Далайн түвшнээс дээш 1250 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Дундад халхын болон дорнод Монголын талархаг хээрийн мужийн тэгш өндөрлөгийн тойрог, Хэрлэн голын өмнөд баруун урд талын нам уулсын тойргуудад тус тус хуваагдан оршино. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь дундаж ба нам уулс, тал хээрийн жижиг толгод бүхий гүвээрхэг, долгиорхог, тэгш тал газар, тэдгээрийн хоорондох нугархаг нам хотсуудаар тодорхойлогдоно. Тал хээрийн бүст орших учир хөрсний үржил шим харьцангуй муу, чийг бага учир газар тариалан, хадлангийн аж ахуй эрхлэх боломж хязгаарлагдмал.
Нийт газар нутгийн хэмжээ 290527 га.
Малын бүтэцСумын хэмжээнд 75361 толгой малтайгаас тэмээ 163 буюу 0.22 хувь, адуу 7394 буюу 9.81 хувь, үхэр 2827 буюу 3.75 хувь, хонь 39272 буюу 52.11 хувь, ямаа 25705 буюу 34.11 хувь байна.
Баян сум нь зам тээврийн дэд бүтцийн хувьд аймгийн бусад сумдаас харьцангуй илүү бөгөөд сумын төвийг манай улсын төмөр замын гол шугам Улаанбаатар төмөр замын “Баян” өртөө, Азийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан босоо тэнхлэгийн Улаанбаатар, Чойр, Сайншандын чиглэлийн засмал зам дайран өнгөрдөг. Улаанбаатар хотоос 100 км, Төв аймгаас 85 км, Багахангай дүүргээс 12 км зайтай оршдог сум юм. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худагтай. Энэ худаг нь сумын төвийн иргэдийн ундны усыг хангадаг. Энэ 2 худгийн ус нь шохойн чулуулгийн улмаас тунадас их хэмжээгээр үүсдэг бөгөөд шүүлтүүр тавьж цэвэршүүлэх шаардлагатай. Бэлчээрийн усан хангамжийн хувьд өрөмдлөгийн 26 худаг байна.
Тус суманд байрладаг томоохон байгууллагууд болох ШШГЕГ-ын Хорих 415-р анги, СМДӨАХХАЭГазар, Төмөр зам зэрэг байгууллагууд нь ажилчдын орон сууцтай бөгөөд 2012 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын харъяаны төсвийн байгууллагын ажилчдын хэрэгцээнд зориулж 4 айлын орон сууцны барилгыг шинээр барьсан.Дээрхи орон сууцны барилгууд нь инженерийн байгууламжгүй ердийн галлагаатай орон сууцнууд бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй байна.
Баян сумын 9 жилийн дунд сургууль 281 суралцагчтайгаар 72 дахь хичээлийн жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан ба 80 хувь нь дээд боловсролтой, 40 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна. Сумын 313 хүүхэд сургуульд хамрагдахаас 281 суралцагч сургуульд суралцаж хамран сургалт 89,8 хувь нь шалтгаангүйгээр сургууль завсардсан хүүхэд байхгүй. 6 настай 24 хүүхэд суралцахаас 24 нь суралцаж хамран сургалт 100 хувь байна. Нийт 10 бүлэгт 251 суралцагч суралцаж анги дүүргэлт 25 сурагчтай байна. Дотуур байранд 16 сурагч ая тухтай амьдарч байна. Үдийн цайнд 164 сурагч хамрагдаж байна. Төмөр замын ажилчдын “Бамбар” цэцэрлэгт 20 хүүхэд, сумын “Дэлбээ” цэцэрлэгт 60 хүүхэд нийт 80 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 20 хүн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15 хувийг дээд, 6 хувийг тусгай дунд, 63 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 586 сая төгрөгийн 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Шинээр Соёл, спортын төв, 2 айлын орон сууц, Тэжээлийн үйлдвэр баригдаж ашилгалтад хүлээлгэн өгсөн.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЦөлжилтыг бууруулах
Тус суманд төр захиргааны болон төсвийн байгууллагуудаас гадна ШШГЕГ-ын харъяа хорих 415-р анги, СМДӨАЭАХХ Газар, Төмөр замын “Мааньт” өртөө, Цаг уурын “Мааньт” станц, ДДТрейд, “Минжит булган гол” ХХК, “Оюуттөгөлдөр” ШТС, “Тэспетролиум” ШТС, ШТН -ТӨҮГазар зэрэг аж ахуйн нэгжүүд мөн 2-р багийн нутагт “Төгрөг нуурын энержи” ХХК-ний утаагүй түлшний үйлдвэр, Петрокаал ХХК –ны нүүрсний уурхай, Ш.Бат-Эрдэнийн “Эсгийний үйлдвэр” үйл ажиллагаагаа явуулж байна. Төмөр зам, засмал зам, өндөр хүчдэл, өндөр хурдны шилэн кабель, Мобиком, Скайтель, Жи мобайль, Юнител зэрэг гар утасны сүлжээ болон ОНИМТ-тэй, дэд бүтэц сайн хөгжсөн сум юм. Шохойн чулуу, Бал чулуу, Хүрэн нүүрс, жонш, Шатдаг занар, Үзмэн мана, Утаат болор, Уран зэрэг ашигт малтмал байгалийн баялаг ихтэй.
Боловсрол: | 0.782635000 |
Эрүүл мэнд: | 0.726018333 |
Эдийн засаг: | 0.391445714 |
Бусад: | 0.508440000 |
Дэд бүтэц: | 0.298000000 |
Байгаль орчин: | 0.828550000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -22,4С7 дугаар сарын дундаж температур +17,2 Сжилийн дундаж салхины хурд 3,5 м/сжилийн хур тундасны нийлбэр дунжаар 213,6 мм
Орон нутгийн төсөв.Улсын төсвөөс орж ирсэн санхүүжилт 2012 оны байдлаар 930,2 сая төгрөг, сумын төсвийн татварын нийт орлого нь 99.8 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааы орлого 6.2 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 878,4 сая төгрөг байна. Нийт зардлын 64 хувь нь цалин, 5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 4 хувийг урсгал шилжүүлэг, 27 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 19 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 13.9 сая, аймагт 295.8 сая, орон нутагт 99.8 сая нийт 409.5 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Сумын төвөөс 6 км зайд түгээмэл тархацтай ашигт малтмал болох шохойн чулууны орд газрыг түшиглэн ШШГЕГ-ын харъяа ШТН нэгдэл ТӨҮГ, “Хөнгөн бетон” ХК-ийн харъяа “Минжит булган гол” ХХК зэрэг газрууд шохойн чулуу олборлож, боловсруулах үйл ажилгааг эрхлэж байна.
Сумын хэмжээнд 3,5 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2.5 га –д төмс, 1 га-д хүнсний ногоо тариалан 22,5 тн ургац хураан авдаг.
Сумын төв нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1992 онд баригдсан 35/6000квт-ийн дэд станцтай.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй. Төсвийн 6 байгууллага, улсын онцгой обект болох төмөр зам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 415-р анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх СМДӨАЭАХХГ /албадан эмчилгээ/ гэсэн байгууллагууд нам даралтын халаалтын тогоогоор /Хятад улсад үйлдвэрлэсэн/ дулаан хангамжаа авдаг.
Суманд улсын төсвийн 9 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 22 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж 2000 гаруй иргэдэд үйлчилж байна.
Баян сумын соёлын төв нь үндсэн 5 ажилтан \Эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч\ гэрээт 4 ажилчин \галч\ -тайгаар үйл ажиллагаа явуулж байна.2012 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Соёл спортын шинэ цогцолбор ашиглалтанд орсон бөгөөд уг цогцолбор нь 2 давхар, зориулалтын дагуу баригдсан 11 өрөө тасалгаатай, 2 давхартаа урлаг, уран сайхан, хурал зөвлөгөөнийг зохион байгуулах зориулалт бүхий техник тоног төхөөрөмжөөр хангагдсан 15О хүний багтаамжтай танхимтай, 25 хүний уншлагын танхим, 14 мянган номын фонд бүхий номын сантай, 12х25 метр харьцаатай 286 м2 талбайтай, 150-иас 200 үзэгчтэйгээр спортын тэмцээн уралдаан зохион байгуулах хүчин чадалтай спорт залтай.Уг соёл спортын цогцолборын дэргэд урлаг спортын секц, дугуйлан ажиллаж төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Баян сумын төв нь Засаг захиргаа -дэд бүтэц-үйлдвэрлэл, үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2005 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн боловсруулж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 5 жилийн хугацаанд 28 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:хөдөө аж ахуй газар 279077,2 гахот тосгон бусад суурин газар 2677,5 газам шугам сүлжээний газар 3285,3 гаойн сан бүхий газар 159 гаусан сан бүхий газар 368 гаулсын тусгай хэрэгцээний газар 4960 гаӨнөөгийн байдлаар иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 327 иргэн газар өмчилж, иргэн ААН, 277 га газрыг ашиглаж, 2229 га газрыг эзэмшиж байна.Тариалангийн 10,5 га газар байна.
Тус сумын 90 жилийн ой 2014 онд болох тул “Тохижилт соёлжилтоороо аймгийн хэмжээнд жишиг сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Сум орон нутгийн хөгжлийг тодорхойлоход иргэдийн оролцоог нэмэгдүүлж төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг ил тод шуурхай болгохАжлын байрыг нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх. Цаашид барилгын материалын үйлдвэрлэлыг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөтгөх хүн амын орлого нэмэгдүүлэх ажилгүйдэл, ядуурлыг бууруулах.