Далайн түвшнээс дээш 1080 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Дундад халхын болон Дорнод Монголын тал, Дорнод Монголын нам уулс, цав толгодууд, цөлөрхөг хээрийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.
Нийт газар нутгийн хэмжээ 1698834 га.
Мал, сүргийн бүтэцСумын хэмжээнд 198929 толгой малтайгаас 788 тэмээ, 26923 адуу, 17925 үхэр, 81174 ямаа, 72119 хонь байна. Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 98570 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 49.5 хувь байна. 1741 өрхөөс 1140 малтай буюу мал бүхий өрх нь байгаа нь сумын нийт өрхийн 65,4 хувийг эзэлж байна. Малтай болон мал бүхий өрхийн 423 өрх нь 50 хүртэл малтай, 425 өрх нь 51-200 малтай, 204 өрх 201-500 малтай, 59 өрх нь 501-999 малтай, 29 өрх 1000-аас дээш толгой малтай байна.
Сумын газар нутаг дэвсгэр дээгүүр Бичигтийн боомттой холбосон шороон зам дайран өнгөрдөг. Сум, аймаг болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Сумын төвд ЗДТГ, Соёл спортын төв, 1, 2 дугаар Цэцэрлэг, Цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа уурын зуухууд ажиллаж байна.
Эрдэнэцагаан сумын төв нь Засаг захиргаа-худалдаа үйлчилгээний үүрэг давамгайлсан суурин юм.Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2008 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:Засаг захиргааны байгууллагын бүс 58 гаГэр хороолол, амины орон сууцын бүс 232 гаХот суурингийн доторхи зам харилцааны бүс 2 гаЭрчимт суурин, мал аж ахуйн бүс 118 гаНогоон байгууламжийн бүс 2 га Хот суурингийн нөөц бүс 363 гаӨнөөгийн байдлаар 900 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 89.01 га газар өмчилж, 1 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га газар, 1 аж ахуй нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтаар 6 га газар, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар 4 аж ахуйн нэгж 950.7 га газар эзэмшиж байна.
ЗДТГ-ын барилгаЦагаан- овоо багт байршилтай 34 ажилчинтай2005 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.
Тус сум нь “Ажил орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:1. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарСумын ажилгүй, орлого багатай иргэдийг түр ажлын байраар хангах, ажилд зуучлах чиглэлээрБизнес эрхэлж байгаа иргэдийг дэмжин, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг өргөн дэлгэрүүлэх2. ХАА-н чиглэлээрХөдөөгийн малчин ард иргэдийнхээ амьжиргаа болсон мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын эмч нарыг ньь сургаж чадавхижуулах, малаа таван төрөл дээр өсгөхөд онцгой анхаарч, үхэр бог малыг нь ээмэгжүүлэх, малаас гарсан ашиг шимийг нь бирж дээр борлуулан өгөх, малчдад хоршоо болон биржийн чиглэлийн чиглэлийн сургалтуудыг өгч ажиллаж байна. 3. Соёл, боловсролын талаарБидний ирээдүй болсон хүүхдүүдийн цаашдын ирээдүйд сум орны зүгээс онцгой анхаарч хүүхдийн сурч хмүүжих, боловсрох орчинг бүрдүүлж ажиллахад гол зорилго нь оршино. Цаашид хүүхдийн боловсролыг дээшлүүлэхэд багшийн боловсрол, ажиллах нөхцөл орчинг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. 4. Спорт, эрүүл мэндийн чиглэлээрИргэдийн эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутандлаас урьдчилан сэргийлэхэд гол зорилго нь оршино. Сумынхаа ард, иргэдийг эрүүл чийрэг байлгах үүднээс бүх насныханд зориулж хорт зуршлаас салгах, эрүүл зөв хооллолтонд анхаарч байна. 5. Нээлттэй засаглалТөрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай, ил тод хүргэхэд гол зорилго оршино. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд өөрийн сумын вэб сайтыг нээн ажиллуулж байна. 6. Гадаад харилцаа, байгаль орчны талаарӨөрийн хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах, байгаль орчноо хамгаалахад уул уурхайг цөөрүүлэхэд оршино. Ховордож устаж үгүй болсон ан амьтныг нутагшуулах, цөлжилтөөс сэргийлж ногоон байгууламж бий болгон ажиллаж байна. 7. Хил хамгааллын талаар Эх орноо манан хамгаалж байгаа хилийн отряд, заставуудыг дэмжин ажиллах, хил хамгаалах туслах хүчинд хамтран ажиллаж байгаа малчдыг дэмжин ажиллахад гол зорилго оршино. Хилчдийн амьдралыг судалж тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 8. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаарСумынхаа нийт ард иргэдийн амьжиргаа болсон цахилгааны асуудлыг шийдэж, хөрөнгө шийдвэрлэн ажиллаж байна. Мөн иргэдийнхээ цэвэр орчин, эрүүл амьдралын төлөө сумаа хөгжүүлэн ажиллах. 9. Аюулгүй амгалан Эрдэнэцагаан сумыг бий болгох зорилгоорАрд иргэдийнхээ амар амгалан, аюулгүй орчинд аж төрж амьдрахад цагдаагийн албан хаагч, тэдний ар гэрийг дэмжиж ажиллахад гол зорилго оршино. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгайтай тэмцэх, архидан согтуурах, танхайрах, бусдын эд зүйлсийг хулгайлахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Боловсрол: | 0.575577000 |
Эрүүл мэнд: | 0.519346666 |
Эдийн засаг: | 0.267551428 |
Бусад: | 0.470065000 |
Дэд бүтэц: | 0.333333333 |
Байгаль орчин: | 0.833335000 |
Дулаан уур амьсгалтай, хур чийг багатай, өвлийн цагт эсрэг циклон, зун баруун зүгээс орж ирдэг циклон нөлөөлдөг. 1 дүгээр сарын дундаж температур -22,6 С7 дугаар сарын дундаж Температур +21 Сжилийн дундаж салхины хурд 4,9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 157,1 мм
Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр нь 470.8 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 345.1 сая төгрөг, татварын орлого 78.3 сая төгрөг, татварын бус орлого 47.4 сая төгрөг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 436.3 сая төгрөг байна. Нийт зардлын 58.2 хувь нь цалин, 5.9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 35.9 хувийг урсгал шилжүүлэг зардал тус тус эзэлж байна.Сумын хэмжээнд нийт 45 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 18.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 30.6 сая, аймагт 203.4 сая, орон нутагт 56.0 сая нийт 290.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.Тус сумын жилийн хэрэгцээт нүүрсийг хангах болон гадаадад экспортлох үйл ажиллагаа эрхлэдэг уул уурхайн “Андын-Илч” ХХК ажилладаг. Мөн “Баян-Эрч” ХХК нь молибденийг баяжуулан боловсруулж гадаадад гаргах зорилгоор өргөтгөл бүтээн байгуулалт хийж 2014 оноос үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлэх юм.
Сумын хэмжээгээр жилд 6 га талбайд төмс, 3 га талбайд хүнсний ногоо, 1 га талбайд тэжээлийн ургамал тариалж 48,0 тонн төмс, 24,5 тонн хүнсний ногоо, 2.0 тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 1 ундрагын ус байдаг. 2 ус түгээх машин зөөвөрлөдөг боловч айл өрх гүний худагаас усаа авч байна.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 12 айлын нэг орон сууц баригдаж байгаа бөгөөд гэр сууцанд нийт 1271 өрх, амины орон сууцанд 282 өрх, 1951-1961 оны хооронд баригдсан 2 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 39 бүлэгт 1225 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 117 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,8 хувь, суурь боловсролын хамран сургалт 98,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 17 багш хамрагдсан.Төрийн өмчийн 2 цэцэрлэгийн 1-р цэцэрлэгт 185, гэр цэцэрлэгт 25, ээлжийн бүлэгт 25 хүүхэд, 2-р цэцэрлэгийн 108, зуны сургалтанд 102 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 67,2 хувьд хүрсэн.
null
Суманд 15 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 4 их эмч, 17 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 163 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 2, эхийн эндэгдэл гараагүй байна. хэвтэн эмчлүүлэгсэд 336, дундаж ор хоног 10.14 байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 1644, осол гэмтэл 64, халдварт өвчлөлийн 86 тохиолдол гарсан байна.
2012 онд ашиглалтанд орсон 350 хүний суудалтай Соёл, спортын төвдөө урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна. Нийт 10 багш ажилтантай.
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 76 байна. Нийт ажилгүй иргэдийн 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 19.7 хувийг дээд, 10.5 хувийг тусгай дунд, 28.9 хувийг бүрэн дунд, 40.9 хувийг бүрэн бус дунд, бага болон боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Тус сум нь Монгол Улсын зүүн өмнөд хязгаарын сум бөгөөд сумын төвд хилийн цэргийн хороо байрладаг. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл явуулах нийгэм эдийн засгийн баталгаат суурь сайтай, Олон улсын чанартай Бичигт боомттой, хүн амын нягтшил ихтэй, хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх бодит боломжтой, Монгол Улсын далайд гарах хамгийн ойр гарц, Уул уурхайн үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдаж байгаа зэрэг маш олон бодит боломжтой.