Далайн түвшинээс дээш 1427 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн бүсэд хамаарагдана.Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь байгалийн үзэсгэлэнт Сөдөтийн ам, Зоргол хайрхан, Морин цохио, Харийн нуур, Халзан хангай, Өнжүүл хангай зэрэг газруудтай. Баян-Өнжүүл сумаас баруун тийш Улхын булан гэх газраар Туул гол, Бүжинхийн гол урсдаг.
Газар нутгийн хэмжээ 479099 га
Мал аж ахуй: Сумын хэмжээгээр нийт 202643 толгой мал тоологдсон. Үүнд: тэмээ 269 буюу 0,13 хувь, адуу 14156 буюу 6,99 хувь, үхэр 7281 буюу 3,59 хувь, хонь 105226 буюу 51,93 хувь, ямаа 75711 буюу 37,36 хувь байна.
Тус сумын газар нутаг дээгүүр Дундговь аймгийг Нийслэлтэй холбосон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумаас хар зам хүртэл 50 км зайтай.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, ажиллаж хэрэгцээгээ хангадаг.
Сумын хэмжээнд 12 айлын 3 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.
Тус сум нь ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 106 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 6 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 3 багш хамрагдаж байна.Бүжинхэн цэцэрлэг нь 50 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай одоогоор 46 хүүхэд хүмүүжиж байна. Мэргэжлийн 3 багш, туслах ажилтан 9 нийт 12 ажилтантай, зуны гэр цэцэрлэгт 35 хүүхэд хамрагддаг. Сургуулийн өмнөх боловсрол олгох хамран сургалт 80 хувьд хүрсэн.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 16 байна. Нийт ажилгүй иргэдийн 62,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18,7 хувийг дээд, 75 хувийг бүрэн дунд, 7,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 45 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажил хийгдээгүй байна
Тогтвортой амьжиргаа 2 төсөл Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент төсөл
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлэх Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамж, орчин үеийн тохижилттой сум болох
Боловсрол: | 0.578572000 |
Эрүүл мэнд: | 0.596311666 |
Эдийн засаг: | 0.324542857 |
Бусад: | 0.573410000 |
Дэд бүтэц: | 0.681183333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -25 С7 дугаар сарын дундаж температур +23Сжилийн дундаж салхины хурд 3-5 м/сжилийн хур тунадасны нийлбэр 158 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 156,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 762,8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 220 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 920,1 сая төгрөг байна. Нийт зардлын 72.7 хувь нь цалин, 8.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 66 хувийг урсгал шилжүүлэг, 19.3 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 23 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж 21,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсад 5,1 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.Жуулчны 4 бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан 1400 м өндөртэй Зоргол хайхан уул, Ар өвөр бүрдний элс, Хундагны рашаан зэрэг үзэсгэлэнтэй газрууд сумын аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь болж байна.
Сумын хэмжээгээр жилд 5 га талбайд төмс, 2 га талбайд хүнсний ногоо, 1,7 га талбайд жимс жимсгэний мод тариалж, төмс 28 тонн, хүнсний ногоо 9 тонн хураан авч малчны бүлэг хоршоо, айл өрх нийлээд нийт 67 өрх тодорхой хэмжээнд хүнсний ногоо тариалж хүнсэндээ хэрэглэж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2002 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станцтай.
Сумын төвд ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна. Нэгдсэн төвлөрсөн инженерийн шугам сүлжээ байхгүй.
Суманд улсын төсвийн 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 57 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 345 халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.
2006 онд Сумын уурын зуухны хуучин барилгыг засварлан соёлын төв болгон ашиглалтанд оруулсанаар 50 хүний суудалтай Соёлын төвд урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Сум нь тусдаа спорт заалын барилгагүй.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 5 жижиг дэлгүүр, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Баян-Өнжүүл сумын төв нь засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаагүй 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан мөрдөх чиглэлийг баримтлаж байнаСумын төвийн суурьшлын бүс хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 169 хүнээр буурсан үзүүлэлт харагдаж байнаСумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 3гаүйлдвэрлэлийн бүс 1гаӨнөөгийн байдлаар 42 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4,2 га газар өмчилж, 319 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 22,33 га. газар, 1 иргэн, 2 аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 6 га газар, 4 иргэн 103 га газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байна.
Манай сум мал аж ахуй давамгайлсан иргэд малчид мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд улс аймагт алдартай хүмүүс олонтой сум юм. Алдар цуутай хүмүүсээс Дэлхийн байт сурын анхны аврага эмэгтэй Дэмбэрэл, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Улсын арслан Оргодол, Сосорбарам, Улсын заан Баярсайхан, улсын начин Гэрэлт-Од, Манлай уяач Гийнаа, Чойдог, Алдарт уяач Б.Сандагдорж, Жамбалсүрэн Санжмятав, Хөдөлмбрийн баатар хоньчин Ажваа, Үндэсний сурын харвааны гарамгай мэргэн Г.Батзаяа нараараа бахархдагаас гадна айраг, адуугаараа нэрд гарсан сум.