ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл



Тус сум нь аймгийн баруун хойд хэсэгт Тус сум Улаанбаатар хотоос баруун зүгт 82 км зайдАймгийн төвөөс 106 км зайд байрладаг Тус сум нь хойд талаараа Баянцогт сум, зүүйн талаараа Улаанбаатар хот, урд талаараа Алтанбулаг, баруун талаараа Баянхангай сумдтай хиллэдэг.


Эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -25С7 дугаар сарын дундаж температур +20Сжилийн дундаж салхины хурд 4-6 м/сжилийн хур тунадасны нийлбэр 150-200 мм


Орон нутгийн төсөв Сумын төсвийн татварын нийт орлого нь 112.7 сая төгрөг бөгөөд үүний 18.1 сая төгрөг нь орон нутгийн орлогод, 68.3 сая төгрөгийн орлого нь аймаг, улсын төсөвт орж байна. Орон нутгийн төсвийн нийт зарлага 876.1 сая төгрөг байна. Нийт зарлагын 63,3 хувь нь цалин, 6,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,8 хувийг урсгал шилжүүлэгийн зардал эзэлж байна. Төсвийн байгууллагуудын өөрийн орлого 1.3 сая төгрөг эзэлж байна.Эдийн засгийн  бүтэцСумын хэмжээнд нийт 26 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус сум улсад 13.5сая,аймагт 68.3 сая, орон нутагт 7.7сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Сумын эдийн засгийн голлох салбар бол газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл юм.Тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүд болох Тусжин ХХК, Марс арвай ХХК, Хос бэрс 2012 онд нийт 1535 га талбайд тариалалт хийж.1453 тн ургац хураан авсан. Мал аж ахуйн чиглэлд Жикс ХХК, Аргалантын тал ХХК-ууд үхэр сүргийг мах сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байна. Жикс ХХК нь төвлөрсөн цахилгааны системд холбогдсоноор үнээний цахилгаан саалтуур,тохилог байр, усан хангамж, сүүлийн үеийн техник технологиор иж бүрэн хангагдсан байна. Саалийн 100 үнээ махны чиглэлийн 150 үхэртэй. Жилд дунджаар нэг үнээнээс 2380 л сүү сааж  Улаанбаатар хотын сүүний хэрэгцээнд нийлүүлж байна. Мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах Байгаль орчны доройтлыг сааруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий 14 малчны бүлэг байгуулагдан ажиллаж байна. Малчны бүлэгт нийт малчдын 98 хувь хамрагдаж ажил үйлсээрээ тэргүүлж байна. Тухайлбал Бяцхан бүлэг 2012 оны улсын тэргүүний малчны бүлгээр шалгарсан.  

Газар тариалан


Сумын хэмжээгээр жилд 1531 `га талбайд үр тариа, 30 га талбайд төмс, 5.5 га талбайд хүнсний ногоо, 690 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1453 тонн үр тариа, 388 тонн төмс, 50.2 тонн хүнсний ногоо, 2000 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Цахилгаан хангамж


Сум нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. 110/35/10 квт-ын дэд станцтай. Малчид, мал бүхий иргэдийн 98 хувь нь нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байна. Эрчим хүчний системд аялал жуулчлалын Нарлаг ХХК, Хусан баганат, Жирмийн сайхан, Хос оюу, Жикс, Тусжин, Хос бэрс зэрэг аж ахуйн нэгж, компани, дахин дамжуулах 2 станц, үүрэн холбооны станцууд төвийн эрчим хүчээр хангагддаг.

Ариутгах татуурга


Сумын төвд ашиглалтад орж байгаагүй 1 цэвэрлэх байгууламж байдаг. Газрын доорх шугам тоногдсон, 700 метр урт хоолой бохирын цооног 16 байна. Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгах татуурга шугамын хэвийн ажиллагаа алдагдсан болно.

Хүн ам өрхийн тоо


Сумын хүн амын 60.84 хувь нь залуу болон дунд насныхан, 14.25 хувь нь хүүхэд, 16.81 хувь нь ахмад настан байна.

Орон сууц хангамж


Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй. Айл өрхүүд амины сууц болон гэр сууцанд амьдарч байна.

Боловсрол


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 11 бүлэгт 208 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 10 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 98 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 16 багш хамрагдсан байна.

Цэцэрлэг


“Янзагахан “ цэцэрлэг Аргалант сумын “Аргалын уул “ багийн төвд байршилтай 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор ээлжийн бүлэгт 75 хүүхэд, явуулын сургалтаар 20 хүүхдэд  СӨБ-ыг олгож байна 13  багш, ажиллагчидтай2012 оны 11-р сарын 01 ашиглалтанд орсон   угсармал хавтан хучилттай,зориулалтын  барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Эмнэлэг


•    Аргалын –Уул багийн төвд байрлалтай •    8 ортой •    2 их эмч, 2 багийн эмч, 1 эх баригч, 4 сувилагчтай нийт 21 ажиллагчидтай. •    1989 онд ашиглалтанд орсон зориулалтын барилга.•    Эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад шал   нь доороосоо овойж мөөгөнцөр үүсдэг, дулааны шугам сүлжээ, цахилгааны утас, шал хана тааз, цонх солих шаардлагатай байна. •    Барилгад цууралт үүссэн.

Соёлын төв


Соёлын төвАргалын-Уул багт байршилтай120 хүний суудалтай5 ажиллагчидтай1979 онд ашиглалтанд орсон, зориулалтын бус БАМ-ын барилга. Урлаг, уран сайхны үйл ажиллагааны үед номын санд уншлага хийх боломжгүй, дотор талд нь өрөө тасалгаа цөөн. Дугуйлангууд хичээллэх болон багш нар суух өрөө тасалгаа дутмаг, тус барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй гадна талаасаа нурж ан цав ихээр гарсан.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 78 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Сумын төв нь засаг захиргаа, хөдөө аж ахуй, үйлчилгээ давамгайлан хөгжсөн суурин юм.Аргалант сум нь Сумын төв, Цагаан хөтөл гэсэн хоёр суурьшлын бүстэй одоогийн байдлаар 175 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  41,6 га газар өмчилж, 101 иргэн өвөлжөө хаваржааны зориулалтаар 7,07 га газар, фермийн зориулалтаар 30 иргэн, ААНэгжийн 47,83 га газар, Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 46 иргэн, аж ахуйн нэгжийн 58,7га газар, аялал жуулчлалын зориулалтаар 12 иргэн, аж ахуйн нэгжийн 126,5га газар, тариалангийн зориулалтаар 85 иргэн, аж ахуй нэгж 14081,4 га газар эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилга нь зориулалтын бус, 1979 онд ашиглалтад орсон ВАМ-ын барилгад байрладаг. Тус суманд ясли цэцэрлэг 1992 он хүртэл ажиллаад 140 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж уг барилга ашиглалтгүй болсоныг ЗДТГ-ын ажилчдын хүчээр 2000 онд засварлан контор болгон ажиллуулж байна.Нийт 30 ажиллагчидтай.Төвлөрсөн халаалттай.Зориулалтын бус стандарт хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан, гал усанд тэсвэргүй материалаар баригдсан, дулаан алдалт ихтэй.Засаг даргын Тамгын газрын барилгыг шинээр барих шаардлагатай байна.

Сумын хөшөө дурсгал


•    Буриад гутал•    Цагаан ултай гутал•    Арвайн гурил

Сумын онцлог


Тус суманд газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал хослон хөгжих боломжтой. Дэд бүтэц, эрчим, зам, харилцаа холбоо сайн хөгжсөний дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах зах зээлийн багтаамж их, газар тариалан эрхэлж малын тэжээлийн үр үржүүлэх улсын нөөцийн тэжээл бэлтгэх боломжтой сум юм.  

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.706591000
Эрүүл мэнд: 0.699468333
Эдийн засаг: 0.302642857
Бусад: 0.196020000
Дэд бүтэц: 0.812500000
Байгаль орчин: 0.666665000


     Төв аймгийн Аргалант сум 1977 онд атар газар эзэмших 2 дахь аяны жил байгуулагдсан. Тус сум 112,6 мянган га газар нутагтай, тариалангийн 15850 га талбай, 85703 га малын бэлчээртэй өргөн уудам өгөөж баян нутагтай.     Аргалын-Уул, Хөшөөт багийн нийт 533 өрхөд 1601 хүн амьдардаг. Сумын төвд Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Шуудан холбоо, ХААН, Хадгаламж банкууд ажилладаг. Дулааны төвлөрсөн хангамжтай, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдсон сум юм.      Улаанбаатар, Дархан хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон.


Сумын нутаг далайн төвшнээс дээш 1200 м-т өргөгдсөн, элсэнцэр хөнгөн хүрэн хөрстэй, хангай говь хосолсон тансаг сайхан байгальтай,сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ толгод бүхий тал хээрийн бүс, Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Газар хөдлөлийн эрчим 7 балл.


Нийт газар нутгийн хэмжээ 112637 га.

Мал сүрэг


Малын бүтэцСумын хэмжээнд 79754 толгой малтайгаас 3 тэмээ, 6037 адуу, 5100 үхэр, 41381 хонь, 27233 толгой ямаа байна. Ямаа 34.2 хувь, 51.82 хувь, 6.4 хувь, 7.57 хувь, 0.01 хувийг эзэлж байна.Сумын мал аж ахуйн талаар баримтлах бодлогодоо ороннутгийн байгаль цаг уурын онцлог, малчдын сонирхлыг харгалзан адууг хурдны чиглэлээр, үхэр сүргийг мах, сүүний хосолмол ашиг, шимийн чиглэлээр, хонийг мах, ноосны, ямааг сүү ноолуурын чиглэлээр үржүүлэхээр ажиллаж байна.Мал сүргийг эрүүлжүүлэх мал эмнэлгийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг 2 мал эмнэлэг үржлийн нэгж ажилладаг. 230 малчин өрх байгаа нь сумын нийт өрхийн 43.1 хувийг эзэлж байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн улсын чанартай хатуу хучилттай авто зам 116 км урттай дайран өнгөрдөг. Хөдөөгийн малчид, багийн иргэд, аж ахуйн нэгжүүд хоорондоо шороон замаар холбогддог.

Ус хангамж


Сумын төвдцэвэр усны эх үүсвэрийн гүний 2 худаг ажилладаг. 1 худагт нь ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөрөөмж суурилагдсан. Мал аж ахуйн зориулалтаар сумын төвд гүний 3 худаг, хөдөөгийн багт 73 инженерийн хийцтэй худаг ажиллаж байна. Мөн 2000 оныг хүртэл ашиглаж байсан 4 метрийн гүнд байрлах 8,8 км урттай ус дамжуулах шугам ашиглалтгүй байна. Сэргээн засварлаж ашиглахад 2 гүний худгийн барилга, дотоод тоног төхөөрөмж, шугамын усыг өргөх насос, шугамын их засвар хийх шаардлагатай.      Иргэд ундны усаа худгаас авах байдлаар хэрэгцээгээ хангаж байна. Цэвэр усны хангамж нь дунд сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна.  

Дулаан хангамж


Сум төвлөрсөн уурын зуухтай,одоогийн байдлаар 2 ширхэг бүрэн шаталттай усан халаагуурын зуухаар дулаан үйлдвэрлэж байна.     Буцламтгай үет шаталттай усан халаагуурын зуухны хүчин чадал /0,5 мвт/     Одоогийн байдлаар сургууль, эмнэлэг, Засаг даргын Тамгын газар, цэцэрлэг, холбоо, соёлын төв, банк, аж ахуйн 1 нэгж тус тус дулаанаар хангадаг. Зуухны ашиглалтын хугацаа 2011 оны 12-р сарын 15-наар дууссан. Сумын 2009-2016 оны хөгжлийн цогц бодлогод 2,8 км газрын доорх шугам хоолой байгуулахаар тодорхойлогдсон байна. Энэ 2013/ЗДТГ/-ын онд 2 давхар барилгад дулаан цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна.

Шилжилт хөдөлгөөн


 Тус сум нь Улаанбаатар хоттой хаяа нийлэн оршдог нийт хүн амын 48.15 хувь нь сумын төвд амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульСумын төвд байршилтай264 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 208 хүүхэд суралцаж байна32 багш, ажиллагсчидтай1980 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, барилгын чанар дунд зэрэг.

Эрүүл мэнд


2012 онд нийт 4 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхэд, эхийн эндэгдэл гараагүй. Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 266 хүн хамрагдсан.

Соёл спорт


Хүүхэд, залуучуудын спорт цогцолбор шинээр баригдаж байгаа. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

Шашин сүм хийд


Улаанбаатар Их Сургуулийн“Аргалантын цуглаан” нэртэй 1 христийн сүм ажилладаг. үйл ажиллагаа нь тогтмол биш.Уг сүмд нийт  2 номлогч, 1 манаач ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 51 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 50,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 15.7 хувийг дээд, 33.3 хувийг тусгай дунд,  35.3 хувийг бүрэн дунд, 15.7 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтад орсон. 450.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төслүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-II төсөл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүдХБЦГ-ын Орчны бүсийн төсөл

Сумын хөгжлийн зорилт


Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Эдийн засгийн чадавхийг сайжруулж газар тариалангийн үйлдвэрлэлийг өнөөгийн байдлаас 3 дахин нэмэгдүүлж, мал сүргийн тэжээл хангамжийг орон нутагтаа бүрэн шийдвэрлэж эрсдэл даах чадварыг бий болгох. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 12 хувьд хүргэх юм..ХАА-н үйлдвэрлэлд ажиллах мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэн үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хэрэгжүүлснээр сумын нийгэм эдийн засгийн хөгжилийг эрс сайжруулах.Суманд ахуйн үйлчилгээний болон ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Соёлын төвийн барилга байгууламжийг шинээр барих, засварлах ажлуудыг гүйцэтгэж ажиллагчидын ахуй нөхцөлийг дээшлүүлэх.