Далайн түвшинээс дээш 1100-2500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хэнтийн нурууны баруун захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хараа голын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, ой модоор бүрхэгдсэн эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 243116 га.
Малын бүтэцСумын хэмжээгээр нийт 63383 мянган толгой мал тоологдсон. Үүнд: Тэмээ 16, Адуу 5929, Үхэр 17425, Хонь 22146, Ямаа 17872 толгой мал байгаа ба зөгий 79 бүл, шувуу 176, гахай 139 тус тус тоологдсон. Цэвэр үүлдрийн үнээ 4208, нутгийн сайжирсан үнээ 1924, нутгийн монгол үнээ 2166 байна.1217 малтай өрх байгаа нь нийт өрхийн 62,4 хувийг, 723 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 37,2 хувийг эзэлж байна.
Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг Нийслэлтэй холбосон төмөр зам 44.2 км дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 4 гүний худаг, 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж,
II багийн төв Баянбууралд 12 айлын инженерийн шугам сүлжээтэй орон сууц 1, 1 давхар төмөр замын орон сууц 14, 8 айлын багш нарын байр, амины болон гэр сууцтай байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр 24 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 41 бүлэгт 1076 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь 10, бүрэн дунд 28 боловсрол нөхөн олгох сургалтанд 38 иргэн суралцаж байна. суурь боловсролын хамран сургалт 86,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 52 багш хамрагдаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 25 байна. Нийт ажилгүй иргэдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
1. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын “Орчны бүсийг хөгжүүлэх төсөл2. Тайландын гүнжийн сангийн “Үдийн цай” хөтөлбөр3. Тогтвортой амжиргаа төсөл4. Малын индексжүүлсэн даатгал төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна
Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, Орон сууцны хангамжийн хувийг дээшлүүлэх
Боловсрол: | 0.549843000 |
Эрүүл мэнд: | 0.509283333 |
Эдийн засаг: | 0.283041428 |
Бусад: | 0.594270000 |
Дэд бүтэц: | 0.401233333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -30С7 дугаар сарын дундаж температур +20 С жилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн нийт орлого 315,4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1410,7 сая төгрөг, аймгийн төсвийн шилжүүлэг 313,5 сая төгрөг, сумын өөрийн орлого 120,9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1428,8 сая төгрөг байна.Нийт зардлын 42,7 хувь нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 19,4 хувь халамжийн тэтгэвэр, 20,7 хувийг урсгал шилжүүлэг, 17,2 хувийг сум хөгжүүлэх сан, ОНХСангийн зардал эзэлж байнаЭдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 78 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 23,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 66,6 сая төгрөг улсад, 194,5 сая төгрөг аймагт, 120,9 сая төгрөг орон нутагт, нийт 382,0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Тус сум 3912,2 сая төгрөгийн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2738,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд борлуулж байна.Сумын хэмжээгээр жилд 363,9 га талбайд төмс, 59 га талбайд хүнсний ногоо, 523.1 га талбайд тэжээлийн ургамал тариалж 5764,4 тонн төмс, 664,7 тонн хүнсний ногоо, 3223,5 тонн тэжээлийн ургамал хураан авсан
Сумын төв болон төв суурингууд эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1967 онд баригдсан /35/10 квт-ийн Дэд станцтай. 10 кв-н ЦДАШ 124 км , 0,8 км кабел шугам, 0,4 кв-н 64 км ЦДАШ , 10/04 кв-н 6 ХТП, 3 КТП 17 АТП тэй байна
Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Эрүүл мэндийн төв, засаг даргын тамгын газар, соёлын төв байгууллагууд уурын зуухууд ажиллаж байна.
Суманд улсын төсвийн 14 ортой 1 эмнэлэг, 1 амбулатори 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 183 хүүхэд үүнээс сумын төвд 43 мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна.
1973 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн блокн барилга нь ашиглалтын шаардлага хангахаа байсан.Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Батсүмбэр сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан тосгон юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:орон сууц, олон нийтийн бүс 2270 гаүйлдвэрлэлийн бүс 110 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 200 гахөдөө аж ахуйн бүс 1170 газуслангийн бүс 750 гаӨнөөгийн байдлаар 1790 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 401 га газар өмчилж авсан 48 ААН,Б 1165 га , 430 иргэн 1857 га газрыг тариалангийн, 13 ААН,Б 203 га, 12 иргэн 24 га газрыг амралт аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байна.
Сумын нутаг дэвсгэр нь уул, ой модоор бүрхэгдсэн, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой 243,1 мянган га хавтгай дөрвөлжин газар нутагтай ба ангилж үзвэл дараах байдалтай харагдана.Нийт нутгийн 56,5 хувийг эзлэж буй ойн сан бүхий газарт ойн санг гэрээгээр эзэмшин хамгаалдаг 37 нөхөрлөлтэй, цэвэрлэх,сийрэгжүүлэлт хийх талбай ихтэй, унаанги хожуул гэх мэт ойн хаягдал ашиглан барилгын материал, шахмал түлш хийх зэрэг үйлдвэр хөгжүүлэх боломж, нөөц ихтэй юм. Байгалын үзэсгэлэн бүрдсэн түүх дурсгалын газрууд ихтэй Хараа, Сөгнөгөр, Баянгол, Үдлэг, Хүй, Хунцал, Өлгий, Балж, Чулуут, Бургалтай зэрэг голууд, Түшээгүн, Мандалын арын нөөц ихтэй рашаан устай, 60 гаран төрлийн эмийн ургамал,10 гаран төрлийн жимс, 20 гаран төрлийн мод бут сөөг ургадаг, зам харилцаа дэд бүтэц сайтай аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой нутаг юм. Сумын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын төмөр зам дайран өнгөрдөг нь манай сумын иргэд галт тэргээр Улаанбаатар хотруу өдөртөө 2 удаа очих болон буцаж ирэх бололцоотой нь бусад сум сууринтай харьцуулахад давуу талтай бөгөөд зах зээлийн харилцаанд орох өргөн боломжтой байдаг.