Далайн түвшинээс дээш 1400 метр өргөгдсөн, жилд унах хур тунадасны хэмжээ 200-231 мм ба зарим гантай жил 150 мм-ээс бага байх тохиолдол гардаг. Хөрсний ялзмаг агуулалт 1,5-2 хувь байх бөгөөд ерөнхийдөө үржил шим багатай чулуурхаг цайвар хүрэн хөрс зонхилно.Газар хөдлөлийн эрчим 5 балл.Сумын нутаг дэвсгэр нь Монгол орны ой хээрийн бүсээс тал хээрт шилжих завсрын бүсэд оршдог.
Нийт газар нутгийн хэмжээ 82925 га
Малын бүтэцТус сум нь хөдөө аж ахуй худалдаа үйлчилгээ зонхилсон бүтэцтэй, томоохон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуй байхгүй. Сумын хэмжээгээр мал сүргийн бүтэц 2012 оны эцэст нийт 40908 мянган толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 2333 толгой мал тоологдсон нь нийт малын 5,7 хувь байна.
Сумын нутаг дэвсгэр дээгүүр Багахангай-Багануурын төмөр зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогдсон.
Сумын хэмжээнд нийт 79 худаг уст цэгтэй бөгөөд үүнээс 48 нь ашиглах боломжтой, 31 ашиглах боломжгүй байна. Гүний өрмийн 44 худаг байна. Мөн бэлчээр, ундны усны зориулалттай 27, тариалангийн зориулалттай 5 худаг ажиллаж байна. Гар худаг 9 байгаагаас сумын төвийн ундны усыг 100 хувь хангаж, 7 худгийг тогтмол ашиглаж байна.
Сумын төвийн хувьд дулааны төвлөрсөн хангамж байхгүй. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бие даасан дулаан хангамжтай.
Суманд улсын төсвийн 6 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 4 сувилагч, бусад үйлчилгээний 14 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.2012 онд нийт 33 хүүхэд шинээр мэндэлж, 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй байна. Сүүлийн 10 жил эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 94, осол гэмтэл 2, халдварт өвчлөлийн 3 тохиолдол 2012 гарсан байна.
2003 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн чулуун хийцтэй урлагийн зориулалтын бус барилгатай. Хуучин барилгыг сэргээн засварласан. Их засварт оруулах шаардлагатай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан секц, номын сангийн үйлчилгээ, спортын бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:• Хөдөө аж ахуйн газар-81771 га• Хот тосгон, суурингийн газар -437 га• Зам шугам сүлжээний газар-333 га• Ойн сан бүхий газар -251• Усан сан бүхий газар-133• Бүгд -82925Өнөөгийн байдлаар 216 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 47 га газар өмчилж авсан бөгөөд 181 иргэн, аж ахуй нэгж, өвөлжөө хаваржааны зориулалтаар 12,67 га газар, 1 иргэн аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар эзэмшиж байна.
Архуст сумын хөгжлийн зорилго нь “ХАА-н салбарыг тэргүүлэх чиглэл болгож” дараах гол зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:• Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах • Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах• Уул уурхайн цөөн тооны тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хамтран ажиллах • Аялал жуулчлалыг хөгжүүлэх • Ажилгүйдэл ядуурлыг бууруулах
Боловсрол: | 0.665115000 |
Эрүүл мэнд: | 0.919496666 |
Эдийн засаг: | 0.355815714 |
Бусад: | 0.486305000 |
Дэд бүтэц: | 0.357150000 |
Байгаль орчин: | 1.000000000 |
Цаг уурын нөхцөл хуурайдуу сэрүүн зунтай, өнтэй өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27С7 дугаар сарын дундаж температур +22СЖилийн дундаж салхины хурд 5-7 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 250 мм
Орон нутгийн төсөвСумын төсвийн татварын нийт орлого нь 19,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 212,0 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 18,5 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 230,5 сая төгрөг байна. Нийт зардлын 69,3 хувь нь цалин, 7,6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 17,7 хувийг урсгал шилжүүлэг, 5,4 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 27 аж ахуйн нэгж байгууллагаас Хувьцаат компани-2, Хязгаарлагдмал хувьцаат компани -7, хоршоо-4, төсөвт байгууллага-5, салбар-4, төрийн бус байгууллага-3 тус тус үйл ажиллагаа явуулж улсын төсөвт нийт 2,1 сая төгрөг, аймгийн төсөвт 50,0 сая төгрөгийг татварт төвлөрүүлэн ажиллаж байна.
Сумын хэмжээнд нийт 243 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс: 28 га-д буудай, 79- га-д төмс, 36 га-д хүнсний ногоо, 100 га-д техникийн ургамал тариалж байна.Сумын хэмжээгээр 2012 онд 42 тн буудай, 817,5 тн төмс, 75 тн хүнсний ногоо, 30 тн техникийн ургамал хураан авсан.
Сумын төв нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1975 онд баригдсан ХТП -250 квт, АТП-100 ква-гийн дэд станцтай.
Булагтай өртөөний барилга орон сууцны 1 цэвэрлэх байгууламж, бохир усны 1 худаг, төвлөрсөн ариутгах татуургын системд 48 өрх, 7 аж ахуйн нэгж байгууллага холбогдоод байна.
Ноёншанд 1-р багт 48 айлын 4 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт 142 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага боловсрол нөхөн олгох сургалтанд 3 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 77,1 хувь, суурь боловсролын хамран сургалт 71,6 хувь байна. Ерөнхий боловсролын сургуулийн мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд 12 багш хамрагдаад байна. Цэцэрлэгт 48 хүүхэд хүмүүжиж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 36 байна. Үүнээс ажилгүй иргэдийн 58,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь ангилж үзвэл 33,6 хувийг дээд, 5,6 хувийг бүрэн дунд, 33,2 хувийг бүрэн бус дунд, 19,6 хувийг техникийн болон мэргэжлийн анхан шатны мэргэжилтэн, 8 хувийг боловсролгүй иргэд тус тус эзэлж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд цагдаагийн барилгыг 63 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулсан.
Тогтвортой амьжиргаа төсөл МСС-ийн хот орчмын бэлчээр төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
Ар хөшөөтийн буган хөшөөБөөрөлжүүтийн рашаанБөөрөлжүүт нь 370 га талбайг эзэлсэн хүхэрлэг ногоон өнгөтэй мөнхийн ундаргатай томоохон рашаан ус юм. Дээр үед Бөөрөлжүүтийн рашаан ч гэдэггүй “Ногоон бүрд” гэдэг байж. 1910-аад оны үед Дархан чин вангийн хошууны оточ мэргэн Бандид лам Ногоон бүрдийг анх аравнайлж рашаан болгохдоо нутгийн ардуудыг цуглуулж бэсрэг найр наадам хийж байсан түүхтэй.Тэрвээр рашаанд орох дэг журмыг тогтоохдоо хүнд өвчтэй хүн бол 7 хоног ор, тэгэхдээ 1,2,3,4,3,2,1 гэсэн өгсөх уруудах дарааллаар 7 өдөр орж эцсийн оролтыг нар шингэсэн хойно орно гэжээ.
Архуст сумын хувьд анх Архустайн тэжээлийн сангийн аж ахуйг түшиглэн 1959 онд байгуулагдсан.Тус сум нь ургамлын сан нөмрөг сайтай бөгөөд эмийн үнэт ургамлаас ганга, тарваган шийр, зээргэнэ, гишүүнэ, монгол цай, нохойн хошуу, сөд, лидэр буюу цөс өвс, цагаан агь, лууль, царван, бэлчээрийн ургамлаас ботууль, ерхөг, хиаг, шивээт хялгана, шувуун хөл, мангир, яргуй, дэрс, бут зэрэг олон зүйлийн ургамал ургадаг.