаан лооль хураан авсан.
Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Хатуу хучилттай авто замгүй.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худагтай. Үүнээс 2 худаг нь ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй.Сумын төвийн айл өрх 2 энгийн уурхайн гар худгаас мөн ус авдаг.
Сумын төвийн хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй бөгөөд амины орон сууц 30, гэр сууц 86 бий.
9 жилийн дунд сургуулийн 8 бүлэгт 145 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 63 хувь, суурь боловсролын хамран сургалт 59 хувьд хүрсэн. Дунд сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд зарим багш хамрагдсан.
Баянцагаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулахаар төлөвлөөд байна. Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн 4 жилийн хугацаанд 2.5 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 16.16 га үйлдвэрлэлийн бүс 0.07 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 1.2 га хөдөө аж ахуйн бүс 3 га Өнөөгийн байдлаар 50 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20.50 га газар өмчилж, 88 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1049 га газар, 367 иргэн 105.04 га эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдЦБГТМТөсөл
Баянцагаан илүү нугаламт хонь Баянцагаан сум эрт дээр үеэс улсын их хаад ноёдын шүүсийг бэлтгэж байсан биерхэг том хоньтой. Баянцагаан хонь галбирын хувьд уртлаг, нурууны нугалам, сүвээний хавирга, хув нуруу зэрэг нь илүү байдгаараа халх хониноос уртлаг махны гарцаараа 2-5 кг-аар давуу байдаг. Намрын дундаж амьдын жин хуц 86 кг, эм хонь 67 кг байдаг. 1 дүгээр ангийн хурга намар 35-40 кг, 2 анги хурга 28-34 кг, нядалгын гарц 49, 5 хувь байдаг. 2011 онд төвийн бүсийн үзэсгэлэн худалдаанаас хуц мөнгөн медаль, “намрын ногоон өдрүүд 2011” үзэсгэлэн худалдаанаас хуц 89,9 кг амьдын жин татаж алтан медаль хүртсэн, 2012 оны үзэсгэлэн худалдаанаас хүрэл медаль хүртсэн байна. Баянцагаан хонь жил бүр зохиогддог төвийн бүсийн намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгүүдээс Алтан медаль 5, мөнгө 6, хүрэл 12, нийтдээ 23 медаль хүртээд байна.