Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хэрлэнгийн бэсрэг уулсын мужийн Хэрлэнгийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн урд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хойд хэсгээрээ хадархаг уул толгод ихтэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.
Нийт газар нутгийн хэмжээ 237651 га.
Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 114312 толгой малтайгаас 285 тэмээ, 8381 адуу, 3501 үхэр, 62613 хонь, 39532 ямаа байна. Сумын хэмжээгээр нийт малд цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2,4 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 2,1 хувь байна. 250 малчин өрх, 111 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 76,2 хувийг эзэлж байна.
Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1988 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.
Сумын төвийн төсвийн байгууллагууд нь тус тусдаа бага оврын уурын зуухтай, нийт 5 бага оврын уурын зуух, Засаг даргын тамгын газар, Номын сан, Цагдаагийн кабоны барилгуудыг цахилгаанаар халаадаг.
Суманд улсын төсвийн 5 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 265, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 80 тохиолдол гарсан байна.
Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 4 жижиг дэлгүүр, 2 мухлаг, нийтийн хоолны цэг 1, үсчин 1, оёдлын 5 жижиг цех, нийтийн халуун усны 1 цэгт салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 27 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 11 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 5 хувийг дээд, 41 хувийг бүрэн дунд, 48 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Тус сум нь Сэцэн хан аймгийн Сэцэн чин ван хошууны нутагт үүсч байгуулагдсан түүхтэй. Сэцэн чин ван хошуу нь 1691 онд Халхын дорно замын баруун гарын дундад хошуу нэртэй 8 сум, 1200 эрийн албатай байгуулагдсан бөгөөд Богд хаант Монгол улсын үед 6 сум, 40 отогтой байжээ.Шопой Сэцэн хааны 7 дугаар хөвгүүн Бадамдаш, Бадамдашийн хүү Дамба, Дамбын ахмад хөвгүүн Цэвдэн эрх тайж цолтой Энх-Амгалангийн 28 дугаар он буюу 1689 онд анх хошууны засаг ноёноор өргөмжлөгдсөн байна. Цэвдэн ноёноос хойш тус хошууг 9 ноён үе залгамжлан захирч ирсний хамгийн сүүлчийн хошуу ноён нь Жүн Ван Гомбосүрэн юм.Жүн Ван Гомбосүрэн ноён Бадаргуулт төрийн 34 дүгээр он буюу 1908 оноос 1923 он хүртэл тус хошууг захирч байжээ. Энэ үед хошуу нь 13 сум, 60 отготойгоор зохион байгуулагдаж 2400 гаруй өрх, 16000 хүн ам, 74000 толгой малтай байсан байна.1921 онд ялсан Ардын хувьсгалын эхний жилүүдэд Ардын засгийн газраас орон нутгийн засаг захиргааг шинэчлэн зохион байгуулах талаар олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь Засгийн газраас 1923 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гаргасан 38 дугаар тогтоол юм. Энэ тогтоолоор урьд нь язгууртан феодал ноёдын нэрээр нэрлэж байсан айтаг хошуудын нэрийг өөрчилж газар усны нэрээр нэрлэх болсон байна.Энэ үеэс Сэцэн хан аймгийн Сэцэн чин Ван хошууг Хан хэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ.
Боловсрол: | 0.657396000 |
Эрүүл мэнд: | 0.712976666 |
Эдийн засаг: | 0.298658571 |
Бусад: | 0.587740000 |
Дэд бүтэц: | 0.334733333 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хатуу өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23,7 С 7 дугаар сарын дундаж температур + 24,4 Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тундасны нийлбэр 273,9 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн татварын нийт орлого нь 850,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 599,4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны 250,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1054,7 сая төгрөг байна. Нийт зардлын 53,5 хувь нь цалин, 5,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30,6 хувийг урсгал шилжүүлэг, 10 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэц.Сумын хэмжээнд нийт 7 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 19,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 0.07 сая, аймагт 0.3 сая, орон нутагт нийт 0,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Сумын хэмжээнд нийт 4.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2.5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 2.1 хувьд нь бусад ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр 2012 онд 24,7 тонн төмс, 10,3 тонн хүнсний ногоо хураан авсан.
Сумын төвд ундны усны худагт зөөлрүүлэх төхөөрөмж тавигдсан. Сумын хэмжээнд нийт Гүн өрмийн 29, богино яндант 2, энгийн уурхайн 80 худаг байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. 1988 онд баригдсан 1 айлын нэг давхар сууцны барилгатай. 2012 онд төрийн албан хаагчийн 2 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Бусад бүх иргэд нь гэр сууц, хувийн орон сууцанд амьдардаг.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 176 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 74,1 хувь, суурь боловсролын хамран сургалт 89,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 7 багш хамрагдаж байна.Дотуур байр 1980 онд ашиглалтанд орсон, барилгын хийц нь Бамын зориулалттай мод, шилэн хөвөнгөөр хийсэн. Их засвар хийгдэж байгаагүй учир ашиглалтын хугацаа дууссан, барилгын чанар муу. Одоогийн байдлаар 30-50 хүүхэд амьдардаг. Дотуур байр нь зориулалтын гал тогооны барилгагүй. Дотуур байрны халаалтын систем стандартын шаардлага хангахгүй НРк-4 маркын тогоотой бөгөөд хүчин чадал нь дотуур байрыг бүрэн халааж чаддаггүй, Халуун ус жорлонгийн асуудал шийдэгдээгүй, сурагчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах боломж бүрдээгүй, цахилгаан утас нь муудаж гал гарах нөхцөл бүрдсэн. Барилга нь суулт өгч, дээврээс ус гоождог. Иймд дотуур байр, гал тогооны барилга шинээр барих шаардлагатай.
Баянжаргалан сумын төв нь Засаг захиргаа-мал аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:үйлдвэрлэлийн бүс 39 гахөдөө аж ахуйн бүс 233826,94 гаСуурьшилын бүс 101,1 гаГэр, орон сууцны хашааны газар 41,7 гаӨнөөгийн байдлаар 230 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21,5 га газар өмчилж, 326 өрх, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 33,9 га газар, 14 иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2,2 га, уул уурхайн зориулалтаар 1409,1 га газар өмчилж, эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргааХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Тус сум нь “МАА-н түүхий эдэд тулгуурласан, бие даан тогтвортой ажиллах, орон нутгийн онцлогт тохирсон, боловсруулах чиглэлийн ЖДҮ-ийг бий болгох” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:• Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож өрх бүрийг үйлдвэрлэгч болгох суурь нөхцөлийг бүрдүүлэх.• Сумын хөгжлийн давуу тал, нөөц боломжийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын байрыг 3-4 дахин нэмэгдүүлж эдийн засгийн өсөлт, тэргүүлэх салбаруудын хөгжил, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж ажилгүйдэл ядуурлыг бууруулах.Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан иргэдийн орон сууцны хангамжийн түвшинг сайжруулах.