Далайн төвшинээс дээш 1260 м өргөгдсөн.Газар хөдлөлийн эрчимтэй бүсэд оршдог. 7-8 баллСумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Хэнтий нурууны салбар уулс Хустайн нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт Монгол нутагт устсан тахийн сүргийг эргэн нутагшуулах ажил амжилттай явагдаж байна. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн уг газарт нэн ховор ан амьтан аргаль, халиун буга, согоо, зэрлэг гахай зэрэг ховор ан амьтан өсөн үржиж байна.
Нийт хэмжээ 565295 га нутаг дэвсгэрийн 487411,91 га буюу 90 хувийг бэлчээрийн газар эзэлдэг байна. 1959 га ойн сангийн газраас ойгоор бүрхэгдсэн талбай 18104 га бөгөөд хусан ой 624 га бургасан ой 1186 га байна.
Мал сүргийн бүтэц 2012 онд 18371 толгой мал тоолуулсан. Үүнд тэмээ 125, адуу-16943, үхэр-11483, хонь-85394, ямаа- 69746 байна. Жилд дунджаар 48-52 мянган төл мал бойжуулдаг.
Сумын төв өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбогдсон. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ны салбарт харъяалагддаг.
Төвлөрсөн халаалтын систем байхгүй ЗДТГазар,эрүүл мэндийн төв, цэцэрлэг, 2 аж ахуй нэгж тус бүр нам даралтын зуухаар, ЕББДСургууль, ЗХ-ний-119-р ангийн орон сууцны 2 барилга, уурын зуухаар халаалтаа авдаг. Төсөвт таван байгууллага нам даралтын зуухаар халдаг цэцэрлэг, хүн эмнэлэг, дотуур байр эдгээр гурван байгууллага бохир усны цооногтой.
Алтанбулаг сумын төв нь Засаг захиргаа- хөдөө аж ахуй- үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм. Сумын төв нь 4 багт хуваагддаг, нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 565,295га.- Барилга байгууламжийн дэвсгэр газар 2636 га- Гудамж талбай гамын газар 78 га- Гэр хорооллын газар 253,2 га- Шинээр өмчлүүлэх газар105,5га иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52,5 га газар өмчилж үйлчилгээний зориулалтаар 4 ААНБ 1,16 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 иргэнд 2,4 га, төмс хүнсний зориулалтаар 1,5 га, Уул уурхайн зориулалтаар 1 ААНБ 36,02 га газар олгогдсон. 2012 оны байдлаар авч үзвэл 115 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15,2 га газар өмчилж, үйлчилгээний зориулалтаар 14 иргэн 1,2 га, өвөлжөөний зориулалтаар 221 иргэн 15,5 га, төмс хүнсний ногооны газрын зориулалтаар 105 иргэн 217 га, тариалангийн зориулалтаар 141 иргэн 11150 га, 52 аж ахуйн нэгж 24301 га,
1. Хустайн байгалийн цогцолборт газрын “Орчны бүсийг хөгжүүлэх төсөл2. Тайландын гүнжийн сангийн “Үдийн цай” хөтөлбөр3. БНСАУ-ын “КОЁКО”-ийн цөлжилтийг бууруулах, тариалалтыг дэмжих төсөл4. Малын индексжүүлсэн даатгал төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Боловсрол: | 0.573712000 |
Эрүүл мэнд: | 0.628666666 |
Эдийн засаг: | 0.348694285 |
Бусад: | 0.581845000 |
Дэд бүтэц: | 0.283216666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 31,7С7 дугаар сарын дундаж температур +17,8 Сжилийн дундаж салхины хурд 14 м/сжилийн хур тунадасны нийлбэр 219,6 мм
Орон нутгийн төсөв Суманд 44 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж жилд 1,7 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байна.Улсад 13.3 сая, аймагт 105.4 сая, суманд 58.1 сая Нийт 176.6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Аймгаас санхүүгийн дэмжлэг 206.4сая, орон нутгаас 107 сая төгрөгийн санхүүжилт авсан.Эдийн засгийн бүтэц Сумын нийт бүтээгдэхүүний 71,1 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, 15,8 хувийг Боловсрол, эрүүл мэнд төрийн үйлчилгээ, 6,5 хувийг халамж даатгал, 2,9 хувийг худалдааны салбар 2,1 хувийг банк санхүүгийн салбар, 1,3 хувийг мал эмнэлэг эрүүл ахуйн салбар, 0,3 хувийг бусад салбарууд эзэлж байна. Мал эмнэлэг 4, Хоршоо 5, 16 ХХК үйл ажиллагаа явуулдаг.
Улаанбаатар хотоос 52 км зайтай. Үүнээс 34 км нь хатуу хучилттай авто зам, 18 км орон нутгийн чанартай шороон замтай. Сумын нутаг дэвсгэрийн зүүн урд захаар Дундговь, Өмнөговийн улсын чанартай зам дайран өнгөрдөг. Сумын төвөөс 12 км туул гол дээр баригдсан 90 м урттай модон гүүртэй. Тус модон гүүр нь 2012 оны 9 сард нурж тээврийн хэрэгсэл болон хүн мал тус гүүрээр зорчих боломжгүй болсон. Тээвэр болон зорчигч тээврийн үйлчилгээг авто тээврээр явуулдаг. Зорчигт тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүн өрмийн 6-н худагтай. ЕББДСургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, тус бүр өөрийн эзэмшлийн худгаас усан хангамж авдаг. Айл өрх ус зөөврийн машин болон ундны зориулалтын худгаас усан хангамжаа авдаг.Ариутгах татуурга байхгүй. ЕББДСургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв тус бүрдээ бохирын системтэй. Бохир соруулах машинаар зайлуулдаг.
4 айлын 5 орон сууц нь 1961 онд ашиглалтанд орсон. Орон сууцнууд ашиглалтын шаардлага хангахгүй боловч айлууд амьдарч байгаа. Бусад айл өрхүүд амины орон сууц, гэрт амьдарч байна
ЕББДСургуулийн 12 жилийн 16 бүлэгт 360 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 30 хүүхэд нийт 400 –д хүүхэд суралцаж байна. Бага боловсролын хамран сургалт 66 хувь, суурь боловсролын хамран сургалт 70 хувьд хүрсэн. Удирдах ажилтан 3, багш 25, туслах ажилчин 22 нийт 50 ажиллагчидтай. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан бөгөөд багш нарын 62 хувь нь тэргүүлэх, заах аргач зэрэгтэй багш нар ажилладаг.
2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл гараагүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 593, осол гэмтэл 5, халдварт өвчлөлийн 6 тохиолдол гарсан байна.
ЕББДСургуулийн спорт заал дулааны шугам муудсан, шал цөмөрсөн, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан хурал, уулзалтын ажил 23, мэргэжлийн урлагийн байгууллагын концерт 5, соёл хүмүүжлийн ажил үдэшлэг цэнгүүн 37, бөхийн барилдаан, уралдаан тэмцээн 4-н удаа зохион байгуулсан байна.
Нийт хүн амын 65,6 хувь буюу 1972 хөдөлмөрийн насны хүн байна. Хөдөлмөрийн насны хүн амын 75,9 хувь буюу 1498 ажиллагчид байна. Түүнээс эмэгтэй ажиллагчид 648, Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 15, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадваргүй 91, Хөдөлмөрийн насны суралцагч 117, Хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлээгүй 251 хүн байгаагаас эмэгтэй 171 байна.
2012 онд Хадгаламж банкны барилга,”Алтантуул Аргалхангай” хоршооны барилгыг бүх гишүүдийн дундын сангийн хөрөнгөөр шинээр барьж 100 хувь гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.
Төв аймгийн Алтанбулаг сум нь газар зүйн байршлын хувьд монгол орны төв хэсэгт байрладаг. Нийслэл Улаанбаатар хоттой хил залгаа оршдог. Өргөн уудам газар нутагтай. Мал аж ахуйн бүс нутаг юм. Иргэдийн амжиргааны гол их үүсвэр мал аж ахуй дээр суурилдаг. Улаанбаатар хоттой хил залгаа зах зээлд ойрхон байрлалтай давуу талаа ашиглаж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Сумын нутаг дэвсгэр дээр зэвсэгт хүчний 119-р анги, зэвсэгт хүчний 311-р анги, төрийн тусгай хамгаалалтай хустайн байгалийн цогцолборт газрууд, батлан хамгаалахын болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын нутаг дэвсгэрт түгээмэл дархацтай ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд явуулж улс орны их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж байна.