Сүхбаатар сум Баян хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 672 м өндөрлөгт оршдог, Баян хан уул, Орхон гол, Буур хээр, Тужийн нарс, Сэлэнгэ мөрөн зэрэг түүх дурсгалын газруудтай.
Нийт газар нутгийн хэмжээ 4535 га.
Мал сүргийн бүтэцСумын 2012 оны жилийн эцсийн, мал тооллогын дүнгээр 134 малчин өрх, 269 мал бүхий өрхөд 18681 толгой мал тооллогдож 1480 адуу, 4706 үхэр, 6074 хонь, 6421 ямаа тус тус байна. Нийт малын 21.6 хувийг /4033 толгой/ эрлийз, нутгийн шилмэл омгийн мал эзэлж байна.
Төмөр зам болон хатуу хучилттай замаар Нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг аймгуудтай холбогдсон, Улаанбаатар- Москва- Бээжингийн төмөр зам, Улаанбаатар-Алтанбулагийн авто зам дайран өнгөрдөг, хот дотроо 24.8 км метр хатуу хучилттай замтай, олон улсын төмөр зам болон авто замаар өдөрт 1500 гаруй хүн дайран өнгөрдөг зам тээврийн зангилаа суурин юм.
Урсгал ус ХХК-нь Сүхбаатар хотод нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цэвэр усны 38.1 км, ариутгах татуургын 17.4 км шугамын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байна. Сүхбаатар хотын 230 аж ахуйн нэгж, төвлөрсөн сүлжээнд холбогдсон 49 орон сууцны 3312 оршин суугчдыг цэвэр усаар ханган мэргэжлийн туслалцаа үзүүлэн шаардлагатай засвар үйлчилгээг хийхийн зэрэгцээ гэр хорооллын хүн амд 12 зөөврийн, 14 шугамын, 1 гүнийн худгаар тус тус ус түгээж байна.
Сүхбаатар хотын цэвэрлэх байгууламж нь 1992 онд ашиглалтанд орсон. Хоногт 6900 м3/хон бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар хоногт 2500-3000 м3 цэвэрлэх боломжтой.
Нийтийн орон сууцанд 2000 өрх, ердийн галлагаатай орон сууцанд 3500 гаруй өрх суудаг. Тус хотод нийтийн эзэмшлийн 58 айлын нэг загварын сууц-8, 29-н айлын орон сууц -14, 2 давхар орон сууц-16, 3-н давхар орон сууц-6, 8-н айлын орон сууц-22, 4-н айлын орон сууц -29 тус тус байгаа бөгөөд бүгд инженерийн шугам сүлжээнд холбогдсон.
Сүхбаатар сумын хэмжээнд 8 цэцэрлэг, сувилалын ясли 1 үйл ажиллагаа явуулж байна. 2012-2013 оны хичээлийн жилийн жилд ердийн сургалтад 1665 хүүхэд хамрагдаж ээлжийн 14 бүлэгт 455 хүүхэд хамрагдсан. Сумын хэмжээнд хамрагдвал зохих насны нийт 1739 хүүхдээс 1665 хүүхэд хамрагдаж хамран сургалт 95.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өсөөн үзүүлэлтэй байна. Сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 8, МСҮТ 1 тус тус сургалтын үйл ажиллагаа явуулж байна. ЕБС-д 2012-2013 оны хичээлийн жилд 4218 хүүхэд хамрагдаж, 6 настай ангийн 16 бүлэгт 458 хүүхэд суралцан сумын хэмжээнд хамран сургалт 100 хувьтай байна. 2012-2013 оны хичээлийн жилд нийт 354 хүүхэд суурь боловсрол эзэмшин, 358 хүүхэд бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж байна.
Суманд бүртгэлтэй ажилгүй 754 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 55.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 16.7 хувийг дээд, 11.2 хувийг тусгай дунд, 69.4 хувийг бүрэн дунд, 2.7 хувийг бүрэн бус дунд хүмүүс тус тус эзэлж байна.
Сүхбаатар сумын ЗДТГазрын конторын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 980.0 сая төгрөгөөр худалдан авч 234,0 сая төгрөгний засварын ажлыг Зочу-Сэлэнгэ компаниар хийлгэж ашиглалтанд авсан.2013 оны байдлаар багуудын ажлын байр нь өөрсдийн багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Хонгор морьтын 1-р багт өөрийн байрандЦагаан эрэг 2-р баг сумын ЗДТГ-ын байрандСалхит 3-р баг БТСГазартБаянхан 4-р баг МСҮТөвийн байрандБор гүвээ 5-р баг өөрийн байранд Орхоны 6-р баг Төмөр замын клубтГанзамын 7-р баг Төмөр замын клубтБуур хээрийн 8-р багийг ПСМК-д байрлах 12 жилийн 3-р сургуулийн байранд тус тус төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Тус сумын онцлог нь цаг агаарын тааламжтай нөхцөлтэй, хөрсний үржил шим сайтай, цахилгааны найдвартай эх үүсвэртэй, өндөр хурдны шилэн кабель, ази европыг холбосон төмөр болон автозам дайран өнгөрдөг тул цаашид худалдаа эдийн засгийн чөлөөт бүс болгон, олон улсын аялал жуулчлал, худалдааны чиглэлээр хөгжих боломжтой.
Боловсрол: | 0.749973000 |
Эрүүл мэнд: | 0.763593333 |
Эдийн засаг: | 0.312351428 |
Бусад: | 0.805095000 |
Дэд бүтэц: | 0.757366666 |
Байгаль орчин: | 0.666665000 |
Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -380 градус хүртэл хүйтэрч, зундаа +430 градус хүртэл халдаг. Жилийн дундаж градус -0, 40 бөгөөд хур тунадас ихээхэн унадаг. Хамгийн их салхи шуургатай үе нь дөрөв, тав дугаар сар ба нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун үе байдаг. • 1-дүгээр сарын дундаж температур- -230• 7-дугаар сарын дундаж температур- +180 - +200• Жилийн салхины дундаж хурд- 18
Орон нутгийн төсөв.Сумын 2013 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн төсвийн нийт орлого нь 140.02 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.0 сая төгрөг байна. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1,155.21 сая төгрөг байна. Нийт зардлын 70.35 хувь нь нийгмийн халамжийн сангийн зарлага, 15.46 хувь нь цалин, 1.78 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 10.89 хувийг урсгал шилжүүлэг, 1.52 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСүхбаатар хотод төр төсвийн байгууллага 63, ХХК, ХК 351, ББН, ЗБН-47, Хоршоо 9, ТӨҮГ, ОНӨҮГ 6, салбар төлөөлөгчийн газар 54, ТББ 51, шашны байгууллага 12, Сан 5 тус тус үйл ажиллагаа явуулдаг ба Мах маркет, Шим ХХК, хоногт 200 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий, 200 гаруй ажилтантай Алтантариа ХХК зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлдэг. Тус хотод Монголын цахилгаан холбоо ХХК болон Мобиком, Скайтел, Юнител, Жи- мобайл зэрэг үүрэн телефоны оператарууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийн үсрэнгүй хөгжлийг даган 6 ба түүнээс дээш насны хүн амын дунд гар утас хэрэглэгчид 80.3 хувь, интернет хэрэглэгчид 32.8 хувийг тус тус эзэлж байна.
Сумын хэмжээнд 125 га-д төмс, хүнсний ногоо тариалдгаас 84 га буюу 67.2 хувьд нь төмс, 41 га буюу 32.8 хувьд нь хүнсний ногоо тус тус тариалж байна. Төмс 1248тн, 776,5 хураан авсан байна.
Дархан Сэлэнгийн 110 кВт-ын ЦДАШ, 110/35/6 кВт-ын 10000 кВА чадал бүхий дэд станцыг байнгын ашиглалтанд оруулж сүхбаатар дэд станцын трансформаторын чадал 2x10000 кВт 20000 болсноор 24 цагаар иргэдийг цахилгаанаар тасралтгүй хангаж ажилладаг.
Сүхбаатар хотын Урсгал ус ХХК-ны ариутгах татуургын шугам сүлжээ нь 1992 онд ашиглалтанд орсон. Усан хангамжийн өргөх насос станц 1, өргөх насос станц 2, шугам сүлжээний тоног төхөөрөмж насосууд нь 1992 онд ашиглалтанд орсон. Хоногт Q=700 м3цэвэр ус олборлон, түгээх зориулалт бүхий байгууламж нь ашиглалтанд орсноос хойш засвар хийгдээгүй. 2012 онд жижиг урсгал засвар хийгдсэн. Одоо хоногт 3000-4000 м3/хон ус олборлон түгээдэг. Тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал хэт өндөр суурилагдсан нь эрчим хүчийг ихээр зарцуулдаг ба алдагдалтай ажиллах үндэс бий болгодог.
Сүхбаатар хотыг дулаанаар ханган ажилладаг Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь анх 1990 онд ашиглалтанд орсон, жилд 230-240 мянган кКал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, нийт 240 албан байгууллага, аж ахуйн нэгж, 1800 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Тус станц хүйтний улиралд 25-30 мянган тонн нүүрс, 2.2 сая квт цахилгаан эрчим хүч, 130.0-135.0 мян м3 ус хэрэглэж дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Сүхбаатар суманд 34704 м2 талбайтай, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 16 тасагтай, хэвтэн эмчлүүлэх 185 ор бүхий аймгийн Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулж, жилд дундажаар 96740 хүнийг амбулаторийн үзлэгт хамруулан, 600-700 хүн хэвтэн эмчлүүлдэг. Тус эмнэлгийн 50-иад их эмч, 100 гаруй бага эмч лаборант нийт 259 ажилчид, албан хаагч нар эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг.
Сүхбаатар сумын Сэлэнгийн Долгио Чуулга нь 1982 онд ашиглалтанд орсон 12531 м2 талбайтай 2011 онд их засвар хийгдэж 447 үзэгчдийн суудал бүхий заалтай нийт 56 ажиллагчид уран бүтээлчидтэй байгууллага юм. Мөн тус сумын Биеийн тамрын спортын ордон нь 1991 онд ашиглалтанд оруулсан 700 хүний суудал бүхий 2016 м2 талбайтай орчин үеийн стандарт хангасан спортын ордон юм. 2006 онд “Бороо Гоулд” ХХК-ний хөрөнгө оруулалтаар их засвар, 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр сантехникийн засвар хийгдсэн. Тус байгууллагын дотоод сан техникийн асуудал шийдэгдсэн боловч гаднаас ирэх дулааны даралт муу байгаагаас халаалт муу өвлийн улиралд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Нийт 18 ажилагсад ажилладаг ба 10 мэргэжлийн багш дасгалжуулагч, 8 туслах ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Aрт Сити” ХХК хийж байгаа бөгөөд төлөвлөгөө дуусах шатандаа явагдаж байна.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал: орон сууц, олон нийтийн бүс 2266.5 га үйлдвэрлэлийн бүс 60.38 га ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 78 га хөдөө аж ахуйн бүс 1238.91 гаОдоогийн байдлаар 3393 иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 714.39 га газар эзэмшиж, 1422 иргэн 310 га газар тус тус өмчилж, төр төсвийн 75 байгууллага 301.72 га, 215 аж ахуй нэгж үйлчилгээний зориулалтаар 118.55 га, 1713 иргэн 71.38 га газрыг эзэмшиж байна.
Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлСум хөгжүүлэх санҮйлдвэрлэгч өрх 2012Тогтвортой амьжиргаа-II төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд
“Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, мөн аялал жуулчлалыг хөгжүүлсэн сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мэдлэгийг эрхэмлэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэхХөдөө аж ахуйн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүс нутгийн иргэдийг хангахОрон нутаг, иргэдийнхээ нөөц боломжинд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц, бүс нутгийн хүн амд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхГазар зүйн ашигтай байрлал, дэд бүтцэд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлж, иргэд болон бизнес эрхлэгчдэд амьдрах таатай орчинг бүрдүүлэх.