Далайн түвшинээс дээш 1200-1600 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын мужийн Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Өлзийт уул /1980.3/, Баруун бэрхийн даваа /1992.0м/, Шар булгийн даваа /1937.0м/ Баруун салаа уул /1709.8м/ Хушингийн овоо /2221.2м/ Хүнхэр улаан уул /1791.8м/ зэрэг уул даваануудтай.
Нийт газар нутгийн хэмжээ 214656 га
Малын бүтэцСумын хэмжээгээр 2012 оны эцэст нийт 127400 толгой малтайгаас адуу 10196, үхэр 6795, тэмээ 135, хонь 69687, ямаа 40583 тоологдсон ба цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1560 толгой мал байгаа нь нийт малын 1.2 хувь болж байна. 167 малчин өрх, 91 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 49.9 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр хэвтээ тэнхлэгийн мянганы замаас 30 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолойгоор ус түгээж байна. Айл өрхүүд болон албан байгууллагууд гүний худгаас усны хангамж болон малын ундны усаа хангадаг.
Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц зонхилж байна. 1968 онд баригдсан 2 айлын нэг давхар 27 сууцтай. Сумын төвийн баруун зүүн талд гэр хороололтой.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 112 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 7 иргэн суралцаж байна. Суурь боловсролын хамран сургалт 86 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 7 багш хамрагдсан байна.Төрийн өмчийн “Од” цэцэрлэгт үндсэн 50, гэр цэцэрлэгт 34 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтлт 83 хувь хүрсэн байна.
Суманд улсын төсвийн 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 13 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. 1968 онд ашиглалтанд орсон тоосгон хийцийн зориулалтын барилгатай, бага оврын нам даралтын халаалттай. Стандартын шаардлага хангахгүй дээврээс ус гоождог, дулаан алддаг, суулт өгсөн тул их засварт орох шаардлагатай. 2012 онд нийт 2 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг 2012 оны байдлаар авч үзвэл авч үзвэл халдварт бус өвчлөл 24, осол гэмтэл 12, халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна. Эмнэлгийн зохих тоног төхөөрөмжөөр хангагдсан учир хүн амд ЭХO зүрхний цахилгаан бичлэг хийх, бариа засал зүү төөнүүр лаборатороороо 5-6 төрлийн шинжилгээ хийж байна.
1968 онд ашиглалтанд орсон 150 суудал бүхий Соёлын төвтэй. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 2 жижиг дэлгүүð, оёдлын 1, нийтийн халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна.
Баяндэлгэр сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 77-оор нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 154 гаүйлдвэрлэлийн бүс 20 ганогоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 400 гахөдөө аж ахуйн бүс 20 газуслангийн бүс 400 гаӨнөөгийн байдлаар 1348 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 199.3 га газар өмчилж, 162 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 183.8 га газар, 189 иргэн, аж ахуйн нэгж зуслангийн зориулалтаар 17.02 га газар, 4 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 14.5 га газар, 4 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 5194 га газар эзэмшиж байна.
Баяндэлгэр сум нь улсад “Эсгий гутал-бамбагар цагаан“-аар алдартай билээ. “Бамбагар цагаан” эсгий гутал нь тухайн орон нутагт 50 гаруй жил хийгдэж ирсэн.Монголын орчин үеийн уран зохиолыг их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин түшээт Хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутайн Аягын аманд төрсөн.
Боловсрол: | 0.598840000 |
Эрүүл мэнд: | 0.726758333 |
Эдийн засаг: | 0.319564285 |
Бусад: | 0.380730000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 25С7 дугаар сарын дундаж температур +28Сжилийн дундаж салхины хурд 5-7 м/сжилийн хур тундасны нийлбэр 210 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 97,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 788,3 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого сая 35,3 сая төгрөгийн орлогоос бүрдсэн байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 823,6 сая төгрөг байна. Нийт зардлын 537,9 сая төгрөг нь цалин, 61,9 сая төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэл, 183,3 сая төгрөг нь урсгал шилжүүлэг, 27,6 сая төгрөг нь бусад зардлын санхүүжилтэд зарцуулагдаж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, жилд 200,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 776,7 мянган төгрөгийн татвар төлсөн байна.Тус суманд “Чулуут интернейшнл” ХХК 15,0 тн жоншний баяжмал олдворлож “Эсгий, эсгий урлалын холбоо” жилд дунджаар 9380 хос, 17364 м үйлдвэрлэх зэргээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтэц томоохон нөлөө үзүүлж байна.
Газар тариалан сумын хэмжээгээр 2012 онд 800 га талбайд үр тариа, 50 га талбайд төмс, 9 га талбайд хүнсний ногоо, 250 га талбайд малын ногоон тэжээлийн ургамал тариалж 1050 тонн үр тариа, 400 тонн төмс, 43.3 тонн хүнсний ногоо, 600 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.
Сум нь төв төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1968 онд баригдсан 110/35/10квт-ын дэд станц байдаг.
Сумын төвд төвд бага оврын 8 уурын зуух ажиллаж байна. Тус сумын төв нь хуучин ЗХУ-ын тусламжаар баригдсан бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй байсан боловч одоо ажиллахаа больсон.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 6 байна. Сумын иргэд өвлийн улиралд хувиараа эсгий, эсгий гутал үйлдвэрлэдэг.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 50 сая төгрөгийн 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Шинээр төрийн албан хаагчийн 6 айлын орон сууц баригдаж ашилгалтад хүлээлгэн өгсөн.
Хот орчмын бэлчээрийн төсөлӨрхийн үйлдвэрлэлийг дэмжих төсөл\
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуй, эсгий, эсгий гутал үйлдвэрлэгч өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Малын үүлдэр угсааг сайжруулах зорилт тавьж байгаа бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд махны чиглэлийн 2 шүдлэн бух, махны чиглэлийн 14 төлөгөн хуц, 14 борлон ухна авах,Суманд жишиг үйлдвэртэй болж ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, сум хөгжүүлэх зээлийн 80 гаруй хувииг эсгий, эсгий гутал үйлвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах.