ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Төв аймгийн Баянхангай сум нь 1977 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Богд хааны отогт харъяалагдаж байсан Зоригт вангийн хошуу юм.Найрамдал, Хөшөөт  гэсэн 2 багийн  нийт  471 өрхөд 1404 хүн амьдардаг.


Далайн түвшнээс дээш 1100-1200 м өргөгдсөн. Тус сум нь зүүн уртрагын 105, хойд өргөргийн 48 градуст оршдог. Хойноосоо урагшаа хүртэл 62 км, баруунаасаа зүүн тийш 42 км зайтай. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Нийт газар нутгийн хэмжээ 100733 га.

Мал сүрэг


Сүргийн бүтэц Сумын хэмжээгээр нийт 82578 мал тоологдсоноос адуу 5331, үхэр 4612, хонь 41221, ямаа 31414 байна. Үүнээс эрлийз үүлдрийн адуу 143, үхэр 647, ямаа 535, хонь 410 нийт 1735 цэвэр үүлдрийн мал байгаа нь нийт малын 2.1 хувь болж байна.  Малчин болон мал бүхий өрх нийт 182 өрх байгаа нь сумын нийт өрхийн 85 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр баруун шилжин мянганы хэвтээ тэнхэлгийн 18 км улсын чанартай зам дайран өнгөрдөг. Сумын төв 5 км хатуу хучилттай замаар мянганы замд холбогддог.

Ус хангамж


Тус суманд нийт 35 худаг байдаг.Үүнээс сумын төвд хүн амын ундны  усны эх үүсвэрийн гүний 1 худаг, мал услах худаг 1 байдаг. Мөн Цавхангай хороололд хүн амын ундны  усны эх үүсвэрийн гүний 4 худаг, бусад нь бэлчээрийн байршилтай байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Сумын хэмжээнд нам даралтын зуухаар халдаг 10 айлын нэг орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 10 бүлэгт 197 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 16 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдсан байна. Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгт 80 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 85,0 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


“Бүжинхэн” цэцэрлэг Найрамдал багийн нутагт байршилтай95 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна14 багш, ажилчидтай1985 онд ашиглалтанд орсон блок тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Бие даасан цахилгаан халаалттай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор ханын шохой тогтохгүй ховхорч унадаг, шаланд суулт өгсөн, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул их засвар хийх шаардлагатай.

Эмнэлэг


Эүүл мэндийн төвНайрамдал багийн нутагт байршилтай6 ортой1 эмч, 5 бага эмч,  5 сувилагч нийт 26 ажилчидтай2012 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Худагтай, Бага оврын цахилгаан халаалттай барилгад эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байна. Нэмж амбулаторын болон эмийн сангийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Соёлын төв


Соёлын төвНайрамдал багийн нутагт байршилтай250 хүний суудалтай7 ажилчидтай1987 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Тус барилга нь 2012 онд цахилгаан халаагуур бүхий  халаалтын системтэй болж бүх өрөөний цонхыг вакум болгосон. Ашиглалтанд орсоноосоо хойш  их засварт ороогүй  бүх  өрөөний таазнаас ус гоожиж дотор хана, тааз, шалны будаг, замаск ховхорон унасан. 2012 онд аймгийн МХГ-ын дүгнэлт гарч урлаг соёлын үйлчилгээг иргэдэд явуулахад шаардлага хангахгүй цаашид их засварт орох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.   

Хот байгуулалт газрын харилцаа


Баянхангай сумын төв  нь  Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.2012 оны байдлаар 365 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 88.7 га газар өмчилж, 138  иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 9.66 га газар,  111 иргэн аж ахуй нэгж байгууллага үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшдэг.

Суманд хэрэгжиж буй төсүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдСум хөгжүүлэх сан

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгал Хөшөө дурсгалын нэр: Суврага 2ш Байгуулагдсан он:2012.07, 2009 он Хөшөө, дурсгал: Тус сумыг анхдагчдын нэг Шагдармаа гуайд зориулан үр хүүхдүүдээс нь босгосон суврага. Бодь суврага 2009 онд бүтээсэн.

Сумын онцлог


 Баянхангай сум Улаанбаатар хот, Төв аймгийн төвдөө ойр, сумын төв хүртэл хатуу хучилттай замаар холбогдсон, дэд бүтэц сайтай, зах зээлд ойр Аж үйлдвэрлэл, Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, Аялал жуулчлал хөгжих боломжтой.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.759143000
Эрүүл мэнд: 0.762630000
Эдийн засаг: 0.299540000
Бусад: 0.430575000
Дэд бүтэц: 0.608166666
Байгаль орчин: 0.833335000


Төв аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 105  км, Төв аймгийн төвөөс 150 км зайд байрладаг.Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Лүн  сумдтай хиллэдэг.


Ихэнхдээ хуурайшилттай агаартай харьцангуй  чийгшилт 50 хувиас хэтрэхгүй дулаавтар зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -37,5 С7 ,8 дугаар сарын дундаж температур +20 Сжилийн дундаж салхины хурд 4-10 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм


Орон нутгийн төсөв:Сумын төсвийн нийт орлого нь 249 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 226 сая төгрөг, сумын өөрийн орлого 23 сая төгрөгөөс бүрддэг.  Орон нутгийн нийт төсвийн зардал нь 249 сая төгрөг байна. Нийт зардлын 67 хувь нь цалин, 8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 0.5 хувийг урсгал шилжүүлэг, 24.5 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 7 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 30.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.5 сая, аймагт 0.3 сая, нийт 2.8 сая төгрөгийг татвар төвлөрүүлж байна.

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 93.1 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж, 783.3 тонн ургац хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төвд 1977 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Дулаан хангамж


ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль нам даралтын зуухаар халдаг. Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэг цахилгаанаар халаалтын асуудлаа шийдсэн. Төвлөрсөн халаалтын систем байхгүй.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь Улаанбаатар хоттой ойр оршдог нийт хүн амын ихэнх хувь нь сумын төвд амьдардаг, Ажлын байр бага тул хүн амын шилжилт хөдөлгөөний тогтворгүй байдал байнга нөлөөлж байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульНайрамдал багт  байршилтай197 хүүхэдтэй нийт 34 багш, ажиллагчидтай980 онд ашиглалтанд орсон, ЗХУ-ын улсын хөрөнгөөр анх баригдсан. Одоогоор хана цууралттай, суулт өгсөн, дээврээс ус гоождог. Ашиглалтанд орсоноос хойш их засварт ороогүй  бие даасан нам даралтын зуухаар халдаг. тоосгон хийцтэй. Анх  40 хүүхдийн дотуур байр, 272 хүүхэдтэй сургууль, гал тогоо, багш нарын байр  баригдсан. Одоо эдгээр хуучин байранд  их засвар хийх шаардлагатай.Сургуулийн багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор бага сургуулийг багш нарын байр болгон ашиглаж 5 багш амьдарч байна.Сургуулийн дотуур байр нь 1980 онд 75 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон. Жил бүр малчин болон гэр нь хол хүүхдийг хүсэлт гаргасны дагуу бүртгэн авч, ах дүү хамаатан саднаар нь тасагт хуваарилан амьдруулж байна. Байранд нийт 15 тасаг байдаг ба хүчин чадлын ашиглалт 70-85 хувьтай байдаг. Дотуур байрны барилга урд хэсгээрээ цууралттай байгаа тул их засвар буюу шинээр байр барих шаардлагатай байгаа.

Эрүүл мэнд


Суманд 6 ортой 1 эрүүл мэндийн төв, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 21 эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажиллаж байна.Сүүлийн 20 жил эх, нярай эндэгдэлгүй , сүүлийн 3 жил халдварт өвчин гаргаагүй, Тус суманд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанаар Амьсгалын тогтолцооны өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хоол шингээх эрхтэний өвчин, шээс бэлгийн тогтолцооны өвчин, арьс халимны өвчин эхний 5 байранд байнга орж байна. Мөн засмал зам дагуу байдаг учир осол гэмтэлийн тохиолдол нилээд гардаг. 2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилгатай. Тус барилгыг хэвтэж эмчлүүлэх  эмнэлгийн зориулалтаар ашиглаж нэмж амбулаторын болон эмийн сангийн барилгын өргөтгөл хийх шаардлагатай байгаа.

Соёл спорт


 Соёлын төвөөр дамжуулан соёл урлагийн 12 уншигчийн суудал бүхий номын сан,, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх “Снукур билляръд”-ын өрөө, үзэгчийн заал, орон нутаг сурталчлах танхим , эрхлэгчийн өрөө, бүжгийн багшийн  өрөөнүүдтэй.Жилд дунджаар 35 төрлийн соёл урлагийн үйлчилгээг үзүүлж давхардсан тоогоор 6000 гаруй хүнийг хамруулдаг. Соёлын төвийн дэргэд бүжиг, дууны дугуйланг хичээллүүлж жил бүр тайлан тоглолтыг зохион байгуулдаг.  Ерөнхий боловсролын сургуулийн зүгээс хүүхдийн бие бялдар эрүүл мэндийг анхаарч сонгон секцээр хичээллүүлж аймгийн чанартай тэмцээн уралдаанд жилээс жилд амжилттай оролцож байна. Сүүлийн 5 жилээр авч үзвэл

Ажиллах хүч салбараар


Төрийн албанд  ЗДТГ-т 28, ЕБС-д 34, Соёлын төвд 7, Эрүүл мэндийн төвд 21, Цэцэрлэгт 17 нийт 107 төрийн албан хаагч  ажиллаж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаНайрамдал багийн нутаг дэвсгэрт байршилтай.27-н ажилчидтай1991 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга, урд нь ахуй үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан. 2006 онд засвар хийж  ЗДТГ –ын барилга болгон ашиглаж байна. 2012 онд дээвэр болон гадна талын шавардлага хийсэн. Тус барилгад 2006 оноос хойш дотор талд их засвар хийгдээгүй. Тамгын газрын иргэний танхим буюу хүндэтгэлийн өргөө, Найрамдал багийн төв, мал үржлийн тасгийн байрлах байр, Тамгын газрын харъяаны зочид буудалтай болох өргөтгөл барих шаардлагатай.  Нам даралтын зуухаар халаадаг. Цахилгааны төвлөрсөн сүлжээнд холбогдсон.

Сумын сор бүтээгдэхүүн


Баянхангай сумын иргэн Б.Нарантуяа 2010 онооос эхлэн үзэмтэй талхыг үйлдвэрлэж эхэлсэн .2012 онд Төв аймагт зохион байгуулагдсан “Нэг сум Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанаас “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн” батламж хүртсэн.

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх  Ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц,  орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх.