ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ИНДЕКС

Нэвтрэх

Ерөнхий мэдээлэл


Сүхбаатар аймгийн Халзан сум нь 1925 онд хуучинаар Дарьгангын таван гар сүрэгчин хошууг 18 сум болгон зохион байгуулахад Цогбаян /Халзан/ сум нэртэйгээр байгуулагдсан.Халзан шанд, Сахиул, Сайн шанд, Хатавч гэсэн нийт 4 багийн 460 өрхийн 1596 хүн амьдардаг.


Далайн төвшнээс дээш 1100 м өндөрлөг газарт Цагаан овоо, хамгийн нам дор газарт Өөшийн цагаан нуур 860 метрт оршдог.Ашигт малтмал нь бага судлагдсан боловч гянт, болд, зэс молибден, төмрийн хүдрийн илэрцүүд байдаг. Сумын нутаг бүхэлдээ хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнхийг хазаар өвс хялгана, агь, голлосон хээр тал эзлэх бөгөөд мөн таана хөмөл, дэрс, бударгана, зэрлэг сонгино, хайлаас, тэмээн хөх, чихэр өвс ургадаг.


Нийт газар нутгийн хэмжээ 379752,96 га.

Мал сүрэг


Мал сүргийн бүтэцСумын хэмжээнд 109680 толгой малтайгаас 434 тэмээ, 7603 адуу, 6570 үхэр, 57133 хонь, 37940 ямаа байна.Нийт малд эзлэх хувийг малын төрлөөр авч үзвэл: тэмээ 0.4 хувь, адуу 6.9 хувь, үхэр 6.0 хувь, хонь 52.1 хувь, ямаа 34.6 хувь байна.   Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 47,3 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 43,1 хувь байна. 270 малчин өрх, 91 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 78,5 хувийг эзэлж байна. 

Цахилгаан хангамж


Сумын төв нь 2002 онд Баруун-Уртаас 35квт-ын ЦДАШ-аар холбогдож, 2008 оноос 35 кв-ын өргөтгөлийн ажил хийгдэж, тус сумаас Баяндэлгэр сум 35 квт-ын, Онгон сум 15 квт-ын ЦДАШ-аар тэжээгдэж байна. 2012 онд дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж 1000 квт-ын трансформатор ашиглалтанд оруулж хүчин чадалыг нь нэмэгдүүлсэн.        

Дулаан хангамж


Сумын төвд ЗДТГ, ЕБС, Хүн эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв гэсэн 5 төсөвт газарт бага оврын уурын зуух дулааны хангамж байна.

Шилжилт хөдөлгөөн


Тус сум нь аймгийн төвтэй хаяа нийлэн оршдог бөгөөд нийт хүн амын 37,5 хувь нь сумын төвд амьдардаг.Сумын хүн амын 58,8 хувь нь залуу болон дунд насныхан, 33,3хувь нь хүүхэд, 7,9% нь хөгшид байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж


Сургууль


Ерөнхий боловсролын 9 жилийн сургуульХатавч багийн нутагт байршилтай300 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 164 хүүхэд суралцаж байна44 багш, ажиллагчидтай2012 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар сайтай шинэ барилга.

Эрүүл мэнд


Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.2012 онд нийт 37 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 303, осол гэмтэл 37, халдварт өвчлөлийн 12 тохиолдол гарсан байна.

Соёл спорт


1946 онд ашиглалтанд орсон, 250 суудалтай. Соёлын төв нь чулуун суурьтай хөх тоосгон барилга 2004 онд их засвар хийж халаалтын системийг шинэчилсэн. БСШУ-ны, сайдын 2008 оны 100 дугаар тушаалын дагуу 8 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.Тус сум ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй , дөрвөн жижиг дэлгүүр, үсчин гоо сайхан 1, оёдлын 1, халуун усны 1 цэг үйл ажиллагаа эрхэлж байна. 

Шашин сүм хийд


Сумын хэмжээнд Буддийн нэг сүм хийд байдаг. Хийдэд нэг лам ажиллаж байна.

Ажилгүйдэл ядуурал


Суманд бүртгэлтэй ажилгүй 19 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 36,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 27 хувийг дээд, 16 хувийг тусгай дунд, 27 хувийг бүрэн дунд, 27 хувийг бүрэн бус дунд, 3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Барилга


Орон нутгийн барилгын компануудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 82.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Суманд хэрэгжиж буй төсүүд


Малын индексжүүлсэн даатгал төсөлЖижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөлТогтвортой амьжиргаа-2 төсөлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд.

Сумын хөшөө дурсгал


Хөшөө дурсгалын нэр:Бурхан багшБайгуулагдсан он:2010 ондХөшөө, дурсгалын намтар:Бурхан багшийн сэрэг дүрийг “Үүдэн чулуу’’ ХХК бүтээсэн

Сумын онцлог


Тус сум нь шинжлэх ухааны салбаруудад төрөн гарсан өндөр боловсролтой эрдэмтэн боловсон хүчин сайтай, ажил хөдөлмөр, урлаг, спорт урлаг соёлын авъяаслаг алдар цуутан олонтой. Улс аймагт нэр нь гарч байгаа алдарт уяачид, хурдан адуугаараа бусдаас давуутай. Тус сумаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн 9, Монгол У-ын, хөдөлмөрийн баатар 3, МУ-ын навъяат цолтон 17, төрийн шагналтан 2, ардын цолтон 4, шинжлэх ухааны доктор эрдэмтэд 39, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 4, МУ-ын аврага сайн малчин 12, МУ-ын манлай уяач 2, мянгат малчин 13, яруу найрагч зохиолч 5, аймгийн алдарт уяач 52 төрсөн.

Сумын индекс

Төрлийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй харна уу
Боловсрол: 0.643019000
Эрүүл мэнд: 0.863275000
Эдийн засаг: 0.328390000
Бусад: 0.971340000
Дэд бүтэц: 0.428566666
Байгаль орчин: 0.833335000


Халзан сум нь Сүхбаатар аймгийн төв хэсэгт Сүхбаатар, Уулбаян, Баян дэлгэр, Онгон, Асгат, сумтай хиллэдэг. Аймгийн нутгийн 4,6 буюу 379752 га талбайг эзлэн оршдог. Улаанбаатар хотоос 561 км аймгийн төвөөс 65 км зайд байрладаг.


Эрс тэс уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -23,4 С7 дугаар сарын дундаж температур +22,8Сжилийн дундаж салхины хурд 3,8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 96,7 мм


Орон нутгийн төсөв.Сумын төсвийн нийт эх үүсвэр нь 220.6 сая төгрөг бөгөөд орон нутгийн төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 206.3 сая төгрөг, татварын орлого 12.3 сая төгрөг, татварын бус орлого 2.0 сая төгрөгөөс тус тус бүрддэг байна.Орон нутгийн нийт төсвийн зардал нь 216.9 сая төгрөг байна. Нийт зардлын 68.0 хувь нь цалин, 7.3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 2.7 хувийг урсгал шилжүүлэг, 22 хувийг нь бусад зардал эзэлж байна.Эдийн засгийн бүтэцСумын хэмжээнд нийт 8 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж 78,69 сая төгрөгийн борлуултын орлого олдог бөгөөд үүнээс, татварт 2,38 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Зам тээвэр


Сумын газар нутаг дээгүүр Баяндэлгэр, Онгон сумыг аймагтай холбосон шороон зам дайран өнгөрдөг

Ус хангамж


Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг байдаг боловч өнөөгийн шаардлагын хангаж чадахгүй учир ундны усыг 1,5 км газраас зөөврөөр түгээж байна.

Хүн ам өрхийн тоо


Орон сууц хангамж


Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Гэр сууцанд нийт 307 өрх, амины орон сууцанд 103 өрх амьдардаг.

Боловсрол


1994 онд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 6 дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын нэрэмжит болсон.Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 164 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 41 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 66,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 69,1 хувьд байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 4 багш хамрагсан байна.Төрийн өмчийн цэцэрлэгт үндсэн сургалтанд 65, гэр цэцэрлэгт 28 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 93,6 хувьд хүрсэн.

Цэцэрлэг


Хатавч багийн 4-р хороонд байршилтай75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 56 хүүхэд хүмүүжиж байна.15 багш, ажиллагчидтай,2006 онд ашиглалтанд орсон, палкан барилга, халаалтын бие даасан хангамжтай, барилгын ханын зузаан 20 см.   

Эмнэлэг


Эрүүл мэндийн төвХатавч багийн нутагт байршилтай10 ортойИх эмч 2, бага эмч 4, сувилагч 5, нийт 24 ажиллагсадтай2008 онд ашиглалтанд орсон 2 давхар тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Цэвэр бохир усны хоолой цахилгаан монтаж солих шаардлагатай2000 онд ашиглалтанд орсон 117 м.кв талбайтай сүрлэн барилгыг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулах боломжийг хангаж хүн эмнэлгийн халаалтын шугаманд холбох шаардлагатай. Халаалт нь ердийн галлагаатай

Соёлын төв


Соёлын төвХатавч багийн нутагт байршилтай250 хүний суудалтай8 ажиллагсадтай1946 онд ашиглалтанд орсон чулуун суурьтай хөх тоосгон ханатай зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь 2010 оны мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр дотор гадна хана цууралттай тул цаашид зориулалтын үйл ажиллагаанд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Шинээр соёлын төвийн барилга барих шаардлагатай.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад 121 хүн ажиллаж байна.

Хот байгуулалт газрын харилцаа


Халзан сумын эдийн засгийн үндэс нь мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилдог.2010-2021 он хүртлэх сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөгжлийн стратеги төлөвлөгөөг Мерси-кор олон улсын байгууллагатай хамтран боловсруулсан.Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:хөдөө аж ахуйн бүс 900 газуслангийн бүс 250 гаӨнөөгийн байдлаар 155 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 14,9 га газар өмчилж, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2,5 га газарыг алтан хашаат малчдын бүлэг хашиж хамгаалаад байна. Хүнсний ногооны зориулалтаар 0,09 га газрыг эзэмшүүлж таримал мод тарих зориулалтаар 1,28 га газрыг 4 аж ахуйн нэгжид эзэмшүүлээд байна. 

Засаг даргын тамгын газар


ЗДТГ-ын барилгаХатавч багийн нутагт байршилтай24 ажиллагсадтай1972 онд ашиглалтанд орсон палкан хийцтэй, зориулалтын бус барилга. Бага оврын уурын зуухаар халаалтаа хангадаг. 9 өрөөтэй. Шинээр засаг даргын тамгын газар барьж байгаа.

Сумын сор бүтээгдэхүүн


Сүхбаатар аймагт зохион байгуулсан намрын үзэсгэлэн худалдаанаас аймгийн шилдэг сор бүтээгдэхүүнээр хөмүүл, сорсын жижиг дунд үйлдвэрлэл 2011 онд, Эсгий, эсгий гутлын үйлдвэрлэл 2012 онд шалгарч Улаанбаатар хотод Засгийн газрын нэг суурь нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд оролцож орон нутгийн сор бүтээгдэхүүнээр шалгарч байна. Хос –баяр Ундрам ХХКомпани нь 1992 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус суманд 2011оноос эхлэнхонины ноос, үхэр, адууны хөөвөр, ямааны хялгасаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 5000 хос эсгий гутал, 3500-4000м эсгий хийж, оймс углааш, ширмэл ширдэг, олбог, тохом, гудас зэрэг жижиг эдлэл, захиалгаар гэрийн эсгий бүрээс оёдог. Мөн мэргэшсэн 15 ажилчидтай.

Сумын хөгжлийн зорилт


Нутгийн онцлогт тохирсон уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж.Орон нутгийн нөөц боломжинд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлж, сумын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ. Чанартай хүртээмжтэй үйлчилгээг иргэдэд хүргэж, хүний хөгжлийг хангаж Байгалийн тэнцвэрт байдлыг хангах зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх Байгалийн нөөц болон малын гаралтай түүхий эдийг боловсруулах жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхХудалдаа үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлэх Хүн амд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахХэрэгцээ шаардлагад нийцсэн боловсрол соёлын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхБайгаль орчны доройтлыг сааруулах